Health News from Medical News Today


Friday, December 3, 2010

Cornelia de Lange хамшинж


НЭРШИЛ
Товчлол болон ижил нэршил
  • Cornelia de Lange хамшинж (CdLS)
  • Brachmann-de Lange хамшинж

Тодорхойлолт
  • Өвөрмөц нүүрний онцлог, өсөлтийн болон оюун ухааны хоцрогдол, мөчдийн гажиг, ходоод-гэдэсний эмгэг өөрчлөлт, зүрхний гажиг болон гипертрихоз (биеийн бүх хэсгээр хэт их үс ургах) зэргээр тодорхойлогдох хамшинж юм.

ДҮРСЛЭЛ ОНОШИЛГООНЫ ӨӨРЧЛӨЛТ
Хэт авиан шинжилгээний өөрчлөлт
  • Умайд өсөлт саатах (IUGR)
  • Дээд мөч дутуу хөгжих гажиг
  • Дээд уруулын бултайлт бүхий микрогнати
    • Хамгийн сайн үнэлэгддэг дүр төрх
  • Өрцний ивэрхий (CDH), заримдаа хоёр талын


Рентген шинжилгээний өөрчлөлт
  • Хамгийн өвөрмөц онцлог: Алганы нэгдүгээр шивнүүр богино, 3-4 алганы шивнүүр харьцангуй урт байх
  • Шуу ясны толгойн бүрэн бус мултрал

Дүрслэл оношилгооны зөвлөмж
  • Протоколын заавар: CdLS-ийг сэжиглэсэн бол гавал-нүүрний, мөчдийн анатомийг үнэлэхийн тулд 3D хэт авиан шинжилгээг зөвлөх

ЯЛГАН ОНОШИЛГОО
Fryns хамшинж
  • CDH (89%), мөчдийн дистал хэсгийн гипоплази (75%), үрчгэр нүүр
  • Полигидрамнион, ургийн өсөлт хэвийн

Хромосомын тооны өөрчлөлт
  • Pallister-Killian хамшинж
    • Илүү изохромсом 12р бүхий эдийн мозайцизм (мозайк тетрасом 12р)
    • CDH, полигидрамниоз
    • Мөчдийн пропорцигүй богиносолт
    • Оюун ухааны хоцрогдол
  • 3q-ийн бүрэн бус хоёрчлолт
    • Краниосиностоз, зүрх, бөөрний гажиг
    • Оюун ухааны хоцрогдол
    • Ургийн өсөлт хэвийн/постнатал өсөлтийн дутмагшил
    • Толгойн үсний урд ирмэг доор байх, өтгөн хөмсөг
    • Хамрын нуруу навтгар, урагш эргэсэн хамар, дээд уруулын хуниас урт, товгор байх
  • Трисом 18
    • Умайд өсөлт саатах, шууны муруйсан гажиг, давхралдсан хуруунууд
    • Төрөлхийн өрцний ивэрхий хааяа тохиолдоно

Ургийн архины хамшинж
  • Пре болон постнатал өсөлт хязгаарлагдалт
Микроцефали, зүрхний гажигууд, өсөлт хөгжлийн саатал
  • Зовхины завсар богино байх, дээд уруулын хуниас гөлгөр байх, дээд уруул нимгэн байх

Биедаасан төрөлхийн өрцний ивэрхий
  • Бусад гажигуудыг сайтар хайна

Мөчдийн дутуу хөгжих гажиг
  • Биедаасан уу эсвэл хамшинжийн бүрэлдэхүүний гэдгийг магадлах

ЭМГЭГ СУДЛАЛ
Ерөнхий онцлог
  • Генетик
    • Аутосомын доминант
    • Ихэвчлэн тохиолдолын (99%), ховор тохиолдолд гэр бүлийн
  • Шалтгаан
    • NIPBL дэхь мутацийн шалтгаант
      • Drosophila Nipped-B генийн хүний гомолог
  • Эпидемиологи: Тархалт 1/10000 тохиолдох өндөр гэж үзэж байна

ЭМНЭЛЗҮЙ
Илрэх байдал
  • Нүүрний өвөрмөц фенотип
    • Сайтар нумарсан хөмсөг, урт гөлгөр дээд уруулын хуниас, нимгэн уруул, хавирган сар хэлбэрийн ам, нийлсэн хөмсөг, дээд зовхи унжсан, доор байрлалтай нүд, хамрын нуруу навтгар, урагш эргэсэн хамар, жижиг эрүү
  • Мөчдийн гажиг
    • Богино гар/жижиг сарвуунаас эхлээд мөчдийн хүнд дутуу хөгжсөн гажиг, монодактили
  • Микроцефали, богино хүзүү, толгойн үсний хойд ирмэг дор байрлах, урд ирмэг нь духнаас цааш тархсан
  • Умайд өсөлт саатах, постнатал богино галбиртай байх
  • Зүрхний гажиг (25%): Уушигны артерийн нарийсалт, ховдолын таславчийн гажиг ихээхэн түгээмэл
  • Өрцний ивэрхий
  • Бусад ходоод-гэдэсний гажигууд: Буруу байрлах, бүдүүн гэдэс хоёрчлогдох, пилорийн стеноз, сөөргөө
  • Шээс-бэлгийн: Морьны тах хэлбэрийн бөөр, гипоспади, крипторхизм

Тавилан
  • Хүндийн зэргийн хувьд өргөн хүрээтэй
    • Перинатал үхлээс биедаан амьдрах чадвартай насанд хүрэгчидийн хөнгөн тохиолдол хүртэл
  • Оюун ухааны хоцрогдол (дунд зэргээс гүнзгий хүртэл)
  • Ач холбогдол өгөхүйц яриа болон хэлний саатал (зарим тохиолдолд ярьж чадахгүй), сонсголын алдагдал, таталт (11-23%)
  • Зан төлөвийн фенотип: Амиа бодсон, аггрессив, нойрны хямрал, дотогшоо хандсан зан төлөв

ОНОШИЛГООНЫ ШАЛГАХ ХУУДАС
Image Interpretation Pearls
  • Мөчдийн гажигтай холбоотой төрөлхийн өрцний ивэрхий илэрвэл CdLS-ийг авч үзнэ
Түлхүүр баримт

Нэршил
  • Өвөрмөц нүүрний онцлог, өсөлтийн болон оюун ухааны хоцрогдол, мөчдийн гажиг, ходоод-гэдэсний эмгэг өөрчлөлт, зүрхний гажиг болон гипертрихоз (биеийн бүх хэсгээр хэт их үс ургах) зэргээр тодорхойлогдох хамшинж юм.

ЯЛГАН ОНОШИЛГОО
  • Fryns хамшинж
  • Хромосомын тооны өөрчлөлт
  • Ургийн архины хамшинж

Эмнэлзүй
  • Хүндийн зэрэглэл өргөн хүрээтэй
  • Перинатал үхлээс биедаан амьдрах чадвартай насанд хүрэгчидийн хөнгөн тохиолдол хүртэл
  • Зан төлөвийн фенотип: Амиа бодсон, аггрессив, нойрны хямрал, дотогшоо хандсан зан төлөв

Оношилгооны шалгах хуудас
  • Мөчдийн гажигтай холбоотой төрөлхийн өрцний ивэрхий илэрвэл CdLS-ийг авч үзнэ

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив