Бактериар бохирлогдсон цусан
бүтээгдэхүүн
Түгээмэл бус
боловч цус сэлбэлттэй холбоотой аминд аюултай гаж нөлөөнд хүргэх боломжтой (улаан эсүүд болон
ялтасын концентраци г.м цусан бүтээгдэхүүнд нөлөөлөх). Шалтгаант
организмуудад Грам сөрөг бактериуд орох бөгөөд Pseudomonas,Yersinia болон
Flavobacterium зэрэг багтана.
Өвөрмөц шинжүүд
·
Халуурах
·
Арьс улайх
·
Дагжиж чичрэх
·
Хэвлийн өвдөлт
·
Судсанд цус түгмэл бүлэгнэх
·
Бөөрний цочмог дутагдал
·
Шок
·
Зүрх зогсолт
Менежмент – Түргэн цус сэлбэлтийн урвалын үеийнхтэй адил
- Сэлбэлтийг зогсоох
- Яаралтай сэхээн амьдруулах
- Хэрэв бактерийн халдвар сэжиглэсэн бол судсаар өргөн хүрээний антибиотик тарих.
Сэлбэлтийн дараах пурпур
Цус эсвэл ялтас
сэлбэсний дараах 5-10 хоногт гүнзгий тромбоцитопени тохиолдох. Ихэвчлэн НРА-1а
сөрөг өвчтөнүүдэд анти-НРА-1а эсрэгбиеийн титр өндөр болсонтой холбоотой.
Өвөрмөц шинжүүд
- Ховор
- Олон төрсөн эмэгтэйчүүдэд түгээмэл (урьд өмнөх жирэмслэлт эсвэл сэлбэл)
- Ялтасын өвөрмөц алло эсрэгбиеийн шалтгаант байдаг (ихэвчлэн анти-НРА-1а)
- Ялтас буурахын хамт цус алдалт / хөхрөлт – хүнд болон аминд аюултай хэмжээнд хүртэл
Менежмент
- Хэрэв цус алдвал судсаар иммуноглобулин хийх
- Сийвэн солилт ач холбогдолтой эсэхийг анхаарч үзнэ
- Хэрэв ялтас сэлбэх хэрэгтэй бол санаандгүй сонгогдсон донорын ялтасыг сонгох (НРА-1а илүү дээр байх нотолгоо байхгүй бол)
Oxford handbook of clinical hematology, 2nd edition, page 506
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team