Удиртгал
2-р шатны шалгалтын нэг хэсэг болох эмнэлзүйн ур чадвар (CK)-ын шалгалт нь та удирдагчийн хяналтанд өвчтөнд аюулгүй бөгөөд үр нөлөөтэй тусламж үзүүлэхэд амин чухал эмнэлзүйн суурь ур чадваруудыг эзэмшсэн эсэхийг үнэлдэг. 2-р шатны эмнэлзүйн ур чадвар (CS)-ийн шалгалт нь 3 дэд бүрдэл хэсэгтэй:
Нэгдмэл эмнэлзүйн үзлэг (integrated clinical encounter - ICE)
- Мэдээлэл цуглуулах – анамнез авах болон бодит үзлэгээр цуглуулсан өвчтөний мэдээлэл
- Бүртгэл, баримтжуулалт – Өвчтөний үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдийг нэгтгэж өвчтөний тэмдэглэлийг гүйцээх, оношийн таамаглал дэвшүүлэх, өвчтөнд хийх анхан шатны шинжилгээ
Харилцаа тогтоох ба хүмүүс хоорондын харилцааны ур чадвар (Communication and Interpersonal skills - CIS)
- Асуулт асуух ур чадвар
- Мэдээлэл хуваалцах ур чадвар
- Мэргэжлийн ур чадвар ба өвчтөн танилцуулах
Англиар ярих дадал туршлага (Spoken English Proficiency - SEP)
- Эмч-өвчтөн хоорондын харилцааны үед Англиар ойлгомжтой, тодорхой ярих
Сорилын үргэлжлэх хугацаа ба загвар
2-р шатны эмнэлзүйн ур чадвар (CS)-ын шалгалт нь арван хоёр өвчтөний тохиолдолыг агуулсан байна. Танд өвчтөний үзлэг тус бүрт 15 минут олгогдох ба өвчтөний тэмдэглэлийг бичихэд 10 минут өгөгдөнө. Хэрэв та өвчтөний үзлэгийн үед өгөгдсөн 15 минутыг бүхэлд нь ашиглаагүй бол үлдсэн хугацаа нь таныг өвчтөний тэмдэглэлийг бичихэд нэмэгдэж орно. Сорилын үргэлжлэх хугацаа ойролцоогоор 8 цаг байдаг. 2-р шатны эмнэлзүйн ур чадвар (CS)-ын тохиолдолууд нь тодорхой журмын дагуу, дараалж явагддаг. Та тухайн тохиолдолоос гарсан эсвэл хугацаа дууссан үед сорилын асуултууд ба тохиолдолыг цаашид дахин харах, хариултаа өөрчлөх, нэмэлт мэдээлэл цуглуулах боломжгүй.
Шалгалт орохыг зөвшөөрөх шалгуурууд
USMLE 2-р шатны эмнэлзүйн мэдлэг
(CK)-ийн шалгалтанд орохын тулд та өргөдөл мэдүүлэх хугацаанд болон
шалгалт өгөх өдрөө доор дурьдсан ангилалуудын нэгэнд нь багтаж байх
ёстой.
- Нэгдсэн Улс эсвэл Канадын анагаахын сургуульд албан ёсоор элсэн орсон анагаахын оюутан эсвэл төгсөгч
- Анагаахын Боловсролын Холбооны Зөвлөл (LCME)-өөр магадлан итгэмжлэгдсэн MD зэрэг олгох хөтөлбөрөө суралцаж байх
- Америкийн Ясны Эмгэгийн Холбоо (American Osteopathic Association AOA)-оор магадлан итгэмжлэгдсэн DO зэрэг олгох хөтөлбөр бүхий АНУ-ын анагаахын сургууьд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
- АНУ болон Канадаас бусад орны ECFMG-аар хүлээн зөвшөөрөгдсөн анагаахын сургуульд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team