Ventricular septal defect
Тодорхойлолт
Ховдол хоорондын таславчийн эмгэг цоорхойг хэлнэ.
Хэлбэрүүд
- Perimembranous (насанд хүрэгчидэд хамгийн түгээмэл) (аортын регургитацитай холбоотой)
- Trabecular (насанд хүрэгчидэд хоёрдугаарт түгээмэл тохиолдоно) (олон тооны байж болно)
- Inlet (хойд хэсгийн атриовентрикуляр суваг) (тосгуур-ховдолын таславчийн гажигтай холбоотой)
- Outlet (supracristal, subpulmonic, doubly committed) (Азийн хүн амд түгээмэл) (аортын регургитацитай хүчтэй холбоо хамааралтай)
- Malalignment (Фаллотын дөрвөл, артерийн битүүрээгүй цорго)
Шунт
Анамнез
- Шинж тэмдэггүй (залуу өвчтөнүүд болон жижиг шунтын үед)
- Ачааллын үед амьсгаадах
- Ядрах
- Зүрхний дүүргэлтийн дутагдал
Бодит үзлэгт
- Астеник галбир (томоохон шунттай үед)
- Гүрээний лугшилт буурсан
- Зүрхний оройн импульс гадна тийш шилжсэн
- Зүүн ховдолын импульс гипердинамик болсон
- “Усны хоолойн” пульс
- Аортын регургитацийн шинж тэмдэг
- Митрал регургитацийн шинж тэмдэг
- Эйзенменгерийн хамшинж (цианоз, clubbing, гурван хавтаст хавхлагын регургитаци, уушигны артерийн регургитаци)
Зүрх чагналт
- Систолын шуугиан, өвчүүний зүүн ирмэгийн дагуу сайн сонсогдоно (ихэвчлэн систолын чичиргээтэй холбоотой)
- S3 (томоохон хэмжээний шунт юмуу зүүн ховдолын дутагдалын үед)
- Митрал хавхлагын хөндлөн огтлолоор диастолын хүржигнээн (томоохон шунтын үед)
- Аортын хавхлагын баруун хавтасын унжилтаас хоёрдогчоор үүссэн аортын регургитацийн үеийн диастолын шуугиан
- Митрал регургитацийн үеийн систолын шуугиан
- Гурван хавтаст хавхлагын регургитацийн үеийн систолын шуугиан
- Уушигны артерийн регургитацийн үеийн диастолын регургитаци (уушигны артерийн гипертензиэс үүдэлтэй Graham-Steell-ийн шуугиан)
Электрокардиограм
- Хэвийн (жижиг шунтын үед)
- Зүүн тосгуурын томрол
- Зүүн ховдолын гипертрофи
- Хоёр ховдолын гипертрофи
- Баруун тосгуурын томрол
- Тосгуурын хэм алдагдал (түгээмэл бус)
Цээжний рентген
- Хэвийн (жижиг шунтын үед)
- Зүрх томрол (зүүн тосгуур, зүүн ховдол болон уушигны артерийн томролоос үүдэлтэй)
- Уушигын шунтын судасжилт
- Аортын товруу жижиг байх
- Баруун ховдолын томрол, ерөнхий уушигны артерийн томрол, уушигны артерийн гипертензи юмуу инфундибулын стеноз бүхий өвчтөнүүдэд уушигны судасжилт буурах
Зүрх сэтгүүрдэлт
- Хөндийн вен болон баруун тосгууртай харьцуулахад баруун ховдолын хүчилтөрөг нэмэгдсэн байна.
- Зүүн вентрикулографид зүүнээс баруун шунт, митрал регургитаци тодорхойлодоно.
- Суправалвулар аортографид аортын регургитаци тодорхойлогдох
- Qp/Qs тодорхойлох
- Уушигны артерийн даралт, уушигны судасны эсэргүүцэл, баруун ховдолын гарах замын бөглөрлийг тодорхойлох
Эмийн эмчилгээ
- Эндокардитаас сэргийлэх
- Зүрхний дараах ачааллыг бууруулах (гидралазин, нитрат, АХФ дарангуйлагчид г.м)
- Зүрхний гликозидууд, диуретикууд
Мэс заслын эмчилгээ
- Qp/Qs ≥1.5:1 аортын регургитаци илэрсэн, зүүн зүрхний тэлэгдэл болон давшингуй/дахин давтагдсан халдварт эндокардит илэрсэн бол мэс заслын нөхөөс хийх
- Транскатетер хаалт
М-моде
- Зүүн тосгуурын тэлэгдэл
- Зүүн ховдолын тэлэгдэл
- Зүүн ховдолын эзэлхүүний ачаалал (гиперкинези бүхий зүүн ховдолын тэлэгдэл)
- Гурван хавтаст хавхлагын систолын чичиргээ
- Уушигны артерийн хавхлагын систолын чичиргээ
2D
- Бүрэн үнэлгээ хийхэд олон тооны цонх болон харалтууд шаардлагатай
- Зүүн тосгуурын тэлэгдэл
- Зүүн ховдолын тэлэгдэл
- Зүүн ховдолын эзэлхүүний ачааллын дүр зураг (гиперкинези бүхий зүүн ховдолын тэлэгдэл)
- Гол уушигны артери болон уушигны артерийн салаануудын тэлэгдэл
- Баруун ховдолын гипертрофи (уушигны артерийн гипертензийг сэжиглэнэ)
- Аортын хавхлагын унжилт байгаа эсэх, гурван хавтаст хавхлагын цүлхэн (ховдол хоорондын таславчийн аневризм), эндокардит болон эндартерит илэрсэн эсэхийг үнэлэх
- Зүүн ховдолын систолын глобал болон сегментийн үйл ажиллагааг тодорхойлох
Perimembranous
- Парастернал урт тэнхлэгийн харалт (трансдюсерийг дотогш хазайлгах шаардлагатай болж болно)
- Аортын хавхлагын парастернал богино тэнхлэгийн харалт (9 цагаас 12 цагийн байрлалд)
- Зүрхний оройн таван хөндийт харалт
- Субкостал таван хөндийт харалт
- Гурван хавтаст хавхлагын цүлхэн (ховдол хоорондын таславчийн аневризм) тэмдэглэгдэж болно
Trabecular
- Парастернал урт тэнхлэгийн харалт
- Хөхлөг булчингийн түвшинд зүүн ховдолын парастернал богино тэнхлэгийн харалт
- Зүрхний оройн түвшинд зүүн ховдолын парастернал богино тэнхлэгийн харалт (зүрхний оройн ховдол хоорондын таславчийн цоорхой)
- Зүрхний оройн дөрвөн хөндийт харалт (Т артифакт харагдаж болно)
- Зүрхний оройн таван хөндийт харалт (Т артифакт үзэгдэж болно)
- Субкостал дөрвөн хөндийт, таван хөндийт болон богино тэнхлэгийн харалт
Outlet
- Трансдюсерийг дээшээ чиглэлд хазайлгаж цагийн зүүний дагуу эргүүлэлт бүхий парастернал урт тэнхлэгийн харалт
- Аортын хавхлагын парастернал богино тэнхлэгийн харалт (12 цагаас 3 цагийн хооронд)
- Дээшээ чиглэлд хазайлгасан субкостал таван хөндийт харалт
- Аортын хавхлагын субкостал богино тэнхлэгийн харалт
Inlet
- Митраль хавхлагын парастернал богино тэнхлэгийн харалт
- Хөхлөг булчингийн түвшинд зүүн ховдолын парастернал богино тэнхлэгийн харалт
- Зүрхний оройн дөрвөн хөндийт харалт (трансдюсерийг хойш хазайлгаж)
- Субкостал дөрвөн хөндийт харалт (трансдюсерийг хойш хазайлгаж)
- Митрал хавхлага болон зүүн ховдолын субкостал богино тэнхлэгийн харалт
- Тосгуур-ховдолын таславчийн бүрэн болон бүрэн бус гажигийг үнэлэх
Doppler
- Өнгөт Допплер урсгал нь систолын үеийн өндөр хурдтай турбулент (мозайк) зүүнээс баруун шунт урсгалыг тодорхойлоход ихээхэн тустай
- Аортын регургитаци илэрсэн эсэх болон хүндийн зэрэглэлийг үнэлэх
- Митрал регургитаци илэрсэн эсэх болон хүндийн зэрэглэлийг үнэлэх
- Гурван хавтаст хавхлагын регургитаци илэрсэн эсэх болон хүндийн зэрэглэлийг үнэлэх
- Баруун ховдолын гарах замын бөглөрөл илэрсэн эсэх болон хүндийн зэрэглэлийг үнэлэх
- Уушигны артерийн гипертензи бүхий өвчтөнүүдэд изоволум сулрал болон диастолын эрт үеийн баруунаас зүүн шунтыг илрүүлэх
- Qp/Qs-ийг тодорхойлох
Мэс заслын дараа
- Үлдэгдэл шунт илэрсэн эсэх болон хүндийн зэрэглэлийг тодорхойлох
- Зүүн тосгуур болон зүүн ховдолын хэмжээ, систолын глобал болон сегментийн үйл ажиллагааг тодорхойлох
- Тайван болон ачааллын үеийн SPAP/MPAP/PAEDP-ийг тодорхойлох
Чухал тэмдэглэл
- Ховдол хоорондын таславчийн гажиг нь хүүхдүүдэд ихээхэн түгээмэл тохиолддог төрөлхийн зүрхний гажиг боловч насанд хүрэгчидэд зөвхөн 10% илэрдэг төрөлхийн зүрхний эмгэг юм.
Эх сурвалж:
The Echogcardiographer’s Pocket Reference, page 239-243
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team