Health News from Medical News Today


Saturday, October 23, 2010

Хавдарын цусны судсан дахь фолликул-идэвхижүүлэгч дааврын рецепторын экспресс

Background
Насанд хүрсэн хүмүүст фолликул-идэвхижүүлэгч даавар (FSH)-ын рецептор өндгөвчний мөхлөгөнцөрт эс болон төмсөгний Сертоли эсүүдэд л экспресслэгддэг. Мөн бага хэмжээгээр гонадын цусны судасны эндотель эсүүдэд экспресслэгдэнэ.

Methods
Бид FSH-ийн рецепторын эпитопоороо ялгаатай, дөрвөн тусдаа FSH рецептор өвөрмөц моноклон эсрэгбиеийг оролцуулсан иммуногистохимийн болон иммуноблот (дархан туяаралт)-ын аргыг ашигласан ба өргөн хүрээний хавдар бүхий өвчтөнүүдийн эдийн дээжинд FSH рецепторыг in situ гибридизациар илрүүллээ. Харин хулганы хавдар дахь FSH рецепторыг илрүүлэхдээ иммуноэлектрон микроскопи ашигласан.

Results
Нийт 1336 өвчтөн шинжилгээнд хамрагдсанаас FSH рецептор бүх зэрэглэлийн хавдарын эндотель эсэд экспресслэгдсэн байсны дотор эрт үеийн T1 хавдарууд орж байв. Хавдарууд түрүү булчирхай, хөх, бүдүүн гэдэс, нойр булчирхай, давсаг, бөөр, уушиг, элэг, ходоод, төмсөг болон өндгөвчинд байрлалтай байсан. Хавдарыг зайлуулах мэс заслын үед авагдсан дээжүүдийн хавдараас 10мм болон түүнээс дээш хэмжээгээр хол байрлах хэвийн эдүүдэд FSH рецептор экспресслэгдээгүй байв. Хавдарын тунгалагийн судсууд FSH рецепторыг экспресслэхгүй байсан. FSH рецепторыг экспресслэсэн эндотель эсүүд нь хавдарын зах хэсгийн ойролцоогоор 10мм зузаан давхаргаар байрлаж байсан ба энэхүү давхарга нь хавдарын гадна болон дотно хэсэг рүү нэвчсэн байв. Хenograft хавдар бүхий хулгануудад anti–FSH-receptor эсрэгбиеийг коллоид алттай хослуулж хэрэглэсний дараа иммуноэлектрон микроскопиор харахад FSH рецептор нь эндотелийн хөндий талын гадаргууд илэрч цусаар эргэлдэгч лигандуудыг барьж авах, холбогдох чадамжтай байлаа.

Conclusions
FSH рецептор нь өргөн хүрээтэй хавдаруудын цусны судасны гадаргууд сонгомлоор экпресслэгддэг ажээ.

Эх сурвалж:
Expression of Follicle-Stimulating Hormone Receptor in Tumor Blood Vessels

Friday, October 22, 2010

Adiponectin нь таргалалт-хамааралт карциногенезийг хориглох чадамжтай

Emory University School of Medicine-ийн судалгааны багийнхан таргалалт-хамааралт карциногенезийн үеийн адипонектин болон лептиний хоорондын үүргийн талаар мэдээлсэн байна. Тэдний нээлт Hepatology сэтгүүлийн 11 сарын дугаарт нийтлэгдсэн ба уургийн даавар адипонектин нь лептиний онкоген үйлдэлийг дарангуйлах, ялангуяа элэгний эсийн карциномын үед энэхүү үйлдэлийг дарангуйлах чадамжтай гэж үзсэн бөгөөд хорт хавдарын эмчилгээнд найдвар төрүүлэхүйц болохыг дурьджээ.

Таргалалт нь хэд хэдэн төрлийн хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлж, явцыг даамжрууладагийн дотор бүдүүн гэдэс, түрүү булчирхай, хөх болон элэгний хорт хавдарууд ордог. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр таргалалт нь 21-р зууны нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалуудын нэг бөгөөд 2015 он гэхэд 700 сая гаруй насанд хүрэгчид таргалалттай болно гэж тооцож байна. Нэгдсэн Улсын Centers for Disease Control and Prevention (CDC)-ийн баталж байгаагаар 72,5 сая насанд хүрэгчидийн биеийн жингийн индекс 30-аас дээш байгаа ажээ.

Тарган хүн амд цусаар эргэлдэх лептиний түвшин өндөр байдаг бөгөөд энэхүү уургийн даавар нь хоолны дуршилыг зохицуулж байдаг. Харин адипонектиний түвшин бага байдаг бөгөөд энэхүү даавар нь глюкозын түвшин болон чөлөөт өөхний хүчлийн задралыг зохицуулж байдаг. Neeraj K. Saxena, Ph.D болон түүний багийнхан таргалалт-хамааралт хорт хавдарын үеийн эдгээр даавруудын үүргийг тогтоож, элэгний эсийн хорт хавдарын үеийн адипонектиний хамгаалах болон лептинд үйлчлэх үйлчлэлийг тайлбарласан байна.

"Бидний судалгаа нь элэгний эсийн хорт хавдарыг бусад түрүү булчирхай, бөөр, бүдүүн гэдэс болон ходоодны хорт хавдартай харьцуулахад таргалалттай холбоотойгоор эрсдэл нэмэгдэх нь өндөр байсныг харуулсан эмнэлзүйн чухал дүгнэлтийг хийлээ" гэж Dr. Saxena хэлжээ. Судалгаанд элэгний эсийн хорт хавдарын хүний эсийн өсгөвөр, хулганы загвар болон эдийн бичил бэлдмэлийг ашигласан ба судлаачид адипонектин нь лептиний хорт хавдарын шалтгаан болох үйлдэлд антагонист үүрэгтэй болохыг тогтоожээ.

Судлаачид адипонектин эмчилгээ нь лептинээр өдөөгдсөн элэгний хорт хавдарын эсүүдийн пролифераци, инвази болон миграцийг дарангуйлж байгааг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн адипонектин бүхий эмчилгээ нь лептинээр өдөөгдсөн элэгний эсийн хорт хавдарын ургалтыг in vivo удаашруулж байжээ. Цаашдын анализууд нь лептиний экспресс нь элэгний эсийн хорт хавдарын пролифераци болон архины бус стеатогепатиттай эерэг хамааралтайг илрүүлжээ. Харин адипонектиний экспресс нь хавдарын хэмжээтэй сөрөг хамааралтай байж хүний элэгний эсийн хорт хавдараас амь үлдэх байдалтай шууд хамааралтай байсан аж.

"Бидний үр дүнгүүд нь адипонектиний аналогийг ашигласан молекул биологийн стратегийг метастаз бүхий элэгний эсийн хорт хавдарын эмчилгээнд хэрэглэх болохыг харууллаа" гэж Dr. Saxena зөвлөсөн ба "Нэгдсэн Улсад таргалалтын тархалт ийм байгаа үед бидний судалгаа нь элэгний хорт хавдарын эсүүдийн ургалт, инвази, миграцийг адипонектин ашиглан дарангуйлснаар таргалалт-хамааралт элэгний хорт хавдар бүхий өвчтөнүүдийн амьд үлдэх хувийг бүхэлд нь сайжруулах ач холбогдол өгөхүйц нэмэгдүүлэх боломжтой" гэжээ.

Эх сурвалж:
Adiponectin Shows Potential In Blocking Obesity-Related Carcinogenesis

Thursday, May 20, 2010

Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Хэрэв та астма юмуу экземтэй бол таны гиперреактив дархлаа тогтолцоо тань зарим түгээмэл хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж өгдөг тухай American College of Allergy, Asthma and Immunology (ACAAI)-ийн шинжлэх ухааны сэтгүүл болох Annals of Allergy, Asthma & Immunology-д нийтлэгдсэн судалгаанд дурьджээ.

Тус судалгааны нийтлэлийг удирдагч Mariam El-Zein, PhD (INRS-Institut Armand-Frappier, Laval, Québec, Canada)-ийн дурьдсанаар "Астма болон экзем зэрэг харшилт нөхцөл байдлын гиперреактив дархлаа тогтолцоо нь малигнант эсийг зайлуулах биемахбодийн чадавхийг нэмэгдүүлж өгснөөр хорт хавдарын эрсдэлийг багасгаж өгдөг" ажээ. Тэрээр мөн "Бидний судалгаанд хамрагдсан астма бүхий эрэгтэйчүүд ходоодны хорт хавдартай болох магадлал, экземтэй эрэгтэйчүүд уушигны хорт хавдартай болох магадлал эдгээр харшилт нөхцөл байдал байхгүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад тус тус бага байсан" гэж мэдэгдсэн байна.

Хүн амд суурилсан тохиолдол хяналтын судалгаа нь Montreal, Québec-т 3300 хорт хавдар бүхий эрэгтэй өвчтөн, 500 хяналтын бүлгийг хамарч 7 жилийн турш явагдсан ба odds ratio-г астма юмуу экзем хийгээд 20 илүү төрлийн хорт хавдар түүн дотроо түгээмэл тохиолдох 8 төрлийн хорт хавдар (ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, уушиг, түрүү булчирхай, давсаг, арьс болон тунгалагийн булчирхайн) тус бүртэй хоорондын холбоо хамаарлыг харьцуулах байдлаар тооцжээ.

Харшил судлаач, American College of Allergy, Asthma and Immunology-ийн гишүүн Jonathan Bernstein, MD хэлэхдээ "Бид харшилт нөхцөл байдал нь хэрхэн хорт хавдарын эрсдэлийг бууруулдагийг бүрэн тайлбарлаж чадаагүй боловч энэхүү судалгаа нь найдвар төрүүлж байна" гэжээ. Тэрээр мөн "Бид цаашдын судалгаагаа үргэлжлүүлж энэхүү холбоо хамаарал болон дархлаа тогтолцоо хорт хавдарын эрсдэлийг бууруулахад гүйцэтгэдэг үүргийг судлана гэж итгэж байна" хэмээжээ.

Эх сурвалж:
Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Friday, July 17, 2009

Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хавдар бөгөөд хорт хавдарын улмаас нас баралтын дийлэнх нь хувийг эзэлж байна. Ойролцоогоор жилд 180000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар хавдраар өвчилж 40000 гаруй хүн нас барж байна. Хөхний хорт хавдар нь 44-50 насны хоорондох эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна. Хөхний хорт хавдартай болсноос хойш өвчлөгсөдийн 60% орчим нь 5 жил амьд байх ба эрт илрүүлсэн тохиолдолд энэ тоо 80% болж өсдөг байна.

Хөхний хорт хавдар нь хөхний эдээс үүсэх хавдар бөгөөд цөөхөн хэвийн бус эсүүдээс үүсч улмаар хэвийн бус ургалттай загварыг бий болгодог.
1. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох тэргүүн зэргийн ач холбогдолтой эмгэг ба эрэгтэйчүүдэд 1% орчим тохиолдоно. 2007 онд USA-д 2030 эрэгтэй нэвчилттэй хөхний хорт хавдартай гэж тоологджээ.
2. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдараас хамгийн түгээмэл хавдар бөгөөд меланомын бус арьсны хорт хавдар юм. Энэ нь эмэгтэйчүүдийн дунд хавдраар нас баралтаар уушигны хорт хавдарын дараа хоёрдугаарт орж байгаа юм.
3. Америкийн хорт хавдарын нийгэмлэг 2007 онд 178480 нэвчилттэй хөхний хорт хавдар USA-д оношлогдсоныг бүртгэсэн ба цаана нь 62030 нэвчилтгүй (in situ) хөхний хорт хавдар оношлогджээ.
4. Эмэгтэйчүүдийн амьдралын хугацааг богиносгох хүчин зүйлд нэвчилттэй хөхний хорт хавдар 1/8 буюу 13%-г эзэлж байна.
5. Хөхний хорт хавдраар нас баралт аажмаар буурч байгаа ба энэхүү бууралт нь цаашид ч үргэлжилж байна. Энэ нь эрт илрүүлэлт скрининг (хяналт) сайжирсан, эмчилгээ сувилгааны арга барил сайжирсантай холбоотой юм.

Хөх нь өөхөн эд, булчирхайлаг эд болон холбогч эдээс тогтдог. Хөх нь хэд хэдэн хэлтэнд хуваагдах ба хэлтэнгүүд нь хэлтэнцэрүүдэд хуваагдаж сүүний булчирхайгаар төгсдөг. Эдгээр олон жижиг сүүний булчирхайгаас жижиг сувганцарууд гарч хоорондоо нийлсээр хөхний толгой дээр төгсдөг.
1. Хөхний хорт хавдарын 80% орчим нь эдгээр сувганцаруудад тохиолддог бөгөөд энэ хэлбэрийг сувганцарын хавдар гэдэг.
2. Хавдар хэлтэнцэрээс үүсч байвал хэлтэнцэрийн хавдар гэх ба энэ хэлбэрийн хавдар 10-15%-г эзэлнэ.
3. Үлдэх хэсэг нь дараах төрлийн хорт хавдарууд байна. Үүнд: inflammatory breast cancer, medullary cancer, phyllodes tumor, angiosarcoma, mucinous (colloid) carcinoma, mixed tumors, and a type of cancer involving the nipple termed Paget's disease.
Хавдарын өмнөх өөрчлөлт буюу in situ өөрчлөлт түгээмэл тохиолдоно.
1. In situ гэдэг нь латин хэлний байрандаа байрлах гэсэн үг бөгөөд энэ хэлбэрийн хавдар нь тархаж ургаагүй байдаг.
2. Энэхүү in situ өөрчлөлт нь сувганцаруудад үүссэн байвал ductal carcinoma in situ (DCIS) гэж нэрлэнэ. DCIS нь энгийн маммографид оношлогдох боломжтой байдаг.
3. In situ өөрчлөлт хэлтэнцэрүүдэд тохиолдсон бол lobular carcinoma in situ (LCIS) гэж нэрлэнэ.
Хорт хавдар нь орчныхоо эд рүү тархаж ургадаг ба үүнийг нэвчсэн хорт хавдар гэж нэрлэнэ. Хавдар нь сувганцаруудаас орчныхоо эд рүү ургасан байвал infiltrating ductal carcinomas гэх ба хэлтэнцэрүүдээс орчныхоо эд рүү ургасан байвал infiltrating lobular carcinomas гэнэ.
Ихэнх ноцтой хорт хавдар нь метастаз болсон хорт хавдар байх бөгөөд энэ нь тухайн хавдар анх бий болсон газраасаа хол байрлах өөр эд рүү түрж ургасныг хэлнэ. Хөхний хорт хавдар нь ихэнх тохиолдолд суга орчмын болон эгэмийн дээрх тунгалагийн булчирхай руу метастаз өгөх ба мөн тархи, яс, элэг зэрэг рүү метастаз болох нь элбэг.

Хөхний хорт хавдарын шалтгаан

Хөхний хорт хавдар бүхий олон эмэгтэйчүүдэд нас болон хүйснээс илүүтэй эрсдэлт хүчин зүйл байдаггүй.
Хөхний хорт хавдарын шалтгаан
1. Хүйс бол хамгийн том эрсдэлт хүчин зүйл бөгөөд эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар илүүтэй өвчилдөг.
2. Өөр нэг эрсдэлт хүчин зүйл бол нас юм. Хөхний хорт хавдар нь ямар ч насанд тохиолдож болох боловч түүгээр өвчлөх магадлал нас ахих тусам нэмэгддэг байна. Судалгаагаар 30 настай эмэгтэйчүүдэд дараагийн 10 жилд хөхний хавдраар өвчлөх магадлал 1/280 байдаг бол энэ харьцаа 40 насанд 1/70, 50 насанд 1/40, 60 насанд 1/30 болж нэмэгддэг байна.
3. Америкт хийсэн судалгаагаар цагаан арьст эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх магадлал Америкийн Африк эмэгтэйчүүдээс ялимгүй илүү байдаг ажээ.
4. Тухайн эмэгтэйн амьдралын түүхэнд нэг хөхөнд 3-4 зангилаа бүхий хавдартай байсан нь хөхний хорт хавдар үүсэхэд чухал эрсдэлт хүчин зүйл болдог ба ийм тохиолдолд нөгөө хөхөнд эсвэл тухайн хөхний өөр байрлалд шинэ хорт хавдар үүсдэг байна. Энэ тохиолдолд эрсдэлт хүчин зүйл нь шинэ хавдарыг үүсгэх ба энэ нь эхний хавдарын дахилт биш байдаг.

Генетикийн шалтгаан

Хөхний хорт хавдарыг илрүүлэхэд гэр бүлийн түүхийг дэлгэрэнгүй цуглуулах нь чухал. Үүнд ээж, аавын талын хамаатнууд чухал. Хамаатны хэн нэг нь залуу насандаа хөхний хорт хавдараар өвчилж байсан, хоёр талын хөх хоёулаа хавдартай байсан, тухайн өвчтөн нь ойрын хамаатан байх зэрэг нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд ээж, эгч, охин дүү зэрэг нэгдүгээр эгнээний хамаатнууд чухал бөгөөд эдгээр хүмүүс хөхний хорт хавдартай байх нь тухайн хүнд хөхний хорт хавдарыг сэжиглэхэд чухал. Зарим тохиолдолд эмээ, авга эгч зэрэг хоёрдугаар эгнээний хамаатнууд хөхний хорт хавдартай байх нь хөхний хорт хавдартай болох магадлалыг нэмэгдүүлдэг.
Эрэгтэйчүүдэд тэдний ойрын хамаатан эмэгтэй хөхний хорт хавдартай байх нь энэхүү өвчнөөр өвчлөх магадлалыг мөн нэмэгдүүлдэг байна. Хамаатнууд дунд хоёр талын хөхний хорт хавдартай байх, өндгөвчний хорт хавдартай байх нь эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хөхний хорт хавдарын үеийн генийн байрлал их сонирхолтой байдаг. Хөхний хорт хавдарын 5-10% нь мутаци болон солигдолоос болсон төрөлхийн байх ба эдгээр мутаци бүхий тодорхой генүүд гэр бүлд дамжсан байдаг.

1. BRCA1 болон BRCA2 гэсэн хэвийн биш генүүдийг удмаасаа авч төрсөн эмэгтэй хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэл их байхын зэрэгцээ дээрх ген бүхий эмэгтэйчүүдэд өндгөвчний хорт хавдар үүсэх магадлал их байдаг. BRCA1 ген бүхий эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар эрт насанд үүсдэг байна.
2. Эдгээр генийг тодорхойлох нь үнэтэй байдаг тиймээс сонирхсон хүн өөрийн өрхийн эмчтэй зөвлөлдөж тест хийх хэрэгтэй.

Гормоны шалтгаан

Гормоны нөлөө хөхний хорт хавдар үүсэхийг зохицуулж байдаг.
1. Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг эрт ирэх (11 нас буюу түүнээс өмнө) цэвэршилт хожуу явагдах (55 нас түүнээс хойш) зэрэг нь ховор тохиолдолд хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэл болдог. Үүний эсрэгээр анхны сарын тэмдэг хожуу ирэх, цэвэршилт эрт явагдах нь хөхний хорт хавдараас сэргийлдэг байна.
2. 30 наснаас өмнө хүүхэдтэй болох нь хөхний хорт хавдраас сэргийлэх нэг сэргийлэлт болдог байхад огт хүүхэдгүй байх нь хөхний хорт хавдараас өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
3. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн томоохон судалгаагаар цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд эстроген, прогестроны хэдэн жилийн хосолсон нөлөө нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үеийн гормон эмчилгээ хийхдээ эрсдэлээс сэргийлж тэдний өрхийн эмчтэй нь зөвлөх хэрэгтэй.

Амьдралын хэв маяг ба хооллолтын шалтгаан

Хөхний хорт хавдар илүүдэл жинтэй, тарган хүмүүс бүхий оронд түгээмэл тархалттай байдаг ба ялангуяа цэвэршилт явагдсан эмэгтэйчүүдэд илүү тод ажиглагддаг.
1. Хөхний хорт хавдар үүсэхэд орчин нөхцөл генетикээс илүү нөлөөтэй байдаг. Жишээ нь: Япон эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл бага байдаг ба тэд Америкт ирсэний дараа энэхүү эрсдэл нэмэгддэг байна.
2. Зарим судлаачид илүүдэл жинтэй болон жин багатай эмэгтэйчүүдийг харьцуулж үзээд хөхний хорт хавдрын хувь ялгаатай байгааг илрүүлжээ.

Архи хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсгэх зүй ёсны шалтгаан болдог. Архийг хэдий чинээ их хэрэглэнэ хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгддэг байна. Тухайн эмэгтэй өдөрт 2-5 удаа архины төрлийн ундаа хэрэглэх нь хэрэглэдэггүй эмэгтэйтэй харьцуулахад хөхний хорт хавдар үүсэх эрсдэл 0,5-1-ээр нэмэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл архи хэрэглэх тоолонд эрсдэл бага багаар нэмэгдэнэ гэсэн үг.
Судлаачид тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үздэг. Гэхдээ судлаачид хэдий хэмжээний хөдөлгөөн хийх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдагийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгээс хийсэн нэгэн судалгаанд долоо хоногт 1цаг 15минутаас - 2цаг 30минут идэвхтэй алхах нь хөхний хорт хавдараар өвчлөх эрсдэлийг 18%-иар бууруулдаг гэжээ.

Хөхний бусад эмгэг

1. Хөхний фиброцистик хувирал түгээмэл тохиолддог. Фиброцистик хувиралын үед хөхөнд нягт зангилаархаг эд бий болох бөгөөд ялангуяа сарын тэмдэгийн өмнө ихэсдэг. Гэвч энэхүү өөрчлөлт нь хөхний хорт хавдарт шилждэггүй байна.
2. Зарим төрлийн хөхний эмгэгийн үед эдийн шинжилгээнд пролифератив эсвэл гиперплазийн шинж илрдэг бөгөөд эдгээр нь тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хөхний хорт хавдарт шилжиж болдог.

Хүрээлэн буй орчны нөлөө
Удаан хугацаагаар цацраг эмчилгээ хийлгэх нь хөхний хорт хавдраар өвчлөх боломжийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл: Ходжкиний өвчний улмаас 30 наснаасаа өмнө биеийнхээ дээд хэсэгт туяа эмчилгээ хийлгэж байсан хүмүүст хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл жирийн хүн амаас илүү их байдаг.

Хөхний хавдрын шинж тэмдэг
Хөхний хорт хавдар нь эрт үедээ шинж тэмдэггүй, ихэвчлэн ямар нэг зовиургүй байдаг. Ихэнх хөхний хорт хавдар шинж тэмдэггүйгээр бүрэлдэж бий болсон байх ба энэхүү хэвийн бус өөрчлөлтийг маммографи болон зангилаархаг зүйлийг тэмтрэх хоёрын аль нэгнээр илрүүлнэ.
Суганы хонхор болон өвчүүний дээгүүр иймэрхүү зангилаархаг зүйл тэмтрэгдэх нь хөхний хорт хавдрын шинж биш ч байж болно. Илүү боломжтой шинж тэмдэг нь хөхнөөс ямар нэг зүйл ялгарах, хөхний толгой эргэх, хөхөн дээгүүрх арьсны байдал өөрчлөгдөх зэрэг юм.
1. Хөхөнд бий болсон ихэнх зангилаа нь хавдрынх биш байдаг. Хэдий тийм ч бүх л зангилааг эмчээр үнэлүүлэх хэрэгтэй.
2. Хөхнөөс ямар нэг зүйл ялгарах нь түгээмэл боловч цөөхөн тохиолдолд хөхний хорт хавдарын шинж байдаг. Ялгарч буй зүйл нь зөвхөн нэг хөхнөөс эсвэл цусархаг байвал харьцангуйгаар хөхний хорт хавдар байх боломжтой. Тиймээс иймэрхүү тохиолдол бүрийг үнэлүүлж байх нь зүйтэй.
3. Хөхний толгой эргэх нь хэвийн хөхөнд түгээмэл тохиолдох хувилбар боловч энэ нь хөхний хорт хавдарын шинэ үүсгэвэр байж болно.
4. Хөхөн дээрх арьс нь улайх, бүтэц нь өөрчлөгдөх, үрчийх атираа нугалаа үүсэх зэргээр өөрчлөгдөж болно. Эдгээр өөрчлөлт нь голдуу арьсны эмгэгтэй холбоотой байх боловч заримдаа хөхний хорт хавдартай холбоотой байж болно.

Хэзээ эмнэлгийн тусламж эрэх вэ?
Хөхний хавдар нь сар жилээр үүсч хөгждөг. Хэрвээ тодорхойлогдох юм бол маш түргэн эмчилгээ хийлгэх хийлгэх хэрэгтэй бөгөөд хэрвээ их талбайг хамарвал эмчлэхэд хүндрэлтэй болно. Та дараах шинж илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
1. Ямар нэгэн хатуу, зангилаархаг зүйл хөхөнд мэдрэгдвэл
2. Өвчүү болон суганд бий болсон зангилаархаг зүйл 2 долоо хоногоос өмнө арилахгүй байгаа тохиолдолд
3. Хөхний толгойноос ямар нэг зүйл ялгарах
4. Хөхний толгой эргэх, хөхөн дээрх арьсанд өөрчлөлт бий болох

Хөхөн дээрх арьс нь улайх, хавдах нь хөхний халдварын улмаас бий болж болно.
1. Ийм үед та өөрийн өрхийн эмчил 24 цагийн дотор үзүүлэх хэрэгтэй бөгөөд учир нь халдварын эмчилгээг яаралтай хийх хэрэгтэй байдаг.
2. Хэрвээ улайх, хавдах, хөх чинь хүчтэй өвдвөл яаралтай аль ойрхон яаралтай тусламжийн төвд хандах хэрэгтэй.
Хэрвээ таны маммограммд хэвийн бус өөрчлөлт илэрвэл өөрийн өрхийн эмчид үзүүлж нэмэлт шинжилгээг төлөвлөх хэрэгтэй.

Шинжилгээний аргууд
Хөхний хорт хавдарын оношлогоо нь хэдэн үе шаттай явагдах ба хөхийг шалгахаас эхэлж дараа нь маммограф, ЭХО, MRI, эцэст нь хөхний эдийн шинжилгээ хийдэг. Эдийн шинжилгээгээр хөхний хорт хавдарын шийдвэрлэх оношийг тавьдаг.


Хөхийг шалгах
1. Хөхний бүрэн үзлгээр хөхийг харж ажиглан, хөх, суга, өвчүүний орчмыг сайтар тэмтэрч үзнэ.
2. Шалгах явцад эмч тань зангилаархаг зүйлийг тэмтрэх юм уу хатуу нягт зүйл мэдэрч болно

Маммограмм
1. Маммограмм гэдэг нь хөхний рентген зураг авах аргыг хэлдэг бөгөөд энэ аргын тусламжтайгаар хөхөнд бий болсон зангилаархаг зүйлийн гарал үүслийг мэдэх боломжтой. Маммограммаар мөн эрт үеийн хорт хавдарыг хянах боломжтой.
2. Маммограммийн тусламжтайгаар хөхөнд байгаа зангилаархаг зүйл хөхний хорт хавдар мөн эсэхийг тогтоох боломжтой боловч 100% найдвартай арга биш юм. Маммограммаар хөхний хорт хавдарын 10-15%-ийг оношлолгүй алдах тохиолдол бий.
3. False-positive маммограмм нь малигнизаци болсон үгүйг тогтоох зорилгоор эдийн шинжилгээ хийх үндэслэл болдог.
4. False-negative маммограмм нь хэвийн байгааг үзүүлэх ба хэзээ хавдар бий болох боломжтойг харуулна.
5. Маммограмм нь ганцаараа зангилааг үнэлэхэд хангалттай биш юм. Тиймээс танай өрхийн эмч магадгүй нэмэлт шинжилгээ төлөвлөж болно.
6. Бүх хөхөн дэхь зангилааг аюулгүй болохыг нь бүрэн оношлохын тулд эдийн шинжилгээ хийх хэрэгтэй.

ЭХО
1. ЭХО нь хөхөнд олон давтан үүсдэг зангилааг үнэлэхэд ашиглана.
2. Хэт авианы тусламжтай хөхний доторх зургийг авдаг.
3. ЭХО-оор шингэн агуулсан цэвруу байна уу эсвэл цуллаг зүйл байна уу гэдгийг тогтооно. Хавдар нь ихэвчлэн цул байх ба олонх цэврүү нь аюулгүй байдаг.
4. ЭХО-г эдийн шинжилгээ хийх, шингэнг соруулахад зуучлах зорилгоор хэрэглэнэ.

MRI
1. MRI нь нэмэлт мэдээлэл олох боломж олгохоос гадна ЭХО болон маммографийн шинжилгээгээр илрүүлсэн зүйлийг тодруулж өгдөг.
2. MRI шинжилгээ нь хавдрын оношлогоонд заалтгүй байдаг ч ямар нэгэн онцгой шалтгааны улмаас хийгдэж болдог.

Эдийн шинжилгээ
1. Хөхний хорт хавдрыг найдвартайгаар оношлох хамгийн гол арга нь хөхний эдээс дээж авч шинжлэх. Эдийн шинжилгээнд хөхний эдээс маш багыг авч, түүнийг эмгэг судлаач шинжилж, хавдар байгаа эсэхийг тодруулна.
2. Нарийн зүүгээр тогтоц бүхий байрлал руу хатгалт хийж хэсэг эсийг соруулж аван эмгэг судлаачид шинжлүүлдэг. Энэхүү арга нь шингэнээр дүүргэгдсэн масс болон хавдар төст зүйлийг ялгахад түгээмэл ашиглагддаг.
3. Голдоо зүүтэй эдийн шинжилгээний үед тусгай зүүгээр эдээс багахан хэсгийг авч шинжилдэг. Ихэвчлэн ЭХО болон маммограммын хяналтанд зүүгээ сэжигтэй талбай руу чиглүүлдэг.
4. Хэрэв эдийн шинжилгээгээр хорт хавдар оношлогдвол энэхүү эдэд гормоны тест хийх бөгөөд хавдарын эс нь гадаргуудаа эстроген, прогестрон холбох рецептортой байна. Ерөнхийдөө хавдрын эсэд дээрх рецептор хэдий их байна төдий чинээ гормон эмчилгээнд мэдрэг байдаг. Үүнээс гадна бусад тест (жишээ нь: HER-2/neu рецепторыг хэмжих) байх ба энэ нь хавдарын эмчилгээний төрлийг сонгоход тусалдаг. Энэ нь хавдарын эсрэг өндөр үр дүнтэй байдаг.

Хөхний хорт хавдрын эмчилгээ
Хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Ямар төрлийн мэс засал хийх нь тодорхой хүчин зүйлээс хамаарна, эдгээр нь хавдрын хэмжээ, байрлал, хавдрын төрөл, тухайн хүний эрүүл мэндийн байдал болон эмчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан үзэх хэрэгтэй. Хөхийг тайрах мэс засал илүү боломжтой.
Хавдарын үе шатыг мэс заслын мэдээлэл болон бусад шинжилгээнд үндэслэн тогтооно. Үе шат, ангилалыг хавдарын хэмжээ, ургалтын байдалд харгалзан тогтоох ба үүнд үндэслэн эмчилгээний үр дүн тавиланг тогтооно.
Мэс заслын мэдээлэл болон шинжилгээнүүдийн тусламжтайгаар хөхний хорт хавдрыг үе шат болгодог.
1. Хавдрын үе шатыг тогтоохдоо хавдрын хэмжээ болон хөхний аль талбайг хамарсан, хэдэн тунгалагийн булчирхайд үсэрхийлсэн, хавдар биеийн өөр хэсэгт метастаз болсон эсэхийг харгалзана.
2. Хавдар бусад эд рүү тархсан бол инвазив буюу нэвчилтэт хавдар гэдэг. Харин бусад эд рүү тархаагүй бол нонинвазив буюу нэвчээгүй хавдар гэж нэрлэдэг. Carcinoma in situ бол нэвчээгүй хавдарын хэлбэр юм.

Хөхний хорт хавдарыг үе шатаар 0-4 хүртэл хувааж үзнэ.
- 0 шат. Энэ нь нонинвазив буюу нэвчилтэт бус хавдар бөгөөд тунгалагийн зангилаа болон биеийн бусад хэсгээс тархаагүй байдаг. Энэ үе шат нь хөхний хорт хавдарын харьцангуй гайгүй үе шат юм.
- 1 шат. Хавдрын хэмжээ 2 см-ээс бага диаметртэй, хөхөөр тархаагүй байдаг
- 2 шат. Хавдрын хэмжээ нь жижиг хэвээрээ бөгөөд суганы тунгалагийн зангилаагаар тархсан эсвэл хэмжээ нь томорсон харин тунгалагийн зангилаагаар тархаагүй байдаг.
- 3 шат. Хавдар 5см-ээс том хэмжээтэй болсон бөгөөд тунгалагийн булчирхайг гүнзгий хамарсан
- 4 шат. Энэ үед хавдрын хэмжээ харгалзахгүй, харин хавдар нь биеийн бусад хэсэгт тархсан байдаг. Энэ үед хавдар тавилан муутай байна.

Эмнэлэгийн эмчилгээ
Ихэнх эмэгтэйчүүдэд мэс заслаас гадна цацраг эмчилгээ, мөн хими эмчилгээ эсвэл дааврын эмчилгээг нэмэлтээр хийдэг. Ямар нэмэлт эмчилгээ хийгдэх нь хөхний хавдрын үе шат, хэлбэр, бэлэн байгаа гормоны эсвэл HER-2/neu рецепторын хэмжээ, тухайн хүний эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаална.

Цацраг эмчилгээ нь мэс заслын дараа үлдсэн байж болох хавдрын эсийг устгах зориулалттай хийгддэг эмчилгээ.
1. Цацраг нь зөвхөн хэсэг газрын эмчилгээ бөгөөд зөвхөн хавдрын эсэд үйлчилдэг.
2. Цацраг эмчилгээг ихэвчлэн долоо хоногт 5 удаа, 5-6 долоо хоногийн турш хийдэг. Нэг удаагийн эмчилгээ нь хэдхэн минут л үргэлжилдэг.
3. Энэ эмчилгээ нь өвдөлтгүй, сөрөг нөлөө багатай байдаг. Зарим тохиолдолд арьсыг цочроох нөлөө үзүүлнэ.

Хими эмчилгээ
Хими эмчилгээнд хавдрын эсүүдийг устгаж, тэдгээрийн өсөлтийг дарангуйлдаг эмийг оруулна. Хөхний хавдарт 3 төрлийн хими эмчилгээний стратеги хэрэглэгддэг.
1. Adjuvant хими эмчилгээ нь мэс засал болон туяа эмчилгээний дараа хөхний хавдарыг бүрэн анагаахад чиглэсэн эмчилгээ юм. Энэ нь хавдарыг дахихаас сэргийлдэг.
2. Мэс заслын өмнөх хими эмчилгээ. Энэ нь хавдрын том эсүүдийг агшаах, мөн хавдрын голомтоосоо холдсон, хол байрласан хавдрын эсийг устгахал чиглэсэн эмчилгээ. Ингэснээр мэс засал эмчилгээний боломж дээшлэх төдийгүй хавдарыг бүрэн зайлуулахад тустай байдаг.
3. Therapeutic хими эмчилгээ нь хөхний хорт хавдар бүхий эмэгтэйчүүдэд хийгддэг хэвшсэн эмчилгээ бөгөөд хөхний хавдрыг хязгаарлаж, тархахаас сэргийлдэг.
- Ихэнх хими эмчилгээний бэлдмэлүүд нь 4-р эгнээний эмүүд байдаг ба зарим нь харин үрэл эмүүд байдаг.
- Хими эмчилгээг ихэвчлэн курсээр хийнэ. Курс бүр тогтоох эмчилгээгээр эхэлж хэдэн өдрөөс долоо хоног үргэлжлэх ба дараа нь 7 хоног нөхөх эмчилгээ хийнэ. Хөхний хорт хавдартай ихэнх хүмүүст хамгийн багаар 2 курс эмчилгээ хийх ба ихэвчлэн 4 курс эмчилгээ хийнэ. Тест хийж хими эмчилгээний үр дүнг үздэг.
- Хими эмчилгээний сөрөг тал нь тухайн хэрэглэж байгаа эмнээсээ хамаардаг. Ихэнх эмүүд хэрэглэх үед үс унах, хоолны дуршил алдагдах, огиулах, бөөлжих, ядрах, цусны эс цөөрөх шинж илэрдэг. Цусны эсүүд багадсаны улмаас халдварт өртөмхий болж, цус амархан гоожиж, амархан ядрах зэрэг шинж илэрдэг. Эмнэлэгийн мэргэжилтнүүд эмчилгээг сайжруулж гаж нөлөөг аль болох арилгахыг хичээх хэрэгтэй.


Гормон эмчилгээг хэрэглэж болох ба учир нь хөхний хавдар нь дааврын өөрчлөлтөнд мэдрэг (ялангуяа эстроген, прогестроны рецептор хангалттай байгаа бол) байдаг. Энэ нь дахилтаас сэргийлэх, мөн үлдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
1. Зарим тохиолдолд эмэгтэйн өөрийнх нь дааврыг эмийн туслажтай дарангуйлж, хэрэгтэй дааврыг уулгах нь ашигтай байдаг.
2. Цэвэршилтийн өмнөх үед байгаа эмэгтэйчүүдэд өндгөвчний дааврын үйлчилгээг арилгах нь үр дүнтэй байдаг. Энэ зорилгоор өндгөвчний эстроген үйлдвэрлэх чадварт блок тавьж, эсвэл өндгөвчийг мэс заслын аргаар авах, туяагаар шарах аргыг хэрэглэнэ.

Мэс засал
Мэс засал нь хөхний хорт хавдар гэж оншлогдсоны дараах хамгийн эхэнд хийх алхам юм. Ямар мэс засал хийх нь хавдрын хэлбэр, хэмжээ, өвчтөний биеийн байдал дээр гэж үзсэнээс хамаарна.
1. Lumpectomy. Энэ нь хавдрын зангилааг орчных нь эрүүл эдтэй цуг авах аргыг хэлнэ. Энэ нь бүрэн төгс эмчилгээ болохгүй бөгөөд бусад эмчилгээ болох туяа эмчилгээ, хими эмчилгээ эсвэл гормон эмчилгээтэй хавсарсан тохиолдолд үр дүнтэй байна.
2. Үүнийг хийх үедээ суганы тунгалагийн булчирхайд хавдар тархсан эсэхийг үнэлэх хэрэгтэй. Энэ зорилгоор хамгийн ойр буй тунгалагийн зангилаанаас сэргийлэх биопси авдаг.
3. Мэс засалч Lumpectomy хийх явцдаа зарим тунгалагийн булчирхайгаас сэргийлэх биопси авна. Ингэхийн тулд хавдар буй орон зайд будагч бодисыг тарих бөгөөд энэ үед тунгалагийн булчирхай руу явсан зам гардаг. Хүрч болох эхний булчирхайгаас сэргийлэх биопси авах хэрэгтэй. Энэ булчирхай нь хавдар үсэрхийлсэн эсэхийг тогтоох биопсийн шинжилгээнд маш чухал.
4. Хэрэв сэргийлэх биопси эерэг гарвал мэс засалч суга орчмын бүх тунгалагийн булчирхайг авах хэрэгтэй болно.
5. Энгийн мастэктоми. Энэ нь хөхийг бүтнээр нь авдаг. Хэрвээ хавдар бусад эд рүү тархсан бол энэ мэс засал нь бүрэн төгс эмчилгээ биш. Энэ нь нэвчилтэт бус хавдар болон DCIS-ийн эмчилгээнд хэрэглэгддэг.
6. Modified radical mastectomy. Энэ нь хөх болон суганы тунгалагийн булчирхайг авах мэс засал бөгөөд харин цээжний булчинг авдаггүй. Мөн нэмэлтээр хими болон дааврын эмчилгээ нь санал болгогддог ч хавдар нь тархаагүй тохиолдолд ганц энэ мэс заслаар эмчилж болно.
7. Radical mastectomy нь хөх, доор нь буй цээжний ханын булчин мөн суганы тунгалагийн булчирхайг 3ууланг нь мэсзаслаар авдаг.

Урьдчилан сэргийлэлт
Хөхний хавдрыг үүсгэх гол хүчин зүйл нас, хүйс, удамшил байдаг. Эдгээрийг хүн өөрчилж чадахгүй ч эрт үед нь оношилсноор хөхний хорт хавдрын улмаас нас баралтыг бууруулж чадна. Ингэхдээ хөхөө өөрөө шалгах, хөхний үзлэг хийлгэх болон маммографийн шинжилгээ хийлгэнэ.

Хөхөө өөрөө шалгах нь хямд бөгөөд амархан арга юм. Сар болгон шалгах нь их ая тустай.
1. Сарын тэмдэг нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн тохиромжтой хугацаа нь сарын тэмдэг ирсэний дараа байна.
2. Сарын тэмдэг ирдэггүй болон ихээхэн тогтворгүй эмэгтэйчүүдийн хувьд сарын аль нэг өдрийг сонгон авна.
3. Хөхөө яаж шалгах талаарх зөвлөгөөг таны өрхийн эмч болон дурын хавдар судлалын байгууллага танд зааж өгөх болно.

Клиникийн шалгалт: Америкийн Хавдарын Нийгэмлэгээс 20 наснаас эхлэн 3 жил тутамд 1 удаа, 40 наснаас хойш жил бүр клиникийн шалгалт хийхийг зөвлөдөг.

Маммограммыг 40 наснаас эхлэн 1-2 жилд нэг удаа тогтомол хийлгэх хэрэгтэй ба хөхний хорт хавдар үүсэх өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд маммограммын хяналтыг үүнээс 10 жилийн өмнөөс эхлэх нь хөхний хорт хавдар үүсэхийг бууруулна.

www.emedicinehealth.com / Breast Cancer

Saturday, July 4, 2009

Уушгины хорт хавдарын хими эмчилгээ тамхи татдаггүй хүмүүст илүү нөлөөтэй

Houston - Тамхи татах нь ганцхан уушигны хавдар үүсгэх гол шалтгаан ч бус, тэртэй тэргүй эдгэх магадлал нь маш бага байдаг хими эмчилгээний үр дүнг ч багасгаж байна“ гэсэн ретроспектив судалгааны дүгнэлт Cancer сэтгүүлд (2006; doi: 10.1002/cncr.218844) гарчээ.
Houston дахь M.D. Anderson Cancer төвийн судлаач Anne Tsao 1993 – 2002 оны хооронд эмчлүүлсэн уушигны хавдартай 1370 өвчтөнийг уг судалгаандаа хамруулжээ. Тэдний 497 нь хими болон туяаны хавсарсан эмчилгээ, харин үлдсэн 873 өвчтөнүүд зөвхөн хими эмчилгээ хийлгүүлсэн байна. Хими болон туяаны хавсарсан эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд эмчилгээнээсээ өмнө тамхи татахад ямар нэг нөлөө үзүүлээгүй бол харин дан ганц хими эмчилгээ хийлгүүлсэн өвчтөнүүдэд тамхи татах нь нөлөөлж байсан байна.

Тамхи татдаггүй өвчтөнүүдийн эмчилгээний нөлөө үзүүлэлт 19% буюу тамхи татдаг өвчтөнүүдийнхээс 2 дахин их байжээ. Хими эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч өвчин нь даамжирсан өвчтөнүүдийн 49% нь тамхи татдаггүй, харин 66% нь тамхи татдаг байсан ажээ. Тамхи татдаггүй өвчтөнүүдийн амьдрах магадлал нь татдагуудийнхаасаа харьцангуй өндөр байсан байна. Судлаач Anne Tsao -ын таамаглаж байгаагаар эмчилгээний үр дүн ингэж ялгаатай гарч байгаа нь 2 зүйлээс шалтгаалж байгаа гэнэ. Нэгдүгээрт хавдрын шинжээс. Тамхи татдаггүй өвчтөнүүдийн уушигны хавдар нь тамхи татдаг хүмүүсийн уушигны хавдартай харьцуулахад хавдрын шинж нь генетикийн хувьд харьцангуй бага өөрчлөлттэй байдаг. Хоёрдугаарт тамхи татах нь хүний ерөнхий биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд уушигны хавдраар өвчилж, хүнд эмчилгээ хийлгэж буй энэ үед том цохилт болдог гэлээ.
Уушигны хавдраар өвчлөгсдийн амьдрах магадлал маш бага бөгөөд дээд тал нь 5 жил амьдрах магадлал ердөө 20% байдаг байна. Нэгэнт уушигны хавдраар өвчилсөн бол тамхи татахаа зогсоосон ч эмчилгээ сайн үр дүнд хүрдэггүй тул эрүүл мэнддээ анхаарч тамхинаас гарч, татгалзахыг зөвлөж байна.

Бичсэн: monmedline

Non-Smokers with Lung Cancer Respond Better to Treatment than Smokers

Thursday, June 25, 2009

Хүүхдийн онкологид эмийн тунг алдаагvй тооцоолно

Baltimore – Эмийн тунг алдаатай тооцоолох аюулыг интернетэд тvшиглэсэн software багасгах гэнэ. Тунгийн алдаа гарах явдал хүүхдийн клиникт их тохиолддог ажээ. Эмийн тун нас, өндөр, жингээс хамаарч өөрчлөгддөг. Хvvхдийн бие махбод хэтрvvлсэн тунг мэдрэмтгий, эмзэг бөгөөд энэ нь vхэлд ч хvргэх аюултай. Хүүхдийн онкологид одоог хvртэл хvvхдийн эмч нар эмийн тунг гараар буюу тооны машинаар тооцоолсоор байна. Компьютер дээр энэ тооцоог хийвэл хамаагvй найдвартай байх нь хэн бvхэнд ойлгомжтой. Тиймээс Baltimore дахь Johns Hopkins их сургуулийн дэргэдэх Kimmel Cancer Center –д интернетэд тvшиглэсэн software хэрэглэдэг болжээ. Keyboard –оор өгөгдөл оруулахдаа гаргаж болох алдаанаас сэргийлж тэмдэглэгээ, өгөгдөлөө ихэвчлэн Mouse болон Pull-Down-Menu –ээр оруулдаг гэнэ.

Хэр хэрэгтэй зvйл вэ гэдгийг судлахын тулд Johns Hopkins их сургуулийн судлаач Christoph Lehmann болон хамтран ажиллагчид нь энэ software –г ашиглахаас өмнөх болон ашигласанаас хойших vеийн алдааны хувь хэмжээг харьцуулжээ. Ингэхэд гараар бодсон тооцооны 27 гаруй хувь нь алдаатай байсан байна. (100 –ны 45 нь алдаатай) Хэдийгээр энэ алдаануудыг сvvлд нь сувилагч, эмийн санчид засч байсан нь ойлгомжтой ч их хэмжээний ийм алдааг тоохгvй орхих аргагvй юм гэж Lehmann хэлжээ.
Хамгийн их алдааг тунгийн болон нягтралын тооцоон дээр гаргаж байжээ. Энэ нь онкологид ноцтой алдаанд хvргэж болох талтай. Компьютер дээр тооцоолдог болсоноор нийт жорын 94% нь алдаагvй болсон байна. (100 –ны 6 нь алдаатай) Тунгийн болоод нягтралын маш ноцтой алдаа дээрх software –г ашигласанаар огт гараагvй байна.
Гэвч зарим салбар дээр алдааны хувь хэмжээ software ашигласанаар ихэсчээ. Эмчилгээний шинэ төлөвлөгөө боловсруулах, шинэ эм хэрэглэж эхлэхэд алдаа илэрч байсан байна. Энэ тохиолдолд software –ээ шинэчлэж байх ёстой гэнэ. Бусад тохиолдолд бол эмч нар ярвигтай томъёоны учрыг олох гэж санаа зовох хэрэггvй ажээ.

Бичсэн: monmedline

Online chemotherapy order system reduces medication errors

Thursday, May 14, 2009

Нойр булчирхайн хорт хавдар: Хосолсон химийн эмчилгээ

Парис/Вашингтон. Америкийн эмийн байгууллага (FDA) Gemcitabin болон Erlotinib эмийг хослуулж эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөнөөр нойр булчирхайн хүнд шатны хорт хавдартай өвчтөнүүдийг эмчлэх боломжид бага ч болов ахиц гарлаа. Европийн эмийн байгууллага (EMEA) ч жишээ аван дээрх эмийн хослолыг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Парист болсон хорт хавдарын тухай хуралдаанд Gemcitabin болон Capecitabin эмийг эмчилгээнд хослуулж хэрэглэх талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулжээ. Дээрх эмийн хослол эмчилгээнүүд нь өвчтөний амьдрах хугацааг хэдэн долоо хоногоор ч болов уртасгах нөлөөтэй ажээ.
Нойр булчирхайн хорт хавдар нь хорт хавдрын өвчлөлүүдээс эмчлэхэд төвөгтэйд ордог бөгөөд ихэнхи өвчтөн мэс заслаас хойш ердөө хэдхэн сар л амьдардаг байна. Дээрх эмийн хослол эмчилгээнээс гадна энэ жилийн таван сард Канад дахь хорт хавдрын үндэсний төвийн хийсэн судалгааны үр дүн амжилт ахиц авчрахаар гэж дүгнэгдсэн байна. PA.1 судалгаагаар Gemcitabin болон Tyrosinkinase-Inhibitor Erlotinib -г хослуулж эмчилгээнд хэрэглэсэнээр өвчтөний амьдрах хугацаа уртасч байгааг нотолсон байна. Gemcitabin эмийг дангаар хэрэглэхэд жилийн дараа нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгсдийн 17% нь амьд үлдэж байсан бол Gemcitabin –г Tyrosinkinase-Inhibitor Erlotinib -тай хослуулж эмчилсэнээр энэ тоо 23%-д хүрсэн байна. Өвчлөгсдийн дундаж амьдрах хугацаа 5,91 -ээс 6,37 сард хүртэл буюу ойролцоогоор 2 долоо хоногоор уртассан боловч өвчтөнүүдэд тууралт гарах, гүйлгэх зэрэг хүндрэлүүд гарсан байна

Америкийн FDA болон Еврoпын EMEA эмийн байгууллага ийнхүү бараг 10 гаруй жилийн дараа Gemcitabin болон Erlotinib эмийн хослолыг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө. Мөн хорт хавдрын тухай Европд болсон хуралд Gemcitabin -г Erlotinib -тэй хослуулж эмчилсэнтэй харьцуулж болохуйц өөр нэг эмийн хослол (Gemcitabin -г Capecitabin -тай) танилцуулагдсан байна.
Давид Каннингхемын удирдлага доор Лондон дахь Royal Marsden Клиникт хийгдсэн судалгаанд 2002-2005 оны 1 дүгээр сарын хооронд хэсгийн, метастазгүй болон метастазтай нойр булчирхайн хорт хавдартай 533 өвчтөнүүд хамрагдсан байна. Өвчтөнүүдийн нэг хэсгийг дан ганц Gemcitabin -аар нөгөө хэсгийг Gemcitabin болон Capecitabin эмийн хослолоор эмчилсэн бөгөөд 2005 оны 5 сард хийсэн үнэлгээгээр өвчтөнүүдйин 70% нас барсан байна. Хэдийгээр ийм тоо гарсан ч эмийг хослуулан эмчилсэнээр өвчтөний дундаж амьдрах хугацаа 6 -аас 7,4 сард хүртэл уртасчээ. Нэг жилийн дараах амьд үлдсэн өвчтөний хувь 19 -өөс 26% болж өссөн байна.
Дээрх судалгаанууд нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэх гол арга нь химийн эмчилгээ гэдгийг баталж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хорт хавдраар нас барагсдын 5 хувь нь нойр булчирхайн хорт хавдраар өвчлөгсөд байдаг ч энэ салбарын судалгаа нийт судалгаа дэмжилтийн ердөө ганцхан хувийг эзэлдэг гэж Английн нойр булчирхайн хорт хавдрын судалгааний сан анхааруулж байна.

Бичсэн: monmedline

Saturday, May 9, 2009

Хавдарын эмчилгээний зарчим: Хими эмчилгээ

ЭСИЙН БИОЛОГИ

Хорт хавдарын ургалтыг тодорхойлох дүр зураг нь эсийн хяналтгүй ургалт бөгөөд үүнд ДНХ-н репликаци чухал шаардлагатай. Бүх эсийн амьдралын мөчлөгт хоёр онцгой үе байдаг. Митозийн (М үе) турш эсийн хуваагдал явагдах ба интерфаз нь дараалсан митозын хоорондох үе юм.
Интерфаз нь хоорондоо ялгаатай гурван үетэй. G1 үе энэ үеийн үргэлжлэх хугацаа нь янз бүр байх ба диплоид ДНХ агуулдагаар тодорхойлж болно. ДНХ-н нийлэгжил байхгүй боловч РНХ болон уургийн нийлэгжил тохиолдоно. Богино S үеийн турш ДНХ хуулбарлагдана. Үүний дараагаар G2 үе эхлэх ба энэ нь тетраплоид ДНХ агуулдагаар тодорхойлогддог. Энэ үед РНХ болон уургийн нийлэгжил үргэлжилж эсийн хуваагдалд бэлдэнэ. Митозын үед хромосомын ДНХ-н хос бүрдэл тус бүрийг охин эс нэг нэгээр өвлөн авснаар ДНХ-н диплоид бүтэц сэргэнэ. Митозын дараагаар зарим эсүүд эсийн мөчлөгийг түр зуур юмуу бүр мөсөн орхиж G0 буюу амралтын үед ордог.
Хавдарын ургалтын хувь нь идэвхитэй хуваагддаг эсүүдэд илүү байна. G0 үед буй эсийн тоо цөөхөн бол ургалтын хувь өндөр байж хавдарын-томролтын хугацаа хурдан байдаг.
Хими эмчилгээний эмүүд болон туяа нь first-order kinetics-ээр эсүүдийг үхүүлдэг ба аль ч арга нь тодорхой тунгаар тогтмол тооны эсийг үхүүлдэг бөгөөд тухайн үед байгаа эсийн тоотой хамааралгүй байдаг. Эдгээр эмчилгээний арга нь идэвхитэй хуваагдаж буй эсүүдийн эсрэг үр нөлөөтэй үйлчилдэг ба учир нь амралтын G0 үед буй эсүүд нь үхлийн гэмтэлийн дараагаар нөхөн сэргэх чадвар сайн байдаг байна. Харамсалтай нь уул хоёр эмчилгээний арга нь хурдтай хуваагддаг хэвийн эсүүд болох ходоод гэдэсний замын салст, ясны чөмөг болон үсний фолликул зэргийг мөн дарангуйлдаг ажээ.

ХИМИ ЭМЧИЛГЭЭ

1950 оны үеэс нэвтэрсэн анагаах ухааны ололт амжилтуудын нэг бөгөөд хориокарцинома болон өндгөвчний хөврөлийн эсийн хавдар зэрэг зарим тархмал хорт хавдарын үеийн үр дүнтэй эмчилгээ юм.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМИЙН АНГИЛАЛ

Хими эмчилгээний эмүүдийн үйлдэл нь ерөнхийдөө бөөмийн ДНХ-г эвдэж улмаар эсийн хуваагдалыг дарангуйлдаг. Эдгээрийг эсийн мөчлөгтэй харилцан үйлчлэх байдлаар нь 2 дэд төрөлд хуваагддаг.
1. Эсийн мөчлөгт өвөрмөц бус эмүүд. Алкилжуулагч эмүүд болох cisplatin болон paclitaxel орох бөгөөд тэдгээр нь эсийн мөчлөгийн аль ч үед хамаагүй үйлчилж гэмтээдэг. Эдгээр нь мөчлөгт буй эсүүдийн зэрэгцээ амралтанд буй эсүүдийг гэмтээж болдог ч paclitaxel нь илүү мэдрэг юм.
2. Эсийн мөчлөг өвөрмөц эмүүд. Эдгээр нь эсийн мөчлөгийн гагцхүү нэг үеийн турш үйлчилж үхүүлэх нөлөө үзүүлнэ. Жишээ нь hydroxyurea болон methotrexate голчлон S үеийн турш, bleomycin G2 үед үйлчилдэг бол vinca alkaloid нь М үед үйлчилдэг байна.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

Хими эмчилгээний эмүүдийг урьд өмнө хавдарын үед өгч туршсан тодорхой эмүүдэд үндэслэн сонгоно. Эмүүдийг ихэвчлэн системийн байдлаар (судсаар) хэрэглэх ба энэ үед хавдар түүний анатомийн байрлалаас хамааралгүй эмчлэгддэг. Хэсэг газрын концентрацийг нэмэгдүүлэхийн тулд зарим эмүүдийг хэсгийн байдлаар хэрэглэж болдог. Үүнд интраартериаль, интратекаль юмуу интракавиталь (өндгөвчний хавдарын үеийн интраперитонеаль эмчилгээ) байдлаар хэрэглэж болно.
Хими эмчилгээг цагаан эсийн тоо 3000/mm3-аас бага болсон эсвэл ялтасын тоо 100,000/mm3-аас бага болсон үед хийхгүй. Эмчилгээнээс 7-14 хоногийн дараа цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх ба чөмөгний дарангуйлагдлын зэргээс шалтгаалж дараагийн тунг бууруулж болно. Тунг бууруулах нь зайлшгүй чухал бөгөөд учир нь хими эмчилгээ нь ходоод гэдэсний зам, элэг эсвэл бөөр зэрэг бусад эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг.
Хими эмчилгээний эмүүдэд түр зуурын болон тогтмол тэсвэрт байдал үүсч болно. Түр хугацааны тэсвэрт байдал нь ихэвчлэн судасжилт муутай томоохон хавдартай холбоотой байх ба үүний үр дүнд эд дэхь эмийн концентраци буурах болон эсийн мөчлөгийн G0 үеийн харьцангуй тэсвэртэй эсийн харьцаа нэмэгддэг. Тогтмол тэсвэрт байдал нь фенотопийн тэсвэрт байдал (phenotypic resistance) үүсгэгч аяндаа үүсэх мутацийн үр дүн байдаг ба ихэвчлэн томоохон хавдарын үед тохиолдоно. Тогтмол тэсвэрт байдал нь мөн хими эмчилгээний эм биед өргөн тархсанаас бий болж болно.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМҮҮД

Алкилжуулагч эмүүд
Алкилжуулагч эмүүдийн цитотоксик нөлөө нь тэдний ДНХ-г алкилжуулах чадварын үр дүн бөгөөд үүний дүнд ДНХ-н утаслагуудын хооронд хөндлөн холбоо үүсэж ДНХ-н репликаци саатуулагдана.

Антиметаболитууд
Антиметаболитууд нь хэвийн завсрын зуучлагчидтай ихээхэн төстэй бүтэцтэй байж биохимийн урвалыг өөрчилдөг ба үүний улмаас бодисын солилцооны хориг үүснэ. Жишээ нь methotrexate нь дигидрофолат редуктаза энзимыг сонгомлоор дарангуйлах ба үүний улмаас гидрофолат тетрагидрофолатад хувирах нь саатуулагдана. Тетрагидрофолат нь метилжих урвалд орж нуклейн хүчлийн дэд нэгж болох пурин, пириминдины нийлэгжилтэд зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүнийг үүсгэнэ.

Антибиотикууд
Антибиотик нь байгальд тохиолдох хавдарын эсрэг эмүүд бөгөөд Streptomyces-ийн зарим зүйлээс сайтар боловсруулж гаргаж авна. Үйлдлийн механизм нь тодорхойгүй бөгөөд цор ганц үйлдэл үзүүлдэггүй. Гэвч энэ бүлгийн ихэнх эмүүд нь ДНХ-н хос хеликсийн утаслагуудын хооронд харицан үйлчилж хүчилтөрөгч хамааралт утаслагын эвдрэлийн шалтгаан болсноор ДНХ болон РНХ-н нийлэгжлийн аль алиныг нь дарангуйлдаг.

Ургамлын алкалоидууд
Ихээхэн түгээмэл ургамлын алкалоидууд нь vinca алкалоидууд бөгөөд periwinkle ургамлаас гаргаж авна. Эдгээрт vincristine болон vinblastine ордог. Эдгээр нь өсөлтийн токсин бөгөөд эсийн бичил гуурсанцаруудын хооронд нэвтрэн метафазийг хориглодог ажээ.
Бусад ургамлын алкалоидод mandrake ургамлын экстракт болох etoposide (VP16), Номхон далайн yew модны экстракт болох paclitaxel (Taxol) зэрэг epipodophyllotoxin орно. Docetaxel (Taxotere) нь paclitaxel-ийн анхны хагас нийлэг аналог юм. Etoposide-ийн үйлдлийг дан утаслаг ДНХ-н эвдрэлийн шалтгаан болдогоор тайлбарладаг. Paclitaxel нь бичил гуурсанцаруудтай хялбар холбогдон тэдгээрийн полимержилт болон тогтворжилтын шалтгаан болно.

Бусад эмүүд
Cisplatin нь эмэгтэйчүүдийн хавдарын чухал эмүүдийн нэг бөгөөд утаслаг хоорондын болон утаслагын доторх холбоос үүсгэн ДНХ-н нийлэгжилтийг дарангуйлдаг. Carboplatin нь Cisplatin-ы аналог ба үйлдлийн механизм болон үр нөлөө нь түүнтэй төстэй ч ходоод гэдэс болон бөөрөнд үзүүлэх хортой нөлөө бага байна.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл