Health News from Medical News Today


Saturday, January 7, 2012

Биомаркерийн шинжилгээ зүрхний дайрлагын оношлогоог ач холбогдол өгөхүйц хурдасгана

JAMA сэтгүүлийн 12 сарын дугаарт нийтлэгдсэн судалгаанд үндэслэн цээжний өвдөлттэйгөөр яаралтай тусламжийн хэсэгт хүргэгдсэн өвчтөнүүдэд тропонин I, булчингийн эд дэхь уургууд зэрэг биомаркеруудын түвшинг одоо хэрэглэж буй болон шинээр бий болгосон өндөр мэдрэг тропонин илрүүлэлтийг ашиглан тогтоосноор зүрхний дайрлага гэсэн оношийг үгүйсгэх боломжтой гэжээ. Өвчтөнийг эмнэлэгт хүргэснээс 3 цагийн дараа биомаркеруудын түвшин өөрчлөгдөх нь зүрхний дайрлага гэсэн оношийг батлахад ихээхэн ашиг тустай байдаг ажээ. 

Цээжний хурц өвдөлт нь өвчтөнүүд яаралтай тусламжийн хэсэгт хандах хамгийн түгээмэл шалтгаан болдог. Судлаачдын бичсэнээр:

"Миокардийн ишемитэй байж болох дунд болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг эрт илрүүлэх нь амин чухал байдаг. Учир нь ингэснээр эрт үед, эрчимтэй эмчилгээ явуулахад ихээхэн ашиг тустай. Олон улсад мөрдөгдөж буй зөвшилцөлөөр бол миокардийн шигдээсийг тогтоох, миокардийн шигдээс гэж оношлохдоо голчлон зүрхний тропонины түвшин 99%-иар нэмэгдэх буюу хугацааны туршид нэмэгдэж, буурч өөрчлөгдөх дээр үндэслэж байна" гэжээ. 

Судлаачид тун саяхан өндөр мэдрэг тропонин илрүүлэлтийг бий болгосон ба энэхүү арга нь нийт хүн амын 50%-д нь тропонины түвшинг аюулгүй үнэлэх боломж олгож байжээ. Энэхүү илрүүлэлт нь организм дахь эмийн идэвхижил болон биохимийн молекулыг шинжлэх, хэмжих молекул биологийн процедур юм. Судлаачдын бичсэнээр: 

"Шинэ өндөр мэдрэг илрүүлэлтийг ашиглан цочмог тохиолдолуудад маш бага хэмжээнд буй тропонины түвшинг үнэн магадтай илрүүлэх нь өдөр тутмын эмнэлзүйн практикт шаардлага болон тавигдаж болох юм" гэжээ. 

Германы Хамбургийн Их Сургуулийн Зүрхний Төвийн Till Keller, M.D. болон түүний багийнхан шинээр бий болгосон өндөр мэдрэг тропонин I (hs TnI) илрүүлэлт болон одоо хэрэглэж буй тропонин I (c TnI) илрүүлэлтийн оношлогооны гүйцэтгэлийг харьцуулж үзсэн байна. Тэд мөн зүрхний дайрлагыг онолох үед гарах дараалсан өөрчлөлтүүд шинжилж үзжээ. Судлаачид зүрхний дайрлага юмуу цээжний бах зэрг цочмог титмийн хамшинжтэй гэж сэжиглэгдэж Герман дахь цээжний өвдөлтийн хэсэгт 2007-2008 онуудад хандсан нийт 1818 өвчтөнийг судалсан ба hsTnI болон cTnI зэргийг багтаасан 12 биомаркерийг хэвтэх үед, хэвтсэнээс хойшхи 3 болон 6 цагуудад хэмжиж үзжээ. 

Эмнэлэгээс гарах үед 413 өвчтөн (22.7%) эцсийн байдлаар цочмог миокардийн шигдээс гэж оношлогдсон байна. Судлаачид hsTnI болон cTnI нь хоёул цочмог миокардийн шигдээс бүхий өвчтөнийг илрүүлэхэд бусад оношлогооны маркеруудаас илүү байгааг тогтоожээ. 

Хэвтэх үед хийгдсэн hsTnI-ийн илрүүлэлт (99%-иар нэмэгдсэн тохиолдолыг эерэг гэж авсан)-ээр гарсан  өөрчлөлтүүд нь 82.3% мэдрэг байсан ба сөрөг урьдчилсан үзүүлэлт (NPV) 94.7% байжээ. Харин 3 цагийн дараа hsTnI илрүүлэлт нь 98.2% мэдрэг, NPV 99.4% байсан. 99%-иар нэмэгдсэн тохиолдолыг эерэг гэж үзэн hsTnI-ийг cTnI-тай харьцуулахад мэдрэг байдал болон NPV-ийн хувьд ижил буюу эмнэлэгт хэвтэх үед мэдрэг байдал 79.4%, NPV 94.0%, 3 цагийн дараа мэдрэг байдал 98.2%, NPV 99.4% байжээ. 

Судлаачдын бичсэнээр:

"99%-иар нэмэгдсэн тохиолдолыг эерэг гэж авч үзэн эмнэлэгт хэвтэх үеийн болон 3 цагийн доторхи тропонины концентрацийн дараалсан өөрчлөлтийг харьцуулахад hsTnI-ийн эерэг урьдчилсан үзүүлэлт (цочмог миокардийн шигдээс гэж батлах) эмнэлэгт хэвтэх үед 75.1% байсан бол 3 цагийн дараа 95.8% болж нэмэгдэж байв. Харин cTnI-ийн хувьд энэхүү үзүүлэлт эмнэлэгт хэвтэх үед 80.9% байсан бол 3 цагийн дараа 96.1% болж нэмэгдэж байв. 

Цээжний өвдөлт үүссэнээс хойшхи нэг цагийн дотор бага мэдрэгшил бүхий уламжлалт тропонин илрүүлэлтийн дутагдалтай тал нь миокардийн шигдээсийн оношлогоонд эрт үеийн биомаркер гэх мэт янз бүрийн үнэлгээ хийхэд хүргэж байна. Бидний судалгаагаар hsTnI-ийн оношлогооны талаарх мэдээлэл өөр бусад бүх маркеруудийг дангаар үзсэнээр илүү байсан" гэжээ. 
Тэд цааш нь:
"Миокардийн шигдээс сэжиглэгдсэн өвчтөнүүдэд hsTnI болон cTnI илрүүлэлтийг хэрэглэх нь оношлогооны мэдээллийн хувьд ашиг тустай. hsTnI болон cTnI-ийг яаралтай тусламжийн хэсэгт ирсэнээс хойш 3 цагийн дараа 99%-иар нэмэгдсэн тохиолдолыг эерэг гэж авч үзэн хэрэглэхэд NPV-ийн утга 99%-иас дээш байх боломжтой. Энэ нь миокардийн шигдээс гэсэн оношийг ямар нэг аюулгүйгээр үгүйсгэх боломж олгодог. hsTnI болон cTnI-ийн концентрацийн эмнэлэгт хэвтсэнээс хойшхи 3 цагт гарах харьцангуй өөрчлөлтийг эмнэлэгт хэвтэх үеийнхтэй хавсарч хэрэглэх нь өвөрмөц байдлыг нэмэгдүүлэх ба миокардийн шигдээс гэсэн оношийг эрт үед нарийвчлалтай тавих боломжийг хөнгөвчилж өгнө" гэжээ. 

Эх сурвалж: 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив