Health News from Medical News Today


Monday, April 23, 2012

USMLE 3-р шатны шалгалт

Ерөнхий ойлголт
3-р шатны шалгалт нь удирдагчаар удирдуулаагүй нөхцөлд өвчтөнд менежмент хийхдээ анагаахын оюутан эсвэл төгсөгч эмнэлзүйн шинжлэх ухаан, био-анагаахын ойлголтууд, өөрсдийн анагаах ухааны мэдлэгээ хэрэглэх байдлыг үнэлэхийн тулд олон сонголттой асуулт болон компьютерт суурилсан загварчилгааг ашигладаг. Шалгалтын үр дүн нь өөрсдийн өвчтөнүүдэд стандарт тусламж үйлчилгээг бие даан үзүүлэх чадамжтай болохыг тодорхойлж өгдөг. 3-р шатны шалгалт нь USMLE цуврал шалгалтын сүүлийн шалгалт юм.

Шалгалтын агуулга
3-р шатны шалгалт нь дараах гурван чиглэлээр зохион байгуулагддаг:
  • Хэвийн нөхцөл байдал ба өвчин эмгэг (хэвийн өсөлт ба хөгжил, суурь ойлголтууд, ерөнхий зарчмууд) 
  • Эмнэлзүйн үзлэгийн хэсэг (анхны шатны үзлэг, шинжилгээ, тасралтгүй тусламж үйлчилгээ, яаралтай интервенци) 
  • Эмчийн үүрэг даалгавар (шинжлэх ухааны ойлголтуудыг хэрэглэх, анамнез, бодит үзлэг, лабораторийн шинжилгээнд үндэслэн оношийг хэлбэржүүлэх, өвчтөнд менежмент хийх) 
Эмнэлзүйн үзлэгийн хэсэг нь эмчид тулгарч болох түгээмэл эмнэлзүйн тохиолдолууд байна. Тэдгээр нь яаралтай тусламжийн тасаг, эмчийн албан өрөө, эмнэлэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон утсаар тусламж үзүүлэх үед тохиолдож болох яаралтай бус асуудал бэрхшээлүүдээс эхлээд тасралтгүй, урт хугацаанд үзүүлэх тусламж, амь тэнссэн яаралтай нөхцөл байдлууд хүртэл тохиодолуудыг хамарсан байна. Үзлэгийн хэсэг дэхь сорилын асуулт бүр эмчийн гүйцэтгэх зургаан үүрэг даалгаврын нэгийг гүйцэтгэхээр заасан байдаг. Жишээлбэл анхан шатны үзлэг нь анамнез авах болон бодит үзлэг хийх дээр илүү анхаарсан байдаг. Үүний эсрэгээр урт хугацаанд, тасралтгүй үзүүлэх тусламжийн хэсэг нь тавилан ба менежментийг харгалзаж үзсэн шийдвэр гаргах дээр анхаарал хандуулсан байна.
Сорилын үргэлжлэх хугацаа ба загвар 
3-р шатны шалгуулагчийн сорил 2 загварыг ашигладаг нь олон сонголттой асуулт ба танаас загварчилсан өвчтөнд тусламж үзүүлэхийг шаарддаг сорилын загвар болох Primum компьютерт суурилсан тохиолдолын загварчилгаа (CCS) юм.

3-р шатны шалгалт нь ойролцоогоор 480 олон сонголттой сорилын асуулттай байх ба энэ нь дотроо 36-48 асуулт бүхий блокуудад хуваагддаг. Танд эдгээр блок тус бүрийг бүрэн хариулж дуусгахад 45-60 минут олгогдоно. Ойролцоогоор 9 компьютерт суурилсан тохиолдолын загварчилгаа байх ба блок тус бүрт нэг тохиолдол өгөгддөг. Танд эдгээр блокуудыг бүрэн хийж дуусгахад хамгийн дээд тал нь 25 минут олгогдоно. 3-р шатны шалгалт нь 8 цагийн хугацаатай 2 өдөр явагддаг.

3-р шатны шалгалтын тохиолдолын загварчлалуудыг өгөгдсөн дарааллын дагуу хийх ёстой. Тухайн тохиолдолоос гарсан эсвэл цаг дууссаны дараа та сорилын асуултууд ба тохиодолыг эргэн харах, хариултаа өөрчлөх, нэмэлт мэдээлэл цуглуулах боломжгүй.

Шалгалт орохыг зөвшөөрөх шалгуурууд
3-р шатны шалгалтанд орох, шалгалт өгөхөөр өргөдөл гаргахын мөн та дараах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байх ёстой:
  • MD зэрэг (эсвэл түүнтэй дүйцэх зэрэг) эсвэл DO зэрэг авсан байх 
  • 1-р шатны шалгалт, 2-р шатны эмнэлзүйн мэдлэгийн шалгалт, 2-р шатны эмнэлзүйн ур чадварын шалгалыг өгсөн байх 
  • Хэрэв та АНУ болон Канадаас бусад оронд анагаахын сургууль төгссөн бол "Fifth Pathway" хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн эсвэл ECFMG-аас сертификат авсан байх 
  • Анагаахын лицензийн албанаас гаргасан шаардлагуудыг хангасан байх 
Эх сурвалж:
http://www.usmleworld.com/Step3/step3.aspx

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл