Cellmedicine Institute-ээс International Archives of Medicine сэтгүүлд мэдээлсэн нийтлэлд зүрхний дутагдал бүхий өвчтөнд насанд хүрэгчидийн үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа бүрэн сэргэлт бий болсон тухай дурьджээ. Энэхүү нийтлэлийг та эндээс уншиж болох аж.
"Үүдэл эсийн эмчилгээ нь шинэхэн шинжлэх ухаан боловч хэвлэл, нийтлэл дээрх үр дүнгүүд нь найдвар төрүүлж буй бөгөөд плацебо хяналттай, double-blind судалгаанууд нь шийдвэрлэх дүгнэлтүүдийг гаргаж ирэх боломж олгосоор байна" гэж Dr. Paz Rodriguez (Medical Director of the Cellmedicine Panama clinic and coauthor of the study) дурьджээ.
Тус судалгаанд дурьдсан зүрхний дутагдал бүхий өвчтөн нь үүдэл эсийн эмчилгээг 2007 оны 11 сард хийлгэсэн ба тухайн үед түүний хөөлтийн хувь (ejection fraction) 25-30% байжээ. 2008 оны 7 сар болон 2009 оны 8 болон 10-р саруудын давтан үзлэгт хөөлтийн хувь тогтвортой 40% болсон байв. Өвчтөний амьдралын чанарт үндсэн чухал сайжрал бий болсон нь тэмдэглэгджээ.Зүрхний дутагдалын биохимийн маркерууд буурч, эмчилгээ хамааралт гаж нөлөө илрээгүй байна. Cellmedicine-ний урьд өмнөх нийтлэлд зүрхний дутагдал бүхий өвчтөнд эмчилгээний өмнө 30% байсан хөөлтийн хувь эмчилгээний дараа 55% болж нэмэгдсэн тухай мэдээлсэн байдаг.
"Өнөөдрийг хүртэл манай баг University of California San Diego, Indiana University болон University of Utah зэрэг Америкийн томоохон их сургуулиудтай хамтран multiple sclerosis, ишемийн бус зүрхний дутагдал, Дюшений булчин хатингаршил бүхий өвчтөнүүд дээрх үр дүнгээ танилцуулсаар ирсэн ба бид судалгааныхаа мэдээ, мэдээллийг нийтэлсэнээрээ аливаа хэлэлцүүлэг, хамтын ажиллагаанд урьж байгаа хэрэг юм. Ингэснээр дэвшилтэт эмчилгээний тусламжийг зөвхөн Panama City-д бус олон улсад хүргэж чадах болно" гэж Dr. Paz Rodriguez дүгнэсэн байна.
Cellmedicine Institute нь насанд хүрэгчидийн үүдэл эсийн эмчилгээг олон төрлийн дегенератив нөхцөл байдлын улмаас өвчлөлд өртсөн хүмүүст хүргэдэг ба илүү мэдээллийг http://www.cellmedicine.com энэхүү хаягаар орж авч болох аж.
Эх сурвалж:
Cellmedicine Stem Cell Clinic Case Report Of Successful Treatment Of Heart Failure Patient Published



Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
ЭСИЙН БИОЛОГИ Хорт хавдарын ургалтыг тодорхойлох дүр зураг нь эсийн хяналтгүй ургалт бөгөөд үүнд ДНХ-н репликаци чухал шаардлагатай. Бүх эси...
-
Энэхүү хэсэгт тахиарритмийн өргөн хүрээтэй, олон төрөл зүйлийг багтаалаа. Тахиарритмийн талаарх ерөнхий ойлголт, анхан шатны үнэлгээний тала...
-
Мэдрэлийн тэмбүү гэдэг нь төв мэдрэлийн системийг хамарсан архаг тэмбүүгийн халдварын үр дүн юм. Treponema pallidum төв мэдрэлийн системд ин...
-
Түрүү булчирхайн үрэвсэл (простатит) нь эрэгтэйн түрүү булчирхайн үрэвсэл юм. Америкийн нэгдсэн улсад бүх урологийн практикийн 8%-д, анхны т...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team