Health News from Medical News Today


Saturday, May 22, 2010

CPAP Use Reduces Incidence Of Cardiovascular Events And Hypertension In OSA Patients

Бөглөрөлтөт нойрны апноэ (OSA) бүхий сэрүүн өвчтөнүүдийг тасралтгүй үргэлжлэх эерэг даралт (CPAP)-аар эмчлэх нь зүрх судасны талаас гарах үр дагавар болон гипертензийн тохиолдолыг бууруулдаг болохыг Испаний судлаачид тогтоожээ.
Судлаачид энэ тухайгаа 2010 онд Шинэ Орлеанд болох Олон Улсын Конференцид илтгэхээр болжээ.
“Бидний судалгаа нь сэрүүн буй бөглөрөлтөт нойрны апноэ (OSA) бүхий өвчтөнүүдэд CPAP хэрэглэх нь зүрхний судасны талаас гарах үр дагавар болон гипертензийн тохиолдолыг бууруулдаг болохыг харууллаа” гэж Ferran Barbé Illa, M.D. (Hospital Arnau de Vilanova in Lleida, Spain) хэлжээ. Тэрээр мөн “Бид мөн CPAP-ийг шөнө хамгийн багадаа 4 цаг хэрэглэх нь дээрх үзүүлэлтийг статистик ач холбогдол өгөхүйц бууруулдаг болохыг тогтоосон” гэжээ.

Бөглөрөлтөт нойрны апноэ нь унтах үед амьсгалын дээд замын бөглөрөл дахин давтан тохиолдох, шөнийн гипоксеми болон өдрийн цагаар хэт их нойрмоглох байдлаар тодорхойлогддог түгээмэл тохиолдох нөхцөл байдал юм. OSA нь мөн зүрх судасны эмгэг болон харвалттай холбоо хамааралтай болох нь мэдэгдээд байна.
CPAP нь одоо үед шинж тэмдэг бүхий OSA-тай өвчтөнүүдийн эмчилгээний стандарт бөгөөд CPAP нь өдрийн цагаар нойрмоглох хийгээд OSA бүхий өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулдаг. Өдрийн цагаар нойрмоглох нь нойрны апноэгийн нэг гол шинж тэмдэг боловч OSA бүхий бүх өвчтөн энэ талаар гомдоллодоггүй. Тиймээс өдрийн цагаар нойрмоглодоггүй OSA бүхий хүмүүст CPAP хэрэглэх нь эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Өдрийн цагаар нойрмоглодоггүй OSA бүхий өвчтөнүүдэд CPAP нь зүрх судасны эрсдэлийг бууруулдаг эсэхийг тодорхойлохын тулд Dr. Barbé Illa болон түүний багийнхан дундаас хүнд зэргийн нойрны апноэ (apnea-hypopnea index AHI>20)-тай, Epworth-ийн нойрны оноо 10-аас бага, ач холбогдол өгөхүйц OSA-г үл харгалзан өдрийн цагаар нойрмоглох байдал туйлын бага илэрсэн 724 өвчтөнийг сонгон авчээ. Өвчтөнүүдийг тохиолдолын байдлаар сонгон авч CPAP болон консерватив эмчилгээ (өвчтөний эмч нь жингийн хяналт болон нойрны талаар зөвлөгөө өгөх)-ээр эмчилж 4 жил дагаж судалжээ.
4 жилийн дараа Dr. Barbé Illa болон түүний багийнхан шөнө хамгийн багадаа 4 цаг CPAP хэрэглэж байсан өвчтөнүүдийг CPAP хэрэглэж байгаагүй өвчтөнүүдтэй харьцуулахад харвалт, цээжний бах, зүрхний хэм алдагдал юмуу захын ишеми зэрэг зүрх судасны талаас гарах үр дагавар болон гипертензи үүсэх эрсдэл 25%-иар буурсан байжээ. CPAP-ийг шөнө 4 буюу түүнээс дээш цагаар хэрэглэж байсан өвчтөнүүдэд гипертензи суурь хэмжээнд байж зүрх судасны талаас гарах үр дагаварын тохиолдол CPAP хэрэглээгүй өвчтөнүүдийн хагастай тэнцэхээр буурсан байжээ.
Dr. Barbé Illa “Зүрх судасны талаас гарах үр дагаварын тархалтад үзүүлэх CPAP-ийн эерэг үр нөлөөлөл нь OSА бүхий бүх өвчтөнүүдэд ажиглагдаагүй” болохыг дурьдаад “Энэхүү судалгаа нь OSA-ийн эмчилгээний удирдамжийг сайжруулахын тулд OSA бүхий өвчтөнүүдийн эмчилгээнд CPAP-ийн үзүүлэх үр нөлөөг тодорхойлоход чиглэсэн. OSA бүхий нойрмоглодоггүй өвчтөнүүдэд CPAP ашигласан удаан хугацааны, тохиромжтой эмчилгээ нь зүрх судасны талын эрсдэл үүсэхийг бууруулах боломжтой. Тиймээс эдгээр өвчтөнүүдэд өдрийн цагаар шинж тэмдэг илэрдэггүйг үл харгалзан CPAP-аар эмчлэх заалттай болгохыг зөвлөж байна” гэжээ.
OSA-ийн физиопатологийг улам сайн ойлгохын тулд илүү судалгаа шаардлагатай ба OSA бүхий бүх өвчтөнүүдэд CPAP эмчилгээний үр нөлөөг тодорхойлох шаардлагатай байсаар байна.
“Энэ болон үүнээс цаашхи судалгаанууд нь нойрмоглодоггүй өвчтөнүүдэд үзүүлэх CPAP эмчилгээний үр нөлөөг илүү сайн ойлгоход дэмжлэг болох ба үр дүнд нь OSA-ийн эмчилгээний удирдамж хялбар, тохиромжтой болно. Энэхүү анхны тохиолдолын судалгаа нь OSA бүхий өвчтөнүүдийн зүрх судасны эмгэгт CPAP эерэг нөлөө үзүүлдэг болохыг харууллаа” гэж Dr. Barbé Illa хэлжээ.

Эх сурвалж:
CPAP Use Reduces Incidence Of Cardiovascular Events And Hypertension In OSA Patients

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл