Health News from Medical News Today


Wednesday, December 1, 2010

ХДХВ/ДОХ-ын талаарх 10 баримт

ХДХВ/ДОХ нь дэлхий дээрх нийгмийн эрүүл мэндийн ихээхэн ач холбогдол бүхий анхаарал татсан асуудлуудын нэг байсаар байгаа бөгөөд ялангуяа дунд болон орлоготой орнуудад.

Ретровирусийн эсрэг эмчилгээнд гарсан сүүлийн үеийн ололт амжилтын ачаар ХДХВ эерэг хүмүүс одоо илүү удаан, эрүүл амьдрах боломжтой болоод байгаа билээ. 2009 оны эцэс гэхэд дунд болон бага орлоготой орнуудын 5,2 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээг хүлээн аваад байгаа юм. Хэдий тийм ч ретровирусийн эсрэг эмчилгээ хэрэгтэй байгаа ойролцоогоор 10 сая хүнд эмчилгээ авч чадалгүй байсаар байна.

ДЭМБ-ын зүгээс гишүүн орнуудтайгаа өвчний тархалтыг бууруулах, өвчлөлийн нөлөөллийг багасгах тал дээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажилласаар байна.

Энэхүү баримтуудад ХДХВ/ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, хэрхэн сэргийлэх болон эмчилгээний арга замуудыг тусгасан болно.


Баримт 1
ХДХВ (хүний дархлаа хомсдолын вирус) нь дархлаа тогтолцооны эсүүдэд халдварлаж тэднийг устгах юмуу үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Халдварын улмаас дархлаа тогтолцооны давшингуй доройтол бий болох бөгөөд биемахбодийн халдварыг зайлуулах болон өвчин эсэргүүцэх чадвар муудна. ДОХ (дархлалын олдмол хомсдол) гэдэг нь ХДХВ-ийн илүү гүнзгийрсэн шатыг хэлэх бөгөөд 20 болон түүнээс дээш оппортунист халдвар юмуу ХДХВ-ийн халдвартай холбоотой хорт хавдар бий болдогоор тодорхойлогдоно.

Баримт 2
ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн харьцаа (үтрээгээр болон хошногоор) юмуу халдвартай хүнтэй аман секс хийх, халдварлагдсан цус сэлбэх, халдварлагдсан зүү, тариур болон бусад хурц багажуудыг хэрэглэх зэрэгт дамжина. Мөн түүнчлэн жирэмсэн, төрөх үед болон хөхөөр хооллох зэрэгт эхээс хүүхдэд дамжиж болно.

Баримт 3
Дэлхий даяар ХДХВ/ДОХ бүхий 33,4 сая хүн амьдарч байгаагийн олонх нь дунд болон бага орлоготой орнуудад байна. 2008 онд ойролцоогоор 2,7 сая хүн шинээр вирусийн халдвар авчээ.

Баримт 4
ХДХВ/ДОХ нь өнөө үед үхэлд хүргэх тэрүүлэх халдварт алуурчин болоод байгаа ба 27 сая илүү хүнийг үхэлд хүргээд байна. Ойролцоогоор 2 сая орчим хүн жил бүр ХДХВ/ДОХ-ын улмаас нас бардаг.

Баримт 5
Хавсарсан, ретровирусийн эсрэг эмчилгээ нь ХДХВ вирус биемахбодид олшрохоос сэргийлдэг. Хэрэв ХДХВ вирусийн нөхөн төлжилтийг зогсоовол биемахбодийн дархлааны эсүүд удаан амьдрах чадвартай болох ба халдвараас биеийг хамгаалах боломжтой болно.

Баримт 6
2009 оны эцэс гэхэд дунд болон бага орлоготой орнуудын 5,2 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээг хүлээн аваад байгаа юм.  2003 оны мөн үеийнхээс 12 дахин нэмэгдсэнийг илтгэнэ. Энэхүү өсөлтийг үл харгалзан ретровирусийн эсрэг эмчилгээний дэлхий нийтээрх хүртээмж бага байсаар байна. ДЭМБ-ын 2010 оны эмчилгээний удирдамжаар илүү олон хүмүүсийг ХДХВ-ийн эмчилгээнд хамрагдуулж ойролцоогоор 10-15 саяд хүргэхээр төлөвлөөд байгаа юм.

Баримт 7
2008 оны байдлаар 2 сая илүү хүүхэд ХДХВ/ДОХ-той амьдарч байна. Африкийн Сахар орчмийн бүсэд амьдарч байгааг хүүхдүүдийн ихэнх нь өөрсдийн ХДХВ эерэг эхээс жирэмсэн, төрөх үед болон хөхөөр хооллох үед халдварлагдсан байдаг. Өдөр бүр бараг 1200 орчим хүүхэд ХДХВ-ээр шинээр халдварлагдаж байна. Ретровирусийн эсрэг эмчилгээ авч буй хүүхдүүдийн тоо 2005 онд 75000 байснаас 2009 онд 355000 болж нэмэгдээд байна.

Баримт 8
Эхээс хүүхдэд дамжих дамжилтаас бараг бүрэн сэргийлэх боломжтой боловч ихэнх хөгжиж буй бага болон дунд орлоготой орнуудад урьдчилан сэргийлэх интервенци бага хэвээр байгаа юм.Хэдий тийм ч ахиц, дэвшил гарсаар байна. 2008 онд ХДХВ-тай амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийн 45% нь эхээс хүүхдэд вирус дамжих дамжилтаас сэргийлэхийн тулд ретровирусийн эсрэг эмчилгээ авч 2004 оны 10% гэсэн үзүүлэлтээс өсчээ.

Баримт 9
2007 онд 450000 илүү үхэл ХДХВ-тэй амьдарч буй хүмүүст сүрьеэ тохиолдсоны улмаас бий болсон байна. Энэ нь тухайн онд ХДХВ-ийн улмаас нас барсан ойролцоогоор 2 сая үхлийн дөрөвний нэгтэй бараг тэнцүү байгаа юм. ХДХВ болон сүрьеэг хоёуланг нь тээж амьдарч буй хүмүүсийн ихэнх нь Африкийн Сахар орчимд (дэлхий даяарх тохиолдолын 80%) байгаа ба тэдгээрийн дөрөвний нэг нь Өмнөд Африкт байна.

Баримт 10
ХДХВ-ийн дамжилтаас сэргийлэх зарим түлхүүр арга замууд:

  • Тохиолдолын сексээс татгалзах юмуу бэлгэвч хэрэглэх зэрэг аюулгүй бэлгийн зан үйлтэй болох
  • Бэлгийн замаар дамжих халдварыг шинжлүүлж эмчлүүлэх, ХДХВ зэрэг
  • Тарилгаас зайлсхийх хэрэв тариулахаар бол үргэлж шинэ, нэг удаагийн зүү, тариур хэрэглэж байх
  • Ямар нэг цус юмуу цусан бүтээгдэхүүн таньд хэрэгтэй болбол ХДХВ-ийн шинжилгээтэй эсэхийг шалгаж байх

Эх сурвалж:
www.who.int / 10 facts on HIV/AIDS
10 facts on HIV/AIDS

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив