Health News from Medical News Today


Thursday, May 14, 2009

Нойр булчирхайн хорт хавдар: Хосолсон химийн эмчилгээ

Парис/Вашингтон. Америкийн эмийн байгууллага (FDA) Gemcitabin болон Erlotinib эмийг хослуулж эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөнөөр нойр булчирхайн хүнд шатны хорт хавдартай өвчтөнүүдийг эмчлэх боломжид бага ч болов ахиц гарлаа. Европийн эмийн байгууллага (EMEA) ч жишээ аван дээрх эмийн хослолыг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Парист болсон хорт хавдарын тухай хуралдаанд Gemcitabin болон Capecitabin эмийг эмчилгээнд хослуулж хэрэглэх талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулжээ. Дээрх эмийн хослол эмчилгээнүүд нь өвчтөний амьдрах хугацааг хэдэн долоо хоногоор ч болов уртасгах нөлөөтэй ажээ.
Нойр булчирхайн хорт хавдар нь хорт хавдрын өвчлөлүүдээс эмчлэхэд төвөгтэйд ордог бөгөөд ихэнхи өвчтөн мэс заслаас хойш ердөө хэдхэн сар л амьдардаг байна. Дээрх эмийн хослол эмчилгээнээс гадна энэ жилийн таван сард Канад дахь хорт хавдрын үндэсний төвийн хийсэн судалгааны үр дүн амжилт ахиц авчрахаар гэж дүгнэгдсэн байна. PA.1 судалгаагаар Gemcitabin болон Tyrosinkinase-Inhibitor Erlotinib -г хослуулж эмчилгээнд хэрэглэсэнээр өвчтөний амьдрах хугацаа уртасч байгааг нотолсон байна. Gemcitabin эмийг дангаар хэрэглэхэд жилийн дараа нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгсдийн 17% нь амьд үлдэж байсан бол Gemcitabin –г Tyrosinkinase-Inhibitor Erlotinib -тай хослуулж эмчилсэнээр энэ тоо 23%-д хүрсэн байна. Өвчлөгсдийн дундаж амьдрах хугацаа 5,91 -ээс 6,37 сард хүртэл буюу ойролцоогоор 2 долоо хоногоор уртассан боловч өвчтөнүүдэд тууралт гарах, гүйлгэх зэрэг хүндрэлүүд гарсан байна

Америкийн FDA болон Еврoпын EMEA эмийн байгууллага ийнхүү бараг 10 гаруй жилийн дараа Gemcitabin болон Erlotinib эмийн хослолыг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө. Мөн хорт хавдрын тухай Европд болсон хуралд Gemcitabin -г Erlotinib -тэй хослуулж эмчилсэнтэй харьцуулж болохуйц өөр нэг эмийн хослол (Gemcitabin -г Capecitabin -тай) танилцуулагдсан байна.
Давид Каннингхемын удирдлага доор Лондон дахь Royal Marsden Клиникт хийгдсэн судалгаанд 2002-2005 оны 1 дүгээр сарын хооронд хэсгийн, метастазгүй болон метастазтай нойр булчирхайн хорт хавдартай 533 өвчтөнүүд хамрагдсан байна. Өвчтөнүүдийн нэг хэсгийг дан ганц Gemcitabin -аар нөгөө хэсгийг Gemcitabin болон Capecitabin эмийн хослолоор эмчилсэн бөгөөд 2005 оны 5 сард хийсэн үнэлгээгээр өвчтөнүүдйин 70% нас барсан байна. Хэдийгээр ийм тоо гарсан ч эмийг хослуулан эмчилсэнээр өвчтөний дундаж амьдрах хугацаа 6 -аас 7,4 сард хүртэл уртасчээ. Нэг жилийн дараах амьд үлдсэн өвчтөний хувь 19 -өөс 26% болж өссөн байна.
Дээрх судалгаанууд нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэх гол арга нь химийн эмчилгээ гэдгийг баталж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хорт хавдраар нас барагсдын 5 хувь нь нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгсөд байдаг ч энэ салбарын судалгаа нийт судалгаа дэмжилтийн ердөө ганцхан хувийг эзэлдэг гэж Английн нойр булчирхайн хорт хавдрын судалгааний сан анхааруулж байна.

Бичсэн: monmedline

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл