Health News from Medical News Today


Wednesday, January 11, 2012

Аспирин тогтмол хэрэглэх нь эрүүл хүмүүст ашиг тустай байхаас илүү хор хохиролтой байх магадлалтай

Зүрхний дайрлага, харвалт зэрэг зүрх-судасны эрсдэлийн талаар өгүүлэмжгүй эрүүл хүмүүст ердийн тунгаар аспириныг тогтмол хэрэглэх нь дотуур цус алдах эрсдэлд хүргэх буюу энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн UK-led судалгаанд үндэслэн онлайн Archives of Internal Medicine сэтгүүлийн Даваа гаригийн дугаарт нийтэлжээ.

Лондоны St George's University-ийн зүрх-судасны эмгэгээс урьдчилан сэргийлэлтийн профессор, тус нийтлэлийн ахлах судлаач Kausik Ray болон түүний багийнхан 100000 гаруй эрүүл хүмүүсийг хамарсан 9 эмнэлзүйн судалгааны мэдээ мэдээлэлд анализ хийсэн ба эдгээр хүмүүсийн хагас нь дунджаар 6 жилийн турш аспирин хэрэглэсэн, хагас нь плацебо хэрэглэсэн байна.

Тэд аспириныг өдөр бүр юмуу эсвэл аль нэг өдөр тогтмол хэрэглэх нь зүрх-судасны эмгэгийн тохиолдолыг 10%-иар бууруулдаг боловч энэхүү бууралтын ихэнх нь аминд аюултай бус зүрхний дайрлагад хамаарч байсан бөгөөд зүрхний дайрлагын улмаасх нас баралт, аминд аюултай болон аюулгүй харвалтуудад хамаарахгүй байсныг илрүүлжээ.
Тэд мөн энэхүү бага зэргийн ашиг тус бүхий үр нөлөө нь аминд аюултай байж болох дотуур цус алдалтын эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.


Ашиг тус болон хор хохирлыг өөр өнцгөөс харвал судалгаанаас гарсан үр дүн нь 120 хүн тутамд нэг зүрх-судасны эрсдэлээс урьдчилан сэргийлж байх энэ хугацаанд 73 хүн тутамд нэг ач холбогдол өгөхүйц дотуур цус алдалт үүсч байдгийг харуулж байгаа байгаа юм.

Энэхүү судалгаа нь зүрх-судасны эмгэгийн талаарх өгүүлэмжгүй хүмүүс дэхь аспирины үр нөлөөг өргөн хүрээнд харж үзэхийг анхааруулж байгаа юм.

Аспирин нь цусны судсанд бүлэн үүсэх эрсдэлийг бууруулах нөлөө үзүүлдэг ба ингэснээр харвалт болон зүрхний эмгэгийн эсрэг хамгаалах нөлөө үзүүлдэг.

Зүрх-судасны эмгэгийн талаарх өгүүлэмжтэй олон хүмүүс дахин давтан зүрхний дайрлага, харвалт болохоос урьдчилан сэргийлэхийн тулд аспириныг хэрэглэдэг. Энэхүү эмчилгээг өөрөөр хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж нэрлэдэг.

Зүрхний дайрлага болон харвалтын ямар нэг өгүүлэмжгүй олон хүмүүс байдаг боловч эмчийн зүгээс эдгээрийн аль нэг нь байх өндөр эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд мөн адил аспирин бичиж өгдөг. Үүнийг анхдагч урьдчилан сэргийлэлт гэнэ.

Дээр дурьдсан эрсдэлүүдийг тэнцвэржүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар судлаачид зөвлөхдөө:

"Анхдагч урьдчилан сэргийлэлтэд аспириныг тогтмол хэрэглэхийг удирдамж болгохгүй байж, эмчилгээний шийдвэр гаргахдаа тохиолдол тус бүрт анхаарч үзэж байх" гэжээ.

Судлаачид мөн эдгээр бүлгийн аспирин нь хорт хавдарын улмаасх нас баралтын эрсдэлийг бууруулдаг эсэхийг хэмжиж үзсэн боловч сүүлийн үеийн зарим мэдээллүүдээс эсрэг үр дүн гарсан бөгөөд энэ талаарх баримт нотолгоо олдоогүй байна. Хэдий тийм ч судлаачид илүү их судалгаа шаардлагатай байгааг дурьдсан ба тэдний анализм ердөө зургаан жилийг хамарсан байсан гэдгийг дурьджээ. Сүүлийн жилүүдэд аспирины хорт хавдараас сэргийлэхэд үндсэн үүргийг ойлгох чиглэлээр судлаачдын сонирхол их байгаа юм. 

Лондоны St George's University, судлаачдын удирдагч Dr Rao Seshasai зүрхний эмгэгтэй болох нь нотлогдсон хүмүүст өөрсдийн эмчилгээг зогсоохгүй байхыг анхааруулсан бөгөөд энэ бүлгийн хүмүүст аспирин үр нөлөөтэй эсэх талаар ямар нэг асуудал байхгүй гэжээ. Тэрээр хэлэхдээ: 

"Бид зүрхний эмгэг бүхий хүмүүст өөрсдийн эмчийн зөвлөсөн эмийн эмчилгээг зогсоохгүй байхыг анхааруулж байна" гэжээ. 

Тэрээр мөн зүрхний эмгэгийн талаарх өгүүлэмжгүй хүмүүст үзүүлэх аспирины ашиг тусын талаарх ойлголт бидний өмнө бодож байснаас илүү бага болж байгаа бөгөөд үнэн хэрэгтээ эмчилгээ нь томоохон дотуур цус алдалтаас улбаалсан хүнд хор хохиролд хүргэнэ гэжээ. 

"Энэ мөчөөс эхлэн Нэгдсэн Улсын Preventive Services Task Force зэрэг удирдамжууд болон Joint British Societies' Guidelines зэрэг одоо хэрэглэгдэж буй зөвлөмжүүдийг бага эрсдэл бүхий хүн амд аспириныг хэрэглэх нь үр дүнтэй эсэх, аспирин эмчилгээг тохиодол бүрт илүү сонгомлоор хэрэглэх чиглэлээр дахин нягталж харах нь үр дүнтэй юм" гэж Seshasai хэлжээ. 

Эх сурвалж: 

Routine Aspirin More Likely To Harm Than Benefit Healthy People


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив