Health News from Medical News Today


Saturday, January 21, 2012

2012 оны USMLE шалгалтын 1, 2, 3-р шатны шалгалтын албан ёсны гарын авлага


Сайн байна уу. 

Танд энэ өдрийн мэнд хүргье.

 www.imedinfo.org сайтын хамт олон 2011 онд та бүхэнд USMLE 2011 шалгалтын 1, 2, 3-р шатны гарын авлага номуудыг орчуулан хүргэж байсан нь олон уншигч, хэрэглэгчдийн маань эрэлт хэрэгцээнд нийцэж та бүхний талархлыг хүлээж байсан даа баяртай байна. 2011 оны 12 сард www.usmle.org сайтаас 2012 оны USMLE шалгалтын 1, 2, 3-р шатны албан ёсны гарын авлагыг гаргасныг www.imedinfo.org сайтын хамт олон тун саяхан орчуулж дуусаад та бүхний гарт хүргэхэд бэлэн болоод байна. 

2012 оны USMLE шалгалт эдгээр албан ёсны гарын авлагуудад дурьдагдсан агуулгын хүрээнд авагдах бөгөөд та бүхэн энэхүү гарын авлагуудаас шат тус бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шат бүрт шалгалт хэрхэн авагддаг, сорилын асуултуудын загвар, жишээ асуултууд, тэдгээрийн хариуг авч болох юм. Мөн эдгээр гарын авлага бүр нь шалгалт авах программ хангамж бүхий СD-тэй байгаа. Энэхүү гарын авлагатай танилцсанаар та шалгалт авах үед бүрэн дүүрэн мэдээлэлтэй, программ хангамжтай бүрэн ашиглаж сурсан байх боломж бүрдэх юм. 

Өнөөгийн дэлхийн анагаах ухааны хөгжлийн тэргүүн эгнээнд зүй ёсоор манлайлагч нь АНУ гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. АНУ-д эмчлэх эрх олгох USMLE шалгалт нь хүссэн хэн бүхний өмнө нээлттэй боловч шалгалтын босго, шалгуур тэр хирээр өндөр байдаг. Хоёрхон жилийн өмнө USMLE шалгалтын талаарх монгол хэл дээрх мэдээ мэдээлэл туйлын хомс, интернетээс хайлт хийхэд богино хэмжээний хоёр нийтлэл олддог байсан үеийг бодвол бид одоо энэ тухай чамгүй их мэдээ мэдээллийг хэрэглэгч, уншигч та бүхэндээ хүргэсэн байна. 

Хамгийн чухал нь та бид албан ёсны гарын авлагуудыг эх хэл дээрээ уншиж мэдээлэл авах боломж бүрдсэнд бид баяртай байна. 2012 онд www.imedinfo.org сайтын хамт олон та бүхэнд олон шинэ боломжийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөөд байна. Үүний эхлэл болгож McGraw Hill-ээс эрхлэн хүргэдэг USMLEasy хэмээх 25000+ асуулт бүхий системийг эх хэл дээрээ USMLE quiz нэрээр хүргэж эхлээд байгаа билээ. Тэгвэл дараагийн ажил болох 2012 оны USMLE 1, 2, 3-р шатны албан ёсны гарын авлагууд тун удахгүй та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна.

Хэрэв та эдгээр гарын авлагыг захиалахыг хүсвэл доорхи холбоосоор орж онлайнаар захиалах боломжтой. Хэвлэлтийн тоо хэмжэ хязгаартай байдлыг харгалзан бид энэ удаад онлайнаар урьдчилсан захиалга авч захиалгын тоогоор хэвлүүлэхээр болоод байна. Гарын авлага тус бүр 10000 төгрөгийн үнэтэй бөгөөд та өөрийн хүссэн аль нэг гарын авлагыг захиалах боломжтой.


Бидэнтэй imedinfo@ymail.com мэйл хаяг, 99800476 дугаарын утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хүндэтгэсэн: IMEDINFO  team


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив