Health News from Medical News Today


Saturday, June 27, 2009

Бактерийн гаралтай түрүү булчирхайн цочмог үрэвсэл

Acute Bacterial Prostatitis
Бактерийн гаралтай цочмог простатит гэдэг нь шээсний замын халдвартай холбоотой түрүү булчирхайн үрэвсэл юм. Энэ нь шээсний сувгийн өгсөх халдвар юмуу давсган дахь халдвартай шээс түрүү булчирхайн суваг руу рефлюкс болсоны үр дүн байдаг. Бактерийн инвазиийн үр дүнд түрүү булчирхайн цулцангийн эргэн тойронд лейкоцит (polymorphonuclear leukocytes, lymphocytes, plasma cells, and macrophages) хуримтлагдана. Түрүү булчирхайн цуллагийн хаван болон гипереми түгээмлээр үүсдэг. Удаан хугацааны халдвартай үед янз бүрийн зэрэглэлийн некроз болон буглаа хэлбэржих тохиолдол бий.

A. PRESENTATION AND FINDINGS
Бактерийн гаралтай цочмог простатит нь бэлгийн бойжлийн өмнөх насны хөвгүүдэд түгээмэл биш бөгөөд харин насанд хүрсэн эрчүүдэд үүсэх нь элбэг. 50 наснаас залуу эрчүүдийн урологийн оношид түгээмэл байдаг. Бактерийн гаралтай цочмог простатит бүхий өвчтөнд гэнэтийн огцом үүсэл бүхий биемахбодийн (халуурах, жихүүдэс хүрэх, бие сулрах, үений болон булчингийн өвдөлт, нурууны доод, шулуун гэдэс, перинеал өвдөлт) болон шээсний шинж тэмдэгүүд (шээс задгайрах, хүчилж шээх, дизури) илэрнэ. Эдгээр шинжүүдийн зэрэгцээ түрүү булчирхай хөөж томорсоноос шээс хаагдах шинж илэрдэг. Шулууны гэдэсний хурууны үзлэгээр томорсон, эмзэглэлтэй, бүлээн түрүү булчирхай тэмдэглэгддэг. Шээсний шинжилгээнд ихэвчлэн цагаан эс илрэх ба хааяа гематури байдаг. Цусны шинжилгээд нийтлэгээр лейкоцитоз тэмдэглэгдэнэ. Түрүү булчирхай өвөрмөц антигений түвшин ихэнх тохиолдолд нэмэгддэг. Простатит гэдэг оношийг микроскопийн үзлэг, түрүү булчирхайнаас авсан дээжийн өсгөвөр болон түрүү булчирхайд иллэг хийхээс өмнө болон дараа авсан шээсийг өсгөвөрлөснөөр тавьна. Цочмог простатит бүхий өвчтөний түрүү булчирхайн иллэгийн шингэнд ихэнх тохиолдолд fat-laden macrophage бүхий лейкоцит агуулагддаг. Хэдий тийм ч цочмог простатитын эхэн үед хүчтэй тэмтрэлт болон иллэг хийж болохгүй ба учир нь ингэснээр бактеремид хүргэдэг байна. Үүнтэй адилаар шээсний сувагт катетер тавихаас зайлсхийх хэрэгтэй. Шээсний өсгөвөр болон түрүү булчирхайн дээжинд ихэвчлэн нэг организм тодорхойлогддог боловч хааяа полимикробын халдвар тохиолддог. E. coli цочмог простатитыг үүсгэдэг хамгийн түгээмэл шалтгаан болдог. Бусад грам сөрөг бактери (Proteus, Klebsiella, Enterobacter, Pseudomonas, and Serratia spp.) болон энтерококк нь түгээмэл бус эмгэгтөрөгчид юм. Анаэроб болон бусад грам эерэг бактериуд нь цочмог простатитын маш ховор шалтгаан болно.

B. RADIOLOGIC IMAGING
Цочмог простатит бүхий өвчтөн радиологи оношилгоогоор ховор тодорхойлогдоно. Давсагны хэт авиан шинжилгээ нь үлдэгдэл шээсний хэмжээг тодорхойлогход тусалдаг. Трансректал хэт авиан шинжигээг дадсан эмчилгээнд хариу үзүүлэхгүй байгаа өвчтөнд зөвлөдөг.

C. MANAGEMENT
Цочмог простатитын үед антибиотик эмчилгээ нь амин чухал менежмент болно. Өсгөвөрийн үр дүнг хүлээх зуур энтерококк болон грам сөрөг бактерийн эсрэг эмпирик эмчилгээг яаралтай хийнэ. Trimethoprim болон fluoroquinolone нь түрүү булчирхайн эдэд өндөр нэвчдэг эмүүд бөгөөд 4-6 долоо хоног хэрэглэхийг зөвлөдөг. Урт хугацааны антибиотик эмчилгээ нь түрүү булчирхайн эдийг бүрэн ариутгаж архаг простатит болон буглаа хэлбэржих зэрэг хүндрэлээс сэргийлнэ. Сепсис болсон дархлаа дарангуйлагдсан, цочмогоор шээс хаагдсан, согог үүсч болохуйц өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж парэнтераль антибиотик эмчилгээ хийх нь ашигтай. Ampicillin and an aminoglycoside нь грам сөрөг бактер болон энтерококкын эсрэг идэвхитэй эмчилгээ хийх боломж олгодог. Цочмог простатитын улмаас хоёрдогчоор цочмогоор шээс хаагдсан өвчтөнүүдэд умдагны дээгүүрх катетер тавина. Учир нь шээсний сувгаар дамжуулж катетер юму аппарат тавих нь эсрэг заалттай.


Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / PROSTATE INFECTION / Acute Bacterial Prostatitis

Tuesday, June 2, 2009

Төмсөгний дайврын үрэвсэл: Эпидидимит

EPIDIDYMITIS
Causes of Epididymitis

Төмсөгний дайврын халдвар болон үрэвсэл нь ихэнхдээ шээсний доод замын өгсөх халдварын үр дүн байдаг. Эрчүүдийн эпидидимитийн ихэнх тохиолдол нь 35-аас залуу насанд тохиолдох ба бэлгийн замаар дамжих организм (N. gonorrhoeae болон C. trachomatis)-ийн шалтгаантай байдаг бол хүүхэд болон настай эрчүүдэд E. coli зэрэг шээсний замын эмгэг төрөгчөөс үүдэлтэй байна. Анал хурьцал үйлддэг гомосекс эрчүүдэд E. coli болон бусад бүдүүн гэдэсний бактериуд түгээмэл үүсгэгч организм болно. Төмсөгний дайврын халдвар нь төмсөг рүү тархаж болдог.

A. PRESENTATION AND FINDINGS
Эпидидимит бүхий өвчтөнд хуухнагийн хүчтэй өвдөлт илрэх ба энэхүү өвдөлт нь цавь болон салтаа руу тархдаг. Төмсөгний дайвар болон төмсөгний үрэвсэл эсвэл реактив гидроцеле хурдацтай үүссэнээс хуухнаг томорно. Уретрит, цистит юмуу простатитын бусад шинж тэмдэгүүд хуухнагийн өвдөлттэй хамт юмуу өмнө нь илэрч болно. Бодит үзлэгээр томорсон улаан хуухнаг харагдах ба үүнийг төмсөгний цочмог халдвараас ялгахад бэрхшээлтэй байдаг. Зузаарсан үрийн татлага хааяа тэмтрэгддэг. Шээсний шинжилгээгээр шээсэнд цагаан эс болон бактери илрэх юмуу шээсний сувгийн өөрчлөлт (шээсний сувгаас ялгадас гарах) илэрнэ. Цусны шинжилгээнд лейкоцитоз илэрнэ.

B. RADIOLOGIC IMAGING
Зөвхөн анамнез болон бодит үзлэгт тулгуурлан эпидидимитийг төмсөгний цочмог торсионоос ялгахад ихэвчлэн бэрхшээлтэй байдаг. Хуухнагийн допплер хэт авиа болон радионуклидын скан нь оношийг батлахад тусална. Допплер хэт авианд төмсгөнд цусны урсгал илрэх эсвэл радионуклидын сканд тэмдэгт атом төмсөгний дотор, төв хэсэгт хуримтлагдаж байгаагаар нь төмсөгний торсионыг үгүйсгэнэ. Эпидидимит бүхий өвчтөнд хуухнагийн хэт авиагаар цусны урсгал нь нэмэгдсэн томорсон төмсөгний дайвар нийтлэг илэрдэг. Реактив гидроцеле юмуу төмсгөн дэхь тархалт мөн харагдаж болно. Бэлгийн бойжлийн өмнөх насны эпидидимит гэж оношлогдсон хүүхдэд рефлюкс эсвэл шээлүүрийн эктопи зэрэг шээсний замын гаж хөгжил илрүүлэх радиологийн шинжилгээ хийнэ. Бэлгийн бойжлийн дараах насны эпидидимит гэж оношлогдсон хүүхдэд бэлгийн замаар дамжих өвчин болон аюулгүй бэлгийн дадалын талаар мэдлэг олгох нь зүйтэй.

C. MANAGEMENT
Эмчилгээнд өвөрмөц үүсгэгчийн эсрэг антибиотикийг уулгана. Нэмэлтээр хэвтэрийн дэглэм, хуухнагийн өндөрлөг болон стеройд бус үрэвсэлийн эсрэг эмийг хэрэглэх нь шинж тэмдэгийн илрэх хугацааг бууруулахад тусална. Бэлгийн замаар дамжих организмын шалтгаант эпидидимит бүхий өвчтөнд дахин халдвар авахаас сэргийлж хамтрагчаа эмчлүүлэхийг зөвлөдөг. Сепсис болон хүнд халдвар бүхий өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх ба парэнтераль антибиотик эмчилгээ хэрэгтэй байж болно. Буглаа үүссэн тохиолдолд нээлттэй гоожуурга тавихыг зөвлөдөг. Хааяа архаг болон дахисан эпидидимиттэй болон хуухнагийн өвдөлттэй өвчтөнд шинж тэмдэгийг хөнгөвчлөх зорилгоор эпидидимэктоми хийнэ.

Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / EPIDIDYMITIS

Шээсний сувгийн үрэвсэл: Уретрит

URETHRITIS
Types of Urethritis

Шээсний сувгийн халдвар/үрэвсэл нь дотроо Neisseria gonorrhoeae-н шалтгаант болон бусад организмын (Chlamydia trachomatis, Ureaplasma urealyticum, Trichomonas vaginalis, and herpes simplex virus) шалтгаант гэж ангилагдана. Ихэнх тохиолдолд халдварыг бэлгийн харьцааны үед авдаг.

A. PRESENTATION AND FINDINGS
Уретрит бүхий өвчтөнд шээсний сувгийн өөрчлөлт (шээсний сувгаас ялгадас гарах) болон дизури илэрнэ. Ялгадасын хэмжээ хэт ихээс маш бага хүртэл янз бүр байна. Шээс ялгаруулалт саадтай болсон шинж тэмдэг нь анхдагчаар дахисан халдвар бүхий өвчтөнд шээсний сувгийн нарийсалт үүссэнээс болж илэрдэг. Энэ нь чухал шинж тэмдэг бөгөөд гонококкын уретрит бүхий шинж тэмдэггүй өвчтөнүүдийн ойролцоогоор 40%-д тэмдэглэгддэг ажээ. Оношийг шээсний сувгийн үзлэг болон өсгөвөрт үндэслэн тавина. Шээсний сувгийн дотроос дээж авах нь чухал бөгөөд авах дээж нь ялгадасаас бага байдаг. N. gonorrhoeae-аар халдварлагдсан эрчүүдийн ойролцоогоор 30% нь C. trachomatis-ийн хавсарсан халдвартай байдаг.

B. RADIOLOGIC IMAGING
Ретроград уретрограмыг зөвхөн дахисан халдвартай болон шээс ялгаруулалт саадтай болон шинж тэмдэг бүхий өвчтөнд зөвлөнө. Хүндрэлгүй уретрит бүхий ихэнх өвчтөнд радиологийн шинжилгээ шаардлагагүй байдаг.

C. MANAGEMENT
Эмгэг төрөгчид чиглэсэн антибиотик эмчилгээ хийнэ. Гонококкын уретрит бүхий өвчтөнд ceftriaxone (250 mg булчинд) юмуу fluoroquinolones (ciprofloxacin 250 mg) эсвэл norfloxacin (800 mg) хэрэглэж болно. Гонококкын бус уретрит бүхий өвчтөнд tetracycline юмуу erythromycin (500 mg өдөрт 4 удаа) эсвэл doxycycline (100 mg өдөрт 2 удаа)-ээр 7-14 хоног эмчилнэ. Хэдий тийм ч эмчилгээний амин чухал бүрэлдэхүүн хэсэг нь сэргийлэлт юм. Бэлгийн хамтрагч болон өртөгдсөн өвчтөнийг эмчлэх нь зүйтэй ба аюулгүй бэлгийн дадалыг (бэлгэвч хэрэглэх г.м) зөвлөнө.

Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / URETHRITIS

Sunday, April 26, 2009

Түрүү булчирхайн үрэвсэл

Түрүү булчирхайн үрэвсэл (простатит) нь эрэгтэйн түрүү булчирхайн үрэвсэл юм. Америкийн нэгдсэн улсад бүх урологийн практикийн 8%-д, анхны тусламжийн практикийн 1%-д простатит оношлогддог байна.

Ангилал
Простатит нь шинж тэмдэгийн хувьд мэдэгдэхүйц байдаг боловч түрүү булчирхайн эдийн микро үрэвсэлийн үед бүрэн оношилох үүднээс зарим нэг нөхцөл байдлаас ялгах хэрэгтэй. Үүний тулд Диабет, Хоол Боловсруулалт болон Бөөрний Эмгэгийн Үндэсний Институт (NIDDK)-ээс 1999 онд шинэ ангилалын системийг бий болгосон ба энэхүү ангилалаар простатитыг дараах 4 бүлэг болгожээ.

Category I
Цочмог простатит
Цочмог простатит нь түрүү булчирхайн бактерийн гаралтай цочмог үрэвсэл бөгөөд эмнэлэгийн яаралтай тусламж шаардлагатай байдаг.

Category II
Бактерийн гаралтай архаг простатит

Бактерийн гаралтай архаг простатит нь харьцангуй цөөн бөгөөд ихэвчлэн үе үе тохиолдох шээсний замын халдварын үед тохиолдоно.

Category III
Архаг простатит/архаг аарцгийн өвдөлтийн хам шинж

Chronic Prostatitis/Chronic Pelvic Pain Syndrome (CP/CPPS) нь простатит гэдэг оношийн 90-95% байдаг ба өөрөөр архаг бактерийн бус простатит гэж нэрлэдэг. Энэхүү эмгэг нь хүн амын дунд 0.5%-ийн тархалттай байна. Энэ ангилалд хамаарах эрэгтэйд халдвар байхгүй боловч сүүлийн 3 сараас илүү хугацаанд аарцгийн хүчтэй өвдөлттэй болсон байдаг. Үүнд стандарт оношилгооны тест байхгүй ба бусад оношийг үгүйсгэсний дараагаар уг оношийг тавина. Олон загварт эмчилгээ нь ихээхэн үр дүнтэй эмчилгээний сонголт бөгөөд үүнд альфа хоригч, phytotherapy (эмийн ургамлын эмчилгээ) орох ба гол зорилго нь аарцгийн мэдрэлийн миофасциал (булчин хальсны) бүсийг мэдээгүйжүүлэхэд чиглэнэ. Антибиотик үр дүнгүй байдаг.

Category IV
Шинж тэмдэггүй халдварын гаралтай простатит

Шинж тэмдэггүй халдварын гаралтай простатит бүхий өвчтөнд урьд нь шээс бэлгийн замын өвдөлттэй байсан түүх байдаггүй боловч лейкоцитоз илэрдэг ба ихэвчлэн бусад нөхцөл байдалыг үнэлэх явцад оношлогдоно. Энэхүү эмгэг бүхий 6-19%-ийн эрэгтэйчүүдийн semen (гонадаас ялгарах шүүрэл)-д идээний эс илрэх боловч шинж тэмдэггүй байдаг.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл