Health News from Medical News Today


Friday, February 1, 2013

Энгийн амьсгалын сорилоор сүрьеэ болон уушигны халдварыг илрүүлэх боломжтой

Сүрьеэ гэх мэт уушигны халдвар үүсгэгч бактериуд нь амьсгал гаргалтын төгсгөлд ууршимтгай органик бүрдэлүүдийг ялгаруулдаг ажээ. Өнөө үед эрдэмтэд уушгин дахь янз бүрийн бактериудын химийн бүтцийн онцлог шинжийг илрүүлэх боломжтой аргыг нээгээд байгаа нь иймэрхүү уушигны халдваруудыг хурдан, энгийн амьсгалын сорилоор илрүүлэх боломжийг олгох боломжтой болгож байгаа юм.

Нэгдсэн Улсын Вермонтын Их Сургуулийн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнгийн талаар Journal of Breath Research сэтгүүлийн 1-р сарын 10-ны дугаарт нийтэлсэн байна.

Тус судалгааг хулгана дээр хийсэн боловч хэрэв хүн дээр давтан хийж чадвал уушигны халдварыг илрүүлэхийн тулд хэдэн өдрөөс хэдэн долоо хоног зарцуулдаг хугацааг хэдхэн минут болгож бууруулах боломжтой энгийн амьсгалын сорил юм.

Өнөө үед буй бусад сонголтуудтай харьцуулахад амьсгалын сорилын өөр нэг давуу тал нь хэрэглэхэд хялбар бөгөөд инвазив бус арга юм.

Өнөө үед уушигны халдварын оношлогоо урт хугацаа шаардсан, бэрхшээл ихтэй байна

Өнөө үед бактерийн гаралтай уушигны халдварыг зөв оношлохын тулд дээж авах, тус дээжээс бактерийн клоныг лабораторид өсгөвөрлөх, бактерийн төрөл анги болон ямар антибиотикт тэсвэртэйг тогтоохын тулд биохимийн сорилууд тавих шаардлагатай болдог.


Тус судалгаанд хамтран оролцогч Jane Hill хэлэхдээ:

Энэхүү бүхэл бүтэн үйл явц нь зарим түгээмэл бактериудын хувьд хэдэн өдөр шаарддаг бол сүрьеэгийн үүсгэгчийн хувьд хэдэн долоо хоног шаардлагатай болдог. Амьсгалын анализ нь оношлогооны хугацааг хэдхэн минут хүртэл бууруулах боломжтой” гэжээ.

Судалгааны тухайд

Тэдний судалгаанд Hill болон түүний багийнхан цочмог болон архаг уушигны халдварыг үүсгэгч хоёр бактери болох Pseudomonas aeruginosa болон Staphylococcus aureus-аар хулганыг халдварлуулсан ба дараа нь хулгануудын амьсгалыг 24 цагийн дараа шинжилж үзсэн байна. Судлаачид мөн халдварт өртөөгүй хоёр дахь бүлэгтэй халдварт өртсөн бүлгүүдийг харьцуулжээ.

Ууршимтгай химийн бүрдэлүүдийг шинжлэхийн тулд судлаачдын ашигласан аргыг хоёрдогч долгион цацруулагч ионжуулагч массын спектрометр (SESI-MS) гэж нэрлэдэг. Тус технологи нь эдгээр бүрдэл хэсгүүдийн тухайн агшин дахь ул мөрийг нэг триллион нэгж хэсгүүдээс ялгаж чаддаг байна.

Судалгааны үр дүнд анализ хийх үедээ судлаачид халдварт өртсөн болон өртөөгүйн хулгануудын амьсгал дахь химийн бүтцийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа байгааг тогтоожээ.

Судалгааны багийнхан үүний зэрэгцээ хоёр өөр зүйлийн бактерийг хооронд нь статистик ач холбогдолтой түвшинд ялгаж чадаж байсан байна. Судлаачид түүнчлэн P. aeruginosa-ийн хоёр омгийг хооронд ялгаж чадсан ажээ.

Hill дурьдсанаар энэхүү судалгаа нь SESI-MS аргыг ашигласнаар хулгана дахь янз бүрийн халдваруудыг хооронд нь ялгах боломжтойг харуулсан хүчтэй нотолгоо болж өгч буй бөгөөд уушгины бактери, вирус, мөөгөнцрийн халдварыг тодорхойлох чадамжтай гэжээ.

Hill болон түүний судалгааны багийнхан хулганад халдварлуулсан шиг бактери хүний уушгинд халдварлахад эдгээр бактери нь бодисын солилцооны ялгаатай байдлаас улбаалж халдвар аваагүй хүмүүсийн амьсгалд илэрдэггүй өвөрмөц ууршимтгай химийн бүрдэлийг амьсгалаар ялгаруулах болно гэж үзжээ.

Судалгааны багийнхан одоо бусад судлаачидтай хамтран өөрсдийн энэхүү оношлогооны шинэ хандлагыг хүнээс авсан дээжинд туршиж үзхээр ажиллаж байна. Амьсгалын сорилыг аль хэдийн уушигны хорт хавдар, астма, чихрийн шижин болон бусад эмгэгүүдийн үед хэрэглэж болох талаар судалгаанууд хийгдэж байна. 

Эх сурвалж:
 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл