Health News from Medical News Today


Friday, April 20, 2012

Нуссын процедур

Нуссын процедур нь хотгор цээж хэмээх гажигийг эмчлэх зорилгоор Дональд Нусс эмчийн санаачилсан хамгийн бага инвазив бүхий процедур юм. Тэрээр Виржиниа мужийн Норфолк дахь Хааны охид хэмээх хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхдаа энэхүү процедурыг анх бий санаачилжээ. 

Цээжинд гаргасан хоёр жижиг зүслэгээр дамжуулж хөтлөгчийг өвчүү болон хавирганы араар, зүрх болон уушигны урдуур оруулан байрлуулна. Дараа нь цээжинд гаргасан зүслэгээр дамжуулж хотгор хэлбэртэй, зэвэрдэггүй ган ялтасыг өвчүүн доогуур гулсуулан байрлуулна. Гуравдугаарт ган ялтасыг чиглүүлж удирдахад ашиглах цээжний дуранд зориулсан жижиг зүслэг хийдэг. Өндөр  өвчтөн, настай хүн эсвэл их хэмжээний засвар шаардагдах өвчтөнд хоёр юмуу түүнээс олон ялтас байрлуулна. Бүх ялтасыг анх хийсэн хоёр зүслэгээр дамжуулж байрлуулах ба эсвэл нэмэлт зүслэг хийгдэж болно. Ялтас дотроос нь түлхэж өгснөөр өвчүү гадагш товойж гарч ирдэг байна. Ган ялтсанд дэмжиж өгөх, зөв байрлалд барьж байхын тулд тогтворжуулагч гэгддэг металл хавтасыг ялтастай хамт оруулж биеийн аль нэг талд байрлуулна. Тогтворжуулагчид нэмэлтээр полидиоксанон оёдол ашиглаж болно. Тогтворжуулагч ган ялтас болон цээжний хэнхэрцэгтэй яг таарч тохирсон байна. Ялтас болон тогтворжуулагч ойролцоогоор 6 сар орчмын дараа өөрөө аяндаа уусч алга болдог оёдолоор бэхлэгддэг. 

Зарим мэс засалчид тогтворжуулагч ашиглалгүйгээр зөвхөн хавирга орчимд оёдол тавьж бэхэлгээ хийснээр гайхалтай үр дүнд хүрсэн байдаг. Ясжилт илүү явагдсан том хүүхдүүдэд ялтасыг буруу байрлахаас сэргийлж нэмэлт сонголт байдлаар мэс засалч өвчүүний дагуу зүслэг хийж ялтасыг өвчүүтэй төмөр утсаар холбож бэхэлдэг. Том хүүхдүүдэд яс ялтастай хялбар таарч тохирдоггүйн улмаас буруу байрлах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс ялтасыг шууд өвчүүтэй холбож бэхлэх нь буруу байрласан ялтасыг засахын тулд хоёр дахь мэс засал хийхээс сэргийлнэ. 

Эцэст нь ялтасыг нөхөн сэргэлтийн үед эргэн ургадаг булчингийн эдтэй холбож бэхэлдэг. Хэдийгээр эхэн үед уг ажилбарыг залуу өвчтөнүүдэд хийхийг зөвлөдөг байсан ч Нуссын процедурыг одоо 30-40 настай өвчтөнүүдэд гайхалтай үр дүнтэйг хийх нь түгээмэл болсон байна. 

Мэс заслын дараах үнэлгээ уушигны үйл ажиллагаа ихээхэн сайжирч буйг илтгэдэг ба өвчтөнүүдийн дийлэнхи нь биеийн байдал сайжирч, ачаалал даах чадвар нэмэгддэг ажээ.
Хэдийгээр уг ажилбар хамгийн бага инвазив бүхий гэж тэмдэглэгдсэн байдаг ч ажилбарын дараах нөхөн сэргэлт инвазив багатай байдаг гэж дүгнэж болохгүй. Мэс заслын дараах өвдөлтийн менежментэд эпидурал  өвчин намдаалт хүртэл олон загварт өвдөлтийн менежмент шаардлагатай болдог. Иймэрхүү өвчтөний мэс заслын дараах сувилгаанд оролцдог сувилагч нар ерөнхийдөө хүүхдэд хийгддэг ямарваа мэс заслаас нөхөн сэргэлтийн үе бэрхшээлтэй байдаг нэг мэс засал энийг гэж хүлээн зөвшөөрдөг байна. 

Нөхөн сэргэлт
Нөхөн сэргэлтийн хугацаа өвчтөний нас, өдөр тутмын үйл ажиллагаа идэвхийн түвшин, хавсарсан өвчин болон мэс заслын дараах хүндрэлээс хамаарч ерөнхийдөө 4-5 өдөр ба өвдөлтийг даван туулах, ган ялтас тогтвортой байрлах хүртэл гэрт нь хянадаг. 15-аас доош настай өвчтөнүүдэд нөхөн сэргэлтийн үед эмнэлэгээс гарснаас хойш ихэвчлэн 2-4 долоо хоног шаардлагатай байдаг. Үүнээс дээш настай хүүхдүүд болон насанд хүрэгчдэд ясжилт нэмэгдсэн (уян хатан чанар буурсан) байдгаас болж илүү их нөхөн сэргэлтийн хугацаа шаардлагатай болдог. 

Энэ тохиолдолд мэс засалд орох шийдвэр гаргахаас өмнө бэрхшээл хийгээд нөхөн сэргэлтийн хугацааг нарийн анхаарч үзэх хэрэгтэй. Амьдралын хэв маягийн хязгаарлагдалт, үйл ажиллагааны байдал, биемахбодийн хувьд тав тухгүй байдал олон сарын турш үргэлжилнэ. Энэ байдал нь олонхи эмч нар эрүүл мэндийн хувьд шаардлагатай биш л бол том хүүхдүүдэд уг ажилбарыг зөвлөдөггүйн шалтгаан болдог. Насанд хүрэгчдэд ажлаа хийх зэрэг хэвийн үйл ажиллагаандаа эргэж ороход 4 долоо хоногоос хэдэн сарын хугацаа шаардагддаг. Мэс заслын дараах 6-24 цагт өвчтөн  ялтасын байрлал өөрчлөгдөхөд хүргэж болох хөдөлгөөнийг хязгаарлахын тулд ерөнхийдөө Foley катетертай байдаг. Учир нь эпидурал мэдээ алдуулалт хэвийн шээс ялгаралтыг алдагдуулсан байдаг. Өвчтөн мөн нөхөн сэргэлтийн байдлаас хамаарч 2-5 өдрийн турш сээрний нугаламын түвшинд эпидурал мэдээгүйжүүлэлттэй байна.
6 долоо хоногийн хугацаанд хөдөлгөөн хязгаарлах (гүйх эсвэл ачаалал өгөх дасгал хөдөлгөөн, 10 паунд буюу түүнээс дээш жинтэй юм өргөхийг хориглох г.м) хэрэгтэй. Нөхөн сэргэлтийг сайжруулахын тулд алхах болон амьсгалын дасгал хийнэ. Зарим үед ачаалалтай дасгал сургуулилтыг 3 сарын турш хязгаарлах эсвэл бүр хийхгүй байхыг зөвлөдөг. Мөн тоглогч хоорондоо шүргэлцэж, түлхэлцдэг ямарваа спортоос зайлсхийнэ. Хэдий тийм ч аэорбек хийхийг сайшаадаг ба үүний үр дүнд өвчтөний зүрх уушигны тогтолцоо өдөөгдөж сэргэх нь маш сайн байдаг. 6-10 сарын дараа биеийн тамирын ур чадварууд бүрэн сэргэдэг. 

Ялтасыг авах
2-4 жилийн дараа мэс заслаар тавьсан зэвэрдэггүй ган ялтасыг өвчтөнөөс авдаг. Энэхүү амбулаторийн нөхцөлд хийгдэх процедур ойролцоогоор 90 минут үргэлжилнэ. Үүний дараа өвчтөн цөөн хэдэн цаг эмнэлэгт байх шаардлагатай. 

Хүндрэлүүд
Ажилбарын явцад эмчийн алдаанаас шалтгаалсан зүрх ба уушигны гэмтэлийг анхаарна. Мэс заслын баг дуран ашигласнаар энэхүү эрсдэлийг хамгийн бага хэмжэнэд байлгах боломжтой. Зулгархай эсвэл эрхтэн хатгагдах эрсдэл туйлайн бага байдаг.
Цээжний хөндийд хий хуримтлагдах (пневмоторакс) нь түгээмэл тохиолдох хүндрэлүүдийн нэг юм. Цээжний гуурс шаардлагатай болж болох ба идэвхитэй амьсгалын дасгал болон нарийн хяналттай байх нь зүйтэй. 

Тогтворжуулагч болон полидиоксанон оёдол хэрэглэж байгаа үед ялтас буруу байрлах нь ховор тохиолдоно. Ялтасыг бэхлэх эдгээр аргуудыг хэрэглээгүй бол ялтасын буруу байрлалт тохиолдож болно. Энэ үед нь нилээд их өвдөлттэй байх ба ялтасыг авах эсвэл зарим төрлийн бэхэлгээ хийж ялтасыг дахин байрлуулах зэрэг интервенци хийх шаардлагатай болдог. Өвчтөн мэс заслын өмнө хэрэв мэс заслын дараахан ялтас буруу байрласан байвал хоёрдахь мэс заслыг яаралтай хийх шаардлагатайг ойлгосон байх хэрэгтэй. Ялтас буруу байрласан байх нь өвчтөнд аль хэдийн сульдаж, өвдөлттэй болсон байдгаас нөхөн сэргэлтийг илүү бэрхшээлтэй болгодог. Авто машины осол зэрэг их хэмжээний гэмтэл нь ялтасыг гулсаж буруу байрлахад хүргэснээр хэт их өвдөлтийн шалтгаан болдог. Мэс заслын дараах 6 долоо хоногийн хугацаанд машины жолоог огцох мушгих зэрэг гэнэтийн хамгаалах үйлдүүд нь ялтасыг гулсаж буруу байрлахад хүргэж болдог тул машин барихыг хязгаарлах шалтгаан болдог. 

Тохиолдож болох бусад хүндрэлүүдэд гемоторакс, гялтангийн шүүдэсжилт, перикардит, шарх халдварлагдах, хатгаа, олдмол сколиоз зэрэг багтдаг. Хүчтэй үлээх спирометрийн арга нь хатгаанаас сэргийлэхэд тустай. Зарим өвчтөнүүд зэвэрдэггүй гангийн бүрдэл хэсгүүдэд харшилтай байдаг. Энэ үед мэс заслын өмнө ердийн харшлын сорил тавьна. Энэ үед хэрэв харшил илэрвэл титан ялтасыг ашигладаг. 

Том хүүхдүүд өөрсдийн өвдөлт болон хөдөлгөөн хязгаарлагдаж өөрчлөгдсөн биемахбодийн эдгэрэх хүртэлх хэдэн сарын хугацаанд дасан зохицохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. 

Дахин хэлэхэд хэдийгээр мэс засал инвазив багатай боловч нөхөн сэргэлтийн үйл явц болон хүндрэл гарах эрсдэл хамгийн бага байдаггүй гэдгийг бүрэн ойлгох нь хамгийн чухал. 

Эх сурвалж:  

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл