Health News from Medical News Today


Monday, December 19, 2011

USMLE-ийн 2-р шатны шалгалтанд бэлтгэх гарын авлага хэвлэгдсэн гарлаа

Таны энэ өдрийн амгаланг айлтгая. www.imedinfo.org сайтын зүгээс USMLE буюу Нэгдсэн Улсын Анагаахын Лицензийн Шалгалттай холбоотой мэдээ мэдээллэл, жишээ тестүүдийг цувралаар нийтэлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд бид USMLE веб сайт (http://www.usmle.org) –аас гаргасан 2011 оны USMLE шалгалтын талаарх мэдээ мэдээлэл, шалгалт авагдах сэдвийн агуулгын талаарх хураангуй, жишээ тест зэргийг багтаасан албан ёсны гарын авлагыг монгол хэл рүү орчуулах ажлыг эхлүүлээд нийт хэрэглэгчиддээ 1-р шатны шалгаруулалтанд бэлдэх гарын авлгыг хүргээд байгаа билээ. 

Шинэ оны босгон дээр www.imedinfo.org сайтын хамт олон хэрэглэгч та бүхэндээ нэгэн шинэ бэлгийг барьж буй нь USMLE-ийн 2-р шатанд бэлтдэх гарын авлага номыг орчуулж дуусган та бүхний гар дээр өргөн барьж байна. 


USMLE-н 1-р шатны шалгаруулалт нь шалгуулагчийн суурь онолын мэдлэгийг сориход чиглэсэн байдаг бол 2-р шатны шалгаруулалт нь шалгуулагчийн эмнэлзүйн мэдлэг, асуудлыг шийдвэрлэх чадварыг сориход чиглэсэн байдаг бөгөөд 2 хэсгээс бүрддэг. Эхний хэсэгт шалгуулагчийн эмнэлзүйн мэдлэг, чадварыг олон сонголттой нэг хамгийн зөв хариулттай тестээр сорьдог. Энэхүү гарын авлагад эхний хэсгийн шалгалтад зориулсан нийт 132 жишээ тест, тэдгээрийн хариу, тестийг хэрхэн бөглөх, юуг анхаарах, тест өгөх программ хангамж зэргийг багтаасан болно. Шалгалтын дараагийн хэсэг нь гардан үйлдлийн хэсэг бөгөөд өртөөчилсөн маягаар, эмнэлзүйн тохиолдолд суурилсан байдлаар шалгуулагчийн эмнэлзүйн ур чадварыг үнэлдэг. Тус гарын авлагад энэхүү өртөөчилсөн, эмнэлзүйн тохиолдолд суурилсан шалгалт хэрхэн авагддаг тухай видео бичлэгийг багтаасан нь та бүхэнд шалгалтын талаарх дэлгэрэнгүй ойлголт өгөх болно гэдэгт итгэлтэй байна.



USMLE-н 3-р шатыг та АНУ-д резиденсийн хөтөлбөрт хамрагдаж амжилттай дуусгасныхаа дараа өгөх бөгөөд тусгайлан бэлдсэн өвчтөний тохиолдолыг шийдэх байдлаар өгдөг. 

Ингээд 2011 онд www.imedinfo.org сайтын зүгээс нийт хэрэглэгч, оюутан залуус, USMLE шалгалтыг өгөхөөр зорьж буй хэн бүхэнд зориулж цуврал гарын авлагыг орчуулан хүргэх ажлыг амжилттай хийж дуусгаад байна. Бидний энэхүү USMLE шалгалтыг өгөхөөр бэлдэж буй хэн бүхэнд анхны ойлголт авах, чиг баримжаатай болох, өөрийн мэдлэгийг сорьж үзэх, шалгалт өгөх арга барилыг эзэмшихэд өчүүхэн ч болтугай хувь нэмэр оруулсан гэдэгт найдаж байна. 

Тун удахгүй www.usmle.org албан ёсны сайтад 2012 оны шалгалтад зориулагдсан гарын авлага, хураангуй нийтлэгдэн гарах бөгөөд англи эхийг гарсан даруйд www.imedinfo.org сайтын хамт олон орчуулгын ажилдаа шамдан орох болно. 

Мөн бид анагаахын ном, сурах бичгийн хэвлэн нийтлэгч McGraw-Hill-ээс албан ёсоор нийтэлдэг USMLEasy хэмээх USMLE шалгалтанд бэлдэх багц асуултууд бүхий сорилын асуултуудын буланг шинээр нээн ажиллуулахаар орчуулгын ажлыг эхлүүлээд байна. USMLEasy хэмээх энэхүү сорилын асуултуудын дагуу дэлхийн мянга мянган эмч нар бэлдэж шалгалтыг амжилттай өгсөн жишээ баримт олон байдаг. Эхний ээлжинд энэхүү буланд 100 багц асуултыг багтааж 2012 оны эхээр нээхээр бэлдэж байна. Ингэснээр бид эх хэл дээрээ тогтмол шинэчлэгдэж байх USMLE шалгалтын асуултын томоохон сантай болох боломж бүрдэх юм.

2-р шатны гарын авлага илүү дэлгэрэнгүй, өргөн хүрээтэй мэдээллийг багтаасан боловч өмнөх гарын авлагын адил 10000 төгрөгийн үнэтэйгээр та бүхэнд хүрэх болно. Та бүхэн захиалахыг хүсвэл imedinfo@ymail.com хаягаар өөрийн нэр, хаяг, холбогдох утасны дугаарын хамт илгээж захиалах эсвэл 99800476 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Та бүхний ажил үйлс, суралцах үйлс арвин, үр бүтээл дүүрэн байхын хүсэн ерөөе.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл