Этамсилат буюу дицидон нь цус тогтоох үйлчилгээтэй эм юм. Түүний энэ үйлдлийг хялгасан судасны эндотелийн тэсвэрт байдлыг нэмэгдүүлдэг, ялтасын адгезийг сайжруулдагтай холбож үздэг. Энэ нь мөн ялтасын агрегаци алдагдал, судас тэлэгдэл, хялгасан судасны нэвчимхий чанарыг ихэсгэдэг простагландинуудын үйлдэл болон био нийлэгжлийг дарангуйлдаг байна.
Заалт
Жижиг судаснаас цус алдалт, нярайн ховдолын дотоод цус алдалтаас сэргийлэх болон хянах, янз бүрийн шалтгаантай хялгасан судасны цус алдалт үүнд органик өөрчлөлт үгүй менорраги болон метрорраги, түрүүн булчирхайн трансуретрал мэс засал, гематамези, мелена, гематури, эпистакси, тромбоцитопени болон тромбоцитопатигаас улбаатай хоёрдогч цус алдалтууд, гипокоагуляци, дутуу төрсөн хүүхдэд ховдол орчмын цус алдалтаас сэргийлэх.
Үйлдлийн механизм
Этамсилат нь цус тогтоох үйлдэлтэй агент бөгөөд мөн судас хамгаалах (ангиопротектив) болон проаггрегант үйлдлийг сайжруулж өгдөг. Энэ нь тромбопоэзийг идэвхижүүлэх ба ясны чөмөгнөөс тромбоцит үүсэлтийг идэвхижүүлдэг. Цус тогтоох үйлдэл нь жижиг судасны гэмтсэн хэсэг дэхь тромбопластин үүсэлтийг идэвхижүүлэх болон PgI2 (простациклин I2)-ийн нийлэгжлийг бууруулахтай холбоотой. Мөн ялтасын аггрегаци болон адгезийг дэмжиж өгдөг ба энэ нь эцэстээ цус алдалт буурах, цус алдалт зогсохыг өдөөж өгнө.
Этамсилатын нарийн тодорхой үйлдлийн механизм мэдэгдээгүй байна. Энэ нь цус гоожих хугацаа болон шархнаас цус алдалтыг бууруулах нөлөө үзүүлдэг. Энэ байдал нь тромбоксан А2 эсвэл простагландин F2a хамааралт механизмаар дамжуулж ялтасын аггрегацийг нэмэгдүүлсэнтэй холбоотой. Мөн түүнчлэн простациклины тогтвортой метаболит болох 6-оксопростагландин F1a-ийн концентраци буурахтай холбоотой байдаг. Простациклин нь судас хүчтэй судас тэлэх үйлдэлтэй ба үүний үр дүнд реперфузи бий болдог бөгөөд мөн ялтасын аггрегацийг алдагдуулдаг. Простагландинууд тархины цусны урсгалыг зохицуулах үүрэгтэй боловч этамсилат тархины цусны эргэлтэнд ямар нэг нөлөө үзүүлдэггүй байна. Этамсилат мөн гиалуроны хүчлийн полимеразижуулах замаар хялгасан судасны мембраныг бэхжүүлэх, хялгасан судсыг бэхжүүлдэг гэж үздэг. Этамсилат гиалуроны хүчилд үзүүлэх үйлдлээрээ дамжуулж хялгасан судаснаас гарах цус алдалтыг хязгаарлаж өгдөг ба эхэн үеийн судалгаагаар ховдолын дотоод цус алдалт буурч байсан ажээ. Этамсилат ялтасын аггрегаци болон судас нарийсалтыг дэмжих замаар бичил цусны эргэлтэнд нөлөө үзүүлдэг ба ингэснээр цус тогтоно. Энэ нь мөн простагландин хамааралт судас тэлэгдэл болон хялгасан судасны нэвчимхий чанар ихсэлтийг дарангуйлах нөлөө үзүүлэх ба улмаар хялгасан судасны нэвчилтийн улмаас хоёрдогчоор үүссэн хаванг бууруулна. Түүнчлэн этамсилат нь тархины ишеми болсон хэсэг дэхь реперфузиэс улбаатай цус алдалтыг бууруулснаар хоёрдогч гэмтэлээс сэргийлдэг. Простагландинуудын үр нөлөөг дарангуйлснаар артерийн битүүрээгүй цоргыг хаахад нөлөө үзүүлж, тархины цусны урсгалыг нэмэгдүүлдэг.
Эх сурвалж:
Etamsylate
Health News from Medical News Today
Subscribe to:
Post Comments (Atom)
Хайх
энэ 7 хоногийн онцлох нийтлэл
-
Шалтгаан Үрэвсэл үүсгэх шалтгаан нь нэн түгээмэл бөгөөд дурын гэмтээгч хүчин зүйл эд эсийг гэмтээж үрэвслийн шалтгаан болж чаддаг. Эдгээрийг...
-
Тодорхойлолт Ерөнхий ойлголт Дискоид чонон яр (DLE) нь архаг, сорвижилт, атрофи үүсгэдэг, гэрэлд мэдрэг дерматоз (арьсны үрэвсэлийн бус гэмт...
-
ТОДОРХОЙЛОЛТ Ерөнхий ойлголт Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм. Энэ нь их...
-
Торацентез нь оношилгоо болон эмчилгээний зорилгоор плеврийн хөндий дэхь агаар юмуу шингэнийг зайлуулах инвазив процедур юм. Ихэвчлэн хэсгий...
Ангилал
- allergy (4)
- cancer (8)
- cardiac surgery (7)
- cardiology (67)
- cardiovascular disease (23)
- clinical medicine (23)
- clinical procedure (12)
- CME (17)
- dermatology (2)
- drugs (3)
- ECG (2)
- emergency medicine (10)
- endocrinology (3)
- gastroenterology (14)
- genetical disease (5)
- genomic medicine (2)
- gynecology (3)
- hematology (9)
- imaging study (12)
- immunology (10)
- infectious disease (8)
- medical book (3)
- medical ethics (1)
- medical research (16)
- microbiology (1)
- natural medicine (8)
- nephrology (2)
- neurology (6)
- news (68)
- nutrition (3)
- obesity (1)
- obstetrics (9)
- oncology (8)
- pathology (2)
- pathophysiology (20)
- pediatric medicine (8)
- pharmacology (2)
- public medicine (1)
- pulmonology (20)
- radiology (7)
- respiratory disease (7)
- rheumatology (3)
- stem cell (2)
- surgery (1)
- systemic disease (1)
- tobacco (1)
- toxicity (1)
- urology (4)
- USMLE (12)
- World Health Organization WHO (4)
- БЗДХ/ХДХВ/ДОХ (3)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team