Тодорхойлолт
- Цистик фиброз (CF) нь аутосомын рецессивээр удамшдаг, хучуур эдийн гадаргуугаар хлорид ионы зөөвөрлөлт алдагддагаас шалтгаалсан олон эрхтэн системийн эмгэг юм.
ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО
Ерөнхий шинж чанар
- Оношилгооны хамгийн сайн түлхүүр: Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс харагдах ба гуравдугаар гурван сард гэдэсний тэлэгдэл бий болно.
Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
- Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс харагдах
- Эхо ойлт ≥ яс байхыг эмгэг гэж авч үзнэ
- Гэдэсний хөндийд өтгөн, салсын шүүрэл бий болсноос хоёрдогчоор эхо ойлт нэмэгдэнэ\
- Судалгаануудын үр дүнгээс харахад эхоген гэдэс бүхий ургийн цистик фиброзтой байх эрсдэл янз бүр байна (0-33%)
- Цистик фиброзийн талаарх томоохон судалгаануудаас харахад эхоген гэдэс бүхий тохиолдолын 9.9% нь цистик фиброзтой байдаг
- Цистик фиброз бүхий ургийн 11% нь эхоген гэдэстэй байдаг
- Цутгалан гэдэс мекониумаар бөглөрөх
- Тэлэгдсэн, эхоген нарийн гэдэс
- Ихэнх тохиолдолд харагдах байдал нь цутгалан гэдэсний атрезигаас ялгагдахгүй
- Атрези дээрх байдлаар илэрч болно
- Мекониум перитонит бүхий цооролт
- Мекониум перитонит бүхий ургийн 8% нь цистик фиброзтой байна
ЯЛГАН ОНОШИЛГОО
Эхоген гэдэсний бусад шалтгаанууд
- Трисом 21
- Холбоо хамааралтай бусад өөрчлөлтүүдийг харна
- Халдвар
- Хамгийн түгээмэл нь цитомегаловирус (CMV)
- Тархи болон элгэнд шохойжилт байгаа эсэхийг харна
- Умайн дахь өсөлт сааталт
- Гэдэсний ишеми
Цутгалан гэдэсний атрези
- Цистик фиброзоос ялгагдахгүй байж болно
ЭМГЭГ СУДЛАЛ
Ерөнхий шинж чанар
- Генетик: Аутосомын рецессив (25%-ийн давтагдах эрсдэлтэй)
- Шалтгаан
- Цистик фиброзын трансмембран дамжуулалтыг зохицуулагч (CFTR) генийн мутациас шалтгаалсан
- 7q32 хромосом
- >1000 мутаци байх боломжтой
- CFTR генийн мутаци => хлорид ионы дутмагшил => шүүрэл => натрийн баригдалт болон шингэний абсорпци нэмэгдэх => хөндийн шүүрлийн наалдамхай чанар нэмэгдэх => цуллаг эрхтэнүүд болон хөндийт эрхтэнүүдийн сувгууд бөглөрөх болон
- Эпидмиологи
- 1:2000-5000 төрөлт
- Дамжих хувь 1/25-1/35
- Хойд Европоос үүсэлтэй Кавказчуудад тархалт өндөр
ЭМНЭЛЗҮЙ
Илрэх байдал
- Хамгийн түгээмэл шинж тэмдэг: Ургийн гэдэс эхоген юмуу тэлэгдсэн байх
- 60% нь амьдралын эхний жилд оношлогддог
- 5 настайд 85% оношлогдоно
- Неонатал үед мекониум гарахгүй байгаагаар илэрч болно
- Ходоод-гэдэсний шинж тэмдэг
- Түгжрэл, бөглөрөл
- Нойр булчирхайн дутагдал, чихрийн шижингийн улмаас малабсорбци
- Неонатал гепатит, холелитиаз, билиар цирроз
- Амьсгалын эрхтэн тогтолцлоо
- Дахин давтагдсан халдвар, салсаар бөглөрөх
- Бронхиэктазис, гиперинфлиаци, цистик эмгэгүүд, өөрөө аяндаа пневмоторакс
- Хамрын полип, синусит
- Эрэгтэйн үргүйдэл
Тавилан
- Дундаж наслалт одоогийн байдлаар 32 жил
- Нас баралт ихэвчлэн уушигны шалтгаантай байна
Эмчилгээ
- Эцэг эхийн дамжуулах байдлыг шалгах
- Ураг дахь мутацийг шууд илрүүлэхийн тулд амниоцентез хийх
- Хамгийн түгээмэл 3 мутацийн илрэх хувь 87% шинжлэгдэнэ
- Өргөтгөсөн анализ 98.5%-тай илрүүлнэ
- Эхоген гэдэс бүхий ураг илүү хүнд мутацитай байх хандлагатай
- Удамзүйн зөвлөгөө
- Цаашдын жирэмслэлтүүдэд жирэмсэний эхний гурван сард хорионы цэлмэнгээс дээж авхуулахыг зөвлөх
ОНОШИЛГООНЫ ШАЛГАХ ХУУДАС
Анхаарч үзэх нь
- Хэвийн хэт авиан шинжилгээ нь цистик фиброзыг үгүйсгэхгүй
- Эхоген гэдэс/цутгалан гэдэс мекониумаар бөглөрөх нь тохиолдолын дөнгөж 11%-д ажиглагдана
Image interpretation pearls
- Цутгалан гэдэс мекониумаар бөглөрөх нь цутгалан гэдэсний атрезигаас ялгагдахгүй байж болно
- Ургийн гэдэсний бөглөрөл бүхий бүх тохиолдолд цистик фиброзын шинжилгээ хийх нь зүйтэй
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Дүрслэл оношилгооны өөрчлөлтүүд
- Хамгийн сайн оношилгооны түлхүүр: Жирэмсэний хоёрдугаар гурван сард эхоген гэдэс илрэх энэ нь жирэмсэний гуравдугаар гурван сард гэдэсний тэлэгдэл болж даамжрах
- Цистик фиброзын талаарх томоохон судалгаануудад эхоген гэдэс бүхий тохиолдолын 9.9% нь цистик фиброзтой байдаг
- Цистик фиброз бүхий ургийн 11% нь эхоген гэдэстэй байна
- Мекониум перитонит бүхий ургийн 8% нь цистик фиброзтой байна
Эмгэг судлал
- Генетик: Аутосомын рецессив (25%-ийн дамжих эрсдэлтэй)
- Хойд Европоос үүсэлтэй Кавказчуудад тархалт өндөр
Оношилгооны шалгах хуудас
- Хэвийн хэт авиан шинжилгээ нь цистик фиброзыг үгүйсгэхгүй
- Цутгалан гэдэс мекониумаар бөглөрсөн байх нь цутгалан гэдэсний атрезигаас ялгагдахгүй байж болно.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team