Health News from Medical News Today


Thursday, December 16, 2010

Эхокардиографи: Трансдюсерийн байрлал ба Дүрслэлийн хавтгай


 
Эхокардиографид түгээмэл ашигладаг phased-array transducer нь шинжилгээг унших хавтгайг тэмдэглэсэн тэмдэглэгээтэй байна.


Трансдюсерийг хазайлгах (ногоон сум) болон эргүүлснээр (шар сум) янз бүрийн дүрслэлийн хавтгайг гаргаж авна. 
 

Хэт авиан долгион нь зүрхийг хөндлөн зүснэ: Баруун ховдол трансдюсерт ойр хэсэгт, түүний ард зүүн ховдол болон митраль хавхлага байрлаж байна.
 

Тохирох мониторийн дэлгэц: Дээд хэсэгт баруун ховдол цухуйж (өвөр талд байрлаж байна) харагдаж байна.

 

Зүрхний хэт авиан бүрдэл нь ихэвчлэн шинжилгээний ширээний зүүн талд байрлана.

 
Шинжилгээг явуулагч эргэдэг сандал дээр тухтай суусан байх нь зүйтэй. 

 
Парастерналь болон апикаль цонх гаргах үед өвчтөн зүүн хажуугаар хэвтсэн байх нь зүйтэй. 
  
      Супрастерналь болон субкосталь цонх гаргах үед өвчтөн түрүүлгээ харсан байрлалд байх нь зүйтэй.
 
Парастерналь цонх гаргах үед өвчтөн зүүн гараа толгойн ард, зүүн хажуу байрлалаар хэвтэнэ. Акустик цонх өвчүүний дөнгөж зүүн хэсгээр дөрөвдүгээр хавирга хоорондын зайд байрлана.
 
Апикаль харалтын үед (өвчтөн дахин зүүн хажуу байрлалаар байрлана) долгион зүрхний оройн импульсээс тархана.  

 
Супрастерналь цонх гаргах үед өвчтөн түрүүлгээ харсан байрлалд байна. Долгион супрастерналь хэрчлээсээс аортын нумыг чиглэж тархана.

 
Субкосталь цонх гаргах үед (өвчтөн дахин түрүүлгээ харсан байрлалаар байрлана) зүрхийг доод талаас нь дүрслэнэ.

Эх сурвалж:
Pocket Atlas of Echocardiography / Examination / Imaging and Patient Position, page 2-7

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив