Health News from Medical News Today


Wednesday, May 9, 2012

Улирлын чанартай харшил сайн зүйл байж магадгүй

Иелийн Анагаах Ухааны Сургууль болон Ховард Хьюзийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн судлаачид улирлын чанартай харшил нь таны эрүүл мэндийг тоосонцор болон бусад харшил төрүүлэгчээс илүү их гэмтээдэг хүрээлэн буй орчны хоруудаас дархлаа тогтолцоо таныг хамгаалж буй үйл хэрэгийг илтгэх шинж байж болох тухай таамаглал дэвшүүлснээ Nature сэтгүүлд нийтэлжээ.

Хэрэв та ханиалгаж, найтаалгаж, нүд чинь загатнаж зовиурлаж байгаа бол таны биемахбодийн хэт мэдрэгшил дээр дурьдсан үйл ажиллагааг явуулж буйг санаарай. Хүний биемахбодийн хамгаалах тогтолцоо нь өргөн хүрээтэй эмгэг төрөгчдөд тохирох янз бүрийн хариу урвалыг өөртөө агуулж байдаг.

1-р хэлбэрийн дархлааны хариу урвал нь голдуу халдварлагдсан эзэн эс юмуу эсвэл эмгэг төрөгчийг шууд устгадаг гэж үздэг.

2-р хэлбэрийн дархлааны хариу урвал 

Тус нийтлэл 2-р хэлбэрийн дархлааны хариу урвалд анхаарлаа хандуулжээ. Энэ төрлийн дархлааны хариу урвал нь биемахбодийн Т эсүүдийг идэвхижүүлэх түүнчлэн цочроогчийн эсрэг эсрэгбиеийг нийлэгжүүлэх замаар хүрээлэн буй орчны субстанциас биемахбодийг хамгаалдаг.


Хэдий тийм ч заримдаа 2-р хэлбэрийн дархлааны хариу урвал тоосонцор зэрэг хүрээлэн буй орчны эсрэгтөрөгчүүдээр өдөөгдсөн үедээ хэт их идэвхижих нь бий. Эсрэгтөрөгч нь зарим хүмүүст дархлааны хариу урвалыг өдөөдөг субстанци боловч эмгэгтөрөгч биш юм. Жишээлбэл харшлын гаралтай ринитээр өвчлөгсдөд тоосонцорын нөлөөгөөр биемахбод хэт их гистамин нийлэгжих ба энэ нь хамраас нус гоожих, ханиалгах, найтаах, нүд загатнах болон бусад тааламжгүй шинж тэмдэг илрэхэд хүргэх ба хавраас зуны улиралд давамгайлах ба зарим хүмүүст намар илэрдэг. 

2-р хэлбэрийн дархлааны хариу урвал бидэнд тустай


Харшлын гаралтай ринит нь хүний биед эерэг нөлөөтэй

Судлаачид 2-р хэлбэрийн дархлааны хариу урвал хүний биед эерэг нөлөөтэй эсэх тухайд маргалддаг. Энэ төрлийн хамгаалах тогтолцоо нь хамгийн багадаа доор дурьдсан 4 хоорондоо ялгаатай хүрээлэн буй орчны хүчин зүйлээс бидний биемахбодийг хамгаалахын тулд олон мянган жилийн хугацаанд үүсч бий болсон байдаг. 
  •  Хүрээлэн буй орчны цочроогчид
  • Хортой химийн бодисууд
  • Шимэгчид (гельминтүүд)
  • Амьтны гаралтай хоруууд (могойн хор, зөгийн хор г.м)
 Хэдийгээр 2-р хэлбэрийн дархлааны хариу урвал нь бидний биемахбодийг хамгаалахын тулд хэдэн мянган жилийн туршид үүсч бүрэлдсэн юм бол яагаад өчүүхэн хэмжээний, бүрэн хор хөнөөлгүй хэмжээтэй харшил төрүүлэгчид мэдрэг байдаг юм бэ? 

Судалгааны багийн удирдагч Ruslan Medzhitov хэлэхдээ: 

"Бид харшлын гаралтай хэт мэдрэгшилт нь хортой субстанциудыг илрүүлэх чиглэлээр хүрээлэн буй орчныг судлах шаардлагыг бий болгож байна гэдэгт итгэлтэй байна. 

Эхний өртөлтийн дараа дархлаа тогтолцоонд санамж бий болдог ба дараа дараагийн өртөлтүүдийн үед минут хүрэхгүй хугацаанд урьдчилж болгоомжилсон хариу урвалыг өдөөдөг нь хортой байж болохуйц нөлөөллийг багасгахад тусалдаг" гэжээ. 
Тэрээр хэт идэвхижил бүхий 2-р хэлбэрийн дархлааны хариу урвал нь хортой субстанциудыг агуулсан хүрээлэн буй орчноос тухайн хүнийг сэргийлдэг гэж тайлбарласан байна. 

Medzhitov хэлэхдээ: 

"Энэ байдлаас харахад харшил төрүүлэгчийн эсрэг хэт мэдрэгшил нь хүрээлэн буй орчны дагавар хүчин зүйлсээс бидний сэргийлж, хамгаалдаг" гэжээ. 

Эх сурвалж:  
 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив