Ерөнхий ойлголт
2-р
шатны эмнэлзүйн мэдлэг (CK) USMLE 2-р шатны шалгалтын нэг хэсэг бөгөөд эмнэлзүйн шинжлэх ухааны талаарх онолын мэдлэг, дадлага туршлагыг батлах олон сонголттой асуултуудыг багтаасан байх ба Нэгдсэн Улс болон Канадад эмнэлзүйн дадлага хийх эрхийг лицензижүүлж өгдөг. 2-р шатны эмнэлзүйн мэдлэгийн шалгалтад багтдаг эмнэлзүйн шинжлэх ухааны материалууд 2 үндсэн чиглэлтэй байна.
2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK) шалгалт нь доор дурьдсан агуулгуудын хүрээн дэхь сорилын асуултуудыг багтаасан байдаг.
- Хэвийн нөхцөл байдлууд ба өвчин эмгэг (хэвийн өсөлт ба хөгжил, суурь ойлголтууд ба үндсэн зарчмууд)
- Эмчийн үүрэг (урьдчилан сэргийлэх анагаах ухаан ба эрүүл мэндийг хангах, өвчний механизмыг ойлгож мэдэх, оношийг батлах хийгээд өвчтөний менежмент)
2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK) шалгалт нь доор дурьдсан агуулгуудын хүрээн дэхь сорилын асуултуудыг багтаасан байдаг.
- Дотрын анагаах
- Жирэмслэлт ба Эмэгтэйчүүд судлал
- Хүүхэд судлал
- Урьдчилан сэргийлэх анагаах
- Сэтгэц судлал
- Мэс засал
- Удирдагчийн хяналтанд хийгдэх тусламжтай холбоотой бусад салбарууд
2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK)-ийн шалгалтын ихэнх асуултууд нь эмнэлзүйд тулгарсан нөхцөл байдлуудыг тайлбарлах, доор дурьдсанаас аль нэгийг нь эсвэл нэгээс олныг хийхийг шаардсан байдаг.
- Оношлогоо
- Тавиланг тооцох
- Өвчний үндсэн механизмыг илтгэх шинжүүд
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан эрүүл мэндийн тусламжийн дараагийн алхамыг төлөвлөх
- Хэвийн өсөлт, хөгжил ба тусламжийн үндсэн зарчмууд
- Бие даасан эрхтэн тогтолцоонууд эсвэл эмгэгүүдийн төрөл
- Дархлааны эмгэгүүд
- Цус болон цус бүтээх эрхтэнүүдийн өвчлөлүүд
- Сэтгэцийн эмгэгүүд
- Мэдрэлийн тогтолцоо болон өвөрмөц мэдрэхүйн өвчлөлүүд
- Зүрх судасны эмгэгүүд
- Амьсгалын тогтолцооны өвчлөлүүд
- Хоол тэжээл ба хоол боловсруулалтын эмгэгүүд
- Эмэгтэйчүүдийн эмгэгүүд
- Бөөр, шээс ялгаруулах ба эрэгтэйн нөхөн үржихүйн тогтолцоо
- Жирэмслэлт, төрөлт ба төрсний дараах үеийн эмгэгүүд
- Арьс ба арьсан доорхи эдийн эмгэгүүд
- Булчин араг ясны тогтолцоо ба холбогч эдийн өвчлөлүүд
- Дотоод шүүрэл ба бодисын солилцооны эмгэгүүд
15% - 20% Урьдчилан сэргийлэлт болон эрүүл мэндийг хангах арга хэмжээг дэмжих
20% - 35% Өвчний механизмыг ойлгож мэдэх
25% - 40% Оношийг батлах
15% - 25% Менежментийн зарчмуудыг хэрэглэх
- Дээр дурьдсан хувь хэмжээ нь ямар ч үед өөрчлөгдөж болох субьект юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авч байхын тулд USMLE веб сайтыг үзнэ үү.
Сорилын үргэлжлэх хугацаа ба загвар
2-р
шатны эмнэлзүйн мэдлэг (CK)-ийн шалгалт нь ойролцоогоор 352 олон сонголттой сорилын асуултуудтай
байдаг. Энэ нь дотроо 60 минутын хугацаатай 8 блокт хуваагдах ба сорилыг
өгч дуусгахад нийт 9 цаг олгогддог. 1-р шатны шалгалтын үед блок тус
бүр дэхь асуултуудыг бүрэн хийж дуусгахад зориулагдсан хугацааны туршид
та асуултуудыг ямарч дарааллаар хариулж болох ба өөрийн хариултыг эргэн
харах, хариултаа өөрчлөх боломжтой. Та тухайн блокоос гарсны дараа эсвэл
хугацаа дууссан үед та асуултуудыг эргэн харах эсвэл хариултаа өөрчлөх
боломжгүй.
Шалгалт орохыг зөвшөөрөх шалгуурууд
USMLE 2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK)-ийн шалгалтанд орохын тулд та өргөдөл мэдүүлэх хугацаанд болон шалгалт өгөх өдрөө доор дурьдсан ангилалуудын нэгэнд нь багтаж байх ёстой.
- Нэгдсэн Улс эсвэл Канадын анагаахын сургуульд албан ёсоор элсэн орсон анагаахын оюутан эсвэл төгсөгч
- Анагаахын Боловсролын Холбооны Зөвлөл (LCME)-өөр магадлан итгэмжлэгдсэн MD зэрэг олгох хөтөлбөрөө суралцаж байх
- Америкийн Ясны Эмгэгийн Холбоо (American Osteopathic Association AOA)-оор магадлан итгэмжлэгдсэн DO зэрэг олгох хөтөлбөр бүхий АНУ-ын анагаахын сургууьд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
- АНУ болон Канадаас бусад орны ECFMG-аар хүлээн зөвшөөрөгдсөн анагаахын сургуульд албан ёсоор элссэн анагаахын оюутан эсвэл төгсөгч байх
Эх сурвалж:
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team