Health News from Medical News Today


Friday, June 26, 2009

Фолийн хүчил ихрүүд төрөхөд нөлөөлдөг

Aberdeen – Spina Bifida, Anenzephalie -г багасгахын тулд зарим хүнсний бүтээгдэхүүнийг фолийн хүчлээр баяжуулах талаар зарим улс орнууд эргэцүүлж байгаа гэнэ. Ингэснээр ихрүүд төрөх явдал ихсэх магадлалтай гэж Lancet сэтгүүлд (2006; 367: 1513-1519) хэвлэгджээ.
Ихэрлэх нь байгалийн хувиршгүй үзэгдэл биш. Японд 200 жирэмслэлтийн дөнгөж 1 нь ихэрлэлт байдаг байхад Нигерийн Ёруба овгийнхоны 6 жирэмслэлт бүрийн 1 нь ихэрлэх жирэмслэлт байдаг байна. Энэ нь гэхдээ удамшилтай холбоотой биш гэнэ. Нигер улсад ям үндэс их иддэгтэй энэ нь холбоотой ажээ. New York дахь Long Island Jewish Medical Center –н Gary Steinman –н хэлсэнээр (Lancet 2006; 367: 1461-1462) Ёруба овгийн эмэгтэйчүүд хотод амьдардаг болсоноор ихэрлэх нь ховорддог байна.

Европд ч гэсэн хүнсний бүтээгдэхүүн ихэрлэхэд нөлөөлдөг. Дэлхийн 2 дугаар дайны юм хомс байх үед ихэрлэх тохиолдол маш бага байсан. Цагаан хоол иддэг болон мах иддэг эмэгтэйчүүдийг бодвол веганер-эмэгтэйчүүд (мах болон сүү, зөгийн бал, өндөг гэх мэт амьтны гаралтай зүйл иддэггүй, амьтны арьсаар хийсэн хувцас, жишээ нь савхин хувцас, өмсдөггүй хүн) ихэрлэх нь тун ховор байдаг гэнэ. Steinman –ы таамаглаж байгаагаар веганер хүмүүсийн цусан дахь IGF –н (insulin-like growth factor) нягтрал бага байгаатай холбоотой ажээ. Малыг эрлийзжүүлж ихэр тугал гаргадаг үүлдэр гаргаж авдаг бөгөөд энэ үүлдрийн малын цусан дахь IGF –н нягтрал нь бусад үүлдрүүдийнхээс 2 дахин их байдаг байна.
Yүнээс гадна малын мах, сүүний гарцийг сайжруулахын тулд хэрэглэдэг рекомбинант өсөлтийн гормон нь мах, сүүн бүтээгдэхүүнээр дамжин хүнд бас нөлөөлдөг байж болох талтай гэж Steinman таамаглаж байгаа ажээ. Өсөлтийн гормон хэрэглэхийг Америкт зөвшөөрдөг бөгөөд 1992 – 2001 онд ихэр жирэмслэлт 32% -аар өссөн, харин өсөлтийн гормон хэрэглэхийг хориглодог Их Британид ихэр жирэмслэлт ердөө 16% -аар өссөн байна. Америкт ихэр жирэмслэлт ихэссэний хоёр дахь шалтгаан нь 1998 оноос хойш гуриланд фолийн хүчил хэрэглэхийг зөвшөөрсөн явдал гэнэ.
Энэ бүгдийн уялдаа холбоог нарийн тайлбарлахын тулд Rowett Research Institut –ын Paul Haggarty болон түүний хамтран ажиллагчид Aberdeen дахь Reproduction Unit –д эмчлүүлсэн 602 эмэгтэйг хамарсан санал асуулга явуулжээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн сийвэнг шинжилж, фолийн хүчил болон В12 витамин хэрэглэдэг эсэхийг нь асуусан байна. Ингэхэд Spina Bifida, Anenzephalie –ээс сэргийлж илүү хэмжээний фолат хэрэглэдэг эмэгтэйчүүд ихэрлэх нь (хоёр болон түүнээс дээш эмбрион шилжүүлсэн үед) их байсан гэнэ. Цусны сийвэн дэхь фолийн хүчлийн нягтрал ихсэхийн хирээр ихэрлэх магадлал нь ихэсч байсан байна.
Нөхөн үржихүйн дэмжлэгээр (IҮG, ICSI) жирэмсэлж буй эмэгтэйчүүд фолийн хүчлийг хэрэглэсэнээр Их Британид ихэр жирэмслэлт 600 –р нэмэгдэх гэнэ. Ялангуяа генетикийн хувьд MTHFR-Gen-ийн 1298 дахь байрлал дээр AA-Genotyp –тай эмэгтэйчүүд ихэрлэх нь илүү байсан бөгөөд эмбрион нь амьдрах чадвар сайтай байдаг байна. Хүүхдээ гэдсэнд тээх үед хүндрэл гарах эсэхэд фолийн хүчлийн нөлөө байхгүй гэнэ.

Бичсэн: monmedline

Folate Overload Linked to Birth of Twins After IVF

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл