Health News from Medical News Today


Monday, December 27, 2010

VACTERL association


НЭРШИЛ
Товчлол ба ижил нэршил
·        VATER/VACTER/VACTERL холбоо

Тодорхойлолт
·        7 цөм гажигуудын нийлбэр
◦         Нугаламын гажиг
◦         Хошногоны атрези
◦         Зүрхний гажиг
◦         Цагаан мөгөөрсөн хоолой-улаан хоолойн фистул (TE фистул)
◦         Улаан хоолойн атрези
◦         Бөөрний гажиг
◦         Мөчдийн гажиг (шууны)
·        VATER гэдэгт нугаламын гажиг, хошногоны атрези, TE фистул, улаан хоолойн атрези, бөөр/шууны гажиг багтдаг

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий онцлог
·        Хамгийн сайн оношилгооны түлхүүр
◦         Дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд олон тооны гажиг илрэх
◦         Бөөр, мөч болон нугаламын гажигууд нь хамгийн амархан тодорхойлогддог

Friday, December 3, 2010

Cornelia de Lange хамшинж


НЭРШИЛ
Товчлол болон ижил нэршил
  • Cornelia de Lange хамшинж (CdLS)
  • Brachmann-de Lange хамшинж

Тодорхойлолт
  • Өвөрмөц нүүрний онцлог, өсөлтийн болон оюун ухааны хоцрогдол, мөчдийн гажиг, ходоод-гэдэсний эмгэг өөрчлөлт, зүрхний гажиг болон гипертрихоз (биеийн бүх хэсгээр хэт их үс ургах) зэргээр тодорхойлогдох хамшинж юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
  • Умайд өсөлт саатах (IUGR)
  • Дээд мөч дутуу хөгжих гажиг
  • Дээд уруулын бултайлт бүхий микрогнати
    • Хамгийн сайн үнэлэгддэг дүр төрх
  • Өрцний ивэрхий (CDH), заримдаа хоёр талын

Monday, November 29, 2010

Ургийн Carpenter хамшинж


НЭРШИЛ
Товчлол болон адил нэршил
  • Акроцефалополисиндактили II төрөл

Тодорхойлолт
  • Олон тооны заадлын краниосиностоз (гавлын ясны заадлууд хэт эрт хаагдах), преаксиал полидактили, зөөлөн эдэн синдактили (нийлсэн хуруу), зүрхний гажиг болон биеийн өвөр ханын эмгэг өөрчлөлт зэргээр тодорхойлогдоно.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий онцлог
  • Хамгийн сайн оношилгооны түлхүүр: Проптоз бүхий шанааны эмгэг өөрчлөлт болон гар, хөлийн полисиндактили дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд илрэх

Saturday, November 20, 2010

Ургийн Fryns-ийн хамшинж


НЭРШИЛ
Тодорхойлолт
  • Уушигны гипоплази, үрчгэр нүүр, хурууны дистал үеүдийн гипоплази болон дотор эрхтэний гаж, дутуу хөгжил бүхий төрөлхийн өрцний цоорхой зэргээр тодорхойлогдох перинатал үхлийн эмгэг юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Хэт авиан шинжилгээний өөрчлөлтүүд
  • Төрөлхийн өрцний цоорхой бол хамгийн тодорхой өөрчлөлт бөгөөд бусад өвөрмөц онцлогуудыг хайх хэрэгтэйг сануулна
  • Микрогнати
  • Ам-нүүрний сэтэрхий
  • Зүрхний гажигууд
  • Полигидроамниоз
  • Хурууны гипоплази нь хэт авианд харагдахгүй байж болно
Дүрслэл оношилгооны зөвлөмж
  • Протоколын заавар: Бусад гажигуудыг сайтар хайх. Үүнд хэрэв төрөлхийн өрцний цоорхой тодорхойлогдсон бол гавал-нүүрний болон мөчдийн гажигуудыг хайна.

Thursday, November 18, 2010

Ургийн уйланхайт хатуурал эмгэг

НЭРШИЛ
Тодорхойлолт

  • Цистик фиброз (CF) нь аутосомын рецессивээр удамшдаг, хучуур эдийн гадаргуугаар хлорид ионы зөөвөрлөлт алдагддагаас шалтгаалсан олон эрхтэн системийн эмгэг юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО
Ерөнхий шинж чанар

  • Оношилгооны хамгийн сайн түлхүүр: Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс харагдах ба гуравдугаар гурван сард гэдэсний тэлэгдэл бий болно.

Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
  • Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс харагдах
    • Эхо ойлт ≥ яс байхыг эмгэг гэж авч үзнэ
    • Гэдэсний хөндийд өтгөн, салсын шүүрэл бий болсноос хоёрдогчоор эхо ойлт нэмэгдэнэ\
    • Судалгаануудын үр дүнгээс харахад эхоген гэдэс бүхий ургийн цистик фиброзтой байх эрсдэл янз бүр байна (0-33%)
      • Цистик фиброзийн талаарх томоохон судалгаануудаас харахад эхоген гэдэс бүхий тохиолдолын 9.9% нь цистик фиброзтой байдаг
    •  Цистик фиброз бүхий ургийн 11% нь эхоген гэдэстэй байдаг
  • Цутгалан гэдэс мекониумаар бөглөрөх
    • Тэлэгдсэн, эхоген нарийн гэдэс
    • Ихэнх тохиолдолд харагдах байдал нь цутгалан гэдэсний атрезигаас ялгагдахгүй
      • Атрези дээрх байдлаар илэрч болно
  • Мекониум перитонит бүхий цооролт
    • Мекониум перитонит бүхий ургийн 8% нь цистик фиброзтой байна

Thursday, March 18, 2010

Saltpipe - Давсан гаанс



Астма, харшил, бронхит болон амьсгалын замын халдваруудын үед хэдэн хэдэн төрлийн байгалийн эмчилгээг ашиглаж байгаа нь бидний хүүхдүүдийн амьсгалыг саадгүй болгоход тусалсаар байна.
Унгар, Румин болон Украйн зэрэг зарим зүүн Европын орнуудад давсан хонгил гэгддэг байгалийн эмчилгээг ашиглаж байгаа ба энэ нь давстай тэнгисийн агаарын үр нөлөөгөөр амьсгалалттай холбоотой асуудлыг хөнгөлж, амьсгалын үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг ажээ. Давсны талстууд нь амьсгалалтыг хөнгөвчилж, найтаалга, ханиалга, амьсгал богиносолтыг намдааж, уушгийг цэвэрлэснээр дархлаа тогтолцоог сайжруулдаг байна. Энэхүү арга нь байгалийн, эмгүй эмчилгээ бөгөөд амьсгалтай холбоотой шинж тэмдэг болон стероид, антигистамины хэрэглээг мэдэгдэхүйц бууруулдаг.

Elipipe гэгддэг хүүхдэд зориулсан давсан гаанс нь заан хэлбэрийн шаазан гаанс бөгөөд Elipipe-ийг өдөр бүр хэрэглэснээр доорх нөхцөл байдлуудын улмаас бий болсон амьсгалын асуудлуудыг хөнгөлөх боломжтой.
• Астма, харшил
• Амьсгалын замын халдварууд, амьсгалд бэрхшээлтэй байх
• Ханиад, хяхтнаа амьсгал
• Тогтвортой ханиалга, цээжний ханиалга
Elipipe нь давсан хонгилын үр нөлөөг ашигладаг аюулгүй эмчилгээ бөгөөд хүүхдэд гэрийн нөхцөлд ямарч үед хэрэглэж болно. Энэ нь ямар нэг гаж нөлөө байхгүй, хуримтлал үүсгэдэггүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

http://www.thesaltpipe.co.uk/children/elipipe.htm?gclid=CLGpmaWtuqACFSgnawod-jSF1A

Sunday, July 12, 2009

Арьс-арьсаар шүргэлцүүлэх нь неонаталь нярайд өвчин намдаах нөлөө үзүүлдэг

Нярайн неонаталь үед өвдөх тохиолдол байдаг ба өвдөлт намдаах арга хэмжээ үр дүнтэй эсвэл үр дүнгүй янз бүр байдаг. Бразилийн гурван судлаач 2008 онд Pain сэтгүүлд сүүлийн сарын тэмдэгээр 28-36 долоо хоногтой 95 неонаталь нярайд хийсэн тохиолдол-хяналтын single-blind судалгаагаа(эмчилгээ хийх явцыг эмч мэдэх боловч өвчтөн мэдэхгүй) мэдээлжээ. Тэд нярайн өсгийг мэс заслын хутгаар зурж өвдөлт үүсгэсэн ба өвдөлтийг зүрхний цохилтын өөрчлөлт, хүчилтөрөгчийн хангамж болон нүүрний хувирлыг ажиглах байдлаар хэмжсэн байна. Нэгдүгээр бүлэгт мэдээгүйжүүлэлт хийгдээгүй, хоёрдугаар бүлэгт мэс заслын хутгаар зурахаас өмнө болон турш арьс-арьсаар 10 минут шүргэлцүүлсэн бол гуравдугаар бүлэгт мэс заслын хутгаар зурахаас 2 минутын өмнө амаар глюкоз өгсөн ажээ. Хоёрдугаар бүлэг буюу арьс-арьсаар шүргэлцүүлсэн бүлэгт 1 болон 3-р бүлэгтэй харьцуулахад өвдөлтийн обьектив шинж тэмдэг ач холбогдол өгөхүйц бага байсан байна.
Зөвлөмж: Арьс-арьсаар шүргэлцүүлэх нь неонаталь нярайд өвчин намдааж нөлөөтэй байдаг ажээ.

Skin-to-Skin Contact Provides Analgesia to Neonates

Evaluation of analgesic effect of skin-to-skin contact compared to oral glucose in preterm neonates.

Friday, June 26, 2009

Фолийн хүчил ихрүүд төрөхөд нөлөөлдөг

Aberdeen – Spina Bifida, Anenzephalie -г багасгахын тулд зарим хүнсний бүтээгдэхүүнийг фолийн хүчлээр баяжуулах талаар зарим улс орнууд эргэцүүлж байгаа гэнэ. Ингэснээр ихрүүд төрөх явдал ихсэх магадлалтай гэж Lancet сэтгүүлд (2006; 367: 1513-1519) хэвлэгджээ.
Ихэрлэх нь байгалийн хувиршгүй үзэгдэл биш. Японд 200 жирэмслэлтийн дөнгөж 1 нь ихэрлэлт байдаг байхад Нигерийн Ёруба овгийнхоны 6 жирэмслэлт бүрийн 1 нь ихэрлэх жирэмслэлт байдаг байна. Энэ нь гэхдээ удамшилтай холбоотой биш гэнэ. Нигер улсад ям үндэс их иддэгтэй энэ нь холбоотой ажээ. New York дахь Long Island Jewish Medical Center –н Gary Steinman –н хэлсэнээр (Lancet 2006; 367: 1461-1462) Ёруба овгийн эмэгтэйчүүд хотод амьдардаг болсоноор ихэрлэх нь ховорддог байна.

Европд ч гэсэн хүнсний бүтээгдэхүүн ихэрлэхэд нөлөөлдөг. Дэлхийн 2 дугаар дайны юм хомс байх үед ихэрлэх тохиолдол маш бага байсан. Цагаан хоол иддэг болон мах иддэг эмэгтэйчүүдийг бодвол веганер-эмэгтэйчүүд (мах болон сүү, зөгийн бал, өндөг гэх мэт амьтны гаралтай зүйл иддэггүй, амьтны арьсаар хийсэн хувцас, жишээ нь савхин хувцас, өмсдөггүй хүн) ихэрлэх нь тун ховор байдаг гэнэ. Steinman –ы таамаглаж байгаагаар веганер хүмүүсийн цусан дахь IGF –н (insulin-like growth factor) нягтрал бага байгаатай холбоотой ажээ. Малыг эрлийзжүүлж ихэр тугал гаргадаг үүлдэр гаргаж авдаг бөгөөд энэ үүлдрийн малын цусан дахь IGF –н нягтрал нь бусад үүлдрүүдийнхээс 2 дахин их байдаг байна.
Yүнээс гадна малын мах, сүүний гарцийг сайжруулахын тулд хэрэглэдэг рекомбинант өсөлтийн гормон нь мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүнд бас нөлөөлдөг байж болох талтай гэж Steinman таамаглаж байгаа ажээ. Өсөлтийн гормон хэрэглэхийг Америкт зөвшөөрдөг бөгөөд 1992 – 2001 онд ихэр жирэмслэлт 32% -аар өссөн, харин өсөлтийн гормон хэрэглэхийг хориглодог Их Британид ихэр жирэмслэлт ердөө 16% -аар өссөн байна. Америкт ихэр жирэмслэлт ихэссэний хоёр дахь шалтгаан нь 1998 оноос хойш гуриланд фолийн хүчил хэрэглэхийг зөвшөөрсөн явдал гэнэ.
Энэ бүгдийн уялдаа холбоог нарийн тайлбарлахын тулд Rowett Research Institut –ын Paul Haggarty болон түүний хамтран ажиллагчид Aberdeen дахь Reproduction Unit –д эмчлүүлсэн 602 эмэгтэйг хамарсан санал асуулга явуулжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн сийвэнг шинжилж, фолийн хүчил болон В12 витамин хэрэглэдэг эсэхийг нь асуусан байна. Ингэхэд Spina Bifida, Anenzephalie –ээс сэргийлж илүү хэмжээний фолат хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэрлэх нь (хоёр болон түүнээс дээш эмбрион шилжүүлсэн үед) их байсан гэнэ. Цусны сийвэн дэхь фолийн хүчлийн нягтрал ихсэхийн хирээр ихэрлэх магадлал нь ихэсч байсан байна.
Нөхөн үржихүйн дэмжлэгээр (IҮG, ICSI) жирэмсэлж буй эмэгтэйчүүд фолийн хүчлийг хэрэглэсэнээр Их Британид ихэр жирэмслэлт 600 –р нэмэгдэх гэнэ. Ялангуяа генетикийн хувьд MTHFR-Gen-ийн 1298 дахь байрлал дээр AA-Genotyp –тай эмэгтэйчүүд ихэрлэх нь илүү байсан бөгөөд эмбрион нь амьдрах чадвар сайтай байдаг байна. Хүүхдээ гэдсэнд тээх үед хүндрэл гарах эсэхэд фолийн хүчлийн нөлөө байхгүй гэнэ.

Бичсэн: monmedline

Folate Overload Linked to Birth of Twins After IVF

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл