Health News from Medical News Today


Tuesday, June 22, 2010

Венийн тромбоэмболизмын генетик

Венийн тромбоэмболизм (VTE) нь нас, таргалалт, ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмүүд, хөдөлгөөний хомсдол зэрэг хүрээлэн буй орчины/олдмол эрсдэлт хүчин зүйлс түүнчлэн генетикийн полиморфизм зэрэг удамшлын эрсдэлт хүчин зүйлсээс үүдэлтэй олон хүчин зүйлийн шалтгаант эмгэг юм. Венийн тромбоэмболизмын генетик детерминант (тодорхойлогч)-ын талаар байж болох генүүдийг жагсааснаас авхуулаад геномын өргөн хүрээний холбоо хамаарлын судалгаа хүртэл олон тооны судалгаа шинжилгээ байдаг. Эдгээр судалгааны үр дүнгүүдээс харахад генетикийн нөхцөл байдал нь протромботик факторын хэт ихсэлт болон антитромботик факторын дутагдалын аль нэгэнд хүргэдэг ажээ.

Leiden-ийн буюу V фактор нь венийн тромбоэмболизмын хамгийн түгээмэл, сайн судлагдсан генетик шалтгаан болдог байна. Энэ үед протромбин G20210A генийн мутаци болж S уураг, C уураг болон анти-тромбины хэмжээ ихэнх тохиолдолд дутагдалтай болсон байдаг ажээ. Тун саяхан цусны бүлгийн ABO локус дахь генетик хувилбаруудын холбоо хамаарал нь венийн тромбоэмболизмын эрсдэлтэй холбоо хамааралтай болохыг тогтоосон байна. Энэхүү холбоо хамаарлыг O бус бүлгийн цустай хүмүүст венийн тромбоэмболизмын мэдэгдээд буй 2 эрсдэлт хүчин зүйл болох von Willebrand-ийн хүчин зүйл болон VIII факторын түвшин өндөр байдгаар тайлбарлаж байна.

Түүнчлэн саяхан IX факторын ген дахь CYP4V2-тай ойролцоо хувилбарууд нь венийн тромбоэмболизмтай холбоо хамааралтай болохыг илрүүлсэн ба энэ нь IX хүчин зүйлийн түвшинг нэмэгдүүлснээр венийн тромбоэмболизмын эрсдэлийг ихэсгэдэг байна. Эдгээр холбоо хамаарал нь гемостазыг хангах, эмгэг тромбозоос сэргийлэх про болон анти тромботик хүчин зүйлсийн тэнцвэрт амин чухал онцлох зүйл юм.

Эцэст нь GP6-ийн генетик хувилбарууд, ялтасын коллагены рецепторын кодчилолын талаарх 2 судалгаагаар эдгээр нь венийн тромбоэмболизмын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэхүү генийн хувилбартай холбоотой хамаарал нь юун түрүүнд венийн тромбоэмболизмын патогенезийн үед ялтас-өвөрмөц хүчин зүйлийг гэмтээдэг гэж үзэж байгаа ч цаашдын судалгаа шаардлагатай байгаа юм.

Мөн түүнчлэн хувь хүний эрсдэл нь эдгээр генийн хувилбаруудаар тайлбарлагдах ба эдгээр генийн хувилбарыг агуулсан үед олдмол эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөлөл 2 дахин нэмэгддэг ажээ. Жишээлбэл Leiden-ийн V хүчин зүйлийн зөөгч юмуу протромбин генийн мутаци нь ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эм, даавар орлуулах эмчилгээ юмуу тамхидалттай хавсарсан тохиолдолд хүч нэмэгдсэн эрсдэл болдог байна. Хувь хүнд дан ганц эдгээр генийн хувилбарууд түр зуурын, олдмол эрсдэлт хүчин зүйлстэй хавсралгүйгээр илрэх нь венийн тромбоэмболи үүсэхэд хангалттай бус бөгөөд мутаци нь эмгэг жамын субстраци болж өгдөг байна.

Эмнэлзүйн холбоо хамаарал
Венийн тромбоэмболизм бүхий өвчтөнүүдэд доор дурьдсан хүчин зүйлс илэрсэн бол дурьдсан генүүдийн мутацийг тодорхойлох сорил хийх талаар зөвлөнө. Үүнд: 50-аас доош настай, түгээмэл бус байрлалын тромбоз, дахин давтагдсан венийн тромбоэмболизм, тромботик эмгэгтэй талаарх гэр бүлийн ноцтой өгүүлэмжтэй зэрэг орно. Leiden-ийн V хүчин зүйл юмуу протромбин генийн мутаци нь дахин давтагдсан венийн тромбоэмболизм үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг боловч анх удаа венийн тробмоэмболизм болоход генетикийн сорил хийх нь тавиланг сайжруулдаг эсэх нь тодорхойгүй байна.

Leiden-ийн V хүчин зүйлийн мутаци илэрсэн ч гэсэн энэ нь ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийг хэрэглэхгүй байх туйлын эсрэг заалт болдоггүй. Учир нь венийн тромбоэмболизм үүсэх өндөр эрсдэлтэй эсэх нь Leiden-ийн V хүчин зүйлийн генийг гетерозигот байдлаар тээж буй эмэгтэйд ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийг хориглодгоор тайлбарлагдана.

Эх сурвалж:
www.emedicine.com / Genomic Medicine / Cardiovascular Diseases / Genetics of Venous Thromboembolism

Monday, June 14, 2010

Asymptomatic Perioperative Arrhythmias Linked To Sudden Death

Судасны мэс засал нь ховдолын тахикарди (VT) зэрэг зүрх судасны хүндрэлтэй хавсарч болдог. Хэдий тийм боловч эдгээр хэм алдагдалууд нь эхэндээ шинж тэмдэггүй байж болох ба мэс заслын дараах, хожуу үеийн зүрхний шалтгаант гэнэтийн нас баралтын эрсдэлийг нэмэгдэхэд хүргэдэг. Netherland-ийн судлаачдын үзэж байгаагаар шинээр үүссэн мэс заслын өмнөх VT бүхий өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд оновчтой эмийн эмчилгээнээс гадна нэмэлтээр preemptive cardioverter defibrillator (өрссөн кардиоверци өгөгч дефибриллятор - ICD) суулгаж өгөх нь үр ашигтай гэж үзжээ. Тэдний энэхүү шинэ судалгааг 64 дэхь удаагийн Vascular Annual Meeting-д Society for Vascular Surgery-аас илтгэжээ.

Rotterdam дахь Erasmus Medical Center-ийн судасны мэс заслын тасгийн судалгааны багийн гишүүн Tamara Winkel, MD-ийн дурьдсанаар зүрхний хэм алдагдалгүй гэсэн өгүүлэмжтэй судасны мэс засал хийлгэсэн 483 өвчтөнөөс мэдээ материалыг цуглуулж мэс заслын өмнөх зүрхний эрсдэлт хүчин зүйлс, зүүн ховдолын үйл ажиллагаа, эмийн эмчилгээ болон мэс заслын өмнөх ишемиг тэмдэглэж авчээ.

"Судалгааны обекьтуудад шинээр үүссэн мэс заслын өмнөх VT-г тасралтгүй үргэлжлэх электрокардиографи (ЭКГ)-ийн багаж ашиглан 72 цагийн турш хянаж тодорхойлсон ба шинээр үүссэн мэс заслын өмнөх хэм алдагдал нь богино үргэлжилсэн, шинж тэмдэггүй, илрүүлэхэд бэрхшээлтэй байдаг зэрэг нь үнэн магадтай тохиолдолын тоог гаргахад чамлалттай байх шалтгаан болж байв. ЭКГ-н хяналтын үргэлжлэх хугацаа мэс заслаас нэг хоногийн өмнө эхэлж мэс заслын дараах 2 хоногийн турш үргэлжилсэн байсан" гэж Dr. Winkel хэлжээ. "Шинээр үүссэн мэс заслын өмнөх VT, удаан хугацааны VT 33 өвчтөн (7%)-д тодорхойлогдсон" гэж Dr. Winkel хэлжээ. "Мэс заслын өмнөх VT бүхий өвчтөнүүдэд зүүн ховдолын үйл ажиллагаа ач холбогдол өгөхүйц буурсан, статинаар эмчлэгдсэн байжээ"

Түүнчлэн Dr. Winkel-ийн дурьдсанаар VT бүхий өвчтөнүүд (30%)-ийг VT үгүй өвчтөнүүд (18%)-тэй харьцуулахад миокардийн ишемийн тохиолдол их байсан байна. Дунджаар 2 жилийн турш дагаж судлахад 56 өвчтөнд зүрхний шалтгаант нас баралт тохиолдсоны 48 нь гэнэтийн үхэл гэж ангилагдсан байжээ. Мэс заслын өмнөх VT бүхий бүх өвчтөнүүдийн долоо (21%) нь судасны мэс заслаас хойшхи 3 жилд зүрхний гэнэтийн үхлийн улмаас нас барсан байна. "Суулгаж хянах төхөөрөмж (implantable monitoring device) ашиглан ЭКГ-н хяналтын хугацааг уртасгаснаар бид шинээр үүссэн VT-ийн илүү олон тохиолдолыг тэмдэглэж авсан"

"Эрсдэлт хүчин зүйлсийг тооцсоны дараагаар шинээр үүссэн мэс заслын өмнөх VT нь зүрхний гэнэтийн үхэлтэй холбоотой ажээ" гэж Dr. Winkel мэдэгдсэн ба "Удаан хугацааны тасралтгүй үргэлжлэх зүрхний хяналтын суулгац нь эдгээр мэс заслын өмнөх хэм алдагдалыг илрүүлж эмчилгээ болон тавилангийн чухал үр дүнг гаргаж өгдөг" гэжээ.

Эх сурвалж:

Asymptomatic Perioperative Arrhythmias Linked To Sudden Death

Sunday, June 6, 2010

Томуу - Flu

Томуу нь Orthomyxoviridae-ийн бүлийн РНХ вирус (томуугийн вирус)-ийн шалтгаант халдварт өвчин ба энэ нь шувуу болон хөхтөн амьтныг халдварлуулдаг. Өвчний ихээхэн түгээмэл шинж тэмдэг нь жихүүдэс хүрэх, халуурах, хоолой өвдөх, булчингаар өвдөх, хүчтэй толгой өвдөх, ханиалгах, ядарч сульдах болон бие тавгүйцэх зэрэг юм. Хоолой өвдөх, халуурах, ханиалгах нь хамгийн түгээмэл шинж тэмдэг. Илүү хүнд тохиолдолд томуу нь хатгааны шалтгаан болдог ба энэ нь аминд аюултай, ялангуяа залуу болон хөгшин хүмүүст. Томуу нь бусад томуу төст өвчин ялангуяа ханиадтай андуурагдах боловч томуу нь ханиадыг бодвол илүү хүнд өвчин бөгөөд томуугийн вирусын ялгаатай төрлүүдээр үүсгэгдэнэ. Томуугийн улмаас ихэвчлэн хүүхдүүдэд бөөлжилт, дотор муухайралт бий болдог. Гэвч эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн гастроэнтериттэй холбоогүй байх ба үүнийг заримдаа “ходоодны томуу” буюу “24 цагийн томуу” гэнэ.
Томуу нь ханиах, найтаах үед агаараар дамжих ба энэ үед үүссэн аэрозоль нь вирусийг агуулж байдаг. Томуу нь мөн шувууны баас, хамрын ялгадас, халдварлагдсан гадаргуутай хавьтах үед шууд хавьталаар дамжиж болно. Агаараар дамжих аэрозоль нь ихэнх халдварын шалтгаан болох боловч энэхүү дамжих хэлбэр нь хамгийн чухал эсэх нь эргэлзээтэй. Томуугийн вирус нь нарны гэрэл, халдваргүйжүүлэгч, детергентээр идэвхигүй болдог. Вирус нь савангийн нөлөөгөөр идэвхигүйжиж болох ба гараа угааснаар халдварын эрсдэлийг бууруулна.

Томуу нь улирлын дэгдэлтийн үед дэлхий даяар тархдаг ба жил бүр 250,000-500,000 үүний улмаас нас бардаг. Зарим цар тахалын жил саяас илүү нас баралт тохиолдоно. 1979-2001 онд томуугийн улмаас Нэгдсэн Улсад дунджаар жил бүр 41,000 мянган хүн нас баржээ. 20-р зуунд томуугийн 3 цар тахал тохиолдсон ба хэдэн арван сая хүнийг үхэлд хүргэжээ. Эдгээр цар тахал тус бүр нь вирусийн шинэ омог хүнд илэрсэнээс үүдэлтэй байв. Ихэнхдээ эдгээр шинэ омог нь урьд өмнө байсан томуугийн вирус бусад амьтны зүйлээс хүнд тархасны улмаас эсвэл хүнд байсан омог халдвартай шувуу юмуу гахайны вирусээс шинэ генийг авсанаас бий болдог. 1990 оноос хойш Азид бий болсон шувууны омгийг H5N1 гэж нэрлэсэн ба шинэ томуугийн цар тахалыг нэмэгдүүлсэн боловч энэ нь хүнээс хүнд амархан тархдаг хэлбэрт хувьсан өөрчлөгдөөгүй юм. 2009 оны 4 сард Мексик, Нэгдсэн Улс болон бусад хэд хэдэн оронд шинэ томуугийн омог хувьсан бий болсон нь хүн, гахай, шувууны томуугийн генүүдийг хослуулсан байсан ба эхэндээ “гахайн томуу” гэж нэрлэгдэж одоо томуугийн А хүрээний H1N1 вирус гэж нэрлэгдэх болжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2009 оны 6 сарын 11-нд албан ёсоор цар тахалын дэгдэлт бий болсоныг зарлажээ.
Ихэвчлэн хөгжингуй орнууд болон шувууны аж ахуй эрхэлдэг хүмүүст томуугийн эсрэг вакциныг өгдөг. Хүнд хэрэглэдэг хамгийн түгээмэл вакцин нь гурван валенттэй томуугийн вакцин (TIV) бөгөөд энэ нь 3 вирусын омгоос цэвэршүүлж, идэвхигүйжүүлсэн материалыг агуулж байдаг. Энэхүү вакцин нь ихэвчлэн томуугийн А хүрээний вирусийн 2 дэд төрөл, томуугийн В хүрээний вирусын нэг омгийг агуулсан байна. Гурван валенттай вакцин нь вирусыг дамжуулах эрсдэлгүй бөгөөд маш бага урвалж чанартай байдаг. Тухай жилд зориулж гаргасан вакцин нь дараагийн жил үр нөлөөгүй байж болох ба учир нь томуугийн вирус нь хурдан хувьсаж хуучин омгийн оронд шинэ омог хурдан бий болдог. Томууг эмчлэхэд нейраминидазийг дарангуйлагч вирусийн эсрэг эмүүдийг хэрэглэх нь ихэвчлэн үр дүнтэй байна.

Ангилал
Томуугийн вирусийн төрлүүд

Вирусийн ангилалаар томуугийн вирус нь РНХ вирус бөгөөд энэ нь Orthomyxoviridae-ийн бүлийн 5 төрлийн 3-ыг бүрдүүлнэ.
• Influenzavirus A
• Influenzavirus B
• Influenzavirus C

Эдгээр вирус нь хүний параинфлюэнза вирустай холын хамааралтай ба хүний параинфлюэнза вирус нь paramyxovirus вирусын бүлд хамаарах бөгөөд хүүхдэд хөхүүл ханиад зэрэг амьсгалын замын халдварын түгээмэл шалтгаан болдог боловч насанд хүрэгчдэд мөн томуутай төстэй өвчний шалтгаан болдог.

Influenzavirus A
Энэхүү төрөл нь томуугийн А вирус гэсэн нэг зүйлтэй. Зэрлэг усны шувууд нь томуугийн А вирусийн олон зүйл, томоохон байгалийн эзэн бие болдог. Заримдаа вирус нь бусад зүйлийн шувуудад дамжих ба үүний дараа гэрийн шувууны аж ахуй юмуу хүний томуугийн цар тахалын дэгдэлтийн шалтгаан болно. А төрлийн вирус нь томуугийн 3 төрөл дотроо ихээхэн вирулент (хоруу чанартай) хүний патоген бөгөөд маш хүнд өвчний шалтгаан болдог. Томуугийн А вирус нь эдгээр вируст хариу үзүүлэгч эсрэгбиед суурилж дотроо ялгаатай серотипэд хуваагдана. Хүнд бүртгэгдсэн серотипийг хүний цар тахалын нас баралтаар жагсаавал:
• H1N1, which caused Spanish flu in 1918, and the 2009 flu pandemic
• H2N2, which caused Asian Flu in 1957
• H3N2, which caused Hong Kong Flu in 1968
• H5N1, a current pandemic threat
• H7N7, which has unusual zoonotic potential[19]
• H1N2, endemic in humans and pigs
• H9N2
• H7N2
• H7N3
• H10N7

Influenzavirus A

Influenzavirus B
Энэ төрөл нь томуугийн В вирус гэсэн нэг зүйлтэй. Томуугийн В вирус нь бараг гагцхүү хүнийг халдварлуулдаг ба томуугийн А вирусийг бодвол ховор байна. Томуугийн энэ төрөл нь А төрлийг бодвол мутацийн хувь 2-3 дахин удаан байдаг ба үүний үр дүнд генетикийн өөрчлөлт бага, зөвхөн ганцхан томуугийн В серотиптай. Энэхүү антигений хувирал хангалтгүй байдгаас томуугийн В вирусийн эсрэг дархлалыг ихэвчлэн бага насандаа олж авсан байна. Хэдий тийм ч томуугийн В вирус бүрэн мутацид ордог тул насан туршийн дархлаа тогтох боломжгүй. Антигений хувирлын хувь бага байдаг нь эзэн бие хязгаарлагдмал байдаг (антиген өөр зүйлд дамжих боломжгүй)-тай хосолсноор томуугийн В вирусийн цар тахал тохиолдохгүй байх баталгаа болдог.

Influenzavirus C
Энэ төрөл нь томуугийн С вирус гэсэн нэг зүйлтэй бөгөөд энэ нь хүн, нохой болон гахайг халдварлуулдаг ба заримдаа хүнд өвчлөл болон орон нутгийн дэгдэлтийн шалтгаан болдог. Хэдий тийм ч томуугийн С вирус нь бусад төрлийгөө бодвол ховор байдаг ба ихэвчлэн хүүхдэд хөнгөн өвчлөлийг үүсгэнэ.

Бүтэц, шинж чанар болон дэд төрлийн нэршил
Influenzaviruses A, B болон C нь бүтцийн хувьд туйлын адилхан. Вирус 80-120 нанометр диаметртэй ба ихэвчлэн барзгар бөөрөнхий хэлбэртэй боловч филамент маягийн хэлбэр тохиолддог. Энэхүү филамент маягийн хэлбэр нь томуугийн С вируст ихээхэн түгээмэл бөгөөд халдварлагдсан эсийн гадаргуу дээр 500 микрометр хүртэл урт, олс маягийн бүтцийг үүсгэдэг. Хэдий тийм ч эдгээр янз бүрийн хэлбэрийг үл харгалзан томуугийн вирус нь бүрдэл хэсгүүдийн хувьд адил байна. Вирусын бүрхүүлийг голлох 2 төрлийн гликопротейн бүрдүүлэх ба энэ нь төвийн цөмийг бүрхэж байрлана. Төвийн цөм нь вирусын РНХ геном болон РНХ-г баглаж, хамгаалж байдаг вирусийн бусад уургийг агуулдаг. РНХ нь ихэвчлэн нэг утаслаг байх боловч өвөрмөц тохиолдолд энэ нь хос байна. Ховор тохиолдолд вирусын геном нь нуклейн хүчлийн ганц хэсгийн оронд сегментлэгдсэн сөрөг утаслаг РНХ-ийн 7-8 хэсгийг агуулж байдаг. РНХ-ийн хэсэг бүр нь нэг юмуу хоёр генийг агуулна. Жишээ нь томуугийн А вирусын геном РНХ-ийн 8 хэсэг дээрх 11 генийг агуулдаг. Эдгээр 11 ген нь гемагглютинин (HA), нейраминидаз (NA), нуклеопротейн (NP), М1, М2, NS1, NS2(NEP), PA, PB1, PB1-F2 болон PB2 гэсэн 11 уургийг кодлоно.

Томуугийн вирусийн бүтэц

Гемагглютинин (HA) болон нейраминидаз (NA) нь вирусын гадаргуу дахь 2 томоохон гликопротейнууд юм. HA нь лектин бөгөөд энэ нь вирус чиглэсэн эсийн гадаргууд холбогдох, вирусын геном чиглэсэн эсийн дотоодод нэвтрэхэд зуучилна. HA нь эсийн гадаргуугийн сиалын хүчил болох N-ацетилнейрамины хүчилтэй холбогддог. Харин NA нь энэхүү эх вирустай холбогддог сахар (сиалын хүчил буюу N-ацетилнейрамины хүчил)-ыг задлах замаар халдварлагдсан эсээс проген вирус чөлөөлөгдөхөд оролцдог. Хэрэв энэ процесс үгүй бол шинээр бий болсон вирус нь гемагглютинины рецептортай түргэн холбогдож эсийн гаднах матрикст хангалттай чөлөөлөгдөх боломжгүй болно. Түүнчлэн нейраминидаз нь эзэн эсийн салстын уусамтгай муцины занганаас зайлсхийх боломж олгодог байж болох юм. Дээрхээс үндэслэн вирусын эсрэг эмүүд нь эдгээр уургуудад чиглэсэн байдаг. Цаашилбал эдгээр антиген нь өвөрмөц эсрэгбие үүсэлтийг өдөөдөг. Томуугийн А вирусыг HA болон NA үзүүлэх эсрэгбиеийн хариу урвалд үндэслэж дэд төрлүүдэд ангилах ба эдгээр HA болон NA-ийн ялгаатай байдал нь H болон N өвөрмөц байдал (жишээ нь H5N1)-ын үндэс болдог. Одоогоор 16H болон 9N дэд төрөл мэдэгдээд байгаа боловч хүнд зөвхөн H1, 2, 3 болон N1, 2 дэд төрлүүд түгээмэл байдаг.

Репликаци

Томуугийн вирусийн репликаци

Шинж тэмдэг
Ханиад болон томуугийн аль алиных нь үед хамар битүүрэх, ядарч сульдах, хамар хоолой өвдөж, зовиурлах заримдаа халуурах зэрэг олон тооны шинж тэмдэг илэрдэгээс тэднийг нэгнээс ялгахад бэрхшээлтэй байдаг. Мөн түүнчлэн аль аль нь вирусын шалтгаант, өндөр халдвартай амьсгалын замын халдвар юм. Ханиад болон томуу нь хүнээс хүнд ханиах, найтаах юмуу вирусээр халдварлагдсан хүмүүсийн гар зэрэг вирус агуулсан гадаргуутай хүрэлцсэний дараа өөрийн нүд, хамар болон амандаа хүрэх үед дамждаг. Эрүүл байхын тулд анхаарах зүйлс нь гараа угаах, хэрэглэсэн эд зүйлсийг ариутгах түүнчлэн дархлаагаа дэмжих зэрэг бөгөөд эдгээр нь урьдчилан сэргийлэх түлхүүр хүчин зүйлс юм. Ханиад нь жилд дунджаар 4 удаа дэгддэг ба улирлын хамаарал байдаггүй. National Institute of Allergy and Infectious Diseases-ийн мэдээлсэнээр хүүхдүүд хэдэн сард 12 удаа ханиад хүрч болдог байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол ханиад хүрэх нь илүү ба бүх амьсгалын дээд замын халдварын эрсдэл нь тамхичидад өндөр байдаг. Учир нь тамхи татах нь хамар болон хамрын ойр орчмын синусуудыг хуурайшуулдаг.
Ханиад нь ихэвчлэн богино хугацааны, бага зэргийн өвчлөл боловч өвөрмөц онцлогтой. Жишээ нь ханиад нь хоёрдогчоор чих болон синусын халдварт хүргэх ба эдгээр нь астма, эмфизем болон бусад уушигны архаг эмгэг бүхий хүмүүст онцгой аюул занал учруулдаг.
Томуу улирал нь ерөнхийдөө 12-3 сар хүртэл үргэлжилдэг ба энэ хугацааны турш хүн амын хагас нь томуугийн вирустэй учирсан байдаг. Энэ хугацаанд ханиад түр намждаг ба томуу нь ихээхэн залуу буюу настай хүмүүс болон чихрийн шижин, зүрхний эмгэг юмуу ДОХ зэргийн улмаас эсэргүүцэл буурсан хүмүүст аминд аюултай байна. Ихэнх хүмүүст томуу нь 2 долоо хоногийн дотор эдгэрдэг ба энэ хооронд ядарч сульдана. Өндөр эрсдэл бүхий бүлэгт илүү удаан хугацаагаар өвдөж болох ба хатгаа зэргээр хүндэрнэ. Томуугийн вакцин нь томууг үүсгэгч вирусээс өөрийгөө хамгаалахад туслах боловч томуугийн вирус нь бараг байнга мутацид орж байдгаас жил бүр шинэ вакцин шаардлагатай болдог.
Томуугийн шинж тэмдэг нь халдвар авсаны дараах 1-2 өдөрт гэнэт эхэлдэг. Түгээмэл илэрдэг эхний шинж тэмдэг нь жихүүдэс хүрэх боловч халдварын эхэн үед халуурах нь мөн түгээмэл байна. Биеийн температур 38-39⁰С хүрнэ. Томуугийн үед илрэх шинж тэмдэгт:
• Халуурах ба маш их даарах (жихүүдэс хүрч дагжин, чичрэх)
• Ханиалгах
• Хамар битүүрэх
• Бие хөндүүрлэх, ялангуяа үе болон залгиур
• Ядрах
• Толгой өвдөх
• Цочрох, нулимс гоожих
• Нүд, арьс (ялангуяа нүүрний), ам, залгиур болон хамар улайх
• Хүүхдүүдэд суулгах, хэвлийгээр өвдөх зэрэг ходоод гэдэсний шинж тэмдэг илэрнэ.



Ханиад болон томууг халдварын эрт үед хооронд нь ялгах бэрхшээлтэй боловч томуу нь гэнэт үүсч, өндөр халууран их ядарч сульддаг. Насанд хүрэгчдэд суулгалт нь томуугийн шинж тэмдэг болдоггүй боловч энэ нь шувуун томуу (H5N1)-гийн хүнд халдсан зарим тохиолдол болон хүүхдэд ажиглагддаг.

Томууг оношлох хамгийн мэдрэг шинж тэмдэгүүд

Хэрэв эрт үед өгвөл вирусын эсрэг эмүүд нь томуугийн эмчилгээнд үр нөлөөтэй. Дээр дурдсан шинжүүдээс халууралт нь ханиах, хоолой өвдөх юмуу хамар битүүрэхтэй хавсарсан байх нь оношилгооны чадамжийг сайжруулдаг. Орон нутгийн томуугийн дэгдэлтийн үед тархалт 70%-иас дээш бол эдгээр хослолын аль нэг нь илэрсэн өвчтөнг сорил хийлгүйгээр нейраминидазыг дарангуйлагчаар эмчилж болно.

Халдвар тархах механизм
Томуугийн вирус нь халдварлалт нь өвчлөл бий болохоос өмнөх өдрөөс эхэлж 5-7 хоногийн турш тэсвэртэй байдаг боловч зарим хүмүүс урт хугацаагаар халдварыг тараасаар байдаг. Томуугийн халдвар авсан хүн халдвар авсанаас хойш 2-3 дахь өдөр хамгийн их халдварлалттай байна. Вирусын халдварлалтын хэмжээ нь халууралттай холбоотой ба вирусын халдварлалт өндөр байх тусам температур өндөр болдог. Хүүхэд нь насанд хүрэгчдээс илүү халдварлалттай байх ба халдварлалт шинж тэмдэг үүсэхийн дөнгөж өмнөөс эхлээд халдвар авсанаас хойшхи 2 долоо хоног үргэлжилнэ.
Томуу нь голлох 3 замаар тархдаг: шууд дамжих (халдварлагдсан хүн өөр бусад хүний нүд, хамар, амны салтс руу найтаах үед) аэрозоль байдлаар (хэн нэгэн халдвартай хүн ханиах, найтаах, нулимах үед бий болсон аэрозолиор амьсгалснаар) гар-нүд, гар-хамар, гар-ам зэрэг гадаргуугаар дамжина. Халдвар дамжих эдгээр 3 замын аль нь илүү ач холбогдолтой болох нь тодорхойгүй ба тэд бүгдээрээ вирусыг тараах боломжтой. Аэрозоль байдлаар дамжих үед аэрозолийн дуслууд нь хүн амьсгалахад хангалттай жижигхэн буюу 0,5-5мкм диаметртай байдаг ба ганцхан дуслыг амьсгалах нь халдвар авахад хангалттай байж болно. Нэг найтаалтаар 40,000-аас илүү дусал цацагддаг боловч эдгээрийн ихэнх нь том байдгаас агаараас удаан тогтдоггүй. Томуу нь аэрозолийн дусалд хэр удаан амьд байх чадвартай нь чийгшилт болон хэт ягаан туяаны түвшингөөс хамаарах ба өвөл чийгшил бага, нарны цацраг хомс байдаг нь вирусыг амьд үлдэхэд дэм болдог.

Томуугийн вирус нь биеийн гадна талд тэсвэртэй бөгөөд энэ нь мөнгө, хаалганы бариул, гэрлийн унтраалга болон бусад гэр ахуйн зүйлс зэрэг халдварлагдсан гадаргуугаар дамждаг. Вирусын гадаргууд тэсвэртэй байх хугацаа харилцан адилгүй ба вирус хуванцар, металл зэрэг хатуу, гөлгөр гадаргуу дээр 1-2 өдөр амьдрах чадвартай бол хуурай цаасан эд дээр 15 минут, арьсан дээр дөнгөж 5 минут амьд байдаг. Хэдий тийм ч хэрэв вирус салстай цуг байгаа тохиолдолд энэ нь түүнийг удаан хугацаагаар хамгаалдаг. Шувууны томуу нь хөлдөөхөд амьд үлдэх чадвартай эсэх нь тодорхойгүй. Тэдгээр нь 56⁰С-аар хамгийн багадаа 60 минут халаахад идэвхигүйждэг бахүчлээр үйлчлэхэд мөн идэвхигүйжнэ.

Найтаах нь халдварыг дамжуулна

Эмгэг жам
Томуугийн халдварын үед хүнд ямар механизмаар шинж тэмдэг үүсдэгийг нарийн судлагджээ. Эдгээр механизмын нэгийг адренокортикотропин дааврыг дарангуйлдагдсанаар кортизолын түвшин багасдагаар тайлбарлаж байна. Тодорхой омогт ямар ген тээгдэж байгааг мэдэж чадвал энэхүү омог нь хүнийг хэрхэн халдварлуулдаг, халдвар хэр зэрэг хүнд байх зэргийг урьдаас мэдэж болно.
Жишээлбэл томуугийн вируст эсэд нэвтрэх боломж олгодог вирусийн гемагглютинин уураг нь хүний аль нэг протеазаар задардаг. Хөнгөн болон авирулент вирусуудад гемагглютинины бүтэц нь дөнгөж залгиур болон уушгинд байдаг протеазаар задардаг тул эдгээр вирус нь бусад эдэд халдварлаж чаддаггүй. Хэдий тийм ч H5N1 зэрэг өндөр вирулент омогт гемагглютинин нь олон янзын протеазуудаар задардаг тул вирус бүх биеэр тархах боломжтой.
Вирусийн гемагглютинин уураг нь аль зүйлийн омог халдварлуулах боломжтой хийгээд томуугийн омог хүний амьсгалын замын аль хэсэгт холбогдох чадвартайг хоёуланг нь тодорхойлдог. Хүмүүст амархан дамждаг омгийн гемагглютинин уураг нь хамар, залгиур, ам зэрэг амьсгалын замын дээд хэсгийн рецептортой холбогддог. Үүний эсрэгээр ихээхэн хөнөөлтэй H5N1 омог нь ихэвчлэн уушигны гүн дэхь рецептортай холбогддог. Халдварын энэхүү ялгаатай байрлал нь H5N1 омог уушгинд хүнд вирусийн пневмони үүсгэдэг ч хүмүүс ханиах, найтаахад яагаад амархан дамждаггүйн шалтгаан байж болох юм.


Халуурах, толгой өвдөх, ядарч сульдах зэрэг томуугийн түгээмэл шинж тэмдэг нь томуугаар халдварлагдсан эсийн нийлэгжүүлж буй их хэмжээний үрэвсэлийн өмнөх цитокин болон хемокин (интерферон, хавдар үхжилийн хүчин зүйл)-ы үр дүнд үүснэ. Ханиадыг үүсгэгч риновирусээс ялгаатай нь томуу нь эдийн гэмтэлийн шалтгаан болдоггүй. Тиймээс шинж тэмдэгүүд нь бүхэлдээ үрэвсэлийн хариу урвалаас болж үүсдэггүй ажээ. Энэхүү массив дархлааны хариу урвал нь аминд аюултай цитокины шуургийг үүсгэдэг. Үүгээр шувууны томуу болон 1918 оны цар тахалыг үүсгэгч омгийн аль алиных нь түгээмэл бус хор хөнөөлт байдлыг тайлбарлаж болох юм. Хэдий тийм ч өөр нэг байж болох зүйл нь энэхүү их хэмжээний цитокин нь эдгээр омгийн бий болгосон вирусын массив репликацийн үр дүн байж болох ба дархлаа тогтолцоо өвчнийг даамжруулахад оролцдоггүй байж болно.

Хэвшсэн эмчилгээ
Худалдаанд шинэ вирусын эсрэг эмүүд гарч байгаа боловч амрах, шингэн их хэмжээгээр уух болон халуурах, булчин өвдөх зэрэгт аспирин, ибупрофен юмуу ацетаминофен (парацетамол) уух зэрэг хэвшсэн арга зам байсаар байна. Хэдий тийм ч томуугийн шинж тэмдэг бүхий хүүхэд, өсвөр насныханд аспирин агуулсан бүтээгдэхүүн өгөхгүй байх нь зүйтэй. Учир нь хэдий ховор боловч заримдаа Рей-ийн хамшинж гэгддэг аминд аюултай эмгэг үүсдэг байна.
Ханиад болон томуу нь вирусээр үүсгэгдэх тул ханиад болон томуу нь синус болон дотор чихний халдвар зэрэг бактерийн халдварыг үүсгээгүй л бол антибиотик хэрэглэх нь бага буюу огт үр нөлөөгүй байна. Эдгээр тохиолдолд антибиотик эмчилгээ хийх нь зүйтэй юм.
Томуугийн үед хамгийн сайн хэвшсэн арга хэмжээ бол хамгаалах бөгөөд томуугийн вакциныг томуугийн улирал эхлэхээс өмнө хийлгэнэ. Томуугийн вакцин нь эрүүл насанд хүрэгчидийг томуугаас 70-90 хувь сэргийлэх үр нөлөөтэй. Вакцин хийлгэж болохгүй хүмүүс (өндөгнөөс харшилтай юмууд саяхан өвдсөн (хатгаа г.м) учраас) болон вакцин хийлгээгүй өндөр эрсдэлтэй хүмүүст вирусын эсрэг эм тусална. Амантидин болон римантадин нь томуугийн А төрлийн өвчлөлийг багасгах ба өвчний эхний хэдэн хоногт тэдгээрийг өгнө. Шинэ эмүүд болох занамивир (Relenza)-ингаляциар өгдөг, озелтамивир (Tamiflu) А болон В төрлийн томуугийн вирусийг хоёуланг дарангуйлдаг гэж үздэг эдгээр эмүүдээр шинж тэмдэг илэрсэн эхний 2 өдрийн дотор эмчилж эхэлнэ. Relenza-г астматай, амьсгалалтын асуудалтай юмуу хүүхдэд зөвлөдөггүй. Хүүхдийг томуугаас сэргийлэхэд худалдаанд гараад буй хамрын цацлага хэлбэрийн вакцин (FluMist) үр нөлөөтэй нь тогтоогдоод байна.
Ханиад болон томуугийн эмчлэх өөр арга зам нь хамрын битүүг арилгах болон ханиалга намдаах эмүүд бөгөөд эдгээр нь шинж тэмдэгийг намдааж өгдөг боловч тэдгээрийг цусны даралт ихтэй, глаукомтай, чихрийн шижинтэй, зүрхний эмгэгтэй болон бусад олон өөрчлөлттэй хүмүүст анхааралтай хэрэглэх нь зүйтэй. Эмээс шалтгаалж илрэх гаж нөлөөнд нойрмоглох, толгой эргэх, нойргүйдэх зэрэг орно. Хэрэв эдгээр бүтээгдэхүүн нь таныг хамгийн ихээр зовоож буй шинж тэмдэгтэй тэмцдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь: антигистамин нь хамраас шингэн гоожих, нүднээс нулимс гарахын эсрэг үйлчилдэг бол аспирин юмуу ацетаминофен (парацетамол) нь өвдөлтийг намдаадаг.

Зовиурыг арилгах стратеги
Халдвар тараахаас сэргийлэх. Ханиад болон томууг үүсгэгч олонх вирус нь биеийн гадна, амьгүй обьект болон арьсан дээр 3-аас дээш цаг амьд байх боломжтой. Энгийн гар угаалт нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх боломжгүй юм. Хамар болон нүдэндээ хүрэхээс зайлсхийх хэрэгтэй ба хүрсэн тохиолдолд халдвар эдгээр хэсгээр биед амархан нэвтэрдэг.

Шингэн уу. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, хурдан ангижрахын тулд хамгийн багадаа 64 унци, архины бус, каффейнгүй шингэн өдөр бүр ууж байх хэрэгтэй. Та өөрийгөө хангалттай хэмжээний шингэн авч байгаа эсэхээ шээс чинь өнгөгүй болсоноор мэдэж болно. Хэрэв ажил болон амьдарч буй орчин чинь хуурайшилттай бол ус сайн хэрэглэх нь хамгаас чухал. Хуурай агаар нь таны хамрын хөндийн салстуудад жижиг цав үүсэхийг дэмжиж, халдвар таны биемахбодид тархахад хүргэнэ. Та өвдсөн бол бүлээн шингэн нь цэр ховхорход тустай.

Халуун чинжүү (чили)-г туршаад үз. Чили нь капсайциныг агуулдаг ба энэ нь хамар болон хамрын синусын битүүрлийг сулруулж өгдөг. Хоолойн өвдөлтийн шинж тэмдэгүүдийг намдаахын тулд гаатай таблет, цай болон хандмалыг туршиж болно. Хэдий тийм ч эдгээр нь туулгах нөлөөтэй байдгийг анхаарна уу.

Ашигласан материал:
1. http://en.wikipedia.org/wiki/Influenza
2. Nutraceuticals, The official American Nutraceutical Association Guide, page 84
3. http://emedicine.medscape.com/article/219557-overview

Saturday, June 5, 2010

New Gene Therapy Proves Effective In Treating Severe Heart Failure

Mount Sinai School of Medicine-ийн судлаачид шинэ ген эмчилгээг бий болгосон ба энэ нь гүнзгийрсэн зүрхний дутагдалаас хамгаалахад аюулгүй бөгөөд үр нөлөөтэй ажээ. SERCA2a нь дутагдалтай ажиллаж буй зүрхний шахуургыг илүү үр дүнтэй болгодог энзимийн нийлэгжилийг идэвхижүүлдэг ген эмчилгээ ажээ. Phase II судалгаагаар бага зэргийн инвазив зүрх сэтгүүрдэлтээр дамжуулан SERCA2a-г тарьж өгөх нь зүрхний дутагдал бүхий өвчтөнүүдийн эмчилгээнд аюулгүй бөгөөд эмнэлзүйн ач холбогдолтой байж зүрхний дутагдалын зэрэглэлийг бууруулдаг байна. Энэ талаарх мэдээ, мэдээллийг Берлинд болсон Heart Failure Congress of the European Society of Cardiology-т илтгэжээ.

"SERCA2a нь гүнзгийрсэн зүрхний дутагдал бүхий өвчтөнүүдэд анхны үр дүнг авчирсан ба аюулгүй, үр нөлөөтэй нь тогтоогдсон" гэж судлаач Jill Kalman, MD, Associate Professor, Medicine, Cardiology, Director of the Cardiomyopathy Program, Mount Sinai School of Medicine мэдэгдсэн байна. "SERCA2a нь дээрх өвчтөнүүдийн эмчилгээнд ач холбогдол өгөхүйц үр дүнг авчраагүй боловч найдвар төрүүлэх сонголт болж байгаа юм" гэжээ.

CUPID (Calcium Up-regulation by Percutaneous administration of gene therapy In cardiac Disease-Зүрхний эмгэгийн үеийн кальцийн шингээлтийг зохицуулагчийг судсан дотуур суулгах ген эмчилгээ) судалгаа нь тохиолдолын, давхар сонголттой, плацебо хяналттай судалгаа бөгөөд судалгаанд гүнзгийрсэн зүрхний дутагдал бүхий 39 өвчтөн хамрагдсан байна. Өвчтөнүүдэд SERCA2a ген болон плацебог санамсаргүй байдлаар сонгож өгсөн ба үр дүнг 6 сарын дараа үнэлжээ. Эмчилгээг амбулаторийн зүрх сэтгүүрдэх процедурын үед өвчтөнүүдийн зүрхэнд шууд хийж өгчээ.

SERCA2a бүхий өвчтөнүүдийн бүлэгт шинж тэмдэг, зүрхний үйл ажиллагаа болон зүрхний дутагдалын хүндийн зэрэглэлийн сайжрал юмуу тогтворжилт тодорхойлогдсон ба тэдэнд мөн зүрх судасны дайрлага хоорондын зай болон давтамж буурсан байв. SERCA2a-г плацебо бүлэгтэй харьцуулахад аюулгүй бөгөөд гаж нөлөө, зүрхний дутагдал хамааралт дайрлага, лабораторийн эмгэг өөрчлөлт болон хэм алдагдалын нэмэгдэлт илэрдэггүй болох нь тогтоогджээ.

SERCA2a-г Roger J. Hajjar (Research Director of Mount Sinai's Wiener Family Cardiovascular Research Laboratories) болон Arthur & Janet Ross (Professor of Cardiology, Medicine, and Gene and Cell Medicine, Mount Sinai School of Medicine) нараар ахлуулсан судалгааны баг бий болгосон байна. Судалгааны баг 1999 онд эмчилгээнд ашиглаж болохуйц үр дүнг нээн илрүүлжээ.

"Mount Sinai Heart нь шалтгааныг арилгах эмчилгээг бий болгож үүнийгээ өвчтөний орны хажууд хүргэхийг зорьдог" гэж Valentin Fuster, MD (Director of Mount Sinai Heart), Zena and Michael A. Wiener (Cardiovascular Institute), Marie-Josee and Henry R. Kravis (Center for Cardiovascular Health, The Mount Sinai Medical Center) нар мэдэгджээ.

U.S. Centers for Disease Control & Prevention-мэдээлснээр 5.8 сая Америкчууд зүрхний дутагдалын улмаас шаналж, жил бүр 670,000 шинэ тохиолдол оношлогдож байна. Зүрхний дутагдал бүхий 5 хүн тутмын нэг нь оношлогдсоноос хойш 1 жилийн дотор нас бардаг. 2010 онд Нэгдсэн Улсад $39.2 тэрбум долларыг зүрхний дутагдалд зарцуулсан нь эрүүл мэндийн үйлчилгээ, эм, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэгт зарцуулагджээ. Зүрхний дутагдалыг аггрессив эмийн болон багажийн эмчилгээгээр эмчилдэг боловч бүрэн эмчлэх эм байхгүй байсаар байна. Зүрхний дутагдалын түгээмэл илрэх шинж тэмдэг нь амьсгал богиносох, ядарч сульдах, шагай, тавхай, хөл заримдаа хэвлийгээр хавагнах зэрэг юм.

Эх сурвалж:

New Gene Therapy Proves Effective In Treating Severe Heart Failure

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл