Health News from Medical News Today


Saturday, December 22, 2012

Байгалийн анагаах ухаан

Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхний энэ өдрийн амгаланг эрэхийн зэрэгцээ та бүхний өдөр тутмын амьдралд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, аливаа өвчин эмгэгийг байгалийн хоргүй, гаж нөлөөгүй аргуудаар эмчлэхэд тань тус болох нэгэн шинэ номыг танилцуулж байгаа даа баяртай байна.

Тус ном нь www.imedinfo.org сайттай хамтран ажилладаг Г. Уянга нийтлэлчийн шинэхэн бүтээл бөгөөд гэр бүлдээ хайртай эрхэм эзэгтэй, эрүүл мэнддээ анхаардаг хувь хүн, эрүүл чийрэг, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг хүссэн хэн бүхэнд үнэт зөвлөгөө, нотолгоонд суурилсан байгалийн анагаах ухааны мэдлэг олгоход зориулагджээ.




Та бүхэн Г. Уянга нийтлэлчийг www.imedinfo.org сайтад нийтлүүлж байсан Хүнсний эслэг, Омего 3, 6, 9 өөхний хүчлүүдийн тухай, Архаг ядаргааны хамшинж, Биемахбодыг хоргүйжүүлэх нь, Эрүүл мэндэд тустай ундаанууд, Ханиад зэрэг нийтлэлүүдээр эчнээ таних бөгөөд түүний нийтлэл бүр уншигчдын маань хэрэгцээ шаардлагад нийцсэн, өдөр тутмын амьдралд тань хэрэгтэй мэдээллүүдийг өгч байдаг билээ.

Түүний энэ удаагийн "Байгалийн анагаах эмчилгээ" номонд түгээмэл тохиолдох 46 өвчин эмгэгийн үед хэрэглэж болох хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тэдгээрийн үйлдлийн механизм, хэрэглэх арга, тун, баримтлах дэглэм, түүнчлэн эдгээр өвчнүүдийн талаарх ойлголтыг дэлгэрэнгүй өгсөн нь тус номыг авч, өөрийн амьдралдаа хэрэгжүүлсэн хэн бүхэн өөрөө өөртөө эмч байж, өөрийн эрүүл мэндийн төлөө идэвхитэй амьдрах боломжийг олгож байгаа юм. 

Тус ном нь дараах сэдвүүдийн дагуу илрэх шинж тэмдэг, өвчний талаарх ерөнхий ойлголт, өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлс, оношлогоо, байгалийн анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээ зэргийг багтаасан цогц бүтээл болж чадсан ажээ. 
  1. Амны шарх
  2. Архаг ядаргааны хамшинж
  3. Баас хаталт
  4. Багтраа өвчин
  5. Бамбайн үйл ажиллагааны дутагдал
  6. Батга
  7. Бөөрний чулуу
  8. Гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл
  9. Глютений өвчин
  10. Гэдэс цочролын хамшинж
  11. Даралт ихдэлт
  12. Дотор муухайралт
  13. Жирэмсний эхэн үеийн хордлого
  14. Мөөгөнцөртөлт
  15. Нойргүйдэл
  16. Остеоартрит
  17. Ревматоид артрит
  18. Сарын тэмдгийн өөрчлөлтүүд
  19. Сарын тэмдгийн өмнөх хамшинж
  20. Судас хатуурах өвчин
  21. Суулгалт
  22. Сэтгэл гутрал
  23. Таргалалт
  24. Түрүү булчирхайн хоргүй гиперплази
  25. Умайн хоргүй хавдар
  26. Үтрээний үрэвсэл
  27. Хорт хавдар
  28. Хайрст үлд
  29. Хамрын дайвар хөндийнүүдийн үрэвсэл
  30. Ханиад
  31. Хатиг
  32. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин
  33. Хоолойн өвдөлт, залгиурын үрэвсэл
  34. Хөлийн өнгөц венийн бүдүүрэлт
  35. Хүнсний харшил
  36. Цус багадалт
  37. Цөсний чулуу
  38. Цэвэршилт
  39. Цээжний бах
  40. Чихний халдвар
  41. Чихрийн шижин
  42. Шамбарам
  43. Шээс ялгаруулах замын халдвар
  44. Экзем буюу атопийн дерматит
  45. Элэгний архаг өвчнүүд
  46. Ясны сийрэгжилт
Ингээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчлэхэд идэвхигүй аялдан дагах биш идэвхитэйгээр оролцогч байхыг уриалсан Г. Уянга зохиогчдоо цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж www.imedinfo.org сайтын хамт олонтой хамтран ажилладагт нь гүн талархал илэрхийлье. 

Та бүхэн тус номыг Улаанбаатар хот дахь Интерном, Улсын Их Дэлгүүр дэхь Мажестик номын дэлгүүр, Метромалл дэлгүүрийн номын тасгуудаас 20000 төгрөгийн үнэтэйгээр худалдан авахын зэрэгцээ www.imedinfo.org сайтын онлайн ном захиалгаар захиалж өөрийн хаягаар үнэгүй хүргүүлж авах боломжтой.  

Онлайн захиалга өгөх...

Эрхэм уншигч, хэрэглэгч та бүхнийг www.imedinfo.org сайттай хамт байж, биднийг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлье



0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл