Background: Цээжний хөндийн эерэг даралт нь зүүн ховдолын трансмурал даралтыг бууруулах замаар өмнөх ба дараах ачааллыг бууруулдаг ба зүүн ховдолын хөөлтийн хувийг ихэсгэж өгдөг. Нүүрний эсвэл хамрын маскаар өгөх тасралтгүй үргэлжлэх амьсгалын замын эерэг даралт нь (CPAP) нь зүрхний төрөлхийн дутагдал дутагдал (CHF) бүхий өвчтөнүүдийн зүрхний гаргалтыг нэмэгдүүлж өгдөг ба CPAP-ыг клиникийн хэрэгцээнд эмийн бус эмчилгээний арга болгон хэрэглэдэг.
Methods: Зүүн ховдолын хөөлтийн хувь бага (28,8%), зүрхний дутагдалын стандарт эмчилгээ хийлгэж буй 21 өвчтөнд (13 эрэгтэй, 8 эмэгтэй дундаж нас 65,13) хамрын CPAP хавсран хэрэглэв. CHF-ийн шалтгаан 15 өвчтөнд зүрхний ишеми өвчин, 6 өвчтөнд идиопатик тэлэгдэлийн кардиомиопати байв. Өвчтөнүүдийн 12 нь NYHA-н II ангилалд 9 нь III ангилалд байсан. Цусны даралт (BP), зүрхний цохилт (HR), амьсгалын тоо (RR), хүчилтөрөгчийн хангалт (SpO2)-ийн үзүүлэлтийг тэмдэглэсэн. Мөн зүрхний гаргалт (CO), зүрхний индекс (CI)-ийг Допплер эхокардиографигаар хэмжсэн ба хамрын CPAP (8cm H2O)-ийг өвчтөнүүдэд 10мин хэрэглэсэн. Бүх хэмжилтүүдийг CPAР дууссаны дараа дахин хэмжиж үзсэн болно.
Results: Бүх өвчтөнүүдэд СРАР нийцтэй байсан. Зүрхний цохилт (83,12/min-аас 83,18/min болсон) болон диастолын даралт (63,15 mmHg-аас 68,18 mmHg болсон)-д мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй ба харин систолын даралт (113,23 mmHg-аас 120,29 mmHg болсон) бага зэрэг нэмэгдсэн (p<0,02) байсан. Амьсгалын тоо 24,4/мин-аас 21,2/мин болж багассан (p=0.0001) хүчилтөрөгчийн хангалт 93,5%-аас 95,4% болж нэмэгдсэн (p=0.01) байв. Зүрхний гаргалт (3.71.0-ээс 4,01.0л/мин болсон) (р=0,02) болон зүрхний индекс (2.20.6-аас 2.40.6л/мин/м2) (p=0.04) болж мэдэгдэхүйц нэмэгдсэн байв.
Conclusions: СРАР нь архаг CHF бүхий өвчтөнүүдийн зүүн ховдолын үйл ажиллагаа болон зарим амьсгалын параметрийг сайжруулдаг байна. Иймд энэ нь CHF бүхий симптоматик өвчтөнүүдийн нэмэлт эмчилгээнд хэрэгтэй байж болох юм.
Key words: CPAP, зүрхний дүүргэлтийн дутагдал
Effect of Nasal Continious Positive Airway Pressure Ventilation on Left Ventricular Performance In Patients with Congestive Heart Failure
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Халууралт, цээжний зовиур, хам шинж, цээжний рентгенд өөрчлөлттэй явагддаг амьсгалын доод замын хурц өвчин юм. 1000 хүн амын дотор 1-3 тохио...
-
Зүрхний хавдарууд · Зүрхний хавдарууд нь анхдагч (хоргүй, хортой) юмуу үсэрхийллийн байж болно · Анхдагч зүрхний хавдаруу...
-
Эгц байрлал дахь цээжний рентген зурагт харагдах бүтцүүд: 1-нэгдүгээр хавирга, 2-хавирганы хойд тал, АК-аортын товруу, APW-аорт уушигны арте...
-
Зүүнээс-баруун шунтын үед артерийн цусны урсгал захын хялгасан судаснуудаар дамжилгүй венийн систем руу эргэж ордог. Баруунаас-зүүн шунтын ү...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team