Health News from Medical News Today


Tuesday, November 9, 2010

Эрдэмтэд зүрхний өвчлөлийн эрсдэлийг бууруулах боломжтой уургийг нээжээ

Children's Hospital Oakland Research Institute (CHORI)-ийн эрдэмтэд нэгэн шинэ, сонирхолтой судалгааны талаар мэдээлсэн нь apolipoprotein (apo)A-V уургийн тарилгыг хэрэглэснээр цусан дахь триглицеридийн түвшинг буулгаж улмаар титэм артерийн эмгэгийг бууруулах боломжтойг тогтоосон байна. Холестролтой адил цусан дахь триглицерид, өөх тосны түвшин өндөр байх нь Нэгдсэн Улс дахь үхлийн тэргүүн шалтгаан болох зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдаг.

CHORI болон энэхүү судалгааны удирдагч Trudy Forte, PhD American Heart Association сэтгүүл Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology-д судалгааны талаарх мэдээллийг 2010 оны 12 сард нийтлэхээр болжээ (онлайнаар 2010 оны 10 сарын 21-нд гарсан).

apoA-V нь цусанд маш бага концентрацитайгаар тодорхойлогддог ч гэсэн триглицеридийн хэвийн түвшинг хангахад томоохон түлхэлт болж өгдөг. Судалгааны үр дүнгүүдээс харахад генетик инженерчлэлээр apoA-V хангалтгүй болгосон хулгануудад триглицеридийн түвшин хэт их байдаг бол генетик инженерчлэлээр apoA-V хэт их нийлэгжүүлдэг болсон хулгануудад триглицеридийн түвшин туйлын бага байгаа нь ажиглагдсан байна.

"Бид хэрэв apoA-V хангалтгүй хулгануудын цусны урсгалд apoA-V-г шууд оруулах замаар триглицеридийн түвшинг бага байлгаж чадах эсэхийг мэдэхийг хүссэн бөгөөд учир нь ингэж чадвал энэ нь хүнд триглицеридийн түвшинг бууруулж чадах үр дүнтэй арга зам болох юм" гэж Dr. Forte хэлсэн байна.

apoA-V-г фосфолипиптэй хавсаргаснаар apoA-V-ээр нөхөн сэргээгдсэн өндөр нягтралтай липопротейн (rHDL)-ийг бүтээсэн ба Dr. Forte болон түүний багийнхан apoA-V-ийг хулганы цусны урсгалд шууд тарьж триглицеридийн түвшинг ач холбогдол өгөхүйц бууруулсан байна.

"Бид триглицеридийн түвшин буурахыг хараад сэтгэл хангалуун байсан ба энэхүү бууралт нь 8 цагийн турш 87%-аар буурсан бууралт байсан"

Хэдий тийм ч цаашдын судалгаа шаардлагатай байгаа ба энэхүү шинэ судалгаа нь apoA-V нь эмнэлзүйн практикт хүний триглицеридийн түвшинг бууруулах гол түлхүүр байх боломжтой болохыг тогтоосон байна.

"Бид apoA-V нь триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлэхэд туслах байдлаар хүнд зарим талаар эмчилгээний ач холбогдолтой байх чадамжтай болохыг харууллаа" гэж Dr. Forte мэдэгджээ. "Бодит байдалт дахин нэг алхам ойртохын тулд триглицеридийн түвшин нэмэгдсэн бусад хулганы загварууд дээр ижил үр дүн батлагдах хэрэгтэй байна"

Dr. Forte болон түүний багийхан дараа жил судалгаагаа үргэлжлүүлж үр дүнгээ батлана гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Эх сурвалж:
Scientist Identifies Protein That May Reduce Risk Of Heart Disease

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив