Health News from Medical News Today


Tuesday, June 2, 2009

Төмсөгний дайврын үрэвсэл: Эпидидимит

EPIDIDYMITIS
Causes of Epididymitis

Төмсөгний дайврын халдвар болон үрэвсэл нь ихэнхдээ шээсний доод замын өгсөх халдварын үр дүн байдаг. Эрчүүдийн эпидидимитийн ихэнх тохиолдол нь 35-аас залуу насанд тохиолдох ба бэлгийн замаар дамжих организм (N. gonorrhoeae болон C. trachomatis)-ийн шалтгаантай байдаг бол хүүхэд болон настай эрчүүдэд E. coli зэрэг шээсний замын эмгэг төрөгчөөс үүдэлтэй байна. Анал хурьцал үйлддэг гомосекс эрчүүдэд E. coli болон бусад бүдүүн гэдэсний бактериуд түгээмэл үүсгэгч организм болно. Төмсөгний дайврын халдвар нь төмсөг рүү тархаж болдог.

A. PRESENTATION AND FINDINGS
Эпидидимит бүхий өвчтөнд хуухнагийн хүчтэй өвдөлт илрэх ба энэхүү өвдөлт нь цавь болон салтаа руу тархдаг. Төмсөгний дайвар болон төмсөгний үрэвсэл эсвэл реактив гидроцеле хурдацтай үүссэнээс хуухнаг томорно. Уретрит, цистит юмуу простатитын бусад шинж тэмдэгүүд хуухнагийн өвдөлттэй хамт юмуу өмнө нь илэрч болно. Бодит үзлэгээр томорсон улаан хуухнаг харагдах ба үүнийг төмсөгний цочмог халдвараас ялгахад бэрхшээлтэй байдаг. Зузаарсан үрийн татлага хааяа тэмтрэгддэг. Шээсний шинжилгээгээр шээсэнд цагаан эс болон бактери илрэх юмуу шээсний сувгийн өөрчлөлт (шээсний сувгаас ялгадас гарах) илэрнэ. Цусны шинжилгээнд лейкоцитоз илэрнэ.

B. RADIOLOGIC IMAGING
Зөвхөн анамнез болон бодит үзлэгт тулгуурлан эпидидимитийг төмсөгний цочмог торсионоос ялгахад ихэвчлэн бэрхшээлтэй байдаг. Хуухнагийн допплер хэт авиа болон радионуклидын скан нь оношийг батлахад тусална. Допплер хэт авианд төмсгөнд цусны урсгал илрэх эсвэл радионуклидын сканд тэмдэгт атом төмсөгний дотор, төв хэсэгт хуримтлагдаж байгаагаар нь төмсөгний торсионыг үгүйсгэнэ. Эпидидимит бүхий өвчтөнд хуухнагийн хэт авиагаар цусны урсгал нь нэмэгдсэн томорсон төмсөгний дайвар нийтлэг илэрдэг. Реактив гидроцеле юмуу төмсгөн дэхь тархалт мөн харагдаж болно. Бэлгийн бойжлийн өмнөх насны эпидидимит гэж оношлогдсон хүүхдэд рефлюкс эсвэл шээлүүрийн эктопи зэрэг шээсний замын гаж хөгжил илрүүлэх радиологийн шинжилгээ хийнэ. Бэлгийн бойжлийн дараах насны эпидидимит гэж оношлогдсон хүүхдэд бэлгийн замаар дамжих өвчин болон аюулгүй бэлгийн дадалын талаар мэдлэг олгох нь зүйтэй.

C. MANAGEMENT
Эмчилгээнд өвөрмөц үүсгэгчийн эсрэг антибиотикийг уулгана. Нэмэлтээр хэвтэрийн дэглэм, хуухнагийн өндөрлөг болон стеройд бус үрэвсэлийн эсрэг эмийг хэрэглэх нь шинж тэмдэгийн илрэх хугацааг бууруулахад тусална. Бэлгийн замаар дамжих организмын шалтгаант эпидидимит бүхий өвчтөнд дахин халдвар авахаас сэргийлж хамтрагчаа эмчлүүлэхийг зөвлөдөг. Сепсис болон хүнд халдвар бүхий өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх ба парэнтераль антибиотик эмчилгээ хэрэгтэй байж болно. Буглаа үүссэн тохиолдолд нээлттэй гоожуурга тавихыг зөвлөдөг. Хааяа архаг болон дахисан эпидидимиттэй болон хуухнагийн өвдөлттэй өвчтөнд шинж тэмдэгийг хөнгөвчлөх зорилгоор эпидидимэктоми хийнэ.

Эх сурвалж: Smith's General Urology / Bacterial Infections of the Genitourinary Tract / EPIDIDYMITIS

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл