Health News from Medical News Today


Sunday, September 25, 2011

Митрал регургитаци

Митрал регургитацийн үед (MR заримдаа мөн митрал дутагдал гэдэг) митрал хавхлага өөрийн хавхлагийн үүргээ алддаг ба улмаар систолын үед зүүн ховдол дахь зарим цус зүүн тосгуур луу эргэж урсдаг (регургитаци). Үүний шалтгаан (түүнчлэн митрал хавхлагын пролапсийн [Barlow-ийн хамшинж]) тодорхойгүй ба ихэвчлэн хэрэхийн гаралтай юмуу бактерийн эндокардит, зүрхний титмийн эмгэг (хуудас 218) юмуу Марфаны хамшинж (удамшлын гаралтай, холбогч эдийг хамардаг эмгэг) байдаг.
Митрал хавхлага нь мөгөөрсөн цагирагт угсрагдсан байх ба урд болон арын хавтас нь энэхүү цагирагт бэхлэгдсэн байна. Эдгээр хавтасууд нь шөрмөсөн татлагаар ховдолын ханаас үүсэлтэй хөхлөг булчинтай холбогдсон байна. Зүүн тосгуур болон зүүн ховдолын ар ханууд нь энэхүү митрал аппаратын үйл ажиллагааны хэсэг болдог.
Дээр дурьдсан бүх шалтгаант эндокардит хавтас болон шөрмөсөн татлага агшиж, богиносох, зузаарах, илүү хөшүүн болох улмаар хавхлагын хаагдалтыг алдагдуулна. Хэрэв хавтасууд болон шөрмөсөн татлага их хэмжээгээр богиносвол систолын эхэн үеийн шуугиан (SM; →А, зүүн хэсэгт) бий болно.
Митрал хавхлагын пролапсийн үед (Barlow-ийн хамшинж) шөрмөсөн татлага хэтэрхий урт болох ба улмаар хавтасууд шүхэр шиг зүүн тосгуур луу цүлхийж орсноор нээлттэй болдог. Хавтасуудын пролапс нь систолын дунд үеийн click (час хийх чимээ) түүнийг дагалдсан рефлюксийн гаралтай систолын сүүл үеийн шуугиан (LSM)-ийн шалтгаан болно. Марфаны хамшинжийн үед нөхцөл байдал шөрмөсөн татлага уртсах, урагдахтай төстэй байх ба цагираг тэлэгддэг. Зүрхний титмийн эмгэгийн үед зүүн тосгуур дахь ишемийн өөрчлөлт нь хөхлөг булчингийн урагдал юмуу агшилт сулрахаар дамжуулж митрал регургитацийн шалтгаан болно. Харин түр зуурын ишеми (цээжний бах, хуудас 218) нь зарим нөхцөл байдлын үед (хөхлөг булчинг хамарсан ишеми юмуу түүний зэргэлдээх миокардийг хамарсан) үечилсэн митрал регургитаци (Jekyll-Hyde)-ийг үүсгэнэ.
Митрал регургитацийн үр нөлөө нь зүүн зүрхэнд эзэлхүүний ачааллыг нэмэгдүүлнэ. Учир нь шокийн эзэлхүүний зарим хэсэг зүүн тосгуур луу эргэж шахагддаг. Энэхүү регургитацийн хэмжээ шокын эзэлхүүний 80% хүрч болно. Регургитацийн хэмжээ/хугацаа дараах зүйлсээс хамаарна.
  • Систолын үеийн митрал хавхлагын нээгдэлтийн талбай
  • Ховдолын систолын үеийн зүүн ховдолоос зүүн тосгуур луу чиглэсэн даралтын зөрүү
  • Систолын хугацаа
Хэрэв нэмэлтээр аортын стеноз юмуу гипертензи байгаа бол зүүн тосгуурын даралт (PLA) нэмэгдэх ба тахикардийн үед (биеийн ачаалал юмуу зүүн тосгуурын гэмтэлээс улбаатай тахиарритми) зүрхний мөчлөгт эзлэх ховдолын систолын хувь хэмжээ (систолын хугацаа) нэмэгдсэнээс эдгээр нь митрал регургитацийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.
Регургитацийг үл харгалзан аорт руу орох хэвийн, үр нөлөөтэй шокын эзэлхүүнийг хангахын тулд диастолын үеийн зүүн ховдолын дүүрэлт хэвийн үеийнхээс ихэсдэг (хурдан дүүрэлтийн үе [RFW] зүрхний гуравдугаар авиатай бараг давхцана; →A). Энэхүү нэмэгдсэн диастолын төгсгөлийн эзэлхүүнийг (EDV) шахахын тулд зүүн ховдолын ханын хүчдэл нэмэгдэх шаардлагатай (Лапласын хууль). Энэ нь ховдолыг архаг ачаалалтай болгоно (→зүрхний дутагдал; хуудас 224). Түүнчлэн зүүн тосгуур систолын үед их даралттай субьект болдог (→А, зүүн хэсэгт; өндөр v долгион). Энэ нь зүүн ховдол илэрхий тэлэгдэх шалтгаан болдог (300-400мл) ба харин PLA зөвхөн дунд зэрэг ихэссэн байдаг нь зүүн тосгуурын уян хатан чанарын ачаар удаан хугацаанд нэмэгддэгийнх юм. Эцсийн дүнд архаг митрал регургитаци (→А, зүүн хэсэгт) уушигны хаван болон уушигны гипертензид хүргэх (→ хуудас 214) боловч энэ нь митрал стеноз (→ хуудас 154) юмуу цочмог митрал регургитацийг бодвол түгээмэл бус байна. Зүүн тосгуурын тэлэгдэл нь митрал хавхлагын арын хавтасын байрлал өөрчлөгдөх шалтгаан болох ба ингэснээр регургитаци цаашид улам даамжирна (явцыг даамжруулах цагираг бий болно). Явцыг даамжруулах өөр нэг цагирагийг дурьдвал митрал регургитаци → зүүн зүрхний ачаалал нэмэгдэх → зүрхний дутагдал → ховдолын тэлэгдэл → митрал регургитаци улам нэмэгдэх ингэснээр митрал регургитаци хурдтай декомпенсаци болдог.
Хэрэв цочмог митрал регургитаци байвал (хөхлөг булчингийн урагдал г.м) зүүн тосгуур их хэмжээгээр сунаж чадахгүй. Тиймээс PLA систолын үед бараг ховдолын түвшинд хүрэх ба (А, баруун хэсэгт; маш өндөр v долгион) ингэснээр зүүн ховдол болон зүүн тосгуурын хоорондох даралтын зөрүү буурах бөгөөд систолын төгсгөл үед регургитаци багасдаг (ээрүүл хэлбэрийн систолын шуугиан; А, баруун SM). Зүүн тосгуур хүчтэй агших чадвартай байх ба (А, баруун хэсэгт;зүрхний дөрөвдүгээр авиа) учир нь дөнгөж бага зэрэг томорсон байна. Зарим нөхцөл байдалд өндөр PLA нь хурдан хугацаанд уушигны хавангийн шалтгаан болох бөгөөд энэ нь зүрхний гаргалт буурахад нэрмээс болж(→шок; хуудас 230) өвчтөнийг ихээхэн аюулд оруулна. 

Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Mitral Regurgitation, page 196-197 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл