Background
Ходоод гэдэсний замын хүндрэл нь антитромботик эмчилгээний чухал асуудал болдог. Протоны шахуургын хориглогч (PPI) эмүүд нь эдгээр хүндрэлүүдийг бууруулдаг гэж үздэг боловч ялтасын эсрэг хосолсон эмчилгээ бүхий өвчтөнүүд дээр үүнийг батлах тохиолдолын судалгаа байхгүй байсаар байв. Саяхан PPI нь clopidogrel-ийн үр нөлөөг бууруулдаг талаарх судалгаанууд гарч байсан.
Methods
Бид ялтасын эсрэг хосолсон эмчилгээний заалт бүхий, clopidogrel-ийг omeprazole болон плацеботай хослуулан авч, нэмэлтээр аспирин хэрэглэж буй өвчтөнүүдийг сонгон авсан. Анхдагч ходоод-гэдэсний үр дагавар нь илт мэдэгдэхүйц болон далд цус алдалт, шинж тэмдэг бүхий ходоод-арван хоёр хуруу гэдэсний шарх юмуу шалбархай, түгжрэл, цооролт байв. Анхдагч зүрх судасны үр дагавар нь зүрх судасны шалтгаант нас баралт, аминд аюултай бус миокардийн шигдээс, дахин судасжуулах шаардлага болон харвалт байлаа.
Results
Бид нийт 5000 өвчтөнг хамруулахаар төлөвлөсөн боловч 3873 өвчтөн тохиолдолоор сонгогдож 3761-д нь үнэлгээ хийгдсэн болно. Бүх өвчтөнүүдээс 51 нь ходоод-гэдэсний замын ямар нэг хүндрэл тохиолдсон ба 180 хоног дахь omeprazole-ийн хүндрэлийн хувь 1.1%, плацебогийн хүндрэлийн хувь 2.9% байв (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio] 0.34, 95% итгэх интервал [CI], 0.18-0.63; P<0.001). Плацеботай харьцуулахад omeprazole хэрэглэхэд ходоод-гэдэсний замын илэрхий цус алдалтын хувь буурч байжээ (аюулын харьцаа [hazard ratio] 0.13; 95% итгэх интервал, 0.03-0.56; P=0.001). Нийт 109 өвчтөнд зүрх судасны хүндрэл тохиолдсон ба omeprazole-ийн хүндрэлийн хувь 4.9%, плацебогийн хүндрэлийн хувь 5.7% байсан (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio], 0.99; 95% итгэх интервал, 0.68-1.44; P=0.96) ба өндөр эрсдэл бүхий дэд бүлэгт ач холбогдол өгөхүйц ялгаа харагдаагүй байна. Хоёр бүлэгт хүнд гаж нөлөөний хувь ач холбогдол өгөхүйц ялгаагүй байсан ба харин omeprazole нь суулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байлаа.
Conclusions
Аспирин болон clopidogrel хэрэглэж буй өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар PPI хэрэглэх нь ходоод-гэдэсний цус алдалтын хувийг бууруулдаг. Omeprazole болон clopidogrel-ийн хооронд зүрх судасны талын илэрхий харилцан үйлчлэлгүй ажээ. Гэсэн хэдий ч бидний үр дүнгүүд нь PPI хэрэглэснээс үүдэлтэй зүрх судасны хүндрэлийн эмнэлзүйн ач холбогдолын ялгааг үгүйсгээгүй болно.
Clopidogrel with or without Omeprazole in Coronary Artery Disease



Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
EPIDIDYMITIS Causes of Epididymitis Төмсөгний дайврын халдвар болон үрэвсэл нь ихэнхдээ шээсний доод замын өгсөх халдварын үр дүн байдаг. Эр...
-
Шалтгаанууд. Хэрэв миокардийн ишеми тодорхой хугацаагаар үргэлжлэвэл ( тайван байхад ч мөн адил [ тогтворгүй ангина ]) эдийн үхжил, миокард...
-
Нэг зүйлийн доторх хоорондоо ялгаатай бодьгалиуд дахь дасан зохицох дархлааны хариу урвалын ялгаа Дасан зохицох дархлааны хариу урвал...
-
ХБЗ-н цочмог цус алдалт нь яаралтай тусламж шаардсан аминд тулсан эмгэг юм. Трецийн холбоо хүртлэх замыг ХБ дээд зам гэж үзнэ. ХБ дээд замын...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
Архив
-
▼
2010
(57)
-
▼
October
(11)
- Давсанд мэдрэг гипертензийн үеийн биед ус баригдал...
- Хавдарын цусны судсан дахь фолликул-идэвхижүүлэгч ...
- Adiponectin нь таргалалт-хамааралт карциногенезийг...
- Pain
- Титмийн артерийн эмгэгийн үеийн omeprazole-тай бол...
- Beta blocker
- USMLE Test Improvement Links
- NSAID-ын хэрэглээ нь тосгуурын фибрилляцитай холбо...
- Hepatorenal syndrome
- Phases of the Cardiac Action (Cardiac cycle)
- Heart and Circulation: Overview
-
▼
October
(11)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team