I бүлэг: Стандарт 12 холболттой ЭКГ
Стандарт 12
холболттой электрокардиограм нь биеийн
гадаргуу дээрхи электродуудаас зүрхний
цахилгаан идэвхижлийн талаарх мэдээллийг
бичдэг. Энэ бүлэгт ЭКГ-ийн үндсэн бүрдэл
болон ЭКГ бичлэг хийхэд ашиглагддаг
холболтын системийн талаар бичсэн
болно.
Энэ бүлгийн хүрээнд судлах сэдвүүд
1. ЭКГ шүднүүд
ба интервалууд
2. 12 холболттой
ЭКГ-ийн орон зайн чиглэлүүд
Энэхүү зурагт
ЭКГ-ийн шүднүүд болон интервалууд
түүнчлэн ЭКГ цаасан дээрхи стандарт
хугацаа болон хүчдэлийг харууллаа.
- ЭКГ шүднүүд ба интервалууд
Тэд юуг
илтгэдэг вэ?
- Р шүд: баруун болон зүүн тосгуурын дараалсан идэвхижил (деполяризаци)
- QRS бүрдэл: баруун болон зүүн ховдолын деполяризаци (хэвийн үед ховдолууд зэрэг идэвхиждэг)
- ST-T шүд: ховдолын реполяризаци
- U шүд: энэхүү шүдний үүсэл гарал тодорхой бус байгаа боловч ховдолууд дахь деполяризацийн дараах байдлыг илтгэдэг байж болох юм гэж үздэг
- PR интервал: тосгуурын деполяризацийн (Р шүд) эхлэлээс ховдолын деполяризацийн (QRS бүрдэл) эхлэлийн хугацааны интервал
- QRS-ийн хугацаа: ховдолын булчингийн деполяризацийн хугацаа
- QT интервал: ховдолын деполяризаци болон реполяризацийн хугацаа
- RR интервал: зүрхний ховдолын мөчлөгийн хугацаа (ховдолын агшилтын тоог илтгэгч)
- PP интервал: тосгуурын мөчлөгийн хугацаа (тосгуурын агшилтын тоог илтгэгч)
- 12 холболттой ЭКГ-ийн чиглэл
12 холболттой
ЭКГ нь 3 ортогонал чиглэлд зүрхний
цахилгаан идэвхижлийн талаарх spatial
мэдээллийг өгдөг гэдгийг санах нь чухал
юм.
- Баруун ↔ Зүүн
- Дээд ↔ Доод
- Урд ↔ Ар
12 холболт
тус бүр нь доор дурьдсан шиг орон зайд
тодорхой чиглэлийг зааж байдаг. (RA-баруун
гар, LA-зүүн гар, LF-зүүн
хөл)
- Хоёр туйлт мөчдийн холболтууд (фронтал хавтгайд дүрсэлнэ)
- I холболт: RA (-)-аас LA (+) руу (Баруунаас зүүн чиглэлд буюу хажуугийн)
- II холболт: RA (-)-аас LF (+) руу (Дээрээс доош чиглэлд)
- III холболт: LA (-)-аас LF (+) руу (Дээрээс доош чиглэлд)
- Хүч нэмэгдүүлсэн нэг туйлт мөчдийн холболтууд (фронтал хавтгайд дүрсэлнэ)
- aVR холболт: RA (+)-аас [LA болон LF] (-) руу (Барууны)
- aVL холболт: LA (+)-аас [RA болон LF](-) руу (Зүүний)
- aVF холболт: LF (+)-аас [RA болон LA](-) руу (Доод)
- Нэг туйлт (+) цээжний холболтууд (горзинтал хавтгайд дүрсэлнэ)
- V1, V2, V3 холболтууд: (Ардаас урагшаа чиглэлд)
- V4, V5, V6 холболтууд: (Баруунаас зүүн чиглэлд буюу хажуугийн)
Анхаар:
Эйнтховений гурвалжин: фронтал хавтгайн
6 холболт тус бүр сөрөг болон эерэг
чиглэлтэй байна (+ болон –
тэмдэгээр тэмдэглэсэн).
Энд I холболт нь
чиглэлийн хувьд баруун↔зүүн
байдгийг (aVR болон aVL холболт руу бага
зэрэг тархсан) мэддэг байх нь чухал. Мөн
aVF холболт нь
чиглэлийн хувьд дээрээс↔доош
чиглэлтэй (II болон III холболтууд руу
бага зэрэг тархсан) байдаг.
Дээрхи
зурагт фронтал хавтгайн холболтуудыг
дүрсэллээ.
4 болон 5-р
хавирга завсар дахь цээжний электродуудын
байрлалыг харуулав
V1: Баруун
талд 4-р хавирганы завсарт
V2: Зүүн
талд 4-р хавирганы завсарт
V3: V2
болон V4-ийн
дунд
V4:
Эгэмийн дунд шугамаар 5-р хавирганы
завсарт
V5: Суганы
урд шугамаар V4
холболттой харалдаа
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team