Health News from Medical News Today


Friday, December 31, 2010

2011 оны USMLE шалгалтад зориулсан гарын авлага, программ хангамж


www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар гаргаж эхлээд байгаа билээ.

Бидний энэхүү ажил уг шалгалтыг өгөхөөр бэлдэж буй монголын анагаахын мэргэжилтнүүдэд бага ч болтугай хувь нэмэр болно гэдэгт бид итгэж байна.

2011 оны шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл, агуулгын талаарх хураангуй мэдээлэлийг та бүхэн http://www.usmle.org/examinations/practice_materials.html хаягаар орж авч болох ажээ. Энд USMLE шалгалтын талаарх товч мэдээлэл, шалгалт ямар сэдвүүдийн хүрээнд авагддаг, хэрхэн шалгалтын өдрийг захиалж бүртгүүлэх, шалгалтанд хэрхэн бэлдэх талаар мэдээллийг багтаасан байна. Мөн нэгдүгээр шатны 138 жишээ тестийг багтаасан байгаа нь шалгалтад бэлдэж байгаа хүмүүст нэлээдгүй нэмэр болох болов уу.

www.imedinfo.org сайтын зүгээс энэхүү гарын авлагыг монгол хэл дээр хөрвүүлэн хүргэх ажлыг эхлүүлээд дуусч байгаа бөгөөд тун удахгүй хэрэглэгч та бүхэндээ хүргэх болно. Энэхүү гарын авлага нь шалгалтын талаарх ерөнхий мэдээлэл болон, 2011 оны шалгалт авагдах сэдвүүд, лабораторийн үзүүлэлтүүд, жишээ тестүүд болон шалгалт авах программыг багтаасан нь таныг шалгалтын үеэр бүрэн мэдээлэлтэй, программтай бүрэн ажиллаж сурсан байхад нь тус болох болно гэдэгт итгэлтэй байна.



Хэрэв та бүхэн энэхүү монгол хэл дээр хөрвүүлэгдэн гарч буй гарын авлагыг авахыг хүсвэл imedinfo@ymail.com хаягаар захиалж болно. Монгол хэл дээр гарч буй гарын авлага 10000 төгрөгийн үнэтэйгээр та бүхэнд хэвлэгдэн хүрэх болно. Танд амжилт хүсье. 

Ингээд тус гарын авлагад орсон зарим жишээ тестийг хүргэж байна.



25 настай эмэгтэй, 3 өдрийн турш бөөлжиж, суулгасан өгүүлэмжтэй. Тэрээр байрлалын гипотензитэй, эдийн эсэргүүцэл (tissue turgor – эс болон судсан агуулагдах шингэний зүгээс эсийн хана, судасны хананд үзүүлэх даралт) буурсан байв. Түүний сийвэнгийн натрийн концентраци 130мЭкв/л. Доор дурьдсан өөрчлөлтүүдийн аль нь байх магадлалтай вэ?

Сийвэнгийн альдостероны концентраци буурсан
Сийвэн дэхь тосгуурын натри ялгаруулагч пептидын концентраци нэмэгдсэн
Цусны эргэлтийн үр дүнтэй эзэлхүүн нэмэгдсэн
Сийвэнгийн шээс хоригч даавар (вазопрессин)-ын концентраци нэмэгдсэн
Шээсний осмос сийвэнгийн осмосоос бага болсон

52 настай эмэгтэй, 2 өдрийн турш халуурч, зүүн бөөр орчмоор өвдсөн өгүүлэмжийн улмаас эмчид хандсан. Тэрээр сүүлийн 3 жилийн турш пиелонефритийн улмаас олон удаа эмчлүүлж байсан. Биеийн температур 37.8С (100.1F). Бодит үзлэгээр зүүн бөөр орчим эмзэглэл байгааг илрүүлсэн. Шээсний шинжилгээгээр макрофаг давамгайлсан цөөн тооны лимфоцит болон мононуклеар эс бүхий 12-18 цагаан эс харах талбайд байв. Шээсний өсгөвөрт Proteus mirabilis-ийн 80000 колон/мл ургасан. Хэвлийн рентгенд зүүн бөөрний доод туйлд 3см масс байгааг илрүүлжээ. Энэхүү массыг мэс заслаар авсаны дараах шинжилгээгээр энэ нь шар өнгөтэй, 3.2см диаметртай, төв хэсэгтээ үхжил бүхий захаараа үхжилгүй харагдаж байсан. Гитологи шинжилгээгээр зарим хэсгээрээ цэвэрхэн ба зарим хэсгээрээ мөхлөгөнцөрөөс хөөсөрхөг хүртэл цитоплазм бүхий эпителоид эс давамгайлсан харагдаж байв. Бөөмхөнүүд экцентрик, нормохром, тэгш хэмтэй, ач холбогдол өгөхүйц плеоморфизмгүй. Энд тэнд тарж байрласан лимфоцит болон сийвэнт эсүүд холилдсон байжээ. Доор дурьдсан оношуудаас аль нь байх магадлалтай вэ?

Цочмог пиелонефрит
Малакоплакиа
Бөөрний эсийн карцинома, цэвэрхэн эсийн хэлбэр, завсрын шат
Бөөрний эсийн карцинома, мөхлөгөнцөрт эсийн хэлбэр
Ксантогрануломатоз пиелонефрит

50 настай эрэгтэй, богино хугацааны ой санамжийн бэрхшээл бүхий архинд донтох өгүүлэмжтэй. Тэрээр он сар өдөр хэлж чадахгүй, өнөө өглөөний цайндаа юу идсэнээ санахгүй. Тэрээр шалгагчийг өөрийн хуучны найз гэж бодон түүнтэй яриа өрнүүлэхийг оролдож байсан ба бие биенээ олон жилийн өмнөөс мэддэг гэнэ. Урт хугацааны ой санамж алдагдаагүй. Өвчтөн миокардийн шигдээсийн улмаас богино хугацаанд нас баржээ. Эмгэг судлалын шинжилгээгээр түүний тархинаас эмгэг өөрчлөлт доор дурьдсан хэсгүүдийн алийг хамарсан болохыг илрүүлэх магадлалтай вэ?

Амигдала
Кауда бөөм
Хипокамп
Locus caeruleus
Mammillary bodies

72 настай эрэгтэй, барилгын ажилчин хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Түүний нүүрэн дээр гараад 3 сар болж буй гэмтэлийн улмаас эмчид хандсан. Бодит үзлэгээр 6мм, улаан, овгор хүрээ бүхий шархалсан гэмтэл байгааг илрүүлжээ. Гэмтэлээс авсан биопсигоор эпидермис болон дермисийн дотор атипизм, дисплази бүхий кератиноцит эсүүд байгааг илрүүлсэн байна. Доор дурьдсан оношуудаас аль нь байх магадлалтай вэ?

Актиник кератоз
Дискоид чонон яр
Меланома
Микоз фунгойдоз
Хавтгай эсийн карцинома

Төрөөд 1 өдөр болж буй нярайг сепсистэй байж магадгүй хэмээн үнэлсэн. Цусны өсгөвөрт хосоороо болон цуварч байрласан грам эерэг коккууд ургасан ба эдгээр нь В бүлгийн цустай агглютинаци болж байв. Энэхүү халдварын үед доор дурьдсан хэсгүүдийн аль нь бактерийн колоныг агуулж буй эпидемиологийн эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай вэ?

Эхийн үтрээ
Нярайн ходоод-гэдэсний зам
Нярайн хамар-залгиур
Ихэс
Хүйн үлдэц

21 настэй эрэгтэй, 30 минутын турш хараа бүрэлзэж, толгой өвдөн, хэвлийгээр өвдөж, дотор нь муухайрч, бөөлжсөн тул найз нь яаралтай тусламжийн төвд авч ирсэн. Түүний найзын хэлж буйгаар 1 цагийн өмнө тэрээр бүлгийн цуглаанд тангараг өргөсний дараа 60мл метилийн спирт уусан. Түүний пульс 58удаа/мин бөгөөд ердийн, амьсгалын тоо 28удаа/мин бөгөөд өнгөц, цусны даралт 130/72мм м.у.б байв. Бодит үзлэгээр өөр бусад эмгэг өөрчлөлт илрээгүй байна. Лабораторийн шинжилгээгээр:

Serum
Na+ 139 mEq/L
Cl− 85 mEq/L
K+ 4.5 mEq/L
HCO3− 13 mEq/L

Urine
pH 5
Crystals none

Arterial blood gas analysis on room air:
pH 7.28
PO2 108 mm Hg
PCO2 22 mm Hg

Доор дурьдсан зүйлсээс энэхүү өвчтөний эхний эмчилгээнд аль нь хамгийн тохиромжтой вэ?
Судсаар этанол хийх эмчилгээ
Судсаар натрийн бикарбонат хийх эмчилгээ
Амаар ацетилцистейн уулгах эмчилгээ
Амаар идэвхижүүлсэн нүүрс уулгах эмчилгээ
Гемодиализ

42 настай эмэгтэй, 2 жирэмсэлж, 2 төрсөн, ээлжижт урьдчилан сэргийлэх үзлэгт хүрэлцэн ирсэн. Тэрээр glyburide -ээр сайн хянагддаг 2-р төрлийн чихрийн шижинтэй. 12 жилийн өмнө бэлгийн уруулын condylomata acuminata -г лазерийн тайралтаар амжилттай эмчлүүлсэн өгүүлэмжтэй. Тамхи татдаггүй. Оройдоо 6 лааз шар айраг уудаг. Бэлгийн идэвхитэй амьдралтай ба жирэмслэлтээс хамгаалахын тулд спермицид бүхий хаалт хэрэглэдэг. Түүний ээж 65 настайдаа хөхний хорт хавдартай болсон. Өвчтөн 157см өндөр, 100кг жинтэй, биеийн жингийн индекс 40кг/м2. Бодит үзлэгээр өөр бусад эмгэг өөрчлөлтгүй. Аарцагийн үзлэгээр умайн хүзүүнд 2см шарх байгааг илрүүлжээ. Умайн хүзүүний гэмтэлээс авсан биопсид инвазив хавтгай эсийн карцинома байгааг илрүүлсэн. Энэхүү өвчтөнд доор дурьдсан зүйлсийн аль нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх хамгийн ач холбогдол бүхий урьдал хүчин зүйл вэ?

Архи хэрэглэдэг
Хаалт болон спермицид хэрэглэдэг
Удамшил
Хүний папиллома вирусийн халдвар
Таргалалт
Төрөлт
2 төрлийн чихрийн шижин

32 настай эрэгтэй, цөлийн цэцгүүдийг судлахаар Калифорни руу аялсанаас хойш 3 долоо хоногийн дараа халуурч, цээжээр өвдөн, булчин шархирч эхэлсэн. 2 өдрийн дараа улаан эмзэглэл бүхий зангилаанууд шилбээр гарсан ба баруун шагайгаар өвдөлт, эмзэглэлтэй. Цээжний рентгенд зүүн плеврийн шүүдэсжилт илэрсэн. Доор дурьдсан оношуудаас аль нь байх магадлалтай вэ?

Blastomycosis
Coccidioidomycosis
Histoplasmosis
Мycobacterium marinum халдвар
Mycoplasma pneumoniae халдвар

55 настай эрэгтэй, архины шалтгаант циррозтой, 2 цагийн турш цусаар бөөлжсөний улмаас яаралтай тусламжийн төвд авч ирсэн. Тэрээр 2 сарын турш хэвлий цардайсан, хэвлийн урд ханын венүүд өргөссөн, дотно байрлалтай геморройтэй болсон өгүүлэмжтэй. Доор дурьдсан венүүдийн аль нь гематомезийн үүсэл болох хамгийн их магадлалтай вэ?

Чацархайн доод вен
Ходоодны зүүн вен
Periumbilical вен
Шулуун гэдэсний дээд вен
Дээд хөндийн вен

Аспирацийн пневмонигоо клиндамицинээр эмчлүүлж буй өвчтөнд суулгалт бий болжээ. Өтгөнд агуулагдаж буй токсин нь өсгөвөр дэхь хучуур эсүүдийг үхүүлсэн байв. Өтгөний өсгөвөрт анаэроб грам эерэг савханцар ургасан. Үүнтэй ижил организм түүний орны цагаан хэрэглэлээс авсан дээжинд ургажээ. Доор дурьдсанаас орны цагаан хэрэглэлийг ариутгахад алийг нь сонгох вэ?

45 минут чанах
Бензалкониум хлоридод 1 цаг байлгах
Этил алкогольд 1 цаг байлгах
Чийгтэй ууранд (121С) 15 минут байлгах
Шарах шүүгээнд 150С-т 30мин халаах

12 настай хүүг аав нь 24 цагийн турш зүүн тавхайгаар нь улайж, хавдсаны улмаас эмчид авч ирсэн. 3 өдрийн өмнө хүү бохирын цооног руу хальтарсаны улмаас тавхайгаа шалбалсан ажээ. Зүүн тавхайн бодит үзлэгээр хаван, улайлт, гадна талын эмзэглэл бүхий идээт шарх байгааг илрүүлсэн. Тавхайн гадна талаас халдвар доор дурьдсан хэсгүүдийн алиных нь тунгалагийн зангилаа руу үсэрхийлж болох вэ?

Гуяны гадна гадаргуу
Medial malleolus, posteriorly
Popliteal хонхор
Хөлийн ул
Цавьны өнгөц хэсэг

4 сартай хүүг хариу өгөхгүй, ухаангуй болсоноос нь хойш 30минутын дараа яаралтай тусламжийн төвд авч ирсэн. Тэрээр 1 өдрийн турш хөхөө муу хөхсөн, бөөлжсөн өгүүлэмжтэй. Бодит үзлэгээр хөнгөн зэргийн гепатомегали байгааг илрүүлжээ. Сийвэнгийн шинжилгээгээр гипогликеми байгааг илрүүлсэн ба кетон илрээгүй. Өвчтөнд судсаар глюкоз сэлбэсний дараа хариу өгч, ухаантай болсон. Шээсний шинжилгээгээр кетон илрээгүй ба С6 болон С8 нүүрстөрөгчийн гинж бүхий дикарбоксилын хүчлийн концентраци нэмэгдсэн байжээ. Доор дурьдсан энзимүүдийн альнхы нь дутагдал энэхүү өвчтөнд илэрсэн өөрчлөлтүүдийн шалтгаан болох вэ?

Fructose-1,6-bisphosphatase
Glucose-6-phosphatase
Medium-chain acyl-CoA dehydrogenase
Methylmalonyl-CoA mutase
Ornithine carbamoyltransferase

72 настай эрэгтэй 3 өдрийн турш цээжний баруун талд хүчтэй өвдөж, 1 өдрийн өмнө баруун цээжин дээр тууз маягийн тууралт гарсаны улмаас эмчид ханджээ. Түүний 4 настай ач хүүгийн асрагчийн хэлснээр ач хүү нь саяхан салхин цэцэг туссан аж. Бодит үзлэгээр Т8 дерматомийн дагуу цэврүүнцэрт тууралт байгааг илрүүлсэн. Доор дурьдсан зүйлсээс аль нь энэхүү өвчтөний халдварын үед вирусын эх үүсвэр болох хамгийн их магадлалтай вэ?

Амьсгалын замаас цусанд тархах
Ач хүүгээс амьсгалын замаар тархсан шинэ халдвар
Ач хүүгийн арьснаас тархсан шинэ халдвар
Өвчтөний арьсны сэртэнт эсүүд дэхь далд халдварын дахин идэвхижил
Өвчтөний нурууны угийн занглиан дахь далд халдварын дахин идэвхижил

Мэдээгүйжүүлсэн туршлагын амьтаны хойд мөчинд судасны хяналт хийжээ. Хэвийн хяналтын үеийн дараа мөч рүү очих цусны урсгалыг 1 минутын турш бөглөсөн. Бөглөрлийг чөлөөлөх үед цусны урсгал огцом нэмэгдсэн ба хэдэн минутын турш хяналтын үеийн үзүүлэлтээс давж гарсан (реактив гипереми) байна. Хангалттай сэргэлтийн үеийн дараа процедурыг давтсан ба бөглөх үеийн турш тухайн мөчөөр идэвхи дасгал хийгдсэн. Доор дурьдсан зүйлсээс аль нь эхний бөглөлтийн дараахтай харьцуулахад хоёр дахь бөглөлтийн дараах реактив гиперемиг хамгийн сайн тодорхойлох вэ? 
 
Гипереми үгүй болсон байна
Буурсан боловч үгүй болоогүй байна
Нэмэгдсэн байна
Өөрчлөгдөөгүй байна


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив