Health News from Medical News Today


Monday, February 14, 2011

2011 оны USMLE шалгалтын гарын авлага хэвлэгдэн гарлаа


Орчуулгын багийнхнаас
                                   
Таны энэ өдрийн амгаланг айлтгая. www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар нийтэлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд бид USMLE веб сайт (http://www.usmle.org) –аас гаргасан 2011 оны USMLE шалгалтын талаарх мэдээ мэдээлэл, шалгалт авагдах сэдвийн агуулгын талаарх хураангуй, жишээ тест зэргийг багтаасан албан ёсны гарын авлагыг монгол хэл рүү орчуулах ажлыг эхлүүлээд амжилттай дуусган та бүхний гарт хүргэхэд бэлэн болоод байна.

Бидний энэхүү ажил уг шалгалтыг өгөхөөр бэлдэж буй монголын анагаахын мэргэжилтнүүдэд бага ч болтугай хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна.
 
www.imedinfo.org сайтын зүгээс орчуулан хүргэж буй энэхүү гарын авлага нь шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл болон, 2011 оны шалгалт авагдах сэдвүүд, лабораторийн үзүүлэлтүүд, жишээ тестүүд болон шалгалт авах программыг багтаасан нь таныг шалгалтын үеэр бүрэн мэдээлэлтэй, программтай бүрэн ажиллаж сурсан байхад нь тус болох болно гэдэгт итгэлтэй байна.

IMEDINFO багийнхны зүгээс анх удаа хүргэж буй бүрэн хэмжээний орчуулгын бүтээл болохын хувьд алдаа мадаг, засаж залруулах зүйл багагүй байгаа болов уу. Тиймээс эрхэм уншигч та бүгдийг бидэнд цаашид энэхүү гарын авлагыг улам боловсронгуй болгоход өөрсдийн санал бодол, сэтгэгдэл, шүүмж зэргээ харамгүй илгээгээсэй гэж хүснэ.

Монголын эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, анагаахын чиглэлээр сурч буй оюутнуудыг дэлхийн анагаах ухааны салбарт хүч тэнцүү өрсөлдөх цаг тун удахгүй гэдэгт итгэж байдагийн хувьд энэ бүтээл тэр цагийг бага ч болтугай ойртуулах болтугай гэж хүссэн билээ.

Та бүхний хүн ардын эрүүл мэндийн төлөөх их үйлст амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.

                                                            Хүндэтгэсэн: www.imedinfo.org сайт
                                                                                    IMEDINFO team



Та бүхэн энэхүү гарын авлагыг захиалахыг хүсвэл imedinfo@ymail.com хаягаар юмуу 99800476 утсаар бидэнтэй холбоо барьж болно.
Тус гарын авлага нь шалгалт авагдах программ хангамжийг багтаасан CD-ий хамт бөгөөд 10000 төгрөгний үнэтэйгээр та бүхэнд хүрч байна.

 Өмнөх үг

Хэрэв та 2011 онд авагдах шалгалтанд өргөдөл гаргасан бол энэхүү гарын авлаг таныг Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалт (USMLE)-ийн 1-р шатанд бэлдэхэд тань туслах болно. Шалгалт авагдах хугацааг 2011 оны USMLE Мэдээллийн Хураангуйд тайлбарласан ба та шалгалт өгөхийн тулд үүнтэй сайтар танилцсан байх хэрэгтэй. Түүнчлэн хураангуйг уншиж 1-р шатны зарим жишээ тестүүд болон USMLE веб сайтад тавигдсан заавартай танилцаж, ажилласан байх нь зүйтэй.

Энэхүү гарын авлага дахь мэдээллүүд, USMLE жишээ тестийн материалууд болон программ хангамжийн заавар, бусад мэдээллийн материалууд USMLE веб сайт (http://www.usmle.org)-д тавигдсан байгаа. USMLE хөтөлбөртэй холбоотой ямарваа өөрчлөлтийн талаарх мэдээллийг мөн USMLE веб сайтад нийтлэх болно. Сүүлийн үеийн USMLE дүрмүүдийг нарийн тодорхой мэдэж авахын тулд та хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авсан байх ёстой.

Шалгалтад бэлдэх, Шалгалт өгөх хүсэлт гаргах, Шалгалтын өдрийг захиалах, Шалгалт өгөх

Энэхүү гарын авлага дахь жишээ тестийн материалууд USMLE веб сайтад             компьютерт суурилсан хэлбэрээр байдаг тул та өөрийнхөө шалгалтын өдрөөс өмнө шалгалтын программ хангамж ашиглан заавар болон жишээ материалуудыг ажиллаж сайтар танилцсан байх хэрэгтэй. Шинэчлэгдсэн чиг баримжаа авах, жишээ материалуудыг олж авахын тулд USMLE веб сайт (http://www.usmle.org)-ын зарлалын хэсгийг анхаарч байна уу. USMLE веб сайт дахь жишээ материалуудад аудио болон видео бичлэг бүхий нэмэлт асуултуудын хэсэг болон дараалсан асуултуудын бүрдэл багтсан байгаа. Та аудио юмуу видео бүрдэл бүхий сорилын асуултууд болон дараалсан асуултуудын бүрдэлтэй сайтар танилцсан байх нь зүйтэй ба эдгээр хэлбэрүүд нь жинхэнэ шалгалтын үед ашиглагдаж болно. Аудио, видео бичлэг бүхий асуултуудын хэсэг болон дараалсан асуултын бүрдэлүүд энэ гарын авлагад багтаагүй. 1-р шатны шалгалтын асуултууд (сорилын асуултууд) энэхүү гарын авлагын 4 ба 5-р хуудсуудад дүрсэлсэн шиг стандарт олон сонголтот хэлбэртэй байна. Сорилын асуултуудыг хэсгүүдэд (блокуудад) хуваагддаг. Та сорилын асуултуудын талаар судлахыг хүсвэл жишээ асуултуудыг урьдчилан хийх хэрэгтэй. Хэвийн лабораторийн үзүүлэлтүүдийн жагсаалтад стандарт олон улсын хувиргалтыг багтаасан бөгөөд энэхүү гарын авлагын 27 болон 28-р хуудсанд нийтлэсэн болно. Энэхүү жагсаалт нь таныг шалгалт өгөх үед байх онлайн лавлагаатай таарч байна. Жинхэнэ шалгалтын үед энд тавьсан үзүүлэлтүүд бага зэрэг ялгаатай байж болохыг анхаарна уу.

Шалгалтын агуулга

1-р шатны шалгалт нь их сургуулийн эрдэмтэн гишүүд, багш нар, судлаачид болон эмч нар зэрэг тус тусын салбарт гүнзгий мэргэшсэн гишүүдээс бүрдсэн шалгалтын хорооноос бэлдсэн олон сонголттой асуултуудаас бүрдэнэ. Хорооны гишүүдийг Нэгдсэн Улс болон Канад даяарх академи, дадлага болон лицензийн нийгэмлэгээс өргөн хүрээний төлөөлөлтэйгээр сонгогдсон байдаг. Сорил нь шинжлэх ухааны суурь мэдлэгийг шалгахаар загварчлагдсан байна. Асуултуудын зарим нь шалгуулагчийн мэдлэгийн санг сорьдог бол асуултуудын дийлэнх нь шалгуулагчаас график болон хүснэгтэн материалыг тайлбарлах, бодит болон микроскоп дахь эмгэг хийгээд хэвийн дээжийг таних, шинжлэх ухааны суурь зарчимуудыг ашиглан асуудлыг шийдэхийг шаардсан байдаг.

1-р шат нь агуулгын хураангуйн багцаас бэлтгэгдсэн байх ба энэхүү хураангуй нь ерөнхий зарчим болон тусгаар эрхтэн тогтолцоонуудын талаарх суурь шинжлэх ухааны агуулгуудыг нэгтгэсэн байдаг. Сорилын асуултууд нь эрхтэн систем, тэр дундаа тусгаар эрхтэн системүүдийн хувьд чухал зарчим, үзэл баримтлалд төвлөрсөн эсэхээс хамаарч эдгээр голлох салбаруудын аль нэгэнд харьяалагдана.
Тусгаар эрхтэн системүүдийн хэсэг нь дотроо хэвийн болон эмгэг үйл явцууд, эмчилгээний зарчим, сэтгэц-нийгэм, соёл болон хүрээлэн буй орчны оролцоо зэрэг дэд хэсгүүдэд хуваагддаг. Шалгалтын хуудас бүр нь уламжлал ёсоор анатоми, зан төлөв шинжлэл, биохими, микробиологи, эмгэг судлал, эм судлал болон физиологи зэрэг мэдлэгийн салбарууд түүнчлэн  удамзүй, наслалт, дархлаа судлал, хоол тэжээл ба молекул болон эсийн биологи зэргийг багтаасан салбар хоорондын асуудлуудтай холбоотой байна.

Агуулгын хураангуйд жагсаасан бүх сэдэвүүд шалгалт бүрд багтахгүй боловч хоорондоо ялгаатай шалгуулагч бүрээс авах янз бүрийн шалгалтын хуудсууд нь агуулгын хувьд адилхан байдаг.

USMLE 1-р шатны шалгалтад зориулсан бүрэн агуулгын хураангуйг 6-25-р хуудсанд нийтэлсэн. Энд шалгалтын хамрах хүрээг нэг бүрчлэн тусгасан байгаа. Үзэхэд хялбар болгох үүднээс голлох ангилалуудыг тодоор, дэд ангилалуудыг жирийнээр бичсэн болно.

Агуулгын хураангуй нь шууд сургалтын хөтөлбөр юмуу судалгааны хөтөч болохгүй. Энэ нь сорилын зохион байгуулалтад зориулсан уян хатан бүтэц бөгөөд тодруулах зорилгоор шинэ сэдэв, анхаарвал зохих агуулгуудыг эмхэтгэсэн хэлбэр юм. Ангилалт болон агуулгын хамрах хүрээ нь өөрчлөгдөж болох субьект. 

1-р шатны сорилын асуултын загвар

Цор ганц хамгийн сайн хариулт бүхий асуулт
Энэ нь уламжлал болсон, хамгийн түгээмэл хэрэглэгддэг олон сонголтот хэлбэр юм. Эдгээр асуултууд нь цагаан толгойн дарааллаар жагсаасан гурваас арван гурав хүртэл сонголт бүхий асуултуудаас бүрддэг. Асуулт нь график юмуу зурган материалыг тайлбарлах хэсгүүдтэй байна. Бүх асуулт дахь хариултын сонголтуудыг үсгээр (A, B, C, D, E гэх мэт) тэмдэглэсэн байдаг. Шалгуулагч асуултад хариулахдаа хамгийн зөвийг сонгох шаардлагатай. Бусад сонголтууд харьцангуй зөв байж болох ч энд зөвхөн ХАМГИЙН ЗӨВ НЭГ нь хариулт байна.

Цор ганц хамгийн сайн хариулт бүхий сорилын асуултад хариулах стратеги

·      Асуулт бүрийг сайтар унших. Энэ нь чухам юу асууж байгааг ойлгоход чухал
·      Хариултыг олохыг хичээх ба үүнийгээ сонголтын жагсаалтаас хайх
·      Орхигдуулалгүйгээр сонголт бүрийг сайтар унших, илэрхий буруу сонголтыг устгах
·      Үлдсэн сонголтуудаас хамгийн зөв нэгийг сонгох
·      Хэрэв хариултандаа итгэлгүй байвал таах нь илүү дээр ба хариулагдаагүй асуултууд автмоматаар буруу хариулт гэж тоологддог

Жишээ асуулт

I төрлийн чихрийн шижин бүхий 32 настай эмэгтэй сүүлийн 2 жилийн турш давшингуй бөөрний дутагдалтай болжээ. Тэрээр одоогоор диализ хийлгэж эхлээгүй байгаа. Үзлэгээр эмгэг өөрчлөлт илрээгүй. Түүний гемоглобины концентраци 9 g/dL, гематокрит 28%, MCV 94 μm3. Цусны түрхэцэд нормохром, нормоцит эсүүд илэрсэн. Доор дурьдсанаас аль нь хамгийн гол шалтгаан болох магадлалтай вэ?

                        A.         Цочмог цус алдалт
                        В.         Архаг лимфоцитийн лейкеми
                        С.        Эритроцитийн энзимийн дутагдал
                        D.        Эритропоэтиний дутагдал
                        Е.         Иммуногемолиз
                        F.         Микроангиопатийн гемолиз
                        G.        Жинхэнэ полицитеми
                        H.        Хадуур эст өвчин
                        I.          Сидеробластын анеми
                        J.         β-талассеми

                        (Хариулт: D)

Дараалсан асуултуудын бүрдэл
Нэг өвчтөн төвтэй богино өгүүллэг нь хоёр юмуу гурван дараалсан асуултын мэдээлэлтэй холбоотой байж болно. Асуулт бүр нь эхний өвчтөний өгүүллэгтэй холбоотой байх боловч хоорондоо ялгаатай хариулттай байна. Асуултууд нь дараалсан байдлаар зохион байгуулагдсан байна. Та асуулт бүрээс цор ганц хамгийн сайн хариултыг сонгох шаардлагатай. Бусад сонголтууд харьцангуй зөв байж болох ч энд зөвхөн ХАМГИЙН ЗӨВ НЭГ нь хариулт байна. Та бүрдэл асуулт дахь дараагийн асуултыг харахын тулд “Proceed to Next Item” гэдгийг дарах ёстой ба энэ товчлуурыг нэгэнт дарсан бол өмнөх асуултад өөрчлөлт хийх боломжгүй болно. 


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл