Health News from Medical News Today


Tuesday, October 20, 2009

Thoracentesis - Цээжний хатгалт

Торацентез нь оношилгоо болон эмчилгээний зорилгоор плеврийн хөндий дэхь агаар юмуу шингэнийг зайлуулах инвазив процедур юм. Ихэвчлэн хэсгийн мэдээгүйжүүлэлт хийсэний дараа сannula юмуу хөндийтэй зүүг цээжний хөндий рүү болгоомжтой оруулдаг. Процедурыг анх 1852 онд хийгдэж байжээ.
Хатгалт хийх байрлал нь цээжний хөндий дэхь тухайн эх үүсвэрээс шалтгаална. Өвчтөн уушиг нь хатгагдахаас сэргийлж амьсгалаа түгжих нь амин чухал. Зарим эх сурвалжид суганы дунд шугамаар зургаа, долоо болон наймдугаар хавирганы завсраар хатгахыг зөвлөдөг.

Заалт
Энэхүү процедурыг уушигнаас гаднах цээжний хөндийд шимэгдэлтгүй шингэн хуримтлагдсан үед хийгддэг. Тохиолдолын 90-ээс дээш хувьд плеврийн шингэний шинжилгээ нь эмнэл зүйд хэрэгтэй мэдээлэл өгдөг. Хэрэв томоохон хэмжээний шингэн байвал энэхүү процедур нь мөн шингэнийг зайлуулах эмчилгээнд хэрэглэгдэх ба өвчтөний тав тух болон уушигны үйл ажиллагааг сайжруулдаг.
Плеврийн шүүдэсжилтийн ихээхэн түгээмэл шалтгаанууд нь хорт хавдар, зүрхний дүүргэлтийн эмгэг, пневмони болон саяхан мэс засал хийлгэсэн байх юм. Хөдөө орон нутагт сүрьеэ түгээмэл байдаг ба энэ нь мөн плеврийн шүүдэсжилтийн түгээмэл шалтгаан болдог.
Агаар (томоохон пневмоторакс), шингэн (плеврийн шингэн), уушигнаас цус гадагшилсаны (гемоторакс) улмаас зүрх уушигны үйл ажиллагаа муудсан (шингэн юмуу агаар байх нь зүрх болон уушигны үйл ажиллагаанд нөлөөлнө) үед энэхүү процедур нь ихэвчлэн гуурст торакостомигоор солигдох ба энэ нь плеврийн хөндийд томоохон гуурсыг байрлуулах юм.



Рентгенд цээжний зүүн талын плеврийн шүүдэсжилт харагдаж байна. Үүнийг торацентезээр эмчлэх боломжтой.


Зурагт торацентез хийлгэж буй өвчтөнийг харуулжээ. Тэрээр цэх сууж, ширээн дээр тулсан байна. Плеврийн хөндийгөөс гарсан шингэн вакум уут руу орж байгаа нь.

Эсрэг заалт
Дасан зохицол муутай өвчтөн болон засагдаагүй бүлэгнэлтийн өөрчлөлт зэрэг нь туйлын эсрэг заалт болно.
Харьцангуй эсрэг заалтад нэвтрэлт хийх байрлалд bullous эмгэг тодорхойлогдсон тохиолдолууд (жнь эмфизем), амьсгал гаргалтын төгсгөлийн эерэг даралт ашиглаж буй (PEEP, механик вентиляци) болон зөвхөн нэг уушиг ажиллагаатай байх (багасгах нөхцөл байдлын улмаас) зэрэг орно. Аспираци нь 1л-ээс хэтрэхгүй байх нь зүйтэй ба учир нь хэт их аспираци нь уушигны хаван үүсэх эрсдэл болдог.

Хүндрэл
Голлох хүндрэлүүд нь пневмоторакс (3-30%), гемопневмоторакс, цус алдалт, гипотензи (вазовагал хариу урвалаас үүдэлтэй цусны бага даралт) болон дахин тэлэгдэлийн уушигны хаван юм.
Бага зэргийн хүндрэлд цорго хатах (шингэн гарахгүй болох), арьсан доорх гематом юмуу серома, тайван бус болох, амьсгаадах болон ханиалгах (их хэмжээний шингэнийг авсаны дараа) зэрэг нь орно.

Плеврийн шингэний шинжилгээнүүд
Плеврийн шингэний шалтгааныг тодорхойлоход хэд хэдэн оношилгооны арга хэрэгсэл ашиглагдана.

Трансудат болон эксудат
Хамгийн эхлээд шингэн трансудат уу, эксудат уу гэдгийг тогтооно.
Трансудат нь плеврийн шингэн болон сийвэнгийн нийт уургийн харьцаа 0.5-аас бага байх, плеврийн шингэн сийвэнгийн LDH-ийн харьцаа <0.6 байх болон плеврийн шингэний абсолют LDH<200 IU юмуу хэвийн сийвэнгийн LDH-ийн <2/3 байх зэргээр тодорхойлогдоно.
Эксудат нь цусны эргэлтийн системээс гэмтсэн хэсэг юмуу үрэвсэлийн талбай руу шүүрсэн ямар нэг шингэн юм. Энэ нь амьтантай адил ургамалд бас байдаг. Түүний найрлага янз бүр байх боловч ихэвчлэн ус болон сийвэн юмуу цус зэрэг үндсэн эргэлдэгч шингэний уусамтгай хэсгүүд байна. Цус байгаа тохиолдолд энэ нь сийвэнгийн зарим юмуу бүх уураг, цагаан эс, ялтас (хэсгийн судасны гэмтэлийн үед) болон улаан эсээс тогтсон байна.

Эксудатын шалтгаан
• Цус алдалт
• Халдвар
• Үрэвсэл
• Малигнизаци
• Эмчээс шалтгаалсан
• Холбогч эдийн эмгэг
• Дотоод шүүрлийн өөрчлөлтүүд
• Тунгалагийн өөрчлөлтүүд, хязгаарлагдалтат перикардит (Constrictive pericarditis)

Трансудатын шалтгаан
• Зүрхний дүүргэлтийн эмгэг
• Нефротик хам шинж
• Гипоалбуминеми
• Цирроз
• Ателектаз
• Trapped lung
• Хэвлийн диализ
• Дээд хөндийн венийн бөглөрөл

Амилаза
Плеврийн шингэний амилазын өндөр түвшин (сийвэнгийн түвшингээс хоёр дахин их юмуу абсолют хэмжээ нь 160 Somogy нэгжээс их) нь цочмог болон архаг панкреатитын аль нэгийг, плеврийн хөндий рүү урагдсан юмуу задарсан нойр булчирхайн псевдоцист, хорт хавдар юмуу улаан хоолойн урагдалыг илтгэнэ.

Глюкоз
Хэрэв плеврийн шингэн дэхь глюкозийн үзүүлэлт хэвийн сийвэнгийн үзүүлэлтийн 50%-аас бага бол үүнийг бага гэж үзнэ. Үүний ялган оношилгоонд
• Ревматоид шүүдэсжилт. Глюкозын түвшин бага тодорхойлогдоно. (<15 mg/dL)
• Чонон хөрвөсийн шүүдэсжилт
• Бактерийн гаралтай эмпием
• Малигнизаци
• Сүрьеэ
• Улаан хоолойн урагдал (Boerhaave syndrome)

pH
Хэвийн плеврийн шингэний рН ойролцоогоор 7.60 байна. Плеврийн шингэний рН хэвийн артерийн цусны рН болох 7.30-аас бага байвал плеврийн шингэний глюкоз багасалтаас ялган оношилно.

Триглицерид болон холестрол
Хилоторакс (лимфийн судасны шингэн плеврийн хөндий рүү гоожих) нь триглицерид болон холестролын түвшингээр тодорхойлогдож болох ба эдгээрийн түвшин нь лимфэд харьцангуй өндөр байна. Триглицеридийн түвшин 110 mg/dl-ээс их байх, хиломикрон илэрсэн байх нь chylous шүүдэсжилтийг илтгэнэ. Үзэгдэх байдал нь ихэвчлэн сүү шиг боловч серозлог байна.
Хилотораксын голлох шалтгаан нь гэмтэл юмуу хорт хавдарын малигнизациас (лимфома г.м) үүдэлтэй цээжний тунгалагийн гуурсны урагдал байдаг.

Эсийн тоо болон ялгаа
Цагаан эсийн тоо нь халдварыг илтгэнэ. Өвөрмөц дэд төрлүүд нь мөн халдварын төрлийг тогтоох түлхүүр болдог. Улаан эсийн хэмжээ нь цус алдалтын илэрхий шинж юм.

Өсгөвөр болон будалт
Хэрэв шүүдэс нь халдварын шалтгаантай бол микробиологийн өсгөвөрөөр халдварын организмыг тогтооно. Заримдаа өмнө өсгөвөр (жнь цусны өсгөвөр болон цэрний өсгөвөр) эерэг байна. Грамын будалт нь шалтгаант организмын талаарх тоймыг илтгэнэ. Ziehl-Neelsen-ий будалт нь сүрьеэ юмуу бусад микобактерийн эмгэгийг тодорхойлно.

Эс судлалын шинжилгээ
Цитологи нь малигнизациас үүдэлтэй шүүдэсжилтийг тогтооход чухал арга хэрэгсэл юм. Плеврийн шингэний ихээхэн түгээмэл шалтгаанууд нь уушигны хорт хавдар, өөр газраас үүдэлтэй метастаз, болон мезотелиома байна. Сүүлийн тохиолдолд шүүдэсжилт их тохиолдоно. Хэвийн цитологийн шинжилгээний үр дүн нь малигнизацийг бүрэн үгүйсгэхгүй ба харин хавдартай төсгүй болохыг оношилно.

Эх үүсвэр: Thoracentesis

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл