Health News from Medical News Today


Saturday, June 27, 2009

Бактерийн гаралтай түрүү булчирхайн цочмог үрэвсэл

Acute Bacterial Prostatitis
Бактерийн гаралтай цочмог простатит гэдэг нь шээсний замын халдвартай холбоотой түрүү булчирхайн үрэвсэл юм. Энэ нь шээсний сувгийн өгсөх халдвар юмуу давсган дахь халдвартай шээс түрүү булчирхайн суваг руу рефлюкс болсоны үр дүн байдаг. Бактерийн инвазиийн үр дүнд түрүү булчирхайн цулцангийн эргэн тойронд лейкоцит (polymorphonuclear leukocytes, lymphocytes, plasma cells, and macrophages) хуримтлагдана. Түрүү булчирхайн цуллагийн хаван болон гипереми түгээмлээр үүсдэг. Удаан хугацааны халдвартай үед янз бүрийн зэрэглэлийн некроз болон буглаа хэлбэржих тохиолдол бий.

A. PRESENTATION AND FINDINGS
Бактерийн гаралтай цочмог простатит нь бэлгийн бойжлийн өмнөх насны хөвгүүдэд түгээмэл биш бөгөөд харин насанд хүрсэн эрчүүдэд үүсэх нь элбэг. 50 наснаас залуу эрчүүдийн урологийн оношид түгээмэл байдаг. Бактерийн гаралтай цочмог простатит бүхий өвчтөнд гэнэтийн огцом үүсэл бүхий биемахбодийн (халуурах, жихүүдэс хүрэх, бие сулрах, үений болон булчингийн өвдөлт, нурууны доод, шулуун гэдэс, перинеал өвдөлт) болон шээсний шинж тэмдэгүүд (шээс задгайрах, хүчилж шээх, дизури) илэрнэ. Эдгээр шинжүүдийн зэрэгцээ түрүү булчирхай хөөж томорсоноос шээс хаагдах шинж илэрдэг. Шулууны гэдэсний хурууны үзлэгээр томорсон, эмзэглэлтэй, бүлээн түрүү булчирхай тэмдэглэгддэг. Шээсний шинжилгээнд ихэвчлэн цагаан эс илрэх ба хааяа гематури байдаг. Цусны шинжилгээд нийтлэгээр лейкоцитоз тэмдэглэгдэнэ. Түрүү булчирхай өвөрмөц антигений түвшин ихэнх тохиолдолд нэмэгддэг. Простатит гэдэг оношийг микроскопийн үзлэг, түрүү булчирхайнаас авсан дээжийн өсгөвөр болон түрүү булчирхайд иллэг хийхээс өмнө болон дараа авсан шээсийг өсгөвөрлөснөөр тавьна. Цочмог простатит бүхий өвчтөний түрүү булчирхайн иллэгийн шингэнд ихэнх тохиолдолд fat-laden macrophage бүхий лейкоцит агуулагддаг. Хэдий тийм ч цочмог простатитын эхэн үед хүчтэй тэмтрэлт болон иллэг хийж болохгүй ба учир нь ингэснээр бактеремид хүргэдэг байна. Үүнтэй адилаар шээсний сувагт катетер тавихаас зайлсхийх хэрэгтэй. Шээсний өсгөвөр болон түрүү булчирхайн дээжинд ихэвчлэн нэг организм тодорхойлогддог боловч хааяа полимикробын халдвар тохиолддог. E. coli цочмог простатитыг үүсгэдэг хамгийн түгээмэл шалтгаан болдог. Бусад грам сөрөг бактери (Proteus, Klebsiella, Enterobacter, Pseudomonas, and Serratia spp.) болон энтерококк нь түгээмэл бус эмгэгтөрөгчид юм. Анаэроб болон бусад грам эерэг бактериуд нь цочмог простатитын маш ховор шалтгаан болно.

B. RADIOLOGIC IMAGING
Цочмог простатит бүхий өвчтөн радиологи оношилгоогоор ховор тодорхойлогдоно. Давсагны хэт авиан шинжилгээ нь үлдэгдэл шээсний хэмжээг тодорхойлогход тусалдаг. Трансректал хэт авиан шинжигээг дадсан эмчилгээнд хариу үзүүлэхгүй байгаа өвчтөнд зөвлөдөг.

C. MANAGEMENT
Цочмог простатитын үед антибиотик эмчилгээ нь амин чухал менежмент болно. Өсгөвөрийн үр дүнг хүлээх зуур энтерококк болон грам сөрөг бактерийн эсрэг эмпирик эмчилгээг яаралтай хийнэ. Trimethoprim болон fluoroquinolone нь түрүү булчирхайн эдэд өндөр нэвчдэг эмүүд бөгөөд 4-6 долоо хоног хэрэглэхийг зөвлөдөг. Урт хугацааны антибиотик эмчилгээ нь түрүү булчирхайн эдийг бүрэн ариутгаж архаг простатит болон буглаа хэлбэржих зэрэг хүндрэлээс сэргийлнэ. Сепсис болсон дархлаа дарангуйлагдсан, цочмогоор шээс хаагдсан, согог үүсч болохуйц өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж парэнтераль антибиотик эмчилгээ хийх нь ашигтай. Ampicillin and an aminoglycoside нь грам сөрөг бактер болон энтерококкын эсрэг идэвхитэй эмчилгээ хийх боломж олгодог. Цочмог простатитын улмаас хоёрдогчоор цочмогоор шээс хаагдсан өвчтөнүүдэд умдагны дээгүүрх катетер тавина. Учир нь шээсний сувгаар дамжуулж катетер юму аппарат тавих нь эсрэг заалттай.


Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / PROSTATE INFECTION / Acute Bacterial Prostatitis

Friday, June 26, 2009

Фолийн хүчил ихрүүд төрөхөд нөлөөлдөг

Aberdeen – Spina Bifida, Anenzephalie -г багасгахын тулд зарим хүнсний бүтээгдэхүүнийг фолийн хүчлээр баяжуулах талаар зарим улс орнууд эргэцүүлж байгаа гэнэ. Ингэснээр ихрүүд төрөх явдал ихсэх магадлалтай гэж Lancet сэтгүүлд (2006; 367: 1513-1519) хэвлэгджээ.
Ихэрлэх нь байгалийн хувиршгүй үзэгдэл биш. Японд 200 жирэмслэлтийн дөнгөж 1 нь ихэрлэлт байдаг байхад Нигерийн Ёруба овгийнхоны 6 жирэмслэлт бүрийн 1 нь ихэрлэх жирэмслэлт байдаг байна. Энэ нь гэхдээ удамшилтай холбоотой биш гэнэ. Нигер улсад ям үндэс их иддэгтэй энэ нь холбоотой ажээ. New York дахь Long Island Jewish Medical Center –н Gary Steinman –н хэлсэнээр (Lancet 2006; 367: 1461-1462) Ёруба овгийн эмэгтэйчүүд хотод амьдардаг болсоноор ихэрлэх нь ховорддог байна.

Европд ч гэсэн хүнсний бүтээгдэхүүн ихэрлэхэд нөлөөлдөг. Дэлхийн 2 дугаар дайны юм хомс байх үед ихэрлэх тохиолдол маш бага байсан. Цагаан хоол иддэг болон мах иддэг эмэгтэйчүүдийг бодвол веганер-эмэгтэйчүүд (мах болон сүү, зөгийн бал, өндөг гэх мэт амьтны гаралтай зүйл иддэггүй, амьтны арьсаар хийсэн хувцас, жишээ нь савхин хувцас, өмсдөггүй хүн) ихэрлэх нь тун ховор байдаг гэнэ. Steinman –ы таамаглаж байгаагаар веганер хүмүүсийн цусан дахь IGF –н (insulin-like growth factor) нягтрал бага байгаатай холбоотой ажээ. Малыг эрлийзжүүлж ихэр тугал гаргадаг үүлдэр гаргаж авдаг бөгөөд энэ үүлдрийн малын цусан дахь IGF –н нягтрал нь бусад үүлдрүүдийнхээс 2 дахин их байдаг байна.
Yүнээс гадна малын мах, сүүний гарцийг сайжруулахын тулд хэрэглэдэг рекомбинант өсөлтийн гормон нь мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүнд бас нөлөөлдөг байж болох талтай гэж Steinman таамаглаж байгаа ажээ. Өсөлтийн гормон хэрэглэхийг Америкт зөвшөөрдөг бөгөөд 1992 – 2001 онд ихэр жирэмслэлт 32% -аар өссөн, харин өсөлтийн гормон хэрэглэхийг хориглодог Их Британид ихэр жирэмслэлт ердөө 16% -аар өссөн байна. Америкт ихэр жирэмслэлт ихэссэний хоёр дахь шалтгаан нь 1998 оноос хойш гуриланд фолийн хүчил хэрэглэхийг зөвшөөрсөн явдал гэнэ.
Энэ бүгдийн уялдаа холбоог нарийн тайлбарлахын тулд Rowett Research Institut –ын Paul Haggarty болон түүний хамтран ажиллагчид Aberdeen дахь Reproduction Unit –д эмчлүүлсэн 602 эмэгтэйг хамарсан санал асуулга явуулжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн сийвэнг шинжилж, фолийн хүчил болон В12 витамин хэрэглэдэг эсэхийг нь асуусан байна. Ингэхэд Spina Bifida, Anenzephalie –ээс сэргийлж илүү хэмжээний фолат хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэрлэх нь (хоёр болон түүнээс дээш эмбрион шилжүүлсэн үед) их байсан гэнэ. Цусны сийвэн дэхь фолийн хүчлийн нягтрал ихсэхийн хирээр ихэрлэх магадлал нь ихэсч байсан байна.
Нөхөн үржихүйн дэмжлэгээр (IҮG, ICSI) жирэмсэлж буй эмэгтэйчүүд фолийн хүчлийг хэрэглэсэнээр Их Британид ихэр жирэмслэлт 600 –р нэмэгдэх гэнэ. Ялангуяа генетикийн хувьд MTHFR-Gen-ийн 1298 дахь байрлал дээр AA-Genotyp –тай эмэгтэйчүүд ихэрлэх нь илүү байсан бөгөөд эмбрион нь амьдрах чадвар сайтай байдаг байна. Хүүхдээ гэдсэнд тээх үед хүндрэл гарах эсэхэд фолийн хүчлийн нөлөө байхгүй гэнэ.

Бичсэн: monmedline

Folate Overload Linked to Birth of Twins After IVF

Thursday, June 25, 2009

Хүүхдийн онкологид эмийн тунг алдаагvй тооцоолно

Baltimore – Эмийн тунг алдаатай тооцоолох аюулыг интернетэд тvшиглэсэн software багасгах гэнэ. Тунгийн алдаа гарах явдал хүүхдийн клиникт их тохиолддог ажээ. Эмийн тун нас, өндөр, жингээс хамаарч өөрчлөгддөг. Хvvхдийн бие махбод хэтрvvлсэн тунг мэдрэмтгий, эмзэг бөгөөд энэ нь vхэлд ч хvргэх аюултай. Хүүхдийн онкологид одоог хvртэл хvvхдийн эмч нар эмийн тунг гараар буюу тооны машинаар тооцоолсоор байна. Компьютер дээр энэ тооцоог хийвэл хамаагvй найдвартай байх нь хэн бvхэнд ойлгомжтой. Тиймээс Baltimore дахь Johns Hopkins их сургуулийн дэргэдэх Kimmel Cancer Center –д интернетэд тvшиглэсэн software хэрэглэдэг болжээ. Keyboard –оор өгөгдөл оруулахдаа гаргаж болох алдаанаас сэргийлж тэмдэглэгээ, өгөгдөлөө ихэвчлэн Mouse болон Pull-Down-Menu –ээр оруулдаг гэнэ.

Хэр хэрэгтэй зvйл вэ гэдгийг судлахын тулд Johns Hopkins их сургуулийн судлаач Christoph Lehmann болон хамтран ажиллагчид нь энэ software –г ашиглахаас өмнөх болон ашигласанаас хойших vеийн алдааны хувь хэмжээг харьцуулжээ. Ингэхэд гараар бодсон тооцооны 27 гаруй хувь нь алдаатай байсан байна. (100 –ны 45 нь алдаатай) Хэдийгээр энэ алдаануудыг сvvлд нь сувилагч, эмийн санчид засч байсан нь ойлгомжтой ч их хэмжээний ийм алдааг тоохгvй орхих аргагvй юм гэж Lehmann хэлжээ.
Хамгийн их алдааг тунгийн болон нягтралын тооцоон дээр гаргаж байжээ. Энэ нь онкологид ноцтой алдаанд хvргэж болох талтай. Компьютер дээр тооцоолдог болсоноор нийт жорын 94% нь алдаагvй болсон байна. (100 –ны 6 нь алдаатай) Тунгийн болоод нягтралын маш ноцтой алдаа дээрх software –г ашигласанаар огт гараагvй байна.
Гэвч зарим салбар дээр алдааны хувь хэмжээ software ашигласанаар ихэсчээ. Эмчилгээний шинэ төлөвлөгөө боловсруулах, шинэ эм хэрэглэж эхлэхэд алдаа илэрч байсан байна. Энэ тохиолдолд software –ээ шинэчлэж байх ёстой гэнэ. Бусад тохиолдолд бол эмч нар ярвигтай томъёоны учрыг олох гэж санаа зовох хэрэггvй ажээ.

Бичсэн: monmedline

Online chemotherapy order system reduces medication errors

Tuesday, June 2, 2009

Төмсөгний дайврын үрэвсэл: Эпидидимит

EPIDIDYMITIS
Causes of Epididymitis

Төмсөгний дайврын халдвар болон үрэвсэл нь ихэнхдээ шээсний доод замын өгсөх халдварын үр дүн байдаг. Эрчүүдийн эпидидимитийн ихэнх тохиолдол нь 35-аас залуу насанд тохиолдох ба бэлгийн замаар дамжих организм (N. gonorrhoeae болон C. trachomatis)-ийн шалтгаантай байдаг бол хүүхэд болон настай эрчүүдэд E. coli зэрэг шээсний замын эмгэг төрөгчөөс үүдэлтэй байна. Анал хурьцал үйлддэг гомосекс эрчүүдэд E. coli болон бусад бүдүүн гэдэсний бактериуд түгээмэл үүсгэгч организм болно. Төмсөгний дайврын халдвар нь төмсөг рүү тархаж болдог.

A. PRESENTATION AND FINDINGS
Эпидидимит бүхий өвчтөнд хуухнагийн хүчтэй өвдөлт илрэх ба энэхүү өвдөлт нь цавь болон салтаа руу тархдаг. Төмсөгний дайвар болон төмсөгний үрэвсэл эсвэл реактив гидроцеле хурдацтай үүссэнээс хуухнаг томорно. Уретрит, цистит юмуу простатитын бусад шинж тэмдэгүүд хуухнагийн өвдөлттэй хамт юмуу өмнө нь илэрч болно. Бодит үзлэгээр томорсон улаан хуухнаг харагдах ба үүнийг төмсөгний цочмог халдвараас ялгахад бэрхшээлтэй байдаг. Зузаарсан үрийн татлага хааяа тэмтрэгддэг. Шээсний шинжилгээгээр шээсэнд цагаан эс болон бактери илрэх юмуу шээсний сувгийн өөрчлөлт (шээсний сувгаас ялгадас гарах) илэрнэ. Цусны шинжилгээнд лейкоцитоз илэрнэ.

B. RADIOLOGIC IMAGING
Зөвхөн анамнез болон бодит үзлэгт тулгуурлан эпидидимитийг төмсөгний цочмог торсионоос ялгахад ихэвчлэн бэрхшээлтэй байдаг. Хуухнагийн допплер хэт авиа болон радионуклидын скан нь оношийг батлахад тусална. Допплер хэт авианд төмсгөнд цусны урсгал илрэх эсвэл радионуклидын сканд тэмдэгт атом төмсөгний дотор, төв хэсэгт хуримтлагдаж байгаагаар нь төмсөгний торсионыг үгүйсгэнэ. Эпидидимит бүхий өвчтөнд хуухнагийн хэт авиагаар цусны урсгал нь нэмэгдсэн томорсон төмсөгний дайвар нийтлэг илэрдэг. Реактив гидроцеле юмуу төмсгөн дэхь тархалт мөн харагдаж болно. Бэлгийн бойжлийн өмнөх насны эпидидимит гэж оношлогдсон хүүхдэд рефлюкс эсвэл шээлүүрийн эктопи зэрэг шээсний замын гаж хөгжил илрүүлэх радиологийн шинжилгээ хийнэ. Бэлгийн бойжлийн дараах насны эпидидимит гэж оношлогдсон хүүхдэд бэлгийн замаар дамжих өвчин болон аюулгүй бэлгийн дадалын талаар мэдлэг олгох нь зүйтэй.

C. MANAGEMENT
Эмчилгээнд өвөрмөц үүсгэгчийн эсрэг антибиотикийг уулгана. Нэмэлтээр хэвтэрийн дэглэм, хуухнагийн өндөрлөг болон стеройд бус үрэвсэлийн эсрэг эмийг хэрэглэх нь шинж тэмдэгийн илрэх хугацааг бууруулахад тусална. Бэлгийн замаар дамжих организмын шалтгаант эпидидимит бүхий өвчтөнд дахин халдвар авахаас сэргийлж хамтрагчаа эмчлүүлэхийг зөвлөдөг. Сепсис болон хүнд халдвар бүхий өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх ба парэнтераль антибиотик эмчилгээ хэрэгтэй байж болно. Буглаа үүссэн тохиолдолд нээлттэй гоожуурга тавихыг зөвлөдөг. Хааяа архаг болон дахисан эпидидимиттэй болон хуухнагийн өвдөлттэй өвчтөнд шинж тэмдэгийг хөнгөвчлөх зорилгоор эпидидимэктоми хийнэ.

Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / EPIDIDYMITIS

Шээсний сувгийн үрэвсэл: Уретрит

URETHRITIS
Types of Urethritis

Шээсний сувгийн халдвар/үрэвсэл нь дотроо Neisseria gonorrhoeae-н шалтгаант болон бусад организмын (Chlamydia trachomatis, Ureaplasma urealyticum, Trichomonas vaginalis, and herpes simplex virus) шалтгаант гэж ангилагдана. Ихэнх тохиолдолд халдварыг бэлгийн харьцааны үед авдаг.

A. PRESENTATION AND FINDINGS
Уретрит бүхий өвчтөнд шээсний сувгийн өөрчлөлт (шээсний сувгаас ялгадас гарах) болон дизури илэрнэ. Ялгадасын хэмжээ хэт ихээс маш бага хүртэл янз бүр байна. Шээс ялгаруулалт саадтай болсон шинж тэмдэг нь анхдагчаар дахисан халдвар бүхий өвчтөнд шээсний сувгийн нарийсалт үүссэнээс болж илэрдэг. Энэ нь чухал шинж тэмдэг бөгөөд гонококкын уретрит бүхий шинж тэмдэггүй өвчтөнүүдийн ойролцоогоор 40%-д тэмдэглэгддэг ажээ. Оношийг шээсний сувгийн үзлэг болон өсгөвөрт үндэслэн тавина. Шээсний сувгийн дотроос дээж авах нь чухал бөгөөд авах дээж нь ялгадасаас бага байдаг. N. gonorrhoeae-аар халдварлагдсан эрчүүдийн ойролцоогоор 30% нь C. trachomatis-ийн хавсарсан халдвартай байдаг.

B. RADIOLOGIC IMAGING
Ретроград уретрограмыг зөвхөн дахисан халдвартай болон шээс ялгаруулалт саадтай болон шинж тэмдэг бүхий өвчтөнд зөвлөнө. Хүндрэлгүй уретрит бүхий ихэнх өвчтөнд радиологийн шинжилгээ шаардлагагүй байдаг.

C. MANAGEMENT
Эмгэг төрөгчид чиглэсэн антибиотик эмчилгээ хийнэ. Гонококкын уретрит бүхий өвчтөнд ceftriaxone (250 mg булчинд) юмуу fluoroquinolones (ciprofloxacin 250 mg) эсвэл norfloxacin (800 mg) хэрэглэж болно. Гонококкын бус уретрит бүхий өвчтөнд tetracycline юмуу erythromycin (500 mg өдөрт 4 удаа) эсвэл doxycycline (100 mg өдөрт 2 удаа)-ээр 7-14 хоног эмчилнэ. Хэдий тийм ч эмчилгээний амин чухал бүрэлдэхүүн хэсэг нь сэргийлэлт юм. Бэлгийн хамтрагч болон өртөгдсөн өвчтөнийг эмчлэх нь зүйтэй ба аюулгүй бэлгийн дадалыг (бэлгэвч хэрэглэх г.м) зөвлөнө.

Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / URETHRITIS

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл