Health News from Medical News Today


Wednesday, December 1, 2010

ХДХВ/ДОХ-ын талаарх 10 баримт

ХДХВ/ДОХ нь дэлхий дээрх нийгмийн эрүүл мэндийн ихээхэн ач холбогдол бүхий анхаарал татсан асуудлуудын нэг байсаар байгаа бөгөөд ялангуяа дунд болон орлоготой орнуудад.

Ретровирусийн эсрэг эмчилгээнд гарсан сүүлийн үеийн ололт амжилтын ачаар ХДХВ эерэг хүмүүс одоо илүү удаан, эрүүл амьдрах боломжтой болоод байгаа билээ. 2009 оны эцэс гэхэд дунд болон бага орлоготой орнуудын 5,2 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээг хүлээн аваад байгаа юм. Хэдий тийм ч ретровирусийн эсрэг эмчилгээ хэрэгтэй байгаа ойролцоогоор 10 сая хүнд эмчилгээ авч чадалгүй байсаар байна.

ДЭМБ-ын зүгээс гишүүн орнуудтайгаа өвчний тархалтыг бууруулах, өвчлөлийн нөлөөллийг багасгах тал дээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажилласаар байна.

Энэхүү баримтуудад ХДХВ/ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, хэрхэн сэргийлэх болон эмчилгээний арга замуудыг тусгасан болно.

Friday, November 5, 2010

Австрали, Сидней дэхь гомосекс эрчүүдийн дундах залгиурын гоноррейн тархалт, шинэ тохиолдол болон эрсдэлт хүчин зүйл: HIV сөрөг, олон нийтэд суурилсан кохорт судалгаа

Abstract
Background

Залгиурын гоноррей нь гомосекс эрчүүдэд түгээмэл бөгөөд олон нийтийн дундах аногенитал халдваруудын тархалтад чухал байр суурь эзэлдэг.

Methods
Судалгааг 2003 оноос эхэлсэн ба бүх оролцогчид нь Сидней дэхь HIV сөрөг гомосекс эрчүүдийн дундахь Эрчүүдийн Эрүүл Мэнд кохорт судалгааны оролцогчид байсан. Жил бүр залгиурын гоноррейн скринингийг BD ProbeTec nucleic acid amplification (NAAT) шинжилгээгээр хийж нэмэлтээр porA сорилыг ашигласан болно. Оролцогчидын залгиурын гоноррей гэсэн оношийг ярилцлагуудын хооронд өөрөөр нь асуумж бөглүүлэх байдлаар тавьсан ба бэлгийн амьдралын талаарх нарийвчилсан мэдээллийг 6 сар тутам авч байсан.

Results
Нийт 1427 оролцогч оролцсоноос 65-д нь шинжилгээний үед явцад залгиурын гоноррейн халдвар оношлогдсон (шинэ тохиолдол 100 хүн-жилд 1.51, 95% итгэх интервал 1.19-1.93)-оос 7 халдвар нь суурь шинжилгээгээр тодорхойлогдсон (тархалт 0.57%, 95% итгэх интервал 0.23-1.17%). Шинжилгээний явцад оношлогдсон залгиурын гоноррейн халдварын бараг 85% нь хавсарсан аногенитал гоноррейгүй үед тохиолдож байв. Шинжилгээний явцад оношлогдсон болон өөрөө асуумж бөглөж оношлогдсон залгиурын гоноррейн халдвар нь (n=193) 100 хүн-жилд 4.45 (95% итгэх интервал 3.86-5.12) байсан. Олон хувилбарт анализаар халдварын шинэ тохиолдол нь залуу нас p-trend=0.001) болон олон тооны эрэгтэй хамтрагчтай байх (p-trend=0.002), гоноррейн хавьталтай байх (p<0.001)-тай холбоотой байжээ. Зөвхөн оро-анал сексийн зан үйл нь залгиурын гоноррейн шинэ тохиолдолтой холбоотой байлаа (p-trend=0.044).

Conclusions
Залгиурын гоноррейн дийлэнх нь хавсарсан аногенитал халдварын нотолгоогүй үед тохиолдож байна. Оро-анал секс болон залгиурын гоноррейн хоорондох холбоо хамаарал нь өргөн хүрээний сексийн дадал, зуршил нь гоноррейн дамжилт залгиурыг хамрахыг нөхцөлдүүлдэг байж болохыг баталж байна. Бэлгийн идэвхитэй амьдрал бүхий гомосекс эрчүүдэд залгиурт скрининг хийх нь аногениталь Neisseria gonorrhoeae-ийн тархалтыг бууруулахад чухал үүрэгтэй ажээ.

Эх сурвалж:
Prevalence, Incidence and Risk Factors for Pharyngeal Gonorrhoea in a Community-based HIV-negative Cohort of Homosexual Men in Sydney, Australia

Tuesday, December 1, 2009

ХДХВ/ДОХ-ын талаарх асуулт, хариулт


ХДХВ гэж юу вэ?

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь дархлаа тогтолцооны эсүүдийг халдварлуулж тэдгээрийн үйл ажиллагааг устгаж, алдагдуулдаг. Вирусын халдварын улмаас дархлаа тогтолцоо давшингуй муудаж улмаар дархлаа дутмагшилд хүргэнэ. Дархлаа тогтолцоо дутмагшилтай болсоноор өвчин эмгэг болон халдвартай тэмцэх үүргээ удаан биелүүлж чадахгүй болдог. Хүнд дархлаа дутмагшилтай холбоотой халдварыг оппортунист халдвар гэдэг ба учир нь эдгээр нь дархлаа тогтолцоо муудсаны улмаас давуу байдал олж авдаг байна.

ДОХ гэж юу вэ?

United States Centers for Disease Control and Prevention (CDC) болон European Centre for the Epidemiological Monitoring of AIDS (EuroHIV)-ийн тодорхойлсоноор дархлалын олдмол хомсдол (ДОХ) гэдэг нь шинж тэмдэг ажиглагдах нөхцөл байдал юм. ДОХ гэдгийг ХДХВ-ийн халдварын гүнзгийрсэн шатанд, ямар нэг оппортунист халдвар 20-иос дээш тохиолдсон юмуу ХДХВ хамааралт хавдар тодорхойлогдсон үед хэрэглэдэг.

ХДХВ хэрхэн дамждаг вэ?

ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал (вагинал болон анал) болон халдвартай хүнтэй аман секс хийх, бохирлогдсон цус юүлэх, бохир зүү, тариур болон бусад хурц үзүүртэй багаж хэрэгсэлээр дамжина. Энэ нь мөн жирэмсэн болон төрөх үед эхээс урагт болон хөхөөр хооллоход дамждаг.

ХДХВ-ийн халдвар бүхий хүнд ДОХ хэр хурдан бий болох вэ?

Энэ хугацаа хүн бүрт янз бүр байна. Эмчлээгүй тохиолдолд ХДХВ-ийн халдвар бүхий хүмүүсийн ихэнхэд нь ХДХВ хамааралт шинж тэмдэг 5-10 жилийн дотор бий болно. Хэдий тийм ч ХДХВ-ийн халдвар авсанаас хойш ДОХ-ыг оношилох хооронд 10-15 жил, заримдаа түүнээс удаан байна. Ретровирусийн эсрэг эмчилгээ нь халдвартай хүний вирусийн ачааллыг бууруулсанаар өвчиний явцыг удаашруулдаг.

Ямар түээмэл тохиолдох аминд аюултай оппортунист халдвар ХДХВ/ДОХ бүхий хүний амьдралд тохиолддог вэ?

Сүрьеэ нь жил бүр ХДХВ бүхий 250000 хүний амь насыг авч оддог. Энэ нь Африк дахь нийт ХДХВ бүхий хүмүүсийн үхлийн нэгдүгээрт орох шалтгаан ба дэлхий нийтээрх ХДХВ бүхий хүмүүсийн үхлийн тэргүүлэх шалтгаан болж байна. ХДХВ/Сүрьеэгийн явцыг бууруулахад эрүүл мэндийн тусламжийн 3 гол цөм стратеги амин чухал
• Идэвхитэй сүрьеэгийн тохиолдолын илрүүлэлтийг эрчимжүүлэх
• Урьдчилан сэргийлэх изониазид эмчилгээ
• Сүрьеэгийн халдварын хяналт

ХДХВ бүхий хэдэн хүн амьдарч байна вэ?

ДЭМБ болон UNAIDS-ийн тооцоогоор 2008 оны эцсээр ХДХВ бүхий 33,4 сая хүн амьдарч байна. Тухайн жил барагцаалбал 2,7 сая хүн шинээр халдвар авч, ДОХ-ын улмаас 2 сая орчим хүн нас барсаны 280000 нь хүүхдүүд байгаа юм. ХДХВ-ийн халдварын гуравны хоёр нь Африкийн суб-Сахарын бүсэд байна.

Сексээр дамжих ХДХВ-ийн эрсдэлийг хэрхэн хязгаарлах вэ?

• Секс хийх бүртээ эрэгтэй юмуу эмэгтэй бэлгэвчийг зөв хэрэглэх
• Нон-пенетратив секс
• Халдваргүй болон бусад эрсдэлт хүчин зүйлгүй хамтрагчдаа үнэнч байх
• Сексийг тэвчих

Эрэгтэйн хөвч таслалт нь ХДХВ дамжихаас урьдчилан сэргийлэх үү?

Сүүлийн үеийн судалгаанууд эрэгтэйн хөвч таслалт нь сексээр ХДХВ авах эрсдэлийг бууруулдаг гэж үзэж байна. Хэдий тийм ч энэ нь 100% үр дүнтэй биш бөгөөд хөвчөө таслуулсан эрчүүд нь халдварлагдаж болно. Хэрэв хөвч таслуулах мэс заслын дараа шарх бүрэн эдгээрээгүй бол халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Түүнчлэн хөвчөө таслуулсан ХДХВ эерэг эрчүүд нь хамтрагчдаа халдвар дамжуулах боломжтой.
Эрэгтэйн хөвч таслалт нь өнөөг хүртэл мэдэгдээд буй ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх бусад аргыг орлохгүй харин урьдчилан сэргийлэх олон талт стратегийн нэг хэсэг байж болох юм.

ХДХВ-ээс сэргийлэхэд бэлгэвч хэр үр дүнтэй вэ?

Чанарын баталгаатай эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч нь одоо үед бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) үүн дотроо ХДХВ-ийн халдвараас хамгаалах хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц бүтээгдэхүүн юм. Бэлгийн ажил бүрийн үед зөв хэрэглэх юм бол бэлгэвч нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх батлагдсан арга юм.

Эмэгтэй бэлгэвч гэж юу вэ?

Эмэгтэй бэлгэвч нь бөх бат, зөөлөн, тунгалаг полиуретанаар хийгдсэн, хурьцалын өмнө үтрээнд оруулж бүрхдэг. Энэ нь үтрээг бүхэлд нь бүрхэж жирэмслэлт болон БЗДХ үүн дотрооо ХДХВ-ийн эсрэг хамгаалалт болдог ба хурьцал бүрийн үед зөв хэрэглэх хэрэгтэй.

ХДХВ-ийн сорил ямар ач холбогдолтой вэ?

Өөрийн ХДХВ-ийн статусыг мэдсэнээр хоёр чухал ач холбогдолтой
• ХДХВ эерэг гэдгээ мэдсэнээр та шинж тэмдэг илрэхээс өмнө шаардлагатай алхамууд болох эмчилгээ, тусламж болон дэмжлэгийг авах боломжтой болох ба улмаар өөрийн амьдралыг хэдэн жилээр уртасгах боломжтой болно.
• Та өөрийгөө халдвар авсан гэдгийг мэдсэнээр ХДХВ-ийг бусдад тараахаас сэргийлэх боломжтой болно.

Ретровирусын эсрэг эм гэж юу вэ?

Ретровирусын эсрэг эмүүд нь ХДХВ-ийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэгддэг. Эдгээр нь бие махбодь дахь вирусын өсөлт үржилтийг саатуулж, зогсоосноор ХДХВ-тэй тэмцдэг.

Ретровирусын эсрэг эмчилгээний орчин үеийн статус ямар байна вэ?

2008 оны эцсээр буурай болон дунд хөгжилтэй орнуудын ойролцоогоор 4 сая хүмүүс ХДХВ-ийн ретровирусын эсрэг эмчилгээг аваад байна. 2003 оныг хүртэл эмийн өндөр үнэтэйгээс шалтгаалж эрүүл мэндийн суурь тусламж муу байсан ба буурай болон дунд хөгжилтэй орнуудад санхүүгийн дутмаг байдал нь ретровирусын эсрэг хам эмчилгээг ашиглахад саад болж байв. Гэвч сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн зүгээс ХДХВ-ийн эмчилгээнд хандуулах анхаарал нэмэгдэж байна.

ХДХВ-г эмчлэх эмчилгээ бий юу?

ХДХВ-г эмчлэх эмчилээ байхгүй. Гэвч ретровирусын эсрэг эмчилгээг тасралтгүй, сайн дагаж мөрдсөнөөр биемахбодь дахь ХДХВ-ийн явцыг зогсоосонтой дүйхүйц хэмжээнд саатуулж болно.

ХДХВ бүхий хүмүүст өөр ямар төрлийн тусламж хэрэгтэй вэ?

Ретровирусын эсрэг эмчилгээнээс гадна ХДХВ бүхий хүмүүст нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг. Сайн хоол тэжээл, аюулгүй ус болон хувийн ариун цэвэр сахих нь ХДХВ бүхий хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад мөн адил туслана.

Эх сурвалж: World Health Organization: Q&A on HIV/AIDS

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл