Health News from Medical News Today


Monday, December 26, 2011

Дутуу нярайд иллэг хийснээр жинг богино хугацаанд нэмэгдүүлнэ

University of Miami-ийн Анагаах ухааны сургуулийн Touch Research Institute (TRI)-д хийгдсэн судалгаагаар массаж хийлгэж байсан нярай хийлгээгүй нярайгаас жин нэмэх нь илүү байдгийн учир шалтгааныг илрүүлсэн байна.
1986 онд хийгдсэн нэгэн судалгаагаар иллэг эмчилгээ нь дутуу нярайд жин нэмэхэд ихээхэн тус болдгийг илрүүлсэн байсныг TRI-ийнхан дахин судалж, Journal of Pediatrics сэтгүүлийн 7 сарын дугаарт "Иллэг хийлгэсэн дутуу нярайнуудын вагус мэдрэлийн идэвхижил, ходоодны хөдөлгөөн, жин нэмэгдэлт" гэсэн нийтлэлийг бичжээ. Өөр олон судалгаагаар ч дээрхтэй адил үр дүн гарсан байдаг. Гэхдээ энэ удаад судлаачид яагаад гэдгийг олж тогтоохыг хичээжээ. Судлаачид дунд зэргийн даралттай иллэг нь вагус мэдрэлийг идэвхижүүлж, энэ нь ходоодны хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар хүнсний бүтээгдэхүүнийг абсорцлодог инсулин гэх мэт даавруудын ялгарлыг өдөөдөг эсэхийг тодорхойлохыг оролджээ.

Судалгааг University of Miami/Jackson Memorial Hospital-ийн Нярайн Эрчимт Эмчилгээний тасагт эмчлүүлж буй 48 дутуу нярайд хийсэн ба хяналтын бүлэг, иллэг эмчилгээний бүлэг болон хуурамч эмчилгээний (sham group) бүлэг хэмээн хуваасан байна. Иллэг эмчилгээний бүлгийн нярайнуудад 5 өдрийн турш өдөр бүр 15 минутын массаж хийжээ. Эхлээд нярайг түрүүлэг нь харуулан хэвтүүлж, 1 минутын хугацаатай 5 сегментээр дунд зэргийн даралтаар илжээ. Толгойн оройноос хүзүүг дагуулан нуруу руу дараа нь эсрэгээр, хүзүүг хөндлөн чиглэлээр хоёр мөр рүү, нурууны дээд хэсгээс бэлхүүс рүү дараа нь дахин нуруу руу, гуянаас тавхай руу болон эсрэг чиглэлээр хоёр хөлөнд, мөрнөөс 2 гар руу гэх мэтээр иллэг хийжээ. Хэвтээ байрлалд нярайн гар, хөл тэнийсэн, нугаларсан байдалтай байжээ. Хуурамч эмчилгээний бүлэгт адил зарчимаар иллэг хийсэн ч хөнгөн зэргийн даралттай иллэг хийсэн байна. Судалгааны явцад өдөрт хэрэглэсэн калори, жин нэмэгдэлт, зүрхний цохилт, аутономт мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа, ходоодны хөдөлгөөнийг хэмжиж байжээ.

Судалгааны дүгнэлтээр жингийн нэмэгдэл нь иллэгийн үеийн вагус мэдрэлийн тонус болон иллэгийн дараах ходоодны хөдөлгөөний өөрчлөлттэй ихээхэн холбоотой байсан байна. Массаж хийлгэсэн бүлгийн нярайнууд хяналтын бүлгийнхэнтэй адил хэмжээний калори хэрэглэж байсан ч 27%-аар илүү жин нэмсэн байжээ. Вагус мэдрэлийн идэвхи нь иллэгийн үед хамгийн дээд хэмжээндээ хүрч, иллэгийн дараах 15 минутын турш суурь хэмжээнээс их хэвээр байсан байна.

Дунд зэргийн даралттай иллэгийн бүлэг хуурмаг (sham) бүлгийнхнээс 21%-аар илүү жин нэмсэн байжээ. Хуурамч бүлгийнхэнд иллэгийн үед болон дараа вагус мэдрэлийн идэвхи, ходоодны хөдөлгөөнд өөрчлөлт бараг гараагүй байна. Үүнээс харахад даралтын рецептор болон/буюу барорецепторууд оролцдог байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Иллэгийн нөлөөгөөр вагус мэдрэл идэвхижих нь 5 өдрийн эмчилгээний үед жин нэмэхтэй ихээхэн холбоотой байжээ. Иллэгийн үед вагус мэдрэл идэвхижих нь чухал бөгөөд ингэснээр иллэг эмчилгээ нь ач тусаа өгдгийг баталжээ.

Эх сурвалж:
 
Дутуу нярайд иллэг хийснээр жинг богино хугацаанд нэмэгдүүлнэ

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл