Улаан дарсыг эс тооцвол архины байнгын хэрэглээ нь хөхний хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин улаан дарсыг дунд зэргийн хэмжээтэй тогтмол хэрэглэх нь үүний эсрэг үр нөлөө үзүүлдэг гэж Лос-Анжелес дахь Cedars-Sinai Medical Center-ийн судлаачид Journal of Women's Health сэтгүүлд мэдээлжээ. Судлаачид улаан усан үзэмний үр болон хальсан дахь химийн бодис цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд эстрогений түвшинг бага зэрэг бууруулж, тестостероныг нэмэгдүүлдэг гэж тайлбарласан байна.
Судлаачдын цохон тэмдэглэснээр зөвхөн улаан дарс төдийгүй улаан усан үзэм ашиг тустай хольцийг агуулдаг гэжээ. Тэд эмэгтэйчүүд архины төрлийн ундаа хэрэглэх үедээ улаан дарсыг сонгож байх нь зүйтэй бөгөөд дээр дурьдсан усан үзэмнээс гаргаж авсан дарсыг сонгож байх нь илүү дээр гэжээ.
Энэхүү судалгаа нь бүх төрлийн архины төрлийн ундааны хэрэглээ эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээх нийтлэг тархсан ойлголттой зөрчилдөж байгаа юм. Учир нь архи нь эстрогений түвшинг нэмэгдүүлж ингэснээр хорт хавдарын эсүүдийн ургалтыг нэмэгдүүлдэг.
Хэдий тийм ч судлаачид цэвэршилтийн өмнөх насны эмэгтэй ойролцоогоор нэг сарын турш орой бүр 8 унци улаан дарс хэрэглэснээр эстрогений түвшинг бууруулж, тестростероныг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Тэд өөр бүлгийн эмэгтэйчүүдэд ижил байдлаар туршиж үзсэн ба ингэхдээ тэдэнд цагаан дарс хэрэглүүлсэн боловч дээрхитэй адил үр дүн гараагүй ажээ.
Дунд зэргийн хэмжээтэй архи хэрэглэдэг эмэгтэйчүүд өөрсдийн сонголтыг эргэн харахыг судлаачид санал болгосон байна.
Судлаач Chrisandra Shufelt, MD хэлэхдээ:
"Хэрэв та оройн хоолондоо хундага дарс хэрэглэдэг байсан бол та хундага улаан дарсны талаар бодолцож үзээрэй. Ингэснээр таны эрсдэл өөрчлөгдөх болно" гэжээ.
Жил бүр АНУ-д 230,000 хөхний хорт хавдар шинээр оношлогддог нь энэ улс дахь эмэгтэйн хорт хавдарын тэргүүлэх хэлбэр болж байгааг судлаачид дурьджээ. 2011 онд ойролцоогоор 39,000 насанд хүрсэн эмэгтэй хөхний хорт хавдарын улмаас нас барсан гэж Америкийн Хорт Хавдарын Нийгэмлэг дурьдсан байна.
Судалгаанд цэвэршилтийн өмнөх насны 36 эмэгтэй оролцсон ба тэднийг санаандгүй байдлаар дараах 2 бүлэгт хуваасан.
- Улаан дарс хэрэглэх бүлэг (Cabernet Sauvignon)
- Цагаан дарс хэрэглэх бүлэг (Chardonnay)
Сарын турш тэд өөрсдийн сонгогдсон бүлгийн дарсыг орой бүр 8 унцийг хэрэглэж байсан. Хоёрдугаар сараас тэд эхний сард цагаан дарс хэрэглэж байсан бүлэг хоёр дахь сард улаан дарс хэрэглэх байдлаар сольсон байна. Судалгаанд оролцогч бүрээс 4 удаа цусны шинжилгээ авсан ба ингэхдээ сар тус бүрт 2 удаа авч дааврын түвшинг шинжилжээ.
Судлаачид улаан дарсны ямар найрлага ароматаза дарангуйлагчтай адил үйлдэлтэй болохыг тогтоохыг хичээжээ. Ароматаза дарангуйлагч нь ароматаза энзимийг дарангуйлдаг эм бөгөөд энэхүү энзим нь эстрогений түвшинг зохицуулж байдаг. Ароматаза дарангуйлагчдыг хөхний хорт хавдарын эмчилгээнд хэрэглэдэг.
Судлаачид хавдарын үүдэл эсийн ургалтыг өдөөдөг эстрогений түвшинг улаан дарс бууруулдаг болохыг илрүүлсэн байна.
Судлаач Glenn D. Braunstein, MD тайлбарлахдаа цагаан дарс (цагаан усан үзэм) улаан дарс (улаан усан үзэм)-д байдаг шиг хамгаалах элементгүй боловч энэ нь цагаан дарс хөхний хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж гарцаагүй тогтоосон хэрэг биш гэж тайлбарлажээ:
Braunstein хэлэхдээ:
"Улаан усан үзэмний хальс болон үрэнд агуулагддаг химийн бодис нь цагаан усан үзэмд тодорхойлогддоггүй" гэжээ.
Braunstein-ий нэмж хэлэхдээ улаан дарс хөхний хорт хавдарын эрсдэлийг бууруулахад хэрхэн яаж хамгаалдаг талаар томоохон судалгаа шаардлагатай байгаа юм гэжээ.
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team