Frank G. Yanowitz, MD
Professor of Medicine
University of Utah School of Medicine
Professor of Medicine
University of Utah School of Medicine
Энэхүү арга зүйг бүх 12 холболттой ЭКГ-г уншихад зөвлөж байна. Бодит үзлэг шиг эдгээр стандартчилагдсан шат дараалсан алхамуудыг хэрэглэснээр ЭКГ дээрх эмнэлзүйн чухал ач холбогдол бүхий ямарваа эмгэг өөрчлөлтүүдийг анзааралгүй өнгөрөхөөс сэргийлэх юм. Энэхүү бүлгийн хүрээнд 6 үндсэн сэдвийг авч үзсэн болно.
- Хэмжигдэхүүнүүд
- Хэмнэлийн анализ
- Сэрэл дамжуулалтын анализ
- Шүдний хэлбэрийг тайлбарлах
- ЭКГ-ийн тайлбар
- Урьд өмнөх ЭКГ-тэй харьцуулах (хэрэв байгаа бол)
1. Хэмжигдэхүүнүүд (ихэвчлэн фронтал хавтгайн холболтууд дээр хийгддэг)
- Зүрхний цохилт (хэрэв ялгаатай тохиолдолд тосгуур болон ховдолынх гэж тус тусад нь тайлбарлана)
- PR интервал (Р шүдний эхлэлээс QRS бүрдэлийн эхлэл хүртэл)
- QRS хугацаа (хамгийн тод дүрслэгдсэн QRS-ийн өргөн)
- QT интервал (QRS бүрдэлийн эхлэлээс Т шүдний төгсгөл хүртэл)
- Фронтал хавтгай дахь QRS бүрдэлийн тэнхлэг (“Тэнхлэгийг хэрхэн тодорхойлох вэ?” хэсгийг үзнэ үү)
Хэвийн болон эмгэг өөрчлөл бүхий хэмжигдэхүүнүүдийг тайлбарлахад зориулагдсан “ЭКГ-ийн хэмжигдэхүүнүүдийн эмгэг өөрчлөлт (4-р бүлэг)” хэсгийг үзнэ үү
2. Хэмнэлийн анализ
- Суурь хэмнэлийг тайлбарлах ("хэвийн синусын хэмнэл”, “тосгуурын фибрилляци” г.м)
- Хэрэв илэрсэн бол нэмэлт хэмнэлийг тодорхойлох (“PVCs”, “PACs” г.м)Б
- Бүх хэмнэлүүд тосгуураас, AV зангилаанаас, ховдолоос үүсэлтэй эсэхийг анхаарах
Хэм алдагдлыг тайлбарлахад зориулагдсан “ЭКГ-ийн хэмнэлийн эмгэг өөрчлөлтүүд (5-р бүлэг)” хэсгийг үзнэ үү.
3. Сэрэл дамжуулалтын анализ
- Хэвийн сэрэл дамжилт нь хэвийн сино-атриал (SA), атрио-вентрикуляр (AV) болон интравентрикуляр (IV) дамжуулалт гэсэн дараалалтай байна
Зурагт хэвийн зүрхний сэрэл дамжуулалтын системийг харуулжээ
- Хэрэв илэрсэн бол доор дурьдсан сэрэл дамжуулалтын эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлно
- SA хориг (6-р бүлэг): Хоёрдугаар зэргийн (I хэлбэрийн, II хэлбэрийн)
- AV хориг (6-р бүлэг): Нэгдүгээр зэргийн, хоёрдугаар зэргийн (I хэлбэрийн, II хэлбэрийн), гуравдугаар зэргийн
- IV хориг (6-р бүлэг): Гиссийн багцийн, фасцикуляр болон өвөрмөц бус хоригууд
- Сэрэл гаргалтын хориг (exit block - кардиологийн салбарт аль нэг өвөрмөц хэсгээс [жишээ нь синусын зангилаанаас] гарсан сэрэл хүрээлж буй эдүүддээ дамжихгүй саатахыг хэлдэг): эктоп хэм үүсгэгч (пейсмейкер) байрлалаас алсад байрлах хориг
Сэрэл дамжуулалтын эмгэг өөрчлөлтийг тайлбарлахад зориулсан “Сэрэл дамжуулалтын эмгэг өөрчлөлт (6-р бүлэг)” хэсгийг үзнэ үү
- Шүднүүд ямар харагдаж буйг, дэс дарааллын дагуу шүд тус бүрт, эмгэг өөрчлөлт тус бүрийг үнэлэхийн тулд 12 холболттой ЭКГ-д нарийн анализ хийнэ. Р шүд, QRS бүрдэл, ST сегмент, T шүд мөн түүнчлэн U шүдийг мартаж болохгүй.
- Р шүд (7-р бүлэг): Хэтэрхий өргөн байна уу, хэтэрхий өндөр байна уу, сэжиг бүхий (эктоп голомтоос үүдэлтэй) байна уу г.м
- QRS бүрдэл: Эмгэг Q шүд (9-р бүлэг), хүчдэлийн эмгэг өөрчлөлт (8-р бүлэг)-ийг харна
- ST сегмент (10-р бүлэг): Эмгэг ST сегментийн элеваци болон депресс байгаа эсэхийг харна
- T шүд (11-р бүлэг): Эмгэг өөрчлөлт бүхий сөрөг Т шүд байгаа эсэхийг харна
- U шүд (12-р бүлэг): Илт цухуйсан юмуу сөрөг U шүд байгаа эсэхийг харна
- Энэ нь дээр дурьдсан анализуудад өгөх дүгнэлт юм. ЭКГ-г “хэвийн” эсвэл “эмгэг өөрчлөлттэй” гэх мэтчилэн тайлбарлана. Заримдаа хэрэв илэрсэн өөрчлөлтүүдэд итгэлтэй биш байвал “borderline-эргэлзээтэй” гэсэн ойлголтыг хэрэглэдэг. Бүх эмгэг өөрчлөлтийг жагсаана. Эмгэг өөрчлөлтүүдийг жагсаах жишээг доор харуулав:
- Доод ханын миокардийн шигдээс, цочмог байж магадгүй
- Хуучин урд-таславчийн миокардийн шигдээс
- Зүүн урд фасцикуляр хориг (LAFB)
- Зүүн ховдолын гипертрофи (LVH)
- Өвөрмөц бус ST-T шүдний эмгэг өөрчлөлт
- Ямар нэг хэмнэлийн эмгэг өөрчлөлт
Зүүн урд фасцикуляр хориг (LAFB)
Frank G.Yanowitz, M.D.
HR=72удаа/мин; PR=0.16сек; QRS=0.09сек; QT=0.36сек; QRS тэнхлэг = -70o (тэнхлэгийн зүүний хазайлт)
Хэвийн синусын хэмнэл, хэвийн SA болон AV сэрэл дамжуулалт, II, III, aVF холболтуудад rS илэрсэн.
Хэвийн синусын хэмнэл, хэвийн SA болон AV сэрэл дамжуулалт, II, III, aVF холболтуудад rS илэрсэн.
Тайлбар: Эмгэг өөрчлөлт бүхий ЭКГ: 1). Зүүн урд фасцикуляр хориг
6. Урьд өмнөх ЭКГ-тэй харьцуулах
Хэрэв өвчтөний картанд урьд өмнөх ЭКГ байвал одоогийн ЭКГ үүнтэй харьцуулж ямар нэг ач холбогдол өгөхүйц өөрчлөлт байгаа эсэхийг харна. Эдгээр өөрчлөлтүүд нь эмнэлзүйн менежментийн талаар чухал шийдвэр гаргахад хэрэгтэй байж болно.
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team