Health News from Medical News Today


Thursday, November 25, 2010

Nausea and Vomiting


Бөөлжилт, түүний урьдал анхааруулах шинж тэмдэг болох дотор муухайралт болон огилт нь ерөнхийдөө хамгаалах рефлекс боловч мөн чухал шинж тэмдэг болдог. Архаг бөөлжилт нь хүнд өвчин эмгэгийн шалтгаантай байна.
Бөөлжих төв нь medula oblangata-д байрлах (→A дээд хэсэгт) ба дөрөвдүгээр ховдолын доор орших area postrema (хеморецепторийн триггер бүс CTZ)-ийн хеморецепторуудаар хүрээлүүлж оршино. Энэ хэсэгт цус-тархины хориг нягт бус байдаг. CTZ нь апоморфин (эмчилгээний бөөлжүүлэгч) дофамины агонистууд, олон төрлийн эмүүд, хорууд жишээлбэл дигоксины гликозид, никотин, стафилококкын энтеротоксин, түүнчлэн гипокси, уреми болон чихрийн шижингийн улмаас идэвхиждэг байна. CTZ-ийн эсүүд нь мөн нейротрансмиттерүүдийн рецепторууд (жишээ нь эпинефрин, серотонин, GABA, Р субстанци зэрэг)-ыг агуулж байдгаас нейронууд CTZ-д хандах боломжтой болно.
Хэдий тийм ч бөөлжилтийн төв нь тэнцвэрийн эрхтэнүүдийн физиологийн бус идэвхижилт (кинези-хөдөлгөөний эмгэг) зэргийн үед мөн  CTZ-ийн зуучлалгүйгээр идэвхжих боломжтой. Мөн түүнчлэн Мейнерийн өвчин зэрэг дотор чихний (вестибул) эмгэгүүд нь дотор муухайралт болон бөөлжилтийн шалтгаан болдог.
Бөөлжилтийн төв нь тэнэгч мэдрэлийн өгсөх ширхэгээр дамжуулан ходоод-гэдэсний замаас идэвхиждэг.
-       Ходоодны хэт суналт юмуу ходоодны салстын гэмтэл, жишээ нь архиар
-       Автономит мэдрэлийн уруудах ширхэгээр ирсэн мэдээлэл болон боловсруулахад бэрхшээлтэй хоолны улмаас ходоодны хоослолт саатсанаас, ходоодны гарах хэсгийн хориг (пилорын стеноз, хавдар) эсвэл гэдэсний хориг (атрези, Гиршпрунгийн өвчин, гэдэсний түгжрэл)-ын улмаас
-       Хэвлийн гялтан, цөсний зам, нойр булчирхай болон гэдэсний хэт суналт болон үрэвсэлийн улмаас
Эцэст нь зүрхнээс гарч буй висцераль өгсөх ширхэг нь дотор муухайралт болон бөөлжилтийн шалтгаан болж болно. Жишээ нь титмийн ишемийн үед. Жирэмсэний эхний гурван сард дотор муухайралт болон бөөлжилт (vomitus matutinus) нь түгээмэл. Бөөлжилтийн улмаас ер бусын гажуудал (жирэмсэний гиперэмези) тохиолдож болно. Сэтгэцийн шалтгаант бөөлжилт залуу эмэгтэйчүүдэд (жирэмсэн бус) ихээхэн тохиолдох ба бэлгийн амьдралын зөрчилдөөн, гэр орны бэрхшээлтэй асуудал, эцэг эхийн анхаарал сулрал зэргийн улмаас бий болно. Хурууг залгиур луу санаатай оруулсаны улмаас бөөлжилт бий болно (залгиур дахь хүрэлцэх мэдрэхүйн өгсөх ширхэгээс). Бөөлжилт заримдаа тайтгарах, тайвшрах боломж олгодог ч булеми бүхий өвчтөнүүдэд бөөлжилт нь хүнд үр дагаврыг авчирна.
Эцэст нь туяаны нөлөөлөл (жишээ  нь хорт хавдарын эмчилгээний үед) болон гавлын дотоод даралт ихсэх (гавлын дотоод дахь цус алдалт, хавдар) зэрэг нь дотор муухайралт болон бөөлжилтийн үеийн эмнэлзүйн чухал хүчин зүйл болдог.
Архаг бөөлжилтийн үр дагавар (→А доод хэсэгт) нь хоолны дуршил багасах (тэжээлийн хомсдол) болон ходоодны шүүс алдагдах, үүний зэрэгцээ залгисан шүлс, уух зүйл алдагдах, заримдаа нарийн гэдэсний шүүрэл алдагдахад хүргэнэ. Энэ бүхний үр дүнд гиповолеми үүсдэг. Бөөлжилтийн төвөөс ADH (шээс хорих даавар) ялгаруулж эхэлснээр ус баригдахад хүрэх ба NaCl хэт их хэмжээгээр алдагдаж түүнтэй харьцуулахад бага хэмжээний ус ялгарах нь гипонатриемид хүргэнэ. Энэ нь NaHCO3-ийн ялгарал нэмэгдсэнээр улам хурцдана. NaHCO3-ийн ялгарал нэмэгдэх нь амьсгалын бус алколозын хариу урвал юм. Ходоодны париталь эсээс ходоодны хөндий рүү шүүрсэн Н+ ион бүрд нэг  HCO3 ион шүүрч байдаг. Н+ ион (10-100ммоль/л ходоодны шүүс) бөөлжилттэй цуг алдагдаж байх үед арван хоёр хуруу гэдсэн дэхь HCO3-ийн буфер ашиглагдахгүй болж HCO3 биемахбодид хуримтлагдана. Гипокалиеми болсноор алколоз дордох бөгөөд K+ нь бөөлжилт (хоол, шүлс болон ходоодны шүүс) болон шээсний аль алинаар нь алдагддаг. Гиповолеми нь гиперальдостеронизмд хүргэдэг, Na+-ийн абсорбци нэмэгдэж байх явцад K+ ялгарал нэмэгдэж байдаг.
Бөөлжих үйл явц болон бөөлжилт нь цаашдын гэмтэлийн шалтгаан болдог ба өөрөөр хэлбэл ходоодны урагдал, улаан хоолойн ханын урагдал (Малори-Вейсийн хам шинж), шүдний кариес (хүчилээс шалтгаалсан), амны салстын үрэвсэл болон аспирацийн пневмони зэрэг нь хамгийн чухал байж болох үр дагаврууд юм. 


Эх сурвалж:  
Color Atlas of Pathophysiology / Stomach, Intestine, Liver / Nausea and Vomiting, page 140

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив