Health News from Medical News Today


Monday, November 22, 2010

Гүний венийн тромбоз ба тромбофлебит: Эмнэлзүй


Асуумж
Гүний венийн тромбозын шинж тэмдэг нь венийн буцах урсгалын бөглөрлийн зэрэг болон судасны ханын үрэвсэлийн зэргээс хамаарна. Өвчтөний орны дэргэд венийн тромбозыг оношлох нь амаргүй бөгөөд алдаа мадагтай байх нь бий. Ихэнхи тромбо нь венийн урсгалд ач холбогдол өгөхүйц бөглөрөл үүсгэдэггүй. Мөн түүнчлэн венийн коллатералууд хурдтай үүсч бий болдог бөгөөд венийн судасны ханын үрэвсэл туйлын бага байх нь бий. Үүний эсрэгээр олон тооны тромбын бус нөхцөл байдлууд нь гүний венийн тромбозыг сэжиглэх шинж тэмдэгийг бий болгодог. Судалгаануудаар доод мөчдийн гүний венийн тромбозыг эмнэлзүйгээр оношлох нь бэрхшээлтэй гэдгийг дахин давтан тэмдэглэсээр байгаа юм.
Ихэнх өвчтөнүүд шинж тэмдэггүй байна. Хэдий тийм ч доор дурьдсан өгүүлэмжүүдтэй байж болно.
  • Хаван, гол төлөв нэг талын хаван байх нь ихээхэн өвөрмөц шинж тэмдэг. Цианоз бүхий их хэмжээний хаван болон ишеми (phlegmasia cerulea dolensөвдөлт бүхий хөх хаван) байх нь ховор.
  • Өвчтөнүүдийн 50%-д хөлний өвдөлт тохиолдоно боловч энэ нь өвөрмөц бус байна. Өвдөлт шагайн үеэр огцом, дээш нугалах үйлдэл хийхэд гуя болон тойгны хэсэгт тохиолдоно (Homan’s sign).
  • Өвчтөнүүдийн 75%-д эмзэглэл тохиолдох боловч энэ нь гүний венийн тромбоз обьектив батлагдаагүй өвчтөнүүдийн 50%-д мөн илэрдэг.
  • Уушигны эмболизмын эмнэлзүйн шинж тэмдэгтэй байх нь гүний венийн тромбоз батлагдсан өвчтөнүүдийн 10%-д тохиолддог.
  • Гүний венийн тромбозтой холбоотой өвдөлт болон эмзэглэл нь ихэвчлэн тромбын хэмжээ, байрлал, тархалттай холбоогүй байдаг.
  • Тромбоз бүхий талбайн дээрх арьсанд эритема болон арьсны халуун нэмэгдэлт илэрдэг.

Бодит үзлэг

Гүний венийн тромбоз оношийг хангалттай батлах ямар нэг бодит үзлэгийн болон шинж тэмдэгийн хослол гэж байхгүй. Доор дурьдсан зүйлс нь гүний венийн тромбозын үед илүү мэдрэг бөгөөд өвөрмөц өөрчлөлтүүдийн жагсаалт юм.
  • Хаван, гол төлөв нэг талын
    • Хэрэв эмзэглэл илэрсэн бол энэ нь ихэвчлэн гуяны булчин юмуу гуяны дунд хэсгийн гүний венийн дагуу байршина.
    • Эдгээр талбайгаас өөр газар өвдөлт, эмзэглэл байх нь ихэвчлэн гүний венийн тромбозтой таарахгүй бөгөөд өөр бусад оношийг илтгэнэ.
  • Homans sign
    • Өвдөгний үеэр шулуун байлгаж шагайн үеэр огцом, дээш нугалахад гуяны булчингаар хөндүүр байх нь гүний венийн тромбозын шинж юм. Хэдий тийм ч Homans sign нь өвөрмөц болон мэдрэг чанаргүй бөгөөд гүний венийн тромбоз батлагдсан өвчтөнүүдийн гуравны нэгээс багад нь илэрдэг бол гүний венийн тромбозгүй өвчтөнүүдийн 50%-иас илүүд илэрдэг.
  • Венийн судас хөөж түмбийх, арьсан доорхи венүүд тодрох
    • Өнгөц тромбофлебит нь тэмтрэгдэхүйц, хатуу, утас маягийн, эмзэглэлтэй арьсан доорхи венийн сегмент илэрдэгээр тодорхойлогдоно. Хавсарсан варикоз венгүй, өөр бусад илэрхий шалтгаант хүчин зүйлгүй (судсан дотуурх катетер, судсаар эм удаан хэрэглэж байгаа, зөөлөн эдийн гэмтэл г.м) өнгөц тромбофлебит бүхий өвчтөнүүдийн 40% нь гүний венийн тромбозтой холбоотой байна.
    • saphenofemoral холбоос руу тархсан өнгөц тромбофлебит бүхий өвчтөнүүдэд гүний венийн тромбозтой холбоотой байх эрсдэл өндөр байна.
    • Өвчтөнүүдийн эдгээр дэд бүлгүүдэд гүний венийн тромбозыг оношлох цаашдын шинжилгээ шаардлагатай.
  • Халуурах: Өвчтөн халуунтай байж болох ба ихэвчлэн бага зэрэглэлийнх байна. Өндөр халууралттай байх нь ихэвчлэн целлулит, лимфангит зэрэг халдварт процесс байгааг илтгэнэ.
  • Phlegmasia cerulea dolens (өвдөлт бүхий хөх хаван)
    • Венийн тромбоз бүхий өвчтөнүүд нь доод мөчний янз бүрийн өнгөний өөрчлөлттэй байна. Ихээхэн түгээмэл эмгэг өнгө бол венийн цус дүүрэлт, бөглөрлөөс үүдэлтэй улаан ягаан өнгө юм.
    • Ховор тохиолдолд ileofemoral венийн бөглөрлийн улмаас хөл хөхрөлттэй болдог. Энэ нь венийн бөглөрлийн ишемийн хэлбэр бөгөөд үүнийг phlegmasia cerulea dolens буюу өвдөлт бүхий хөх үрэвсэл гэнэ. Энэ үед хөл ихэвчлэн илэрхий хавдартай, өвдөлттэй, хөхрөлттэй байна. 1-2мм хэмжээтэй жижиг улаан юмуу ягаан өнгийн толбо (петехие) бий болох нь түгээмэл.
  • Phlegmasia alba dolens
    • Өвдөлт бүхий цагаан үрэвсэлийг их хэмжээний ileofemoral венийн тромбозыг дүрслэхэд ашигладаг бөгөөд артерийн спазмтай холбоотой байна. Эмгэгт өртсөн мөч цайрч алсын лугшилт үгүй болох юмуу суларсан байна.
    • Бодит үзлэгийн өөрчлөлтүүд цочмог артерийн бөглөрлийг илтгэж болох ч хавдар, петехие болон хөөж түмбийсэн өнгөц вен илрэх нь венийн бөглөрөл рүү чиглүүлж өгнө.
  • Уушигын эмболийн эмнэлзүйн өөрчлөлтүүд
    • Эдгээр өөрчлөлтүүд нь гүний венийн тромбоз бүхий өвчтөнүүдийн ойролцоогоор 10%-д анхдагч шинж тэмдэг болдог.
    • Ангиографид уушигны эмболи батлагдсан өвчтөнүүдийн 45-70%-д гүний венийн тромбоз илэрдэг. Эдгээр өвчтөнүүдийн олонхид нь гүний венийн тромбоз эмнэлзүйн хувьд чимээгүй байдаг.
Эх сурвалж:

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив