Health News from Medical News Today


Thursday, January 17, 2013

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 4

Судсанд цус түгмэл бүлэгнэх (ДВС)

Өргөн хүрээг хамарсан фибрин хэлбэржилтийг бий болгодог, үүний улмаас фибринолиз болон ялтас / бүлэгнэлтийн факторууд (ялангуяа I, II, V факторууд)-ын зарцуулалт идэвхждэг гемостазын механизмын тархмал судсан доторхи идэвхижлээр тодорхойлогдох эмгэг процесс юм. Ихэвчлэн ноцтой үндсэн өвчний үр дүн байх боловч өөрөө бие даан аминд аюултай байж болно (цус алдалт эсвэл тромбозын улмаас). Хүнд зэргийн судсанд цус түгмэл бүлэгнэлтийн үед нас баралтын хувь >80%-иас их байна. Цус алдалт ихэвчлэн давамгайлах онцлог байх ба энэ нь хэт их фибринолиз, бүлэгнэлтийн факторууд болон ялтасын дутагдал, фибрин задралын бүтээгдэхүүнүүдээр фибрины полимеризаци дарангуйлагдах зэргийн үр дүн байдаг. Өргөн хүрээний эмгэгүүд судсанд цус түгмэл бүлэгнэлтийг бий болгож болдог. 

Эмгэг жам – СЦТБ доорхи замуудаар эхэлж болно
  • Цус эдийн фактор руу алдагдах (гэмтэлийн дараа г.м) 
  • Эндотель эсийн гэмтэл (эндотоксиноор эсвэл цитокиноор г.м) 
  • Цус руу уураг задлагч энзимүүд чөлөөлөгдөх (нойр булчирхайн, могойн хор г.м)
  • Идэвхижсэн бүлэгнүүлэгч факторууд сэлбэх эсвэл чөлөөлөгдөх (IX факторын өтгөрүүлэг) 
  • Их хэмжээний тромбоз 
  • Хүнд зэргийн гипокси ба  ацидоз

Tuesday, January 1, 2013

Инвазив бус амьсгалуулалт

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Инвазив бус амьсгалуулалт (NIV) гэдэг нь нэгэн тэрлийн амьсгалуулах арга бөгөөд инбутаци тавих юмуу мэс заслын арга хэрэглэхгүйгээр амьсгал дэмждэг. Инвазив бус амьсгалуулалт нь яаралтай тусламж болон эрчимт эмчилгээний хэсэгт аль алинд нь насанд хүрэгчдийн амьсгалын замд менежмент хийхэд ашигладаг түгээмэл арга бөгөөд хүүхдэд үзүүлэх тусламжид хэрэглэх асуудалд улам бүр дэмжлэг авсаар байна. Инвазив амьсгалуулалтын гаж нөлөөнөөс зайлсхийхийн зэрэгцээ инвазив бус амьсгалуулалт нь өвчтөний тав тухтай байдалд давуу талыг бий болгодог ажээ. Инвазив бус амьсгалуулалт нь амьсгалын замыг хамгаалах ямар нэг зохиомол хэрэгсэлгүйгээр амьсгалд механикаар дэмжлэг үзүүлдэг ба эрчимт эмчилгээний тасагт болон эрчимтээс бусад газарт аль алинд нь амьсгалд дэмжлэг үзүүлэх чухал механизм болоод байна.

Инвазив бус амьсгалуулалт нь дотроо сөрөг даралтын амьсгалуулалт (NVP) болон инвазив бус эерэг даралтын амьсгалуулалт (NIPPV) гэж хуваагдах ба сүүлийнхэд нь эерэг үргэлжилсэн даралтаар амьсгалуулалт (CPAP) болон хоёр шаттай эерэг даралтаар амьсгалуулалт (BiPAP) аргууд багтдаг. Энэхүү сэдвийн хүрээнд эдгээр бүх аргуудыг багтаасан бөгөөд хелиокс эмчилгээний талаар товч дурьдсан болно. 


Tuesday, November 27, 2012

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 3

Гиперкальциеми

Эмнэлзүйн шинж тэмдэгүүд
  • Ерөнхий – сульдах, ядрах, турах 
  • Оюун ухааны өөрчлөлтүүд – анхаарал төвлөрүүлэлт алдагдах, нойрмоглох, зан чанарын өөрчлөлт, кома 
  • Ходоод гэдэсний – анорекси, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх (пепсиний шархлаа, панкреатит зэрэг нь ховор хүндрэлүүд юм) 
  • Шээс бэлгийн – полиури, полидипси
Эмнэлзүйн үр нөлөө
  • Зүрх судас – ЭКГ-д QT интервал богиносох, зүрхний хэм алдагдалууд ба даралт ихдэлт 
  • Бөөр – дегидратаци, бөөрний дутагдал болон бөөрний чулуу
Гематологийн шалтгаанууд
  • Миелома 
  • Өндөр зэрэглэлийн лимфома 
  • Насанд хүрэгчдийн Т эсийн лейкеми / лимфома (ATLL) 
  • Цочмог лимфобластын лейкеми
Гиперкальцеми нь хөх, түрүү булчирхай болон уушигны үсэрхийлсэн карцинома зэргийг багтаасан өөр бусад эмнэлзүйн нөхцөл байдлуудын үед тохиолдож болно. Цусны хорт хавдарын үед тохиолддогийг тайлбарласан онолуудад PTH хамааралт пептид, TGF, TNF-α, М-CSF, интерлейкин болон простагландин зэрэг цитокинууд хэсэг газарт эсвэл системийн байдлаар чөлөөлөгдсөний улмаас остеокласт хамааралт байдлаар ясны ресорпци нэмэгддэг тухай онол багтана. 1,25-гидроксихолекальциферол нэмэгдсэний улмаас гэдсэнд хоёрдогчоор кальцийн шимэгдэлт нэмэгдэнэ. 

Thursday, April 5, 2012

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 2

Бактериар бохирлогдсон цусан бүтээгдэхүүн
Түгээмэл бус боловч цус сэлбэлттэй холбоотой аминд аюултай гаж нөлөөнд хүргэх боломжтой (улаан эсүүд болон ялтасын концентраци г.м цусан бүтээгдэхүүнд нөлөөлөх). Шалтгаант организмуудад Грам сөрөг бактериуд орох бөгөөд Pseudomonas,Yersinia болон Flavobacterium зэрэг багтана.

Өвөрмөц шинжүүд
·       Халуурах
·       Арьс улайх
·       Дагжиж чичрэх
·       Хэвлийн өвдөлт
·       Судсанд цус түгмэл бүлэгнэх
·       Бөөрний цочмог дутагдал
·       Шок
·       Зүрх зогсолт

Менежмент – Түргэн цус сэлбэлтийн урвалын үеийнхтэй адил 
  • Сэлбэлтийг зогсоох 
  • Яаралтай сэхээн амьдруулах 
  • Хэрэв бактерийн халдвар сэжиглэсэн бол судсаар өргөн хүрээний антибиотик тарих.

Monday, March 19, 2012

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 1

Үжлийн шок / нейтропенийн халууралт
  • Цус-хавдар судлалын түгээмэл тохиолдох яаралтай тусламж үзүүлэх нөхцөл
o   Нейтрофилийн туйлын тоо <1.0х109/л болсон өвчтөнд халдварыг илтгэх шинж тэмдэг илэрдэгээр тодорхойлогдож болно. Практикт нейтрофилийн тоо ихэвчлэн <1.0х109/л байдаг.
o   Нейтрофилийн тоо хэвийн байхыг үл харгалзан MDS зэрэг нейтрофилийн үйл ажиллагааны эмгэгүүдийн үеийнхтэй төстэй эмнэлзүйн шинж тэмдэг мөн ажиглагддаг.
o   Болгоомжлох  нь – Пирексигүйгээр (ялангуяа стероид хэрэглэж буй хүнд) тохиолдож болно.

Яаралтай арга хэмжээ 
  •  Яаралтай эмнэлзүйн үнэлгээ хийх
o   Хэрэв зүрх-амьсгалын үйл ажиллагаа дарангуйлагдсан (ховор) бол ALS-ийн удирдамжийг дага
o   Илүү түгээмэл нь, эмнэлзүйн дүр зураг зүрх судасны шок ± амьсгалын хүндрэл байна: тахиакарди, гипотензи, захын судас тэлэлт, тахипноэ. Грам эерэг (орчин үед төвийн венийн катетертай байнга байх үед илүү түгээмэл) болон грам сөрөг организм (харьцангуй ховор боловч илүү түргэн явцтай)
o   Цусны даралтыг сэргээхийн тулд 4.5%-ийн альбумин эсвэл Гелофузин  яаралтай, хурдан сэлбэх.
o   Хэрэв in situ биш бол төвийн венд катетер тавих, төвийн венийн даралт (CVP)-ыг хянах
o   Хэрэв пульс-оксиметрт сатураци <95% байвал (түгээмэл) нүүрний маскаар хүчилтөрөгч өгч эхлэх ба артерийн цусны хийн шинжилгээ хийх тухай анхаарах - ялтасын тоо <20х109/л эсэхийг анхаарах – хатгалт хийсэн газар 30минутын турш гараар дарах.
o   Бүрэн үжлийн скрининг хийх (судсаар хийх антибиотикийн удирдамжийг харна уу)
o   Уреидопенициллин болон ачааллын тунгаар аминогликозид (хэрэв урьд өмнөх бөөрний үйл ажиллагааны алдагдал байвал цефтазидим эсвэл ципрофлоксацин) гэх мэт эхний шатны антибиотикийн эхний тунг яаралтай өгөх. Албан ёсны протоколыг мөрд.

Tuesday, November 23, 2010

Ходоод-гэдэсний дээд замын цус алдалт: Эмчилгээ


Эмийн эмчилгээ
Өвчтөнд судсаар шингэн хийж тайвшруулах (ихэвчлэн энгийн натри хлорид, хүнд элэгний эмгэгтэй, асциттай юмуу зүрхний дутагдалтай өвчтөнүүдийг оруулахгүй) ба гемоглобины түвшинг 8-10г-д барих хүртэл юүлнэ. Бүлэгнэлтийн эмгэг өөрчлөлтийг яаралтай засна. Baradarian болон хамтрагчид нь эрт үеийн, эрчимтэй сэхээн амьдруулалт нь ходоод-гэдэсний дээд замын цочмог цус алдалтын үеийн нас баралтыг бууруулдаг болохыг тогтоосон байдаг.
Эмийн эмчилгээний зорилго нь шок болон бүлэгнэлтийн эмгэг өөрчлөлтийг засах, өвчтөнг тогтворжуулахад чиглэх ба ингэснээр цаашдын үнэлгээ болон эмчилгээ хийгдэх боломжтой болно. Гол асуудал нь дахин цус алдах боломжтой артерийн судасны (өндөр даралттай) цооролт байдаг тул зөвхөн дурангийн эмчилгээний дараа эмийн эмчилгээ хийх нь зүйтэй.

Monday, November 22, 2010

Гүний венийн тромбоз ба тромбофлебит: Эмнэлзүй


Асуумж
Гүний венийн тромбозын шинж тэмдэг нь венийн буцах урсгалын бөглөрлийн зэрэг болон судасны ханын үрэвсэлийн зэргээс хамаарна. Өвчтөний орны дэргэд венийн тромбозыг оношлох нь амаргүй бөгөөд алдаа мадагтай байх нь бий. Ихэнхи тромбо нь венийн урсгалд ач холбогдол өгөхүйц бөглөрөл үүсгэдэггүй. Мөн түүнчлэн венийн коллатералууд хурдтай үүсч бий болдог бөгөөд венийн судасны ханын үрэвсэл туйлын бага байх нь бий. Үүний эсрэгээр олон тооны тромбын бус нөхцөл байдлууд нь гүний венийн тромбозыг сэжиглэх шинж тэмдэгийг бий болгодог. Судалгаануудаар доод мөчдийн гүний венийн тромбозыг эмнэлзүйгээр оношлох нь бэрхшээлтэй гэдгийг дахин давтан тэмдэглэсээр байгаа юм.
Ихэнх өвчтөнүүд шинж тэмдэггүй байна. Хэдий тийм ч доор дурьдсан өгүүлэмжүүдтэй байж болно.

Thursday, November 11, 2010

Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA)-ийн зүрх уушигны сэхээн амьдруулалтын 2010 оны шинэчилсэн удирдамж: CPR-ийн дарааллыг ABC-ээс CAB болгож өөрчилсөн нь



 October 20, 2010-Зүрх зогсолтын үед цээж даралтыг эхний алхам болгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд үүнээс уламжлаад American Heart Association (AHA)-аас АBC (Airway-Breathing-Compressions) гэсэн зүрх уушигны сэхээн амьдруулалтыг CAB (Compressions-Airway-Breathing) болгож өөрчлөхийг зөвлөмж болгосон байна.

Өөрчлөлтүүдийг 2010 оны Америкийн Зүрхний Нийгэмлэгийн Зүрх Уушигны Сэхээн амьдруулалт, Зүрх судасны яаралтай тусламжийн удирдамжаар баримтжуулж 11 сарын 2-ны Circulation: Journal of the American Heart Association-ийн нэмэлт хэвлэлд нийтэлж 2005 оны өмнөх удирдамжийг шинэчилсэн байна.

www.imedinfo.org-ийн зүгээс уншигчиддаа зориулж энэ удаагийнхаа нийтлэлээр шинэчилсэн удирдамжийн гол өөрчлөлтүүдийг хүргэж байна. Удирдамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн www.americanheart.org болон circ.ahajournals.org сайтуудаас уншиж болох ажээ.


АВС-г САВ болгож өөрчилсөн нь

Зүрх Уушигны Сэхээн амьдруулалт болон Зүрх судасны Яаралтай Тусламжид зориулсан АНА-ийн 2010 оны шинэчилсэн удирдамжид амьдралын суурь дэмжлэг (basic life support - BLS)-ийн насанд хүрсэн хүн болон хүүхдийн (шинэ төрсөн хүүхдийг тооцохгүйгээр хүүхэд болон нярай орно) дараалалыг "A-B-C" (Airway, Breathing, Chest compressions)-с "C-A-B" (Chest compressions, Airway, Breathing) болгож өөрчилжээ. Экспертүүд энэхүү өөрчлөлт нь эхний цээж даралтын хугацааг бууруулахад чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч АВС дараалал дахь зарим зүйлсийг өөрчлөхийн тулд урьд өмнө Зүрх Уушигны Сэхээн амьдруулалтыг сурсан хүмүүсийг дахин сургах шаардлагатай гэж үзэж байна. Зүрх Уушигны Сэхээн амьдруулалт болон Зүрх судасны Яаралтай Тусламжид зориулсан АНА-ийн 2010 оны шинэчилсэн удирдамжийг дараах шалтгаануудын улмаас зөвлөж байгаа юм. Үүнд:

1. Зүрх зогсолтын дийлэнх нь насанд хүрсэн хүмүүст тохиолддог ба зүрх зогсолтоос амьд үлдэх хувь бүх насны өвчтөнүүдэд ямар нэг шинж тэмдэг илэрсэн зүрх зогсолт, ховдолын фибрилляци (VF) эсвэл ховдолын тахикарди (VT)-ийн үед хамгийн өндөр байгаа юм. Эдгээр өвчтөнүүдэд ЗУСА (CPR)-ийн амин чухал эхний элемент нь цээж даралт юмуу эрт үед дефибрилляци хийх байдаг.

2. АВС дарааллын үед тусламж үзүүлэгч амыг нээж ам-амаар амьсгал өгөх юмуу саадыг арилгаж, амьсгалуулах багажийг байрлуулах хүртэл цээж даралт ихээхэн саатдаг. Дарааллыг САВ болгож өөрчилснөөр цээж даралт эрт эхлэх бөгөөд амьсгалуулалт цээж даралтын эхний мөчлөг (30 даралтыг ойролцоогоор 18 секундэд гүйцэтгэх нь зүйтэй)-ийг бүрэн биелүүлтэл маш бага хугацаанд саатах юм.

3. Зүрх зогсолтын үед хүмүүсийн 50%-иас бага нь хөндлөнгийн ажиглагчийн ЗУСА-ыг хүлээн авдаг. Олон төрлийн шалтгаан байх боломжтой боловч АВС дарааллыг саатуулах нэг шалтгаан нь процедурыг эхлүүлэх (амьсгалын замыг нээх болон хиймэл амьсгал өгөх) тусламж үзүүлэгч олох нь ихээхэн бэрхшээлтэй байдаг. Цээж даралтаар эхлэх нь илүү олон нэрвэгдэгч ЗУСА-ыг хүлээн авах боломжтой болгох ба хамгийн багадаа цээж даралт хийж чаддаг, амьсгалуулалт хийж чаддаггүй тусламж үзүүлэгч нарт боломжтой болж байгаа юм.

4. Эрүүл мэндийн мэргэжилтэн зүрх зогсолтын түгээмэл шалтгаанд тохируулж тусламж үзүүлэх дарааллыг тохируулна. Жишээлбэл: ганцаараа байгаа эрүүл мэндийн мэргэжилтэн гэнэт муужирч буй нэрвэгдэгчийг харсан тохиолдолд мэргэжилтэн нэрвэгдэгчид гэнэтийн VF тохиолдсон байж магадгүй гэж сэжиглэнэ. Туламж үзүүлэгч нэрвэгдэгч ухаангүй эсэх, амьсгалахгүй байгаа юмуу зөвхөн гаспинг амьсгалтай юу гэдгийг нэг удаа шалгаад яаралтай тусламж дуудаж автомат дефибриллятор юмуу ЗУСА-ыг эхлүүлнэ. Харин нэрвэгдэгч живэлт юмуу бусад бүтэлтийн шалтгаант зүрх зогсолттой гэж таамаглаж байвал 5 мөчлөг (ойролцоогоор 2 минут) уламжлалт ЗУСА-ыг яаралтай тусламж дуудахаас өмнө хийнэ. Түүнчлэн шинэ төрсөн нярайд зүрх зогсолт илүүтэй амьсгалын шалтгаантай байх тул илэрхий зүрхний шалтгаантай биш л бол сэхээн амьдруулалтыг АВС дарааллаар хийх нь зүйтэй.

Эх сурвалж:
2010 AHA Guidelines: The ABCs of CPR Rearranged to "CAB"

The Change From "A-B-C" to "C-A-B"

Friday, September 17, 2010

2010 оны Америкийн Зүрхний Нийгэмлэг (AHA)-ийн Зүрх уушигны сэхээн амьдруулалт (CPR) & Зүрх судасны яаралтай тусламж (ECC)-ийн сургагч нарын албан ёсны бага хурал

Америкийн Зүрхний Нийгэмлэгийн зүгээс Зүрх уушигны сэхээн амьдруулалт (CPR) болон Зүрх судасны яаралтай тусламж (ECC)-ийн үед баримтлах өөрийн албан ёсны удирдамжийг гаргасаар ирсэн нь дэлхийн олон оронд анхан болон мэргэжлийн түвшинд үр дүнтэй сэхээн амьдруулалт хийх гол заавар, удирдамж болсоор ирсэн билээ.

Одоо мөрдөгдөж буй CPR & ECC-ийн удирдамжийг AHA-аас 2005 онд гаргасан бөгөөд сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнг тусгаж 2010 онд удирдамжийг шинэчилж гаргах тухайгаа AHA-ийн зүгээс мэдэгдэж байсан.

Тэгвэл энэхүү шинэчилсэн удирдамжийн дагуу сургагч нарыг бэлтгэх AHA-ийн албан ёсны бага хурал 2010 оны 11-р сарын 12-ны Баасан гаригт Prior to AHA's Scientific Sessions and Resuscitation Science Symposium (ReSS) нэртэйгээр Илинойс мужийн Чикаго хотын McCormick Place-т зохион байгуулагдахаар тов гарсан байна.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг та Official 2010 AHA Guidelines for CPR & ECC Instructor Conference эндээс уншиж танилцан онлайнаар бүртгүүлэх боломжтой ажээ.

Тус сайтад урьд өмнө нийтлэгдэж байсан CPR-ийн талаар нийтлэлийг та эндээс уншиж болно.

Sunday, September 20, 2009

Felon - Гөгий

Тодорхойлолт
Ерөнхий ойлголт

Felon нь хурууны үзүүрийн зөөлөн эдийн төгсгөл хэсгийн халдвар юм.

Эмгэг жам
Хурууны үзүүрийн зөөлөн эд нь хурууны өндөгийг тогтворжуулагч босоо таславчаар хэд хэдэн жижиг хэсэгт хуваагддаг. Эдгээр хэсгүүдийн дотоод дахь халдвар нь буглаа хэлбэржих, хавагнах, төгсгөл хэсгийн даралт хурдацтай нэмэгдэх зэрэгт хүргэдэг. Энэхүү даралт ихсэлт нь цусны урсгалыг муутгаж арьс болон зөөлөн эдийн үхжилд хүргэнэ.

Тархалт
Нэгдсэн улсад

Felon болон paronychia нь гарын бүх халдварын ойролцоогоор гуравны нэгийг эзэлнэ. Эрхий болон заагч хуруу нь халдварт хамгийн ихээр өртдөг хуруунууд юм.

Нас баралт/урхаг үлдэлт
Арьсны үхжилттэйгээр, өөрөө аяндаа зүгээр болох нь бий. Арьсыг нээгээгүй үед остеомиелит, теносиновит болон халдварт артирит үүснэ.


Paronychia нь эмчлэхгүй бол felon болж гүнзгийрдэг.

Эмнэл зүй
Анамнез

• Модны өргөс болон тольны хагархай нь түгээмэл урьдал шалтгаан болдог ба өвчтөнүүдийн хагаст нь гэмтэлийн түүх байхгүй байна. Халдвар мөн paronychia-аас тархаж болно.
• Эхний жижиг гэмтэл нь целлулитийн шалтгаан болох ба энэ нь хурууны зөөлөн эд рүү тасархайтаж орсон нягт фиброз таславчаар хязгаарлагддаг.
o Энэхүү эрт үеийн халдвар нь чинэрсэн, хатгасан өвдөлтийн шалтгаан болно.
o Энэ шатандаа халдвар өөрөө аяндаа, ялангуяа антибиотик хэрэглэсэн үед арилна. Ихэнх өвчтөн эмнэлэгт үзүүлдэггүйгээс тавилан муу тохиолдолын тоо тодорхойгүй байна.
• Хэрэв халдвар арилахгүй бол буглаа хэлбэржиж лугшсан өвдөлт бий болдог.

Бодит үзлэг
• Felon нь илрэхий лугшсан өвдөлт, чинэрэлт болон хурууны үзүүрийн зөөлөн эд хавагнасан байдгаар тодорхойлогдоно.

Шалтгаан
• Staphylococcus aureus хамгийн түгээмэл шалтгаан болдог. Метицилинд тэсвэртэй Staphylococcus aureus-аар халдварлагдсан felon тэмдэглэгддэг.
• Дархлаа дарангуйлагдсан өвчтөнд грам-сөрөг организмууд илэрдэг.
• Eikenella corroden нь диабет бүхий хурууны үзүүрээ хазуулсан хүмүүст илэрдэг.

Ялгах онош
Cellulitis
Fingertip Injuries
Herpetic Whitlow
Paronychia

Шинжилгээ
Лаботарторийн шинжилгээ

• Лаботарторийн шинжилгээ шаардлагагүй.

Дүрслэл оношилгоо
• Felon-ийг эмчлэхгүй юмуу буруу эмчилбэл яваандаа остеомиелитэд хүргэнэ. Хүнд тохиолдол болон дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд рентген шинжилгээ хийнэ.


Эмчилгээ
Яаралтай тусламжийн тасаг дахь тусламж

• Felon-ий эрт үед тохирсон эмчилгээ хийснээр буглаа хэлбэржихээс сэргийлнэ.
• Өвдөлт нэмэгддэг тул стафилококк болон стрептококкын эсрэг антибиотик хэрэглэнэ.
• Чинэрэлт үүссэн үед венийн урсгалыг чөлөөлж өгсөнөөр буглаа хэлбэрждэггүй.
• Метицилинд тэсвэртэй Staphylococcus aureus зонхилсон бол дренаж хийнэ
• Өндөгний дунд шугамаар зүслэг хийх ба учир нь энэ зүслэг нь мэдрэл болон цусан хангамжийг хамгийн багаар гэмтээдэг.
• Тетанус иммунизацийг нэмэгдүүлэх
• Хурууны хориг хийх
• Хамгийн их эмзэглэл бүхий хэсэгт 11 номерийн ирээр богино зүслэг хийх. Скальпелиар зөвхөн арьсыг зүснэ.
• Мохоо багаж ашиглан идээг гадагшлуулж байх нь мэдрэлийн хүндрэл болон халдвар шөрмөсний бүрхүүл рүү нэвтрэх боломжийг бууруулна. Босоо хальсан таславчийг хувааж болохгүй.


Paronychia-ийн үеийн perionychium-ийн доорх буглааг гадагшлуулж байгаа нь.

• Шарх руу самбай сулхан чигжиж хийснээр арьс битүүрэхээс сэргийлнэ. Сул боож, хурууг чиг барьж боон, гарыг зүрхнээс дээш өргөнө.
• Зүслэгүүд
o Дээд хажуу зүслэг, алганы тууш зүслэг, алганы хөндлөн зүслэг, тэшүүрийн мод болон загасны ам хэлбэрийн зүслэгийг дренаж хийхэд зөвлөсөн байдаг. Эдгээр зүслэгийн зарим нь ач холбогдолгүй төдийгүй хүнд гэмтэл үүсгэх боломжтой.
o Felon-ий үед хамгийн их эмзэглэл бүхий хэсэгт зүснэ. Зүслэгийг хурууны алсын үеийг хөндлөн дайрахгүй байхаар хийх хэрэгтэй ба ингэснээр хурууны алсын үений атираанд нугалах контрактур үүсэхээс сэргийлнэ.
o Дунд шугамаар тууш зүслэг хийх нь үр нөлөөтэй бөгөөд ятрогений хүндрэл гардаггүй ба үүнийг бусад уламжлалт зөвшөөрөгдсөн зүслэгүүдтэй цуг хийнэ.
o Хажуу болон хөндлөн зүслэгүүд нь мэдээ алдалт болон ишемийн түгээмэл шалтгаан болдог.
o Загасны ам хэлбэрийн зүслэг нь хурууны үзүүрийн тогтворгүй өвдөлтөд хүргэдэг.

Зөвлөгөө
• Илүү бүрдмэл тохиолдолд гарын мэс засалчийн зөвлөгөө авна.

Эмүүд
Эмийн эмчилгээний зорилго нь халдварыг эмчлэх болон цаашдын хүндрэлээс сэргийлэхэд чиглэнэ.

Antibiotics

Dicloxacillin (Dycill, Dynapen)
Эсийн ханын синтезийг дарангуйлагч бактерицид антибиотик. Пенициллиназа нийлэгжүүлэгч стафиллококкын шалтгаант халдварыг эмчилнэ. Стафиллококкын халдварыг сэжиглэсэн үед эмчилгээг энэ антибиотикоор эхлүүлж болно.

Erythromycin (EES, E-Mycin, Ery-Tab)
РНХ хамааралт уургийн нийлэгжилтийг дарангуйлагч сонгомол антибиотик. Рибосомын пептидил тРНХ-ийн задралыг идэвхижүүлдэг байж болно. Ингэснээр бактерийн өсөлтийг дарангуйлна. Стрептококк болон S aureus зэрэг мэдрэг удмаар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд зөвлөдөг. Хүүхдэд нас, жин болон халдварын хүндийн зэргийг харгалзан тунг тогтооно. Өдөрт хоёр тунгаар өгөхийг зөвлөдөг ба өдрийн нийт тунгийн хагасыг 12 цагийн зайтай өгнө. Илүү хүнд халдварын үед тунг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Cephalexin (Keflex, Biocef)
Өөр нэг сонгодог антибиотик. Нэгдүгээр үеийн цефалоспорин нь бактерийн эсийн ханын синтезийг дарангуйлсанаар бактерийн репликацийг дарангуйлдаг. Бактерицид үйлчилгээтэй ба эсийн хана үүсгэж хурдан үрждэг организмын эсрэг үр нөлөөтэй.

Nafcillin (Unipen)
Хүнд халдварт зөвлөдөг. Пенициллиназа нийлэгжүүлэгч стафиллококкын халдварыг эмчилнэ. Пенициллин G тэсвэртэй стафиллококкын халдвартай магадгүй бүх өвчтөний эхлэл эмчилгээнд хэрэглэнэ. Пенициллин G мэдрэг стафиллококк организмын эмчилгээнд хэрэглэхгүй. Хүнд халдварын үед эмчилгээнд парэнтералиар хэрэглэнэ. Хүнд халдварын үед нэлээн өндөр тун шаардлагатай. Нөхцөл байдал сайжирхад эмчилгээг амаар уухаар болгож өөрчилнө. Судсаар хэрэглэхэд ялангуяа настай хүмүүст тромбофлебитийн хүндрэл хааяа тохиолддог тул парэнтераль байдлаар богино хугацаанд (24-48цаг) хэрэглээд амаар уухаар болгоно.

Sulfamethoxazole and trimethoprim (Bactrim DS, Septra DS)
Дигидрофолийн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлсанаар бактерийн өсөлтийг дарангуйлна.

Цаашдын эмнэлэгээс гадуурх тусламж
• Хурууг чиг барьж боох, хурууг өргөх
• 2 өдрийн турш дэглэм сахих
• 2 өдрийн дараа боолтыг авна

Хүндрэлүүд
• Хурууны алсын нугаламын диафизийг хамарсан остеомиелит нь түгээмэл тохиолдох хүндрэл
• Ихээхэн хүнд хүндрэл нь зэргэлдээх халдвараас тархсан цочмог теносиновит юм. Энэ ихэвчлэн ятрогений байх ба анхааралгүйгээс нугалагч шөрмөсний бүрхүүлийг скальпелиар гэмтээснээс болно.
• Бусад хүндрэлд арьсны үхжил, хурууны үзүүрийн деформаци, халдварт артирит болон өндөгний тогтворгүйжилт орно.

Тавилан
• Тохирсон эмчилгээг эрт хийвэл тавилан сайн

Miscellaneous
Medicolegal Pitfalls

• Халдварын эсрэг тохиромжтой эмчилгээн дээр алдсанаар хүнд хүндрэлд хүргэнэ
• Битүү хэсэг дэхь идээний хуримтлал болон чинэрэлтийг дутуу сулласнаар остеомиелит болон арьсны үхжилд хүргэнэ.
• Зориудын зүслэгийг буруу гүйцэтгэснээр хурууны үзүүрт тогтворгүй эмзэглэл үүсэх, хурууны алсын үений нугалах атираанд контрактур үүсгэнэ.

Эх сурвалж: www.emedicine.com / Emergency Medicine / Infectious Diseases / Felon

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл