Health News from Medical News Today


Tuesday, January 3, 2012

Бамбайн хордлого - Тиреотоксикоз

Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй хөдөлгөөн илрэх, сэтгэл санаа тогтворгүйтэх, дэмийрэх, бие загатнах, биений юм ирэх нь багасах (олигоменоррей) нь үргүйдэлийн шалтгаан болж болно.
 
Шинж тэмдэг: Зүрхний цохилт, тосгуурын фибрилляци, биеийн захын хэсгүүд халуун байх, жижиг чичиргээ, гарын алга улайх, үс шингэрэх, зовхи арагш татагдах (эмчийн гарыг дагуулан өвчтөн доошлуулан харахад нүдний зовхи арагш татагддаг). Хэрэв цусны даралтбол феохромоцитома байж болохыг анхаар. 
Грейвсийн өвчний үеийн нэмэлт шинжүүд: нүд бүлтийх (экзоофтальм); бамбайн шуугиан (хэт идэвхижсэн бамбай булчирхай дээр чагнахад шуугиан сонсогдох. Энэ нь цусны урсгал нэмэгдсэнээс улбаатай), офтальмоплеги, витилиго, претибиал микседем (гадна талын шагайнаас дээш хаван төст хавдах, микседем гэдэг нэр томьёо энд маргаантай); бамбайн acropachy (бамбайн аутоиммун өвчний дээд илрэл, хурууны үзүүр бөмбөрийн цохиур мэт болох, гар хөлийн хуруу хавдаж өвдөлттэй байх, мөчдийн яснуудад периостийн урвал үүсэх).   

 
Сорилууд
TSH, чөлөөт Т3 ба чөлөөт Т4Хэрэв бамбайн цочмогдуу үрэвсэл байж магадгүй гэж сэжиглэж байгаа бол, эсвэл нэг зангилаат/тархмал олон зангилаат бахуу; бамбайн аутоэсрэгбие илрүүлэх бол бамбайн скан хийнэ. Хэрэв офтальмопати байвал харааны талбай, харах чадвар ба нүдний хөдөлгөөнийг шалгана. Зовхи бүрэн хаагдаж байна уу? Хэрэв үгүй бол кератопати үүсэх эрсдэлтэй (тусламж шаардлагатай).  

Шалтгаан
Грейвсийн өвчин
30-50 насныхан дунд элбэг тохиолдоно. Удамшлын нөлөөлөл C:X9:1. TSH-рецепторын эсрэгбие (нүдний аутоэсрэг төрөгчтэй харилцан үйлчилдэг) тодорхойлогдоно. Бамбай тархмалаар томорно. Нормохромын нормоцитын цус багадалт, улаан эсийн тунах хурдСа2+ , элэгний үйл ажиллагааны сорил, мөн 1-р хэлбэрийн чихрийн шижин, витамин В12 ба фолийн хүчлийн дутлын цус багадалт (хорон цус багадалт) хавсарч байгаа эсэхийг ажигла. Өвчтөн ихэвчлэн гипертиреозын байдалтай байх боловч гипо-, эутиреоид байдалтай байж, эсвэл цаашдаа шилжиж болно.   

Хордлогот аденома: 
Энэ тохиодолд Т3 ба Т4 ялгаруулдаг зангилаа бий болсон байна. Скан шинжилгээнд зангилаа “hotspot(радиоидэвхит бодисын хуримтлал ихтэй цэг) байх ба булчирхайн бусад хэсэг дарангуйлагдсан байна. 

Олон зангилаат хордлогот бахуу: 
Настай хүмүүст илрэх тиреотоксикозын түгээмэл тохиолдох шалтгаан юм (иод дутагдалтай газарт ч адил). Тиреотоксикозыг эмчилж радио идэвхит иод , эсвэл мэс заслын эмчилгээг заалтаар хийнэ. Дарагдлын шинж илрэх үед, хоруу явцад шилжих эрсдэлийн үед эсвэл гоо сайханы хэлбэр алдагдвал мэс засал эмчилгээ хийх заалттай.  

Цочмогдуу (de Quervam-ийн) тиреоидит: 
Аяндаа эдгэдэг, өвдөлттэй бахуу. УЭТХСкан шинжилгээнд радио идэвхит иодын шингээлт илрэхгүй. Шалтгаан: тодорхойгүй, удамшлын өртөмтгий байдлын дээр нэмэгдээд вирусын халдвар байж болно.  

Бамбайн фолликуляр карцинома:  
Үйл ажиллагаа ихэссэн үсэрхийлэл байж болно. 

Хориокарцинома:  
Өндгөвчний бахуу(struma ovarii): (бамбайн эд агуулсан өндгөвчний тератома).  

Эмүүд: 
Амиодарон, литиум (Т4нь элбэг); Li+ эсийн хариу өгөх чадварыг алдуулж гипертиреодизмыг далдалж болно (. .Li+ зогсооход аюул ил гарч ирнэ).  

Гадаад орчны иодууд:  
Тодотгогч бодис, халдваргүйжүүлэгч, хүнсний бохирдол.  

Эмчилгээ
  1. Эмийн эмчилгээ: Түр зуур шинж тэмдгийг хянах: пропранолол 40мг/6ц уух. Бамбайг дарангуйлах карбимазол 15-40мг/24ц-аар 4 долоо хоног уух, 1-2 сар тутам бамбайн үйл ажиллагааны шинжилгээг хийж түүний дагуу тунг аажмаар бууруулна. 15мг/24ц –барих тунгаар 12-18 сарын турш хэрэглээд зогсооно. >50% нь дахидаг; хэрэв биеэр тууралт гарах, хоолой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрвэл зөвлөгөө авахыг сануулна. Карбимазол хэрэглэсэн 0.03%-д нь агранулоцитоз илэрдэг; бусад гаж нөлөө нь: тууралт, толгой өвдөх, үс халзрах, бие загатнах, шарлалт. Альтернатив сонголт: пропилтиоурацил.  
  2. Бүрэн бус тиреодэктоми: төвөнхийн рекуррент мэдрэл ба бамбайн ойролцоох булчирхайг гэмтээх эрсдэлтэй. Мэс заслын дараа өвчтөн гипо-, эсвэл гипертиреоид байдалтай байж болно. 
  3. Радио идэвхит иод (I131): Эутиреоид хүртэл эмчилгээг давтан хийж болох боловч олонхи өвчтөнүүд эцсийн үр дүнд гипотиреоид байдалд ордог. Идэвхтэй явагдаж байгаа Грейвсийн өвчний үед болгоомжтой хэрэглэнэ, Залуу эмэгтэйчүүдэд удаан хугацаанд хэрэглэхгүй байх эсрэг заалттай.  
  4. Жирэмсэн ба нярайд: Нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай.
Хүндрэл
Зүрхний дутагдал (бамбайн хордлогын кардиомиопати), гүйлсэн булчирхайн үрэвсэл, тосгуурын фибрилляци (~25%-д нь илэрдэг, гипертиреодизмыг хянах замаар эмчилнэ; эсрэг заалтгүй бол варфарин хэрэглэнэ, 40%-д нь эмболи үүсдэг). Түүнчлэн: Яс сийрэгжих; хөх ургах; тиреоид криз, офтальмопати

Эх сурвалж: 
Oxford Handbook of Clinical Medicine, 6th edition, Endocrinology > Thyroid and Parathyroid disease > Hyperthyroidism, Thyrotoxicosis

1 сэтгэгдэл:

Conley Tiffany said...

Традиционный травник, доктор Джекаво, вылечил мой ВИЧ и диабет. Я принимал антиретровирусные препараты в течение 10 лет. Я страдал от боли, пока не наткнулся на доктора Джекаво в одном блоге. Я написал ему электронное письмо, рассказав о своем ВИЧ-статусе и местонахождении. Я все ему объяснил, и он сказал, что бояться нечего, что он меня вылечит, он дал гарантию. Он попросил меня оплатить стоимость лекарств, чтобы я выразил свою благодарность после выздоровления. Я так и сделал, и собираюсь оставить отзыв о его целебных травах, чтобы все, кто страдает ВИЧ и другими заболеваниями, могли увидеть результаты работы доктора Джекаво. Я получил его травяные лекарства через курьерскую службу EMS, и они были доставлены на мою почту в течение 5 рабочих дней. Доктор Джекаво — честный человек, и я благодарен ему за его работу. Моя бабушка позвонила ему, чтобы выразить свою благодарность, и остальные мои друзья тоже. Для меня большая радость, что я больше не принимаю таблетки, и этот толстый живот — просто кошмар. Вы поймете, о чем я говорю, если у вас была такая же проблема, как у меня, но не сейчас. Я здорова и свободна от зависимости. Огромное спасибо доктору Джекаво Хербалу. У меня есть и его календарь, который он мне недавно прислал. Он лечит всевозможные болезни, такие как рак, слабая эрекция, удаление бородавок, ВПЧ, герпес, болезнь Альцгеймера, болезнь Бехчета, болезнь Крона, болезнь Кушинга, сердечная недостаточность, рассеянный склероз, гипертония, фибромиалгия, ВИЧ, гепатит В, воспаление печени/почек, эпилепсия, рак крови, рак простаты, колоректальный рак, рак головного мозга, рак легких, бесплодие, болезнь Паркинсона, рак легких, рак молочной железы, макулярная дегенерация, сердечно-сосудистые заболевания, заболевания легких, увеличение простаты, болезнь Альцгеймера, деменция, миома, диабет, дермия, а также помогает вернуть бывшего возлюбленного. Его контактная информация: drjekawo@gmail.com. Или свяжитесь с доктором Джекаво через его веб-сайт www.drjekawo.com.

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив