Health News from Medical News Today


Monday, January 2, 2012

Таргалалтаар өдөөгдсөн тархины өөрчлөлт нь жингээ хянах хэцүү байдгийн шалтгаан байж болно

Таргалалтын үр дүнтэй эмчилгээнд тулгарч буй хамгийн том саад тотгор бол хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнөөр олж авсан жин хасалт эргэж хэвэндээ орох хандлагатай байдагт оршдог. Энэ нь физиологийн шалтгаанаас улбаатай байж болох тухай баримт нотолгоонууд улам бүр нэмэгдсээр байна. Тун саяхан Австралийн судлаачдын бүтээлд дурьдагдсанаар их хэмжээний жин хасалтын дараа хоолны дуршилыг зохицуулагч дааврууд хоолны дуршилыг нэмэгдүүлэх түвшинд дахин хүрдэг ажээ.  

Энэхүү шинэ судалгаа Journal of Clinical Investigation сэтгүүлийн 12 сарын 27-ны дугаарт нийтлэгдсэн ба цааш цаашдын баримт нотолгоо шаардлагатай байгаа юм. Ахлах автор болох Вашингтоны Их Сургуулийн анагаах ухааны профессор Dr. Michael W. Schwartz болон түүний багийнхан хоолны дэглэмээр өдөөгдсөн таргалалт бүхий мэрэгч болон хүнд жингийн хяналтыг зохицуулж байдаг тархины хэсэгт хэрхэн бүтцийн өөрчлөлт гардагийг тайлбарлажээ.

Гипоталамус нь биемахбодийн олон үйл ажиллагааг, тэр дундаа даавар болон нейрон юмуу мэдрэлийн эсүүдийн хоорондох иж бүрдэл харилцан үйлчлэлээр зохицуулагддаг биеийн жинг хянадаг тархины жижигхэн, вандуй хэлбэрийн хэсэг юм. Судлаачдын итгэлтэй байгаагаар таргалалт бүхий олонхи хүмүүсийн гипоталамус дахь эдгээр харилцан үйлчлэл нь их хэмжээгээр жин хаяхаас сэргийлж байдаг гэж үзсэн ба нейроэндокринологичид үүнийг үндсэн механизм гэж үзэн судалгаа шинжилгээний голлох обьект болгож байгаа юм. 


Schwartz-ийн хэвлэлийнхэнд хэлснээр:


"Жин нэмэгдэлтийг биологийн хувьд тайлбарлахын тулд энэ салбар дахь судлаачид энергийн тэнцвэрийг хянаж байдаг тархины мэдрэлийн сүлжээнд бий болсон суурь өөрчлөлтүүдэд анхаарах хэрэгтэй. Бидний нээлт юун түрүүнд энэ мэт бүтцийн өөрчлөлтийн талаарх шууд баримт нотолгоо шаардлагатай байгааг харуулж байгаа юм" гэжээ. 


Schwartz болон түүний багийнхан өндөр өөх тос бүхий хоолны дэглэм хулгана болон хархнуудын тархийг тарган байх чиглэл рүү зохион байгуулдаг гэж үзсэн байна.


Тэд эдгээр амьтадын амьдралын нэлээн эрт үед мэрэгчидийн гипоталамусын өвөрмөц хэсэгт (гипоталамусын нуманцар бөөм - hypothalamic arcuate nucleus) удаан үргэлжлэх тархины гэмтэл үүсдэгийг тогтоожээ. Тархины сканыг ашигласнаар судлаачид таргалалттай хүмүүсийн тархины дээрхитэй адил хэсэгт ижил төрлийн гэмтэл байгааг илрүүлсэн байна. 


"Мэрэгчидэд илэрсэн эдгээр мэдээ мэдээллүүд нь таргалалттай хүмүүсийг MRI-аар үнэлэхэд гипоталамусын дунд-суурь (mediobasal)-ийн хэсэгт глиоз (төв мэдрэлийн системийн гэмтсэн хэсэг дэхь астроцитийн пролифераци) нэмэгдсэн байгаатай дүйж байгаа юм" гэжээ. 


Schwartz-ийн цохон тэмдэглэснээр эдгээр нээлтүүд нь шалтгаан болон үр нөлөөг баталж чадахгүй бөгөөд тархины гэмтэл нь биемахбод жингийн илүүдлээ хамгаалах шалтгаан болдог гэж хэлж чадахгүй боловч "тулгараад буй асуудлыг тайлбарлахад биеийн жинг хянах үүрэг бүхий гипоталамусын үндсэн хэсэг өөрчлөлтөд өртдөг гэдгийг биет нотолгоо болж чадна" гэжээ.
Энэхүү сэтгүүлийн ижил дугаарт нийтлэгдсэн өөр нэгэн судалгаанд Бостоны Beth Israel Deaconess Medical Center-ийн эмч, ахлах автор Dr Jeffrey Flier-ээр удирдуулсан судлаачдын хоёрдугаар багийнхан хулганы гипоталамус дахь мэдрэлийн эсүүдийн эргэн солигдолт таргалалтын улмаас дарангуйлагдсан байдгийг тогтоожээ.


Эх сурвалж: 
Obesity-Induced Brain Changes May Be Reason Weight Control Is So Hard

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив