Health News from Medical News Today


Tuesday, October 11, 2011

Атеросклероз - Гэмтэлд үзүүлэх хариу урвалын онол

Атеросклероз бол архаг үрэвсэлт өөрчлөлт юм. Энэ нь эндотел гэж нэрлэгддэг артерийн судасны хамгийн дотор давхаргын гэмтэлээс эхлэлтэй гэж үздэг.  Ross-ийн бий болгосон “Гэмтэлд үзүүлэх хариу урвал”-ын онол (1999 он)-оор эндотел эсүүд нь зөвхөн өөрчлөгдсөн LDL-ээр (өөрчлөгдсөн LDL [modified LDL]-ийн онол) гэмтээд зогсохгүй өөр бусад олон хүчин зүйлээр гэмтдэг байна. Үүнд сийвэнгийн гомоцистейний концентраци нэмэгдэх, гипертензи болон халдварын гаралтай микро-организм. Эндотелийн дисфункци гэдэгт липопротейн болон бусад сийвэнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэвчүүлэх чанар, адгезийн молекулуудын экспресс, өсөлтийн хүчин зүйлсийн боловсролт нэмэгдэх зэрэг орох бөгөөд эдгээр нь моноцит, макрофаг болон Т лимфоцитийн наалдалтыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр эсүүд нь эндотелиэр миграци хийж эндотелийн доод давхаргад байршина. Судасны хананд макрофагууд липидийг хуримтлуулснаар том хөөмөг эсүүд (foam cells) болно. Хөөмөг эсүүд өсөлтийн хүчин зүйлс болон цитокин ялгаруулах бөгөөд энэ нь гөлгөр булчингийн эсүүдийн миграцийг идэвхижүүлж, неоинтимийн пролиферацийг идэвхижүүлж, липид хуримтлахыг цаашид үргэлжлүүлж, эндотелийн дисфункцийг дэмжиж өгнө. Хөөмөг эсүүд, Т эсүүд болон гөлгөр булчингийн эсүүд эцэст нь өөхлөг давхаргыг бий болгоно.
Энэ шатанд ялтасын наалдалт болон бөөгнөрөлт мөн багтдаг. Өөхлөг давхарга нь дунд давхарга руу түрэх бөгөөд гэмтэлийг гүнзгийрүүлдэг. Энэ нь фиброзон товруу үүсгэх хандлагатай байх ба гэмтэлийг судасны хөндийгөөс тусгаарласан хана бий болгодог. Үүнийг эдгэрэлтийн нэг төрөл эсвэл гэмтэлд үзүүлэх фиброз хариу урвал гэж үздэг. Фиброз товруу нь лейкоцит, липид, задралын бүтээгдэхүүн зэргээр бүрхэгдсэн байх ба энэ нь үхжилт голомтыг бий болгоно. Үхжилт голомтыг апоптоз болон некрозын үр дүн гэж үздэг ба энд уураг задлах идэвхижил болон липид хуримтлал нэмэгдсэн байна. Фиброз товрууны урагдал юмуу шархлаажилт нь хурдан хугацаанд тромбозод хүргэх ба ихэвчлэн гэмтэл гүнзгийрсэн хэсгийг бүрхэж байгаа фиброз товрууны нимгэрсэн байрлалд тохиолддог. Эцэст нь матриксийн задрал, доройтол нь товрууны бичил судаснууд эсвэл артерийн хөндийгөөс цус алдахад хүргэх ба үр дүнд нь тромбо хэлбэржиж, артерийн судас бөглөрнө. Гэмтэл бүрэлдэж бий болох үе шат бүр нь эргэх боломжтой байдаг. Хэрэв гэмтэлийг үүсгэж буй шалтгаан алга болбол эсвэл үрэвслийн юмуу фибропролифератив процесс эсрэгээр өөрчлөгдвөл гэмтэл аль ч шатанд байсан зогсох боломжтой (Reviewed by Ross 1999, Libby et al. 2002).


Эх сурвалж: 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл