НЭРШИЛ
Товчлол ба ижил нэршил
· VATER/VACTER/VACTERL холбоо
Тодорхойлолт
· 7 цөм гажигуудын нийлбэр
◦ Нугаламын гажиг
◦ Хошногоны атрези
◦ Зүрхний гажиг
◦ Цагаан мөгөөрсөн хоолой-улаан хоолойн фистул (TE фистул)
◦ Улаан хоолойн атрези
◦ Бөөрний гажиг
◦ Мөчдийн гажиг (шууны)
· VATER гэдэгт нугаламын гажиг, хошногоны атрези, TE фистул, улаан хоолойн атрези, бөөр/шууны гажиг багтдаг
ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Ерөнхий онцлог
· Хамгийн сайн оношилгооны түлхүүр
◦ Дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд олон тооны гажиг илрэх
◦ Бөөр, мөч болон нугаламын гажигууд нь хамгийн амархан тодорхойлогддог
Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
· Нугаламын гажиг
◦ Хагас нугалам
▪ Титмэн хавтгайд хамгийн сайн тодорхойлогдоно
▪ Кифоз
▪ Сколиоз: Хагас нугаламын бүсээс үүсэлтэй
◦ Эрвээхэй хэлбэрийн нугалам
◦ Нугаламын их бие юмуу хойд элементийн уусалт (нугаламын хориг)
◦ Каудал хэсгийн дисплази
· Хошногоны атрези/онгойгоогүй хошного
◦ Хэвийн хошного нь эхоген цагираг байдалтай байдаг (хошногоны хонхорхой)
◦ Энэ нь атрезийн үед байхгүй байна
◦ Заримдаа бүдүүн гэдэс тэлэгдсэн
◦ Пренатал үед ихэвчлэн танигдахгүй
◦ Онгойгоогүй хошного нь бэлгийн, шээсний, бүсэлхий-ууцны нугаламын эмгэг өөрчлөлтийн тохиолдол нэмэгдэхтэй холбоотой байна
· Зүрхний гажигууд
◦ Зүрхний гажигууд нь ихээхэн түгээмэл гажиг бөгөөд тохиолдолын 80%-д илэрнэ
◦ Өвөрмөц бус хэлбэрийн зүрхний гажигууд нийтлэг байна
· Улаан хоолойн атрези, TE фистул +/-
◦ VACTERL бүхий хүмүүсийн 50-60%-д илэрнэ
◦ Оношлоход ихэвчлэн төвөгтэй
◦ Ходоод байхгүй юмуу жижиг
◦ Улаан хоолойн “хүүдий” шинжийг хайх
▪ Балгах үед улаан хоолойн проксимал хэсэгт гэнэтийн дүүрэлт бий болох
◦ Полигидрамниоз нь хожуу үед илрэх өөрчлөлт байж болно
▪ Ховор тохиолдолд 20 долоо хоногоос бага хугацаанд илэрнэ
◦ Амнион шингэн нэмэгдэхтэй холбоотойгоор ходоодны ёроол тогтвортой байхгүй байх нь хамгийн сайн шинж юм
· Бөөрний гажиг
◦ Агенез, нэг талын юмуу хоёр талын (үхлийн аюултай)
◦ Олон уйланхайт дисплази бүхий бөөр
◦ Гидронефроз
◦ Эктопик бөөр
· Мөчдийн гажиг
◦ Дээд мөчний хөгжил дутуу
◦ Ихэвчлэн хоёр талын, тэгш хэмгүй байж болно
◦ Шууны гажиг
▪ Эрхий хурууны гипоплази/аплази
▪ Шууны гипоплази/аплази
· Бусад холбоотой гажиг/эмгэг өөрчлөлтүүд
◦ Полигидрамниоз
▪ Ихээхэн түгээмэл бөгөөд улаан хоолойн атрезитай холбоотой байна
◦ Хавирганы гажиг
▪ Ихэвчлэн нугаламын үелэлийн эмгэг өөрчлөлттэй холбоотой
◦ Бөөрний гажигтай холбоотой хүйн нэг артеритай байх
◦ Бэлгийн
▪ Гипоспади, салаалсан хуухнаг, бэлгийн уруулын гипоплази
▪ Эдгээр нь аноректал гажигийн үед ихээхэн түгээмэл
◦ Умайд өсөлт саатах
◦ Сэтэрхий уруул/тагнай, өндөр нумлалт бүхий тагнай
◦ Хоёр талын бөөрний гажиг бүхий олигогидрамниоз
Дүрслэл оношилгооны зөвлөмж
· Протоколын заавар
o Нэг гажиг тодорхойлогдсон бол холбоотой бусад гажигуудыг системтэйгээр хайх
o Урагт зориулсан эхо
o Хромосомын эмгэг өөрчлөлтийг үгүйсгэхийн тулд кариотип тодорхойлох
o 28 долоо хоногийн дараа полигидрамниоз үүсэх нь хожуу илрэх түгээмэл өөрчлөлт
§ Ураг орчмын шингэн болон өсөлтийг үнэлэх үүднээс гуравдугаар гурван сард хэт авиан шинжилгээг давтах
ЯЛГАН ОНОШИЛГОО
Трисом 18
· Төв мэдрэлийн системийн гажиг
· Ходоод-гэдэсний гажиг
· VACTERL холбоотой давхцдаг бусад гажигууд
o Зүрхний гажиг
o TE фистул
o Бөөрний гажиг
o Умайд өсөлт саатах
Хошного-шулуун гэдэсний атрези
· Бие даасан уу эсвэл хамшинжийн бүрдэл үү гэдгийг тогтоох
· Шээс-бэлгийн, бүсэлхийн нугаламын гажигтай өндөр холбоо хамааралтай байна
Radial ray anomalies
· Бие даасан уу эсвэл хамшинжийн бүрдэл үү гэдгийг тогтоох
· Эрхий хурууны гажигийн өргөн хүрээний хувилбарууд
Давхацсан шинж чанар бүхий хамшинжүүд
· Holt-Oram хамшинж
o Шууны гажиг, дээд мөчдийн фосомелиа (сарвуу болон тавхайгүйгээр мөчдийн дээд хэсэг дангаар байх)
o Зүрхний гажигууд (тосгуурын таславч болон ховдолын таславчийн гажиг, зүүн зүрхний гипоплази)
o Нугаламын гажиг
o Сээрний сколиоз
· Диабетийн эмбриопати
o Зүрхний гажиг
o Бөөрний гажиг
o Төв мэдрэлийн системийн гажиг
o Мөчдийн гажиг
· MURCS холбоо
o Мюллерийн гажиг, бөөрний гажиг болон хүзүү-сээрний нугаламын дисплази
· CHARGE холбоо
o Колобомата (нүдний аль нэг бүтэц дэх нүх), зүрхний гажиг, хоанын атрези, бэлэг эрхтэний гаж хөгжил, өсөлтийн эмгэг өөрчлөлт, чихний гажиг
o TE фистул +/- улаан хоолойн атрези, хошногоны атрези
· Townes-Brock-ийн хамшинж
o Дисплази бүхий чих, гурван шивнүүр бүхий эрхий хуруу, хошного болон бөөрний гажиг
· Roberts-ийн хамшинж/Roberts SC/Хуурамч талидомид хамшинж
o Тетрафосомелиа (90%), ам-нүүрний сэтэрхий, умайд өсөлт саатах
· Jarcho-Levin-ийн хамшинж
o “Хавчны сарвуу” маягийн шинж бүхий хавиргатай олон хавирга болон нугаламын гажиг
o Пуэрто Рикагийн хүмүүсийн дунд тархалт өндөр
· Гидроцефали бүхий VACTERL
o Бие даан оршиж байгаа эсэх
o Х холбоот болон аутосомын рецессив хэлбэр
o Хүнд хоцрогдол бүхий ихээхэн муу тавилантай
· Артрогрипоз (булчингийн сулрал, фиброзыг хамарсан олон үений контрактур)
o Мөчдийн контрактур нь шуу болон богтосын гажигийг идэвхижүүлнэ
o Скан хийхэд мөчдүүд нугаларсан байрлалтай байх
o Сколиоз
ЭМГЭГ СУДЛАЛ
Ерөнхий онцлог
· Генетик
o Тохиолдолын байдалтай
§ Эцэг эхээс хүүхдэд дамжсан талаарх мэдээлэл ховор
§ Дахин давтагдах эрсдэл <1%
§ Хромосомын гажигтай холбоогүй боловч олон түгээмэл шинж чанарыг хуваалцдаг
· Шалтгаан
o Хөгжлийн 35 дахь хоног, мезодерм үүсэхээс өмнө ялган оношлоход хангалтгүй (механизм тодорхойгүй)
o Эрсдэлт хүчин зүйлс: Эх диабеттэй байх
· Эпидмиологи: 1.6/10000 тархалттай
Үе шатлал, зэрэглэл, ангилалын шалгуур
· Оношийг үгүйсгэх
· Оношийг батлах өвөрмөц сорил байхгүй
· Шинж чанар, дүр зургий нь таних нүүрний фенотип байхгүй
· VACTERL-ийн үеийн бүх онцлогууд нь бусад хамшинж хийгээд биедаасан эмгэгүүдийн үед түгээмэл илэрдэг
· Цөөн өвчтөн бүх онцлогийг агуулсан байна
◦ Хамгийн бага оношилгооны шалгуурын талаар нэгдсэн зөвшилцөл байхгүй. Хэдий тийм боловч хамгийн багадаа нэг гажиг тус бүр мөч, цээж болон хэвлий/аарцагт илрэх нь оношийг баталгаагжуулах шаардлагатайг илтгэнэ
ЭМНЭЛЗҮЙ
Илрэх байдал
· Хамгийн түгээмэл шинж тэмдэгүүд: Дунд гурван сар дахь шинжилгээнд олон тооны гажиг илрэх
Тавилан
· Хэлбэр болон гажигийн тооноос хамаарч янз бүр
◦ 28%-ийн неонатал нас баралттай
· Аминд аюултай байж болох гажигуудад TE фистул, хошногоны атрези болон зүрхний эмгэг өөрчлөлтүүд орно
· Амьд үлдэгчид оюуны чадамжийн хувьд тавилан сайтай
· Хүнд сколиоз нь давшингуй байж болох ба эмчлэхэд төвөгтэй
· Хүндээр өртөгдсөн хүмүүст эмчилгээнд урт хугацаа шаардлагатай
Эмчилгээ
· Трисомыг үгүйсгэх кариотип
· Олон тооны хүнд гажигтэй үед жирэмслэлтийг төгсгөх сонголт
◦ Задлан шинжилгээ оношийг батлахад туслана
· Хэрэв жирэмслэлтийг үргэлжлүүлэх бол гуравдахь үеийн төхөөрөмжтэйгөөр төрүүлэх
· Зүрхний эхо, бөөрний хэт авиа, нуруу болон мөчдийн рентген бүхий бүрэн шинжилгээ
· Бүх гол цөм онцлогуудыг эмчлэхэд мэс заслын интервенци шаардлагатай
· Түгээмэл шинжүүдийг эцэг эх болон ах дүү нарт шинжлэх нь тодорхой онош тавихад тусална
Түлхүүр баримт
Нэршил
· 7 цөм гажигуудын нийлбэр
Дүрслэл оношилгооны өөрчлөлт
◦ Дунд гурван сар дахь хэт авиан шинжилгээнд олон тооны гажиг илрэх
◦ Бөөр, мөч болон нугаламын гажигууд нь хамгийн амархан тодорхойлогддог
◦ Зүрхний гажигууд нь ихээхэн түгээмэл гажиг бөгөөд тохиолдолын 80%-д илэрнэ
◦ Нэг гажиг тодорхойлогдсон бол холбоотой бусад гажигуудыг системтэйгээр хайх
◦ Хромосомын эмгэг өөрчлөлтийг үгүйсгэхийн тулд кариотип тодорхойлох
◦ 28 долоо хоногийн дараа полигидрамниоз үүсэх нь хожуу илрэх түгээмэл өөрчлөлт
Ялган оношилгоо
· Трисом 18
· Хошного-шулуун гэдэсний атрези
· Шуу ясны гажиг
· Holt-Oram хамшинж
· Диабетийн эмбриопати
Эмгэг судлал
· Дахин давтагдах эрсдэл <1%
· Хромосомын гажигтай холбоогүй боловч олон түгээмэл шинж чанарыг хуваалцдаг
· Хөгжлийн 35 дахь хоног, мезодерм үүсэхээс өмнө ялган оношлоход хангалтгүй (механизм тодорхойгүй)
· Оношийг үгүйсгэх
· VACTERL-ийн үеийн бүх онцлогууд нь бусад хамшинж хийгээд биедаасан эмгэгүүдийн үед түгээмэл илэрдэг
· Цөөн өвчтөн бүх онцлогийг агуулсан байна
· Өвчтөн тус бүрт илрэх дундаж өөрчлөлтийн тоо 3-4
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team