Health News from Medical News Today


Monday, May 7, 2012

Цочмог гастрит - Эмнэлзүй ба ялган оношлогоо

Өгүүлэмж
Аюулхайд хүнд оргих эсвэл халуу оргиж өвдөх, энэ нь заримдаа дотор муухайрах эсвэл бөөлжихтэй хавсрах. Өвдөлт юм идсэнтэй холбоотой намдах юмуу нэмэгдэх.
Урьд өмнө ходоодны салст гэмтэж байсан өгүүлэмжтэй (гастрит, пепсиний шархлаат эмгэг, полипэктомигоос шалтгаалсан дурангийн гаралтай гэмтэл, ямарваа мэс заслаас шалтгаалсан гэмтэл)
Түүхий загас иддэг өгүүлэмжтэй.
Сөрөг, хорт нөлөөтэй байх чадамжтай эм хэрэглэж байсан эсвэл химийн бодист өртөж байсан. Эдгээрт кортикостероидууд эсвэл гастритын шалтгаан болж болох бусад эмүүд орно.
Аспирин юмуу NSAID-ийг тогтмол хэрэглэдэг, ялангуяа өндөр тунгаар. 

Бодит үзлэгт
Заримдаа аюулхайд бага зэрэг эмзэглэлтэй байдгийг эс тооцвол бодит үзлэгт хэвийн байдаг. Өвчтөнд гастриттай холбоотой хүндрэл бий болсон тохиолдолд илүүтэй эмгэг өөрчлөлт илрэх хандлагатай байна. 


Шалтгаан
Цочмог гастрит нь олон шалтгаантай байдаг. Үүнд тодорхой төрлийн эмүүд, архи, бактери, вирус, мөөгөнцөрийн халдвар, цочмог стресс (шок), туяаны нөлөө, харшил болон хоолны хордлого, цөсний сөөргөө, ишеми болон шууд гэмтэл. 
  • Эмүүд – Аспирин, ибупрофен, напроксен зэрэг стероид бус үрэвслийн эсрэг эмүүд, кокайн, төмөр, бөөр болон элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнд кольхицинийг хортой тунгаар хэрэглэсэн үед, митомицин С, 5-флюро-2-деоксиуридин болон флоксиуридин зэрэг хими эмчилгээний эмүүд. 
  • Виски, архи, жин зэрэг согтууруулах ундаанууд 
  • Бактерийн халдварууд – Н.pylori (хамгийн түгээмэл), H heilmanii (ховор), стрептококк (ховор), стафилококк (ховор), Proteus-ийн зүйл (ховор), Clostridium-ийн зүйл (ховор), E coli (ховор), сүрьеэ (ховор), хоёрдогч тэмбүү (ховор) 
  • Вирусийн халдвар (цитомегаловирус г.м) 
  • Мөөгөнцөрийн халдвар – Кандида, гистоплазмоз, фикомикоз 
  • Шимэгчийн халдвар (Анизакидоз г.м) 
  • Цочмог стресс (шок) 
  • Туяаны нөлөө 
  • Харшил ба хоолны хордлого 
  • Цөс – нарийн гэдэснээс ходоод руу цөс сөөргөө болох нь гастритыг өдөөж болно
  • Ишеми – Ходоодны цусан хангамж буурсны улмаас ходоодны салстад гэмтэл бий болсноор гастрит үүснэ. 
  • Шууд гэмтэл

Ялгах оношууд
Эх сурвалж: 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив