Health News from Medical News Today


Monday, May 11, 2009

Комд орсон өвчтөнvvдийг уран сайхны кинонд буруу ташаа дүрсэлдэг

Уран сайхны кинонд комд орсон өвчтөнүүдийг дүрсэлсэн нь элбэг байдаг ч яг үнэнд нийцэхүйц нь ховор байдаг гэж Америкийн нэгэн мэдрэл судлаач „Neurology“ (2006 66: 1300-1303) сэтгүүлд харамсан хэлжээ.
Mayo клиникийн Eelco Wijdicks хүү Coen-ынхоо хамт сүүлийн 30 жилийн дотор бүтээгдсэн, комд орсон өвчтөнүүдийн хувь заяаг харуулсан 30 гаруй уран сайхны киног үзжээ. Тэдгээрээс ердөө 2 кинонд л өвчтөнүүдийн байдлыг жинхэнэ ёсоор харуулж чадсан байна. Энэ нь 1990 онд бүтээгдсэн „Reүersal of Fortune“ нэртэй америк болон 1998 онд бүтээгдсэн „La vie revée des anges“ нэртэй франц кинонууд ажээ.

Зөвхөн дээрх 2 кинонд л өвчтөнүүдийн ар гэр, найз нөхдийн „хэзээ сэрэх бол“ гэсэн хүлээлт, эмчилгээний төвөгтэй, ярвигтай байдлыг үнэн зөв дүрсэлж чадсан. Харин бусад кинонууд дээр хэдхэн секундийн дараа хар дарсан зүүднээсээ сэрж, нүдээ нээж байгаа адил өвчтөнүүдийг гайхалтайгаар гэнэт сэрж байгаагаар харуулсан байна. Эргэж сэрсэнийхээ дараа зарим зүйлүүдийг санахгүй байх, комд орсоноос үүдэлтэй сөрөг нөлөөнүүдийг ямар удаан хугацаанд, сэргээн засах эмчилгээний тусламжтайгаар эмчилдэг болохыг кинонуудад огт тусгаагүй байна гэлээ.
Өвчтөний дүрд тоглож байгаа хүмүүс нь зовиургүй, зарим нь бүр борлочихсон харагддаг, ходоодонд нь болон цагаан мөгөөрсөн хоолойнд нь гуурс тавьдаг, өвчтөний булчин хөшдөг зэргийг дээрх кинонуудаас ердөө олж харахгүй гэнэ. Киноноос хараад хэнд ч „комд орно“ гэдэг нь эмч, сувилагч, асрагч нарын ажлын ур чадвар, мэдлэгийг шаардсан, аминд аюултай хүндрэлтэй байдал юм байна гэсэн ойлголт төрөхөөргүйгээр дүрсэлсэн байна гэж Wijdicks ярьжээ. Ерөнхийдөө, ялангуяа инээдмийн кинонд эмч нарыг хүнийг хүндэлдэггүй, ёжтой, ухамсаргүй, мэдрэмжгүйгээр харуулсан байжээ.
Eelco Wijdicks, Coen Wijdicks нар 17 киноноос 22 үзэгдлийг сонгон авч анагаах ухаанд сураагүй, мэргэжлийн бус хүмүүст үзүүлжээ. Хэдийгээр 22 үзэгдлийн 8 нь алдаатай, буруу ташаа болохыг үзэгчид олж харсан ч амьдралаас хол, зохиомол зүйлийг үнэн бодитой, амьдралд тохиолддог гэж боддог нь бас харагдсан байна. Yзэгчдийн гуравны нэг нь комд орсон өвчтөнүүд хуруугаа хөдөлгөж морзоор ярих чадвартай гэж ойлгодог нь илэрчээ.

Энэ мэт „мэдэхгүй“ байх явдал нь юунд хүргэж болохыг 2005 оны Terri Schiaүo –г тойрсон маргаан тодорхой харуулсан. Комд ороод 15 жил болсон энэ эмэгтэйн тархины үйл ажиллагаа аль хэдийн зогссон, ухаан орох боломж байхгүй гэдгийг эмч нар мэдэгдсэн ч олон хүмүүс, тэр бүү хэл америкийн манлайлагч улс төрчид хүртэл эргэж сэргэхэд нь итгэсээр байсан билээ.

Бичсэн: monmedline

The portrayal of coma in contemporary motion pictures

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл