McGraw-Hill-ээс гаргадаг USMLEasy нь 1 болон 3-р шатны шалгалтын асуултуудыг судлах, асуултууд дээр дадлага хийх, шалгалтын өгөх чадвараа сайжруулахад зориулсан USMLE™ хэлбэрийн нийт 25000+ онлайн асуултуудын сан бүхий хувь хүн өөрийгөө үнэлэх онлайн систем юм.
Дэлхий даяар USMLE шалгалтанд бэлдэгчид энэхүү онлайн USMLEasy системийг ашигласнаар өөрсдийн тест бөглөх онолын мэдлэг, дадлага туршлага, чадвар зэргээ тогтмол, тасралтгүй сайжруулах боломжийг олж авч байдаг юм. Жил бүрийн USMLE шалгалтад USMLEasy системийг ашигласан шалгуулагчид тогтмол амжилттай үр дүнд хүрдэг билээ.
www.imedinfo.org сайтын хамт олон уншигч, хэрэглэгч та бүхэндээ USMLEasy системийг эх хэл дээрээ уншиж танилцах, чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлсэн USMLE quiz буланг хүргэж байгаадаа баяртай байна. Ингэснээр бид эх хэл дээрээ тасралтгүй шинэчлэгдэж байх USMLE асуултын сан бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.
Бид USMLE quiz буланд тавигдаж буй асуултуудыг USMLEasy албан ёсны сайтаас тодорхой төлбөртэй авч нийтэлдэг тул эхний 100 асуулт бүрдэх хүртэл хэрэглэгч хэн бүхэнд нээлттэй, туршилтын журмаар ажиллах юм. Түүнээс хойш тодорхой төлбөртэйгөөр өдөр бүр 3 доошгүй, бүрэн хэмжээний тайлбар бүхий шинэ асуулт тавигдаж байх болно.
Энэ хугацаанд бид follow хийсэн эхний 10 хэрэглэгчид 3 сарын турш USMLE quiz буланг үнэ төлбөргүй ашиглах боломж олгож байгаа тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Та бүхэн бидэнд өөрсдийн санал хүсэлтээ сэтгэгдэл, мэйл хэлбэрээр илгээж байхыг хүсье.
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team